Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн болж байна

​ Засгийн газрын 2019 оны 70-р тогтоолоор баталсан Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого-ын 2.2.5 дахь зорилт Барилгын материал, бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах-ыг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр Барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, Барилгын материалын чанарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, үйлдвэрлэлд тулгамдаад байгаад асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлуудаар илтгэл тавих юм. Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуй нэгж байна. Үүнээс Улаанбаатарт 368 нь 154 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс арматурын 14 үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад арматурын хэрэгцээ 2012-2020 оны байдлаар дундаж үзүүлэлтээр жилийн хэрэгцээ 200 мянган тонн байдаг аж. 2019 оны байдлаар нийт хэрэгцээний 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол 2020 онд COVID гарснаас шалтгаалан нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт хэрэгцээний таван хувийг хангажээ. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон бусад албаныхан мөн 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байгаа юм. Эх сурвалж: БХБЯ

Ж.Батбаясгалан: Иргэдийн татвараар цалинжиж байж ингэж ажиллахаасаа ичих хэрэгтэй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний өнөөдрийн ирцхангалтгүй байсандНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан бухимдлаа. Өнөө өглөө 08:00 цагт эхлэхээр товлосон хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх юм. Татварын хөрөнгөөр цалинжиж байж яаж ингэж ажиллаж чаддаг байна аа, ард түмнээсээ ичих хэрэгтэй. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан бүх хариуцлагыг тооц. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү Хуралд ирээгүй албан тушаалтнуудыг дурдвал, Авто замын газрын дарга, Аялал жуулчлалын газрын дарга, Авто замын газрын дарга, Боловсролын газрын дарга, Газрын албаны дарга, Орон сууцны дэд бүтцийн газрын дарга, Дотоод аудын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийгмийн халамжийн газрын дарга, Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Статистикийн газрын дарга, Соёл урлагийн газрын дарга, Татварын газрын дарга, Нийтийн тээврийн газрын дарга, Худалдан авах ажиллагааны газрын дарга, Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга, Замын цагдаагийн газар, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга, Зорчигч тээвэр-3, Хот төлөвлөлт судалгааны институцийн газрын дарга, Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга, ОСНАА газрын дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга, Хотын шуурхай удирдлагын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга, Хөрөнгө оруулалты газрын дарга гээд олон удирдах албан тушаалтнууд ирээгүй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар өнөөдөр хэлэлцэх ёстой. Би ч бас ИТХ-д нэр дэвшиж байгаа. Амралтын өдрөөр тойрогтоо нэг л удаа очсон. Гэтэл төрийн албан хаагчид сонгуулийн үеэр зарлагдсан Нийслэлийн удирдлагын шуурхай хуралдаа суухгүй байна. Татварын хөрөнгөөр цалинжиж байж яаж ингэж ажиллаж чаддаг байна аа, ард түмнээсээ ичих хэрэгтэй. Тамгын дарга, ерөнхий менежер хоёр энэ хүмүүсийн бүх тушаал, шийдвэрийг авч ирнэ үү. Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан бүх хариуцлагыг тооц. Төр түшмэлээр дутдаггүй юм шүү гэсэн юм.

Засгийн газар 2021 онд хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэжээ

Засгийн газраас 2021 оны Улсын төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргаж, 2021 оны Төсвийн төсөлд тусгажээ. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө иргэдэд хүндээр туссан хэвээр, энэ байдал ирэх онд ч хэвээр үргэлжилнэ хэмээн тооцоолж байна. Тиймээс дэлхийн улс орнуудын адилаар иргэдийнхээ амьжиргааг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх юм байна. 2021 оны Улсын төсвийн төслийг УИХ-аар ирэх долоо хоногоос хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэр УИХ-аас гарах юм.

