![Японы ЭСЯ өнөөдрөөс визийн мэдүүлэг хүлээн авч эхэлнэ](/uploads/8151bf65abcb94be44475c34722731cd28b63b62.jpg)
Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдлийг хүргэж байна. Мэдэгдэлд: Япон Улсын Засгийн газар Олон улсын харилцан зорчих хөдөлгөөнийг дахин эхлүүлэх шаталсан арга хэмжээний хүрээнд 2020 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй болон бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн визний мэдүүлгийг хүлээн авах боллоо. Гэвч бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн тухайд Монгол улсын олон улсын нислэгийн хуваарь хэвийн горимонд шилжээгүй буцаж ирэх нислэгийн тов тодорхойгүй учраас хэсэг хугацаанд визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй болно. Иймд одоогийн байдлаар I-Т ЗААСАН ХУВААРИЙН ДАГУУ УРТ ХУГАЦААНЫ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХҮНИЙвизний мэдүүлгийг шинээр хүлээж авах боллоо. Эдгээр иргэд нь Монгол улсаас үйлдэж буй тусгай үүргийн шууд нислэг болон дамжин өнгөрөх нислэгээр зорчих боломжтой байх ёстой. Дамжин өнгөрөх нислэгийн тухайд тухайн орны Элчин сайдын яамнаас дамжин өнгөрөх боломжтой эсэхийг тодруулна уу. Иймд виз мэдүүлэх иргэд 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн виз мэдүүлнэ үү. Шинээр виз авсны дараа Япон улсад зорчихдоо II-т заасан хилийн хяналт шалгалтын дэглэм болон нэмэлт хорио цээрийн арга хэмжээг даган мөрдөх нөхцөлтэйгөөр хил нэвтрэх шаардлагатай. Визийг Монгол улсаас хийгдэж буй тусгай үүргийн нислэгийн суудлын тоог харгалзан олгох тул виз мэдүүлэгчийн тоонд квот тогтоон, зохицуулалт хийхийг анхаарна уу. I. Шинээр виз хүсэх урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн визний мэдүүлгийг доорх хуваарийн дагуу хүлээж авна. 2020.10.01- ний өдрөөс 2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд 2020. 10.12-ны өдрөөс 2020.04.01-2020.05.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд 2020. 10.19-ны өдрөөс 2020.06.01-2020.07.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд 2020. 10.26-ны өдрөөс 2020.08.01-ээс хойш олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд Жич: Та бүхэн аль болох заасан хугацаанд виз мэдүүлнэ үү. 2. Бусад виз мэдүүлэх боломжтой хүн 1. 2020 оны 4-р сарын 2 хүртэл тус Элчин сайдын яамнаас урт хугацааны оршин суух зөвшөөрөл(2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон)-өөр виз авсан Япон Улсад зорчиж чадаагүй иргэд дээрх хугацааг харгалзахгүй виз мэдүүлнэ үү . Жич: 3-т заасан шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн виз мэдүүлнэ үү. 2.Tус Элчин сайдын яаманд урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр виз мэдүүлэн, хариугаа хараахан аваагүй байгаа виз мэдүүлэгч . Жич: Виз мэдүүлсэн хүн доорх бүрдүүлэх бичиг баримтын 3-т заасан асуулгын хуудас, 5-т заасан хүлээн авагч байгууллагын тамга тэмдэг бүхий албан бичиг, 6-д заасан амлалтын бичгийг тус тус нэмэлтээр бүрдүүлэн төв хаалганы харуул дээр өөрийн овог нэр, виз мэдүүлгийн дугаар, холбоо барих утасны дугаарыг бичижөгнө.Эдгээр нэмэлт материалыг өгсөний дараа визний хариуг шийдвэрлэх бөгөөд тухайн виз мэдүүлэгч рүү утсаар холбогдоно. 3.Бүрдүүлэх бичиг баримт Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.) Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэггэсэн хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах. 2.Визний өргөдлийн маягт. Визний өргөдлийн маягт дээр сүүлийн 6 сарын доторавхуулсан 4.5х4.5 см хэмжээтэй цагаан дэвсгэртэй 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ыгнаасан байх шаардлагатай. 3. Виз мэдүүлэгч нь дараахасуулгын хуудсыгзаавал бөглөх шаардлагатай 4.