Авто замын ачааллыг бууруулах чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд оролцож, холбогдох албаны хүмүүс шат дараатай тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Хуралдаанаар холбогдох мэргэжлийн байгууллагууд авто замын хөдөлгөөний нөхцөл байдал болон цаг үеийн асуудлуудаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов. Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын зүгээс өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, тодорхой цагуудад түгжрэл үүссэн гэдгийг хэлж байлаа. Мөн цаашид хөдөлгөөн зохицуулалтад анхаарч ажиллах, нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түгжрэл үүсгэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох шаардлагатай байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэлсэн юм. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ямар ажлуудыг шат дараатай хийж ажиллах судалгаа, тооцооллоо нарийн гаргаж танилцуул. Мэргэжлийн байгууллагууд бүгд хамтарч ажилла. Тодорхой ажлууд хийж байгаа хэдий ч цаашид анхаарах зүйлүүд байна. Ямар зохицуулалтуудыг хийж болох байна, бүх хувилбараа гаргаж яаралтай танилцуул гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг үүрэг болголоо

​ Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар болон сайжруулсан түлшний нөөцлөлт, борлуулалт, угаарын хийн мэдрэгчийн түгээлтийн талаар хэлэлцлээ. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр инженерийн шугам сүлжээний засвар тоноглолын ажлыг дэлгэрэнгүй танилцуулаад, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нэг хяналтын ажилтан 200 өрхийг хариуцан ажиллаж байна Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 546 борлуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд 72 мянган тонн түлш нөөцөлжээ. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тавантолгой түлш компани Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ыг байгуулжээ. Уг алба нь мэдээлэл судалгаа, угаараас сэргийлэх, засвар үйлчилгээний хэсгүүдтэй бөгөөд 1000 гаруй хяналтын ажилтан ажилладаг байна. Нэг хяналтын ажилтан 200 өрхийг хариуцаж угаарын хийнээс сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэхээс гадна, аюулгүй байдлаа хангаж байгаа эсэхэд хяналт тавьж буй. Хэрэглэгчдэд үйлчлэх алба-аас угаарын хийнд өртөх нөхцөл байдлын үнэлгээ тогтоох зорилгоор гэр хорооллын 151054 өрхөөс асуумжын аргаар судалгаа авсан байна. Судалгаагаар 10889 байшинд амьдардаг өрх угаарын хийнд өртөх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа үзүүлэлт гарчээ. Мөн санхүүгийн чадамжгүйгээс үүдэж зуух пийшингээ солих, засварлах боломжгүй 383 өрхийн судалгаа гарч, холбогдох дүүрэг хороодын албан хаагчдад мэдэгдсэн талаар Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ны дарга Ч.Буянжаргал мэдээллээ. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон иргэдийн янданг хөөлөх, зуух пийшинг засварлаж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 181 өрхийн янданг сольж, 170 өрхийн ханан пийшинг шинээр барьж нийт 5805 өрхөд дуудлагын дагуу ажиллажээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн дуудлага нэмэгдэж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн өрхүүдийн шалтгааныг тодорхойлоход яндангаа сугалж өрхөө татсан,шахмал түлшийг буруу хэрэглэсэн, угаар мэдрэгчийн батарейг шалгаагүй гэх мэт иргэдийн хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой дүгнэлт гарчээ.Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, амь нас эрүүл мэндээ сахин хамгаалах аюулгүй байдлаа хангахыг албаныхан анхаарууллаа. Иргэдийн хайхрамжгүй үйлдлээс угаартах эрсдэл гарч байна Угаарын хийн хордлогод өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тухай нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дэлгэрэнгүй мэдээллээ. Тэрбээр Сүүлийн өдрүүдэд хүйтэрч галлагаа эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн гэх дуудлага ихэсч байна. Угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар зөвлөмж, зурагт хуудас шинэчлэн боловсруулж, олон нийтийн цахим сүлжээгээр болон харьяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч, иргэдэд тогтмол сурталчилж байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаасаа болж угаарын хийнд өртсөөр байна. Иймд анхаарал болгоомжтой байж, угаарын хий мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг зөвлөмөөр байна гэв. Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангагдсан эсэх асуудлаар мэдээлэл солилцоод, хөрөнгө оруулалтын ажлуудыг яаралтай дуусгах, сайжруулсан түлний нөөц, борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх үүргийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өглөө. Тэрбээр Цаг агаар хүйтэрч байгаа учраас иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үйлдэлтэй угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэл нэмэгдэж байгааг анхаарч, сэрэмжлүүлэг мэдээ, заавар зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй гэв. Энэ сарын 15-ны өдрийг хүртэл Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аянг үргэлжлүүлэх бөгөөд нутгийн захиргааны болон дүүрэг хороодын Засаг дарга нар бэлтгэл ажлаа сайтар хангахыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч санууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэндчилгээ

