Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шуваа ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгууллаа. Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Ийм ч учраас хот, суурин газрууд хувьд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг. Судалгаанаас үзэхэд эдгээр байршил дахь шувуудыг шувуу ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа бөгөөд одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл дайран өнгөрдөг 56 хувь, нүүдлийн өндөглөдөг 21 хувь, суурин 17 хувь, өвөлждөг 6 хувь байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол улсын улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлд багтсан байдаг. Шувуу ажиглах цэг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх түгэмээлэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр гүйцэтгэсэн байна. Улаанбаатар хотын шувуудын тоо толгой хомстоход тунгалаг шилэн фасад бүхий өндөр барилгууд, цахилгаан дамжуулах шонгууд гол нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас өндөр шилэн фасад бүхий барилга эзэмшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсний дагуу махчин шувуудын дүрс бүхий наалтыг байрлуулсан. Мөн хот орчмын 6, 10, 15 квт-ын цахилгаан түгээх шугамын тооллогыг байгаль хамгаалагчдын оролцоотой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Гэмтэж бэртсэн шувуудыг иргэдийн дуудлагын дагуу Амьтан хамгаалах төвдөө хүлээн авч эдгээн байгальд нь тавьдаг тул дуудлага мэдээллийг тус газрын 318003 утсаар өгөх боломжтой. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж, оройн 20.00 цагт дуусна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна. ХАВСРАЛТ: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид.pdf 2020_20201014075546.pdf
Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-нд Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.Тиймээс энэ өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан.
Нийслэл, дүүргийн сонгуулийн санал авах байруудтай танилцана уу
2020-10-14 17:17:06 Нийтлэгдсэн: Нийгэм 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлнэ. Та сонгуулийн санал өгөх байраа доорх мэдээллээс шалгаж харна уу. Мөн жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг Олон улсын охидын өдөр буюу Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байгаа билээ. Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгддэг юм. Энэ жилийн Дэлхийн охидын өдөр-т зориулсан Ээж охидын өдөрлөг өнгөрөгч ням гарагт /2020.10.11/ Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Хамтдаа хамгаалья уриатай тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүлийн хүүхэд калуучуудын хөгжлийн газар, Ээж дэлхий цахим нэгдэл, Алдарт эх групп, Стратеги академи, Хүүхдийн урлан бүтээх төв, Ээж төв хамтран зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт 107 ээж 142 охиноо дагуулан ирсэн бөгөөд оролцогчдод зориулсан мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг, ГБХЗХГ ын мэргэжилтэн М. Отгонгэрэл, ГБХЗХГ, ССМТ-ийн ажилтан Г. Ариунчимэг, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр, СҮТ-ийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн профессор Б.Болормаа, Өсвөр үе Итгэл хүүхэд охидын эмнэлгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Нямгэрэл, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаа, нар өгсөн юм. Мөн Охид эмэгтэйчүүдийг дэмжигч Таванбогд интернейшл ХХК, Софи брэндийн хамт олон оролцогч ээж охидод маань бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг барьсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй