![Угаар мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг зөвлөлөө](/uploads/7fa7c918bec12315599e063759805570c97704da.png)
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээр явж ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Алтанбаяр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан Л.Пүрэвээ нарТавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-нд яндангаа хөөлүүлэх, пийшин зуухны аюулгүй байдлаа шалгуулах хүсэлт тавьжээ. Албаныхан иргэдийн пийшин зуухны холбоос муу, янданг хөөлөх шаардлагатайгаас гадна угаар мэдрэгчийн батарей дууссан байгааг илэрүүлж, засвар үйлчилгээг үзүүлсэн юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Иргэдийн хувьд галлагааны зөвлөмж, сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрдсэл хаана ч байдаг гэдгийг тооцож иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Угаар мэдрэгчийнхээ зайг шалгаж үзэх хэрэгтэй. Агааржуулалтын хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг сайтар шалгаж байхыг зөвлөмөөр байна гэв. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдийн пийшин зуухны битүүмжлэл, яндангаа хөөлсөн, агааржуулалт хийж угаар мэдрэгчийг ажиллуулж байгаа зэрэг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоорийнхүү гэр хорооллын өрхүүдээр явж хяналт тавьж буй юм. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тавантолгой түлш компаниас Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ыг байгуулсан юм. Тус алба нь яндан зуухны засвар үйлчилгээг үзүүлэхээс гадна 200 өрх тутамыг хариуцсан хяналтын ажилтантай юм.Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалган ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн 200 гаруй мянгын өрхийг хариуцсан 920 гаруй хяналтын ажилтан ажиллаж байна. Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хяналтын ажилтнуудад гэрийн хаяг, утасны дугаараа худал буруу мэдээлэх, гэртээ оруулахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудал өдөр бүр тулгардаг талаар Сүхбаатар дүүргийн 8,10 дугаар хэсгийн хариуцсан хяналтын ажилтан В.Баярмагнай учирлалаа. Тэрбээр өөрийн хариуцсан хэсгийн өрхүүдээр явж угаарын хийнээс урьдчилан сэргийлэх асуумж бөглүүлж судалгаа аваад, засвар үйлчилгээ шаардлагатай өрхүүдийн мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх алба-нд мэдээллэдэг гэв. Засвар үйлчилгээний ажилтан албан хаагчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна зөв галлагааны зөвлөмжийг хүргэдэг аж. Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг гэр хорооллын айл өрхүүдээр явж зуух яндангийн бүрэн байдал, агааржуулалтын хоолой, угаар мэдрэгчийг шалгахаас гадна угаарын хийнээс хэрхэн сэргийлэх талаарх мэдээллийг хүргэн ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна
2020-09-30 10:12:18 Нийтлэгдсэн: Нийгэм![Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна](/uploads/246729d50459aa5b48161d5afd8f48899fa36fb0.jpg)
Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтан цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.
![Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ](/uploads/7eebad11483bc01d3a261d66e90e90b4f8bb4e10.jpg)
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь үе шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 24.47 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон бусад холбогдох албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцов. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд Өнөөдрөөс Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Бид хоёр жилийн хугацаанд зураг төслийн хийсэн. Одоо энэ бидний зогсож байгаа газарт Бизнес инкубатор төв баригдана. Үерийн далангийн ажлуудын зураг бүгд бэлэн болсон. Мөн нийгмийн барилга байгууламжийн ажлууд энд хийгдэхээр төлөвлөгдсөн гэлээ. Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороодын нийт 153.4 га газар нутаг хамарч байгаа бөгөөд дэд төвд: 26 км Цэвэр усны шугам 6 км Ариутгах татуургын шугам 78 км Дулаан хангамжийн шугам сүлжээ 14 км урт Цахилгаан холбооны шугам сүлжээ 69 км Авто зам 74 га газарт Цэцэрлэгт хүрээлэн 240 хүүхдийн цэцэрлэг Олон нийтийн хөгжлийн төв Сургалтын төв Эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтцийн болон нийгмийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөгджээ. Толгойт дэд төвд хийх бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд энэ бүсэд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт нэмэгдэнэ. Мөн сургалтын төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх бөгөөд бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Түүнчлэн авто зам, дулаан хангамж, ус хангамж, цахилгаан хангамж гэх мэт инженерийн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орсноор нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг гэр хорооллын иргэдэд ойртуулах боломж бүрдэх төдийгүй иргэдийн автомашин ашиглалтын зардал буурч өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх аж. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийднэ. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо](/uploads/902d8b380dc6312ca2dcefea3736b9ed8b636a77.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийнбарилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг Ерөнхии сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу өнөөдөр нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа. Нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Танай барилгын газар 2004 онд дүүргээс олгогдсон, Шат шатныхаа сунгалтуудаа хийлгээд өдийг хүрсэн боловч барилгаа Ерөнхий төлөвлөгөөний газраас баталж өгсөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бариагүй ноцтой зөрчил илэрлээ. Барилга нэг тал руугаа 10 метр гүйсэн хэлбэртэйгээр баригдсан нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан мөн норм, дүрэм стандартыг зөрчсөн байгааг хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас тогтоосон. Манай архетиктур энэ барилгын 0 цэг хаана байсан, одоо баригдсан барилга хэрхэн зөрчигдөж байгааг тайлбарлаж өгнө. Барилгын норм стандартыг мөрдөөгүй учраас барилгын үйл ажиллагааг өнөөдрөөс зогсоож байна. Мөн танай барилгын эзэмшил газрыг цуцлах болсныг мэдэгдэж байна хэмээв. Тус барилгын гүйцэтгэгч Сант хаан компанийн захирал Д.Зоригт тайлбар өгөхдөө Манай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дараа СБД-ийн барилга баригдаж, тэндээс гарах бохирын шугамыг холбогдох байгууллагуудын ямар ч зөвшөөрөлгүйгээр манай газар дээгүүр тавьчихсан. Тиймээс барилгаа зүүн нь болгоодбарьсан. Сонсголыг хүлээж авлаа холбогдох тайлбарыг хүргүүлнэ гэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ](/uploads/9d1c07eaefbdfc2b5a8d4da78179e9b81251ddc4.jpg)
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг боломж бүрдэх аж. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөж буй. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь Дэд бүтэц-ийн ажлуудыг хийж байгаа юм.Уг төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Төслийн хүрээнд инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн барилга байгууламжуудыг бий болгож байгаа юм. Үүнд. 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төв, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн хөгжлийн төв, тохижилт ногоон байгуулам, спорт комплекс зэрэг барилгуудыг барьж эхэлсэн юм. Ийнхүү 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төвүүд ашиглалтад ороод байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ Төслийн хүрээнд нийгэм эдийн засгийн судалгаа хийхэд иргэд оёдол, гоо сайхан, үсчний сургалтад хамрагдахыг хүссэн судалгаа гарсан. Сэлбэ дэд төвийн харъяа бизнес инкубатор төв ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15000 мянган иргэн сургалтад хамрагдах бүрэн боломжтой.Гарааны бизнесээ хөгжүүлэх бүхий л үйлчилгээг авна гэсэн үг. Германы Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Азийн хөгжлийн банкны Ур чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж, мэргэжилтэн ажилтан бэлтгэж эхэлсэн байгаа. Иргэдийг ажилтай орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих чиглэлээр сургалтын төвүүд маань ажиллана хэмээлээ. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-өөр хэрэгжих Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй