ЭСЭЭ, ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ Төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэд олон нийтэд төрийн албыг сурталчлах ажлын хүрээнд эсээ, ярилцлага, нийтлэлийн уралдаан зарлаж байна. Үүнд: Эсээг Төрийн албан хаагч болох миний тэмүүлэл сэдвийн хүрээнд бичих бөгөөд зөвхөн төрийн жинхэнэ албанд орох хүсэлтэй иргэд оролцоно. Энэхүү уралдаан нь иргэд төрийн албанд орж ажиллах зорилго, төрийн албаны талаарх төсөөллөө илүү тодорхой болгох, төрийн албаны ерөнхий шалгалтад өөрийгөө бэлтгэхэд хариуцлагатай хандахад хөшүүрэг, идэвхжүүлэлт үзүүлэх зорилготой. Ярилцлага, нийтлэлийг Төрийн албаны шинэтгэл ерөнхий сэдвийн хүрээнд бичих бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч оролцоно. Энэхүү уралдааны зорилго нь иргэн төвтэй, чадварлаг төрийн албыг хэрхэн зөв төлөвшүүлэх талаар хэрэгжүүлж болохуйц, ажил хэрэгч санал дэвшүүлэхэд оршино. ТАВИГДАХ ШААРДЛАГА: Сэдвийн хүрээ: Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, төрийн албаны инноваци, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, ёс зүй, сахилга хариуцлага зэрэг төрийн албаны шинэтгэлтэй холбоотой шинэлэг сэдвээр нээлттэй бичнэ. Агуулга: Сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх; Бүтээлч хандлага, үндэслэлтэй тоо баримт, жишээнд тулгуурласан байх; Өөрийн байр сууриа тодорхой, ойлгомжтой илэрхийлсэн байх; Монгол хэлний дүрмийн болон утга найруулга, логикийн алдаагүй байх; Ашигласан ном, зохиол, эх сурвалжийг дурдсан байх. Хэлбэр: Эсээг 500-2000 үгтэй байхаар бичих; .pdf өргөтгөл файл болгон цахим шуудангаар ирүүлэх; Ярилцлага, нийтлэлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байх Нийтлэгдсэн сонины 1 хувь эсхүл сонины хайчилбар, сайтад нийтлэгдсэн бол линкийг илгээсэн байх; /бусад хэлбэрийн том хэмжээтэй файл илгээх бол архивлаж татах линкийг илгээж болно/ Үгийн фонт: Arial, хэмжээ 12pt, мөр хоорондын зай 1.5 байх; Уралдаанд оролцох бүтээлийн эхний нүүрэнд ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, хаяг, ажлын газар, албан тушаал, холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн хаяг /и-мэйл/ тодорхой бичсэн байх. ЭСЭЭ, ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Уралдаанд ирүүлэх эсээ, ярилцлага, нийтлэлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэлх хугацаанд[email protected]и-мэйл хаягаар хүлээн авна. УРАЛДААНЫГ ДҮГНЭХ, ШАЛГАРУУЛАХ: Уралдаанд ирүүлсэн бүтээлийн агуулгын болон хэлбэрийн шаардлага хангасан эсэхийг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу уралдаан зохион байгуулах ажлын хэсэг дүгнэж, шалгаруулна. Уралдааны дүнг Төрийн албаны зөвлөлийнwww.csc.gov.mnцахим хуудсаар олон нийтэд мэдээлэх болно. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ: Эсээ: I байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. II байр - 1 хүн: 300.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. III байр - 1 хүн:100.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. Нийтлэл: I байр - 1 хүн: 1.000.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. II байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. III байр - 1 хүн: 250.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. Ярилцлага: I байр - 1 хүн: 1.000.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. II байр - 1 хүн: 500.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. III байр - 1 хүн: 250.000 төгрөг, Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. Тусгай байр - 2 хүн: Өргөмжлөл, Төрийн албаны шалгалтын сорил ном. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Уралдаан дүгнэх ажлын хэсэг, Сонгон шалгаруулалтын газар.

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна. Энэ сарын 07-08-ны өдрүүдэд гурван өрхөөс угаарын хийнд өртсөн гэх дуудлага ирж, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд айл өрх бүр зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийн ажиллаж буй эсэхийг тогтмол шалгаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сануулсан юм. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байгаа. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа.Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаахөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай. Иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, архисогтууруулахундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээугаарынхийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол гарсан. Иймд хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна гэв. Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх тухай захирамжын хүрээнд нутгийн захиргааны 6000 төрийн албан хаагч гэр хорооллын айл өрхүүдээр явж аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүх өрхүүдэд угаар мэдрэгчийг тарааж дууссан. 2020-2021 оны өвөлжилтийн хүрээнд 800-1000 сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллах бөгөөд тээвэрлэлтийн компаниудын тоог нэмэгдүүлжээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа дэлхийн олон нийтэд тархаад буй цар тахлын мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллээ. Тэрбээр Өнгөрсөн 24 цагийн байдлаар Ковид-19-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 315 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 307 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3672 иргэн байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 351.200 гаруй хүнд хийхээс 89.216 хүнийг хамруулаад байна. Энэхүү дархлаажуулалтыг 6 сартай хүүхдээс 65-аас дээш насны бүх хүнд хийнэ. Эхний ээлжид ЕБС-ийн 9 настай хүүхдэд, цэцэрлэгийн 5 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр зорин ажиллаж байна хэмээлээ. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирнэ

​ Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:58 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө.Тус нислэг 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай бөгөөд нийт 264 иргэн эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-54, жирэмсэн-14, өндөр настан, асран хамгаалагчтай-28, хөгжлийн бэрхшээлтэй-3, эрүүл мэндийн шалтгаантай-25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-140 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Амар, Би Жи зочид буудлуудад тусгаарланагэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Үнсийг нөхөн сэргээлтэд дүүргэгчээр ашиглаж эхэллээ

​ Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад Амгалан дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3үнсийг дүүргэгч материал болгон загвар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Цээцээ импекс ХХК, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Мерсу ХХК, Ти ти эй эм энержи ХХК-иудын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөр нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил-ын төлөвлөгөөний дагуу газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий Эм ди юу ХХК хийж гүйцэтгэсэн байна. Нийслэлийн эрчим хүчний болон дулааны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс их хэмжээний үнс ялгарч орчныг бохирдуулж байгаа бөгөөд үнсийг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд гарган авах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах онцгой шаардлага тулгарч байна. Тухайлбал зөвхөн ДЦС-4 ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал орчим дулааны эрчим хүч үйлдвэрлэхдээ 3.2 сая.тн орчим нүүрс түлж, 300.000 тн үнс ялгаруулж байна. Жилийн дөрвөн улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байгаа юм. Өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материалын зориулалтаар ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудлууд байсаар байгаа тул дүүргэгч болгож нөхөн сэргээлтэд ашиглах нь байгальд ээлтэй шийдэл болно. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.