Урт хугацааны оршин суух зөвшөөрлийн эх хувь болон хуулбар (2 тал) . Эх хувь нь ирж амжаагүй бол хуулбар (2 тал) 2 хувь авч ирэх. Жич: Япон Улсын Хууль зүйн яамны харьяаХилийн шалган нэвтрүүлэх алба ньшинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 3 сарын хүчинтэй хугацаатай олгодог урт хугацааны оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тухайн улсын иргэдэд хил нээснээс хойших 6 сарын хугацаанд хүчинтэй байхаар сунгасан болно. 5. Хүлээн авагч байгууллагын тамга тэмдэг бүхий албан бичиг (Эх хувь эсвэл хуулбар). Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй (Анх олгосон 3 сарын хүчинтэй хугацаа) хугацаа дууссан хүн Япон талын хүлээн авагч байгууллагаас тухайн виз мэдүүлэгчийн оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан хэдий ч хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий албан бичгийг авна. Загвар чөлөөтэй. 6. Япон талын хүлээн авагч байгууллагынамлалтын бичиг(Эх хувь эсвэл хуулбар) 2 хувь. Жич: Энэхүү бичгийг виз мэдүүлэгч бичиж болохгүй бөгөөд зөвхөн виз мэдүүлэгчийн харьяалагдах албан байгууллага, сургуулиар бичүүлнэ. 7. AS DEPENDENT буюу гэр бүлийн оршин суух зөвшөөрлөөр виз мэдүүлэх хүн Япон улсад буй гэр бүлийн гишүүний оршин суух үнэмлэхний хуулбарыг өгөх. Мөн гэр бүлийн гишүүний харьяалагдах байгууллага, сургуулиас амлалтын бичиг (Эх хувь эсвэл хуулбар) 2 хувь авах шаардлагатай. Анхаарах зүйл (Заавал уншиж танилцана уу ) Визний материал дутуу, хангалтгүй тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авахгүй. Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан ярилцлага хийх, нэмэлт материал шаардах бөгөөд виз мэдүүлэгчийн зүгээс зохицуулалт хийх боломжгүй нөхцөлд визийг шийдвэрлэх боломжгүй. Татгалзсан хариу гарсан тохиолдолд тайлбар хийхгүй. Холбоо барих утасЯпоны Элчин сайдын яамын утас: (+976-11) 320777 Консулын хэлтсийн дотуур утас : 113、118 Элчин сайдын яамны цагын хуваарь Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 Консулын цагын хуваарь Даваа~Баасан 9:00~17:45 Үдийн цай 13:00~14:00 Визний мэдүүлэг хүлээн авах цаг Даваа~Баасан 9:00~12:00 Паспорт буцаан олгох цаг Даваа~Баасан 14:30~16:30 ※Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно. Жич: Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй. II. Хилийн хяналт шалгалтын арга хэмжээ (Өдгөө хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хорио цээрийн нэмэлт арга хэмжээ) 1. Япон Улсын хилээр ороход шинээр олгосон виз болон амлалтын бичиг авч явах шаардлагатай бөгөөд хил нэвтэрсний дараа 14 хоног хүлээн авагч компанийн тусгайлан бэлдсэн байр болон гэртээ тусгаарлалтад байх шаардлагатай. 2. Дээрх хорио цээрийн арга хэмжээг Япон талын хүлээн авагч компани, байгууллага зохион байгуулах бөгөөд тухайн компани нь хорио цээрийн арга хэмжээний талаар бүрэн дүүрэн ойлголттой байж хүлээн авч буй хүнд сайтар тайлбарлаж ойлгуулах шаардлагатай. 14 хоногийн эрүүл мэндийн хяналт Япон Улсад зорчихоос 14 хоногийн өмнө өдөр болгон биеийн халууныг хэмжиж, 37.5 хэмээс дээш халуун, амьсгалын замын өвчний шинж тэмдэг зэрэг шинэ төрлийн корона вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Япон улсад зорчихгүй байна уу. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн даатгалд хамрагдах Хилээр орох үед Амлалтын бичиг Виз мэдүүлэхэд өгсөн амлалтын бичгийн хуулбарыг нисэх онгоцны буудлын хорио цээрийн шалганд өгнө. Корона вирусийн хавьтагч тодорхойлох апплекэйшн ашиглах Доорхапплекэйшнийгтатаж авч ашиглахыг санал болгож буй. (Апплекэйшн ашиглах заавар) Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хавьтагч тодорхойлох апