Дүүргийн эмнэлгүүд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ
2020-10-14 12:53:24 Нийтлэгдсэн: Нийгэм 2016 он хүртэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт зөвхөн хүүхэд, дотор, мэдрэлийн чиглэлээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан. Тэгвэл 2016 оноос хойш тусламж, үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд цагдаа, эмнэлэгийн албан хаагчдад иж бүрэн тоноглогдсон автомашин, нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобусыг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд Сургуулийн автобус төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд Хүүхдийн автобус үйлчилгээ хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль Сургуулийн автобус үйлчилгээнд бүрэн хамрагдана. Энэ хүрээнд эхний ээлжинд орж ирсэн 5 ширхэг сургуулийн автобусыг өнөөдөр нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өглөө. Энэхүү хүүхдийн автобусыг Зорчигч тээвэр гурав компани хариуцан ажиллах аж. УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно. Өнгөрсөн онд хүүхдийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр санаачилж, туршилтаар явуулж эхэлсэн маань маш үр дүн гарсан. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж ажилласны үр дүнд эхнээсээ автобуснууд маань орж ирсэн байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөний ачаалал бууруулах ихээхэн ач холбогдолтой хэмээлээ. 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн газарт 40 автомашин нийлүүлсэн бөгөөд түргэн тусламжын үйлчилгээ 3.3 хувиар өссөн тоон судалгаа гарчээ. Харин цагдаагийн байгууллагад нийт 110 автомашин олгосны 90 автомашин нь нийслэлийн Цагдаагийн байгууллагад олгогдсон бөгөөд гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглаж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Энэ жилийн хувьд 130 гаруй боловсролын сургуульд 310 мянга гаруй хүүхэд сурч байгаа тоон мэдээлэл байна. Хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд энэ жил 75 автобус орж ирэхээс эхний ээлжийн 5 автобусыг хүлээлгэж өгөөд байна. Энэ төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирнэ. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг гэв. Цагдагийн байгууллага, Эрүүл мэндийн газрын автомашины парк шинэчлэлтийг хийж ажилласнаар энэ оны эхний 9 дүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 29.7 хувиар, гудамж, талбайд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.2 хувиар, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 42.1 хувиар тус тус буурч, хэргийн илрүүлэлт 10.4 хувиар, зөрчлийн илрүүлэлт 29.6 хувиар өссөн үр дүн гарчээ. Харин түргэн тусламжийн үйлчилгээг3.3 хувиар нэмэгдүүлж 88.9 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Онцлох2020-10-14 1. Таны төсөөлснөөс том сургууль Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 11 бүрэлдэхүүн сургуультай. Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн сургалтын төлбөрөөс бусад үндсэн ангийн сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ гэсэн байгууллагуудын офицер бүрэлдэхүүнд орж төгсөөд, ажлын байранд томилогддог. Удирдлагын академи Ахисан шатны боловсролын сургууль Цагдаагийн сургууль Хилийн албаны сургууль Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль Онцгой байдлын сургууль Ахлагчийн сургууль Эрх зүй, нийгмийн ухааны сургууль Шинжлэн магадлахуйн институт Гадаад хэлний сургалтын институт Ахлах сургууль Нийт 500 гаруй багш, алба хаагч, ажилтнууд болон 3500 гаруй сонсогч, оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна. 2. Тус их сургуульд шинээр элсэн суралцаж буй элсэгчид нэг сар Цэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалтад хамрагдаж Цэргийн тангараг өргөдөг. Үндсэн ангийн сонсогчид эхний хоёр жил сонсогчийн /дотуур/ байранд байрлан суралцдаг. Үнэхээр урт хугацаанд хамт байдаг болохоор сонсогчид хоорондоо нэг гэр бүл шиг л дотно байх нь аргагүй. 3. Нэгдүгээр дамжаанд орсон цагаасаа л сонсогчид цагаан сар, наадам, шинэ жилийн баяраар амардаггүй. Учир нь тэд цагдаагийн байгууллагад нэмэлтээр үүрэг гүйцэтгэдэг. 4. Тус их сургууль Цагдаагийн ажил-Эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн дээд боловсролтой иргэдэд зориулсан Цагдаа-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил 2 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Товчхон тайлбарлавал өмнө нь авсан бакалаврын боловсролоо ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн мэргэшсэн алба хаагчид болж гарах бүрэн боломжтой. 5. Дотоод хэргийн их сургууль дэргэдээ усан бассейн, аврах, эрэн хайх дасгал, сургалт хийх гүний шумбалтын бассейнтай Спорт цогцолбор-Номын сан-ийн барилгыг барьж ашиглалтад оруулж, сургалтын таатай орчныг бүрдүүлээд байна. 6. Дотоод хэргийн их сургуулийнфэйсбүүк хуудастөрийн өмчит болон бусад их, дээд сургуулиудаас хандалтаараа дээгүүрт ордог. 7. Сургуулийн ах нар төгсөөд дүү нартаа хувцсаа өгдөг нь тэдний ойр дотно байдал, сонсогчдын дунд тогтсон уламжлал-ыг илтгэнэ. 8. Элсэн орсон эмэгтэй сонсогчид эрэгтэй сонсогчидтой адилхан үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй гэж авч үзэх асуудал энд байдаггүй. 100/5 хувь орчим л эмэгтэй сонсогч байдаг бөгөөд тэднээр бахархахгүй байх аргагүй. 9. Сонсогчид зун нэг сар, өвөл 14 хоног амардаг. 10. Их сургуулийн орчин маш цэвэрхэн бөгөөд Монгол Улсад хотхон хэлбэрээр хөгжиж буй анхны сургууль юм. 3000 сонсогчийн хичээлийн төв байр болон 850 сонсогчийн байр, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв зэрэг барилга байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль Оюутны хотхон хэлбэрээр хөгжих нөхцөлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах бүхий л боломж бүрдсэн байна.
Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр ирэх 269 иргэнийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана
2020-10-12 11:06:19 Нийтлэгдсэн: Нийгэм Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-асран хамгаалагчтай-6, өндөр настан-29, хөгжлийн бэрхшээлтэй-1, эрүүл мэндийн шалтгаантай-30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ болон Тоёоко Инн зочид буудалд тусгаарланагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид хариуцлага тооцжээ
2020-10-12 10:56:05 Нийтлэгдсэн: НийгэмАравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Эдгээр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочийгМУ-ынЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна. Ослын улмаас4хүн гэмтэж, зам тээврийн ноцтой ослын улмаасорон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Тодруулбал, аравдугаар сарын 10-ны 23.30 цагийн орчимд Архангай аймаг Их-Тамир сум Тайхар баг/ сумын төвөөс урагшаа 2,5 км/ асфальтан замд Nissan X-Trail маркийн машины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насын хохироосон. Мөн аравдугаар сарын 11-ний өдөр 16.40 цагийн орчим Завхан аймгийн Идэр сум, Дархан-Уул баг Ацын даваа /сумын төвөөс зүүн хойш 12 км/ шороон замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Б амиа алджээ. Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыгТээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй