Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2020-10-09 09:04:20 Нийтлэгдсэн: Нийгэм![Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо](/uploads/ad9f0ec269faf0e6d2fcedf22fff1cc0973e3b36.jpg)
Монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагууд, клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх, бүжгийн спортоор дамжуулан иргэд, олон нийтийн гоо зүйн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж буй Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс, шүүгч, дасгалжуулагчид, тэмцээнд оролцож буй баг тамирчид оролцов. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав Өнөөдөр Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд 8 төрөлд 320 гаруй тамирчид оролцож байгаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талархалтай байна. Нийт баг тамирчиддаа тэмцээн уралдаанд нь амжилт хүсье хэмээв. Монголын бүжгийн спортын холбооны санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй XVIII удаагийн тэмцээн энэ жил 8 насны ангилалд тамирчин хөгжүүлэх хөтөлбөрт тэмцээн, зэрэглэлийн тэмцээн, формейшны тэмцээнүүдэд нийт 320 гаруй тамирчид авъяас билэгээ сорин Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа
2020-10-09 08:57:05 Нийтлэгдсэн: Нийгэм![Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа](/uploads/b7606ad5738d0018942fc46945fc6f8499152cdc.png)
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулан Худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах нь сургалтыг зохион байгууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын 80 албан хаагч хамрагдсан тус сургалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ням-Оюун нээж, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Өрсөлдөөнийн бодлого зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Ариунзаяа, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тайлан, төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн С.Мягмарсүрэн нар оролцон холбогдох мэдээллийг өгсөн. Энэхүү сургалт нь бодлогын баримт бичгийн өөрчлөлтүүд, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тендерт оролцогчдын санал гомдлын шийдвэрлэлт, нийслэлээс үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын талаар мэдээллийг хүргэсэн гэжНийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Ж.Батбаясгалан: Соён гэгээрүүлэх үйлсэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллана
2020-10-09 08:47:25 Нийтлэгдсэн: Нийгэм![Ж.Батбаясгалан: Соён гэгээрүүлэх үйлсэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллана](/uploads/ba9ed7e90d2277292b9e9116380f72cd6cf48816.png)
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга н.Наранцэцэг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон эрдэмтэн мэргэд, зочид төлөөлөгчид, номын сангийн ажилчид оролцлоо. Ойн баярын үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд энэ оюуны их уурхай болон номын сан ямар хувь нэмэр оруулсныг та бүхэн мэднэ. Аливаа улс орны хөгжлийн хамгийн чухал суурь нь оюуны болон сэтгэлгээний хөгжилтэй шууд холбоотой байдаг. Тиймээс соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллана гэдгээ хэлье. Өнгөрсөн хугацаанд нийслэлээс Улаанбаатар хотын нийтийн төв номын санд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж ажилласан. Өнөөдөр 40 жилийн ойгоо угтаж байгаа номын сангийн үе үеийн ахмад ажилтан, өнөөдөр үргэлжлүүлж яваа хамт олонд нь нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс 40 жил биш 4 мянган жилийн түүхтэй оюуны их уурхай болох ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргэе. Номын цагаан буян өнөд дэлгэрэх болтугай хэмээв. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра 40 жилийн ойгоо өнөөдөр угтаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэмд байж, олныг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулж болохгүй байгаа хэдий ч 40 жилийн ойн баяраа угтан номын сангийнхаа фондыг 100 сая төгрөгийн номоор баяжуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн шинэчилж, төв болон салбар номын сангуудынхаа гадна, дотно өнгө үзэмжийг сайжруулж, 500 сая төгрөгөөр RFID систем нэвтрүүлж, бүтээн байгуулалт ололт амжилтын олон ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Хамт олондоо баярын мэнд хүргэе гэлээ. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 40 жилийн ойгоо угтан баримтат кино бүтээжээ. Мөн өнөөдөр Онол, практикийн бага хурал зохион байгуулахаас гадна гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн байлаа. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь анх 1980 оны 10 дугаар сарын 8-нд байгуулагдаж, 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 80 хүний бүрэлдэхүүнтэй таван салбар номын сантай болон өргөжиж, тасралтгүй 40 жилийн турш нийслэлчүүддээ төдийгүй газар газрын уншигчдад хүрч үйлчлэн соёл гэгээрэл эрдэм мэдлэгт хөтлөн түүчээлж ирсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Сөүл-УБ-ын онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ](/uploads/34ca642c0f6c01e57b8e0f4de6bb822106c6b05e.jpg)
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр 22.00 цагийн орчимд газардлаа. Энэ нислэгээр 264 иргэн эх орондоо ирэв. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийжээ. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2020-10-08 17:43:47 Нийтлэгдсэн: Нийгэм![ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА](/uploads/6390840b7a24f48ba8f0413561a4abbfaf767910.jpg)
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдэд зориулсан Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь сэдэвт улсын байцаагчдын нэгдсэн сургалт хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ Уг сургалт нь мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг бүх шатанд дэвшүүлэн ажиллаж буй цаг үетэй давхцаж байгаагаараа, технологийн дэвшил, хөгжил, дижитал шилжилттэй холбоотойгоор улсын байцаагчдыг чадавхжуулах асуудал чухал байгаа-г онцлон тэмдэглэлээ. Эхний өдрийн сургалт хэлэлцүүлгээр салбарын бодлого зохицуулалт, хяналт шалгалтын талаар МХЕГ, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас бэлтгэсэн илтгэлүүд чухал ач холбогдолтой байсан болАнд Глобал компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан, МХЕГ-ын Эрсдлийн удирдлагынхэлтсийн дарга Д.Түмэндэмбэрэл нарын хувь хүний нийгмийн оролцоо, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, дижитал шилжилтэд шаардлагатай дээрх хүчин зүйлс, шилжилт өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагаын талаар тавьсан мэдээллүүд сонирхолтой, шинэлэг байв. Цацрагийн хяналтын салбарт төрийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, цацрагийн хяналтын мэдээллийн сан /Regulatory Authority Information System/-ийн бүрдүүлэлтийн талаар МХЕГ-ын улсын байцаагч Г.Долгормаа, Н.Тулга нар мэдээлэл хүргэлээ. Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлал үндэсний төв, Эмчилгээ оношилгооны төв болон Төрийн өмчит Мон-Атом ХХК-иас цацраг идэвхит ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үеийн технологийг ашиглан цөмийн анагаах ухааны тасгийн шилдэг туршлагыг бий болгох нь, хавдрын эмчилгээнд шугаман хурдасгуур ашиглах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцлоо. Өнөөдөр сургалт, хэлэлцүүлэг эрх зүйн зохицуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн чиг хандлага, дотоод хяналт шалгалт, гадаад орчин, хүн амын шарлагын хяналт, Улаанбаатар хотын цацрагийн хяналт, хил, гааль, нисэхийн аюулгүй байдлын салбарт ашиглаж буй цацрагийн хяналтын үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалт, цацрагийн хяналтын лабораторийн үйл ажиллагаа, цацрагийн ослын бэлэн байдал гэсэн сэдвүүдээр үргэлжилнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй