Гал унтраах тусгай зориулалтын 40 автомашиныг хүлээлгэн өглөө

​ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр боллоо. Хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Пожснаб компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцсон юм. Шадар сайд Я.Содбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар 2003 оноос эхлэн Япон, Солонгос, Австри, Польш, Хятад, Франц, Беларусь Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилсэн. Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл-ийг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна гэлээ. Төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм. Гал түймэр унтраах, аврах автомашиныг техник, багаж хэрэгслийн хамт хүлээн авч, нийслэл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өглөө. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн боллоо

​ Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу өнөөдөр цэргийн насны залуучуудын Эрүүл мэндийн үзлэг сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг, нийслэлийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад холбогдох албан хаагчид оролцов. 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болох юм. Үүнтэй холбогдуулан цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа. Мөн Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэнийг тодорхойлох журам-д нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан санал солилцсон юм. Тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушигны шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй аж. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй.Гэхдээ өнгөрсөн оны хоёр дугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр нийт 12874 иргэн үзлэгт хамрагджээ.. Ингэхдээ цэргийн насны залуучуудын 5209 буюу 40 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй. Оношийн бүлгээр авч үзэхэд мэс заслын өвчнөөр 1090, дотрын өвчнөөр 735, чих хамар хоолой 672, гэмтэл 570, арьс харшил 350 иргэн тэнцээгүй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ. Тэрбээр Залуучуудын дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас үүдэж, өвчтэй эсэхээ цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орж мэдэх тохиолдол гардаг.Иймд дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд үнэгүй үзлэг оношилгоог тогтмол зохион байгуулах шаардлагатай гэв. Цэргийн насны залуучуудын Эрүүл мэндийн үзлэг уулзалт, зөвлөгөөнөөр цар тахлын үед цэрэг татлагыг хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалт хийх талаар болон эмчлэгдэх боломжтой өвчтэй залуучуудыг хугацаат цэргийн албанд татах боломж, арга замын талаар хэлэлцлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орох тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

Маргааш баруун аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг ууурын байгууллагаас анхаарууллаа. 10 дугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Аравдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэгэжЦаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орох тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

Маргааш баруун аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг ууурын байгууллагаас анхаарууллаа. 10 дугаар сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Аравдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэгэжЦаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Путиний зарлигаар “Фронт” С.Цэгмид гуайд ОХУ-ын “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардууллаа

​ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 06-нд Монгол Улсын иргэн өдгөө 98 настай, Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одон-гоор шагнах зарлиг гаргасан. Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дээрх нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн Фронт хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төвд болжФронт С.Цэгмид гуайд ОХУ-ын Бүх ард түмнүүдийн найрамдлын одон гардууллаа. Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэсэн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг Фронт С.Цэгмид тухайн үед Свердловскийн галын шугамд хуваарилагдан, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тэнд найман өдөр газар доорх нуувчинд байрлан цэргүүдэд тараасан юм. Тухайн цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсан ахлан 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос хөдөлж, 12 дугаар сарын 5-нд Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хуваан, цуваа дөрвөн хэсэгт хуваарилагдаж байжээ. Мөн Фронт С.Цэгмид Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэн өгөхөд байлцаж, үг хэлж байсан юм. Ташрамд дуулгахад, ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одон-г нийт 1212 хүнд гардуулсан бөгөөд үүнээс (ТУХН-ийг эс тооцвол) гадаадын 13 орны 40 иргэн дээрх одонгоор шагнагджээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.