2020-10-02 09:52:38 Нийтлэгдсэн: Нийгэм
Мэндчилгээ

​ Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Үндэсгүй мод, ундаргагүй булаг гэж хаана ч үгүй. Энэ өдөр бол ахмадууд та бүхний минь улс орон, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэл, харамгүй зүтгэлээ зориулсныг онцлон тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэх өдөр юм. Та бүхнийхээ ажил, амьдралын гайхам үнэ цэнэтэй баялаг туршлагыг хойч үедээ үлгэрлэн өвлүүлэх, он цагийн шалгуураар тунаж шигшигдсэн мэргэн сургаал зөвлөгөөг тань сонсох, бүтээн бий болгосон бүхнээр тань бахархаж явахад энэ өдрийн бас нэгэн утга учир оршдог билээ. Төр засгаас ахмад настнуудынхаа эрх ашгийг баталгаажуулж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн бөгөөд нийслэлийн зүгээс ахмадуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн шат дараатай олон арга хэмжээ авч ажиллаж байна. Ахмад настнуудын эрх ашгийг хамгаалсан, тэдний амьжиргааг дэмжсэн шийдэл үйл ажиллагааг нийслэлийн удирдлагын баг ямагт дэмжин ажиллаж, цаашид гаргах бодлого шийдвэртээ ч тусгайлан анхаарч ажиллах болно. Азай буурлууд та бүхэн минь энх тунх, эрүүл саруул байж, энгүй сайхан жаргаж явахын ерөөлийг чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

​ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Нийслэл болон дүүргийн хэмжээнд орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа. Үүнд: Багануур дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам болон Ардчилсан намаас 34 нэр дэвшигч үнэмлэхээ авсан. Багахангай дүүрэг 17 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын 36 нэр дэвшигч үнэмлэхээ авсан. Баянгол дүүрэг 41 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Баянзүрх дүүрэг 43 мандаттай. Нэг бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Налайх дүүрэг 25 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл , Сонгинохайрхан дүүрэгт 45 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Сүхбаатар дүүрэг 35 мандаттай. Хоёр бие даагч, Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Чингэлтэй дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам Хан-Уул дүүрэг 35 мандаттай. Монгол ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монголын ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Нийслэлийн хувьд 45 мандаттай бөгөөд нийт 6 нам эвсэл, 2 бие даагч өрсөлдөж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 800 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гарджээ. Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр Нийслэлийн Сонгуулийн хорооний 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэх, галлагааг зөв хийх, утаа мэдрэгчийг суурилуулах зэрэг хэрэглээний ажлуудыг хийж байгаа. Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвөлгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлөх, пийшин зуухыг засварлаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр ажлыг хийж байгаа.Тиймээс өрх бүр галлагааны аюулгүй байдлыг хангаж, яндангаахөөлж, галлагааг зөв хийх, агааржуулалтын системээ сайжруулан утаа мэдрэгчийг байрлуулсан байх шаардлагатай.Угаар мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг тогтмол шалгаж байх хэрэгтэй байна. Галлагааны улирал эхэлснээс тодорхой тооны хүмүүс хойшугаарынхийнд хордсон байдлаар эмнэлэгт хандаж, зөвлөмж зөвлөгөө авсан.Одоогооругаарынхийнд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй байна. Угаарынхийнхордлогоосбүрэн сэргийлэх боломжтой. Гэр хорооллын өрхүүдугаарынхийн мэдрэгчээр одоогоор бүрэн хангагдсан гэв. Мөн галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордсон дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулаад иргэдийн зүгээс худал дуудлага өгөх тохиолдол ч гарч байгааг мэдээллээ.Тухайлбал, архисогтууруулахундаа хэтрүүлсэн үед нь бие нь муудах эсвэл даралт ихэссэн үедээугаарынхийнд хордчихлоо гэсэн дуудлага өгсөн тохиолдол удаа дараа гарчээ.Иймд зарим иргэн хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулсан юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 250 гаруй борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний хомсдолд ороогүй хэвийн ажиллаж байгаа талаарнийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ. Агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад стандартын хэмжээнд байгаа аж. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа дэлхийн олон нийтэд тархаад буй цар тахлын мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллээ. Тэрбээр Өнгөрсөн 24 цагийн байдлаар Ковид-19-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 313 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 305 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 8 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 4060 иргэн байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Өнөөдрөөс эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлснийг хэллээ. Энэ сарын 15-ны өдөр хүртэл тарваганы мах оруулжирэхийг хориглох шийдвэр гарсан. Иймд ард иргэдийгхуулиар хориотой амьтны махыг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыгнийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил зөвлөлөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.