Өнгөрсөн долоо хоногийн тойм

2020-10-03 13:12:37 Нийтлэгдсэн: Нийгэм
Өнгөрсөн долоо хоногийн тойм

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэгболомж бүрдэх аж. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ Төслийн хүрээнд нийгэм эдийн засгийн судалгаа хийхэд иргэд оёдол, гоо сайхан, үсчний сургалтад хамрагдахыг хүссэн судалгаа гарсан. Сэлбэ дэд төвийн харъяа бизнес инкубатор төв ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15000 мянган иргэн сургалтад хамрагдах бүрэн боломжтой.Гарааны бизнесээ хөгжүүлэх бүхий л үйлчилгээг авна гэсэн үг. Германы Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Азийн хөгжлийн банкны Ур чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж, мэргэжилтэн ажилтан бэлтгэж эхэлсэн байгаа. Иргэдийг ажилтай орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих чиглэлээр сургалтын төвүүд маань ажиллана хэмээлээ. Гэрхорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-өөр хэрэгжих Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийнбарилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг Ерөнхии сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай боллоо Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр уг барилгын шавийг тавьж байсан бол богино хугацаанд барилгын ажлыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад орж, цагдаагийн бие бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулах шинэ тохилог, орчин үеийн шийдэлтэй гурван давхар барилгатай болж байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Бат угсрал констракшн компани ажиллажээ. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа юм. Харин хуучин үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Эрүүлжүүлэх газар болгон ашиглах юм байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш ийнхүү 31 жилийн дараа шинэ байртай боллоо. Уг цагдаагийн хэлтэс нь одоогоор 100 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг байна. Угаар мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг зөвлөлөө Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээр явж ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Алтанбаяр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан Л.Пүрэвээ нарТавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-нд яндангаа хөөлүүлэх, пийшин зуухны аюулгүй байдлаа шалгуулах хүсэлт тавьжээ. Албаныхан иргэдийн пийшин зуухны холбоос муу, янданг хөөлөх шаардлагатайгаас гадна угаар мэдрэгчийн батарей дууссан байгааг илэрүүлж, засвар үйлчилгээг үзүүлсэн юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Иргэдийн хувьд галлагааны зөвлөмж, сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрдсэл хаана ч байдаг гэдгийг тооцож иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Угаар мэдрэгчийнхээ зайг шалгаж үзэх хэрэгтэй. Агааржуулалтын хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг сайтар шалгаж байхыг зөвлөмөөр байна гэв. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдийн пийшин зуухны битүүмжлэл, яндангаа хөөлсөн, агааржуулалт хийж угаар мэдрэгчийг ажиллуулж байгаа зэрэг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоорийнхүү гэр хорооллын өрхүүдээр явж хяналт тавьж буй юм. Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь үе шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 24.47 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон бусад холбогдох албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцов. НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагч үнэмлэхээ гардан авсан юм. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх бололцоотой боллоо. Сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 13-ны өдрийг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна. Та бүхэн сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье хэмээлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийг хүлээн авч уулзлаа Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан ч одоог хүртэл байрандаа орж чадаагүй байгаа иргэдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс Энэ асуудал шийдэгдэхгүй долоон жил өнгөрлөө. Бид хандаж болох бүх хүнд хандсаар ирсэн. Одоо хүртэл байрандаа орж чадахгүй явна. Бид байрандаа ормоор байна. Эсвэл нөхөн төлбөр авах хүсэлтэй байна. Гэрээнд заасан нөхцөлөөрөө л асуудлаа шийдүүлмээр байна. Тухайн үед төсөл хэрэгжүүлэхээр эрх авсан компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Олон жил ингэж ард иргэдийг хохироож болохгүй. Өнөөдөр бидний асуудлыг ойлгож, хүлээн авч уулзан боломжтой шийдлээр нь шийдэж ажиллан гэж байгаад талархалтай байна гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Та бүхний асуудлыг маш сайн ойлгож байна. Олон жил яригдсан асуудал. Хаана хаанаа боломжтой хувилбараар шийдэх нь зүйтэй. Асуудлыг бодитоор харж, хамтдаа зөв гарц гаргалгааг гаргах шаардлагатай байна. Холбогдох албаны хүмүүс болон та бүхний төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Иргэдийнхээ оролцоотойгоор хамтарч асуудлаа шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Нийслэл болон дүүргийн хэмжээнд орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг үүрэг болголоо Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар болон сайжруулсан түлшний нөөцлөлт, борлуулалт, угаарын хийн мэдрэгчийн түгээлтийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр инженерийн шугам сүлжээний засвар тоноглолын ажлыг дэлгэрэнгүй танилцуулаад, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын автозамыг Нүхтийн замтай холбоно Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд энэ сарын 11-ны өдрийг хүртэл автозамыг хаахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од мэдээлэл өглөө. Тэрбээр Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох замын ажил хийгдэнэ. Энд автозамд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр автозамыг холбох ажил хийгдэх юм гэв. Тус автозамыг хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөлөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ

​ Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгсөн юм. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж,үлдсэн ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.