Авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ

​ Богинозайдбуцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаасан байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдгийг ийнхүү хаажээ. Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоожавто замынзохиомол түгжрэлийг үүсгэж буй аж.Замын хөдөлгөөний төлөвлөлт,зохицуулалт, инженерчлэлийн Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.ӨнөржаргалБаянмонголхорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон. Хүннүгийн гудамж мааньнарийханучраас буцаж эргэх хөдөлгөөнбүртавто замынтүгжрэл үүсдэг. Тиймээс хөдөлгөөнийг саадгүй зорчуулах үүднээс холбогдох албаныхан судалгаа хийж, буцаж эргэх хэсгийг хаасан байгаа хэмээв. Эх сурвалж: НийслэлийнЗДТГ-ынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсооно

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/1184 тоот захирамж гаргалаа. Захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай гэжээ. Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон байна. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан 2000 ширхэг мод тарилаа

​ Монгол Улсын Ерөнхийлөгчийн​2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, иргэдтэй хамтран мод тарилтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн намрын мод тарилтын нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл оролцож, мод тарилаа. Энэ удаагийн намрын мод тарилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол банк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Эрдэнэс таван толгой ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар, 93 дугаар сургууль, Жүр үр ХХК, Макс өргөө ХХК зэрэг нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 10 төрлийн 2000 мод, сөөг тарьсан юм. Тодруулбал, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж, нийслэлийн ногоон байгууламжид болон ногоон ирээдүйд хувь нэмэр орууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ломбардууд иргэдийн өмчлөх болон бусад эрхийн зөрчиж байна

​​ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 9-10 дугаар сард Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг 21 байгууллагад хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтын урьдчилсан дүнгийн хурлыг хийж, шаардлага хангаагүй, зөрчил илэрсэн газруудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ тооцох асуудлыг хэлэлцэж байна. Учир нь Хүний эрхийн Үндэсний Комисс болон дээрх байгууллагууд урьд жилүүдэд шалгалтыг явуулж ирсэн бөгөөд нийтлэг зөрчил давтагдсан шинжтэй, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл-ийг хэлэлцэж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2015 онд УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа зэргийг үндэслэн иргэдийн өмчлөх эрх, бусад эрхийн зөрчлийг арилгуулахад анхаарах шаардлагатай байгаа юм. Улсын хэмжээнд 1315, нийслэлийн хэмжээнд 908 ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын 38,6 хувь нь ямар нэг хэмжээгээр зөрчилтэй, зохих зөвшөөрөл, шаардлага хангаагүй, иргэдийн өмчлөх болон бусад эрхийн зөрчсөн байна.

МУЗН-ээс коронавирусын түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Монголын Улаанзагалмайн нийгэмлэг Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд коронавирусын халдвар илрүүлэгч түргэвчилсэн оношлуур хандивлаж буйг МУЗН-ын ерөнхийлөгч Н.Энхболд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гардуулан өглөө. Нийт 228.000.000 төгрөгийн үнэ бүхий 10.000 ирхэг оношлуурыг Улаанзагалмайн нийгмэлэг БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэндийн Үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна. Энэхүү оношлуур нь хүний биеийн цусанд ковид-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг түргэвчилсэн байдлаар оношлох зориулалттай юм. Эрүүл мэндийн сайд томоогийн дэгдэлтийн өмнө түргэвчилсэн оошлууртай болж байгаа нь бидний хувьд томуугийн вирусыг ялгахад хамгийн чухал шаардлагатай. Коронавирусын онц байдлын үед Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаадаа талрахаж байна гэсэн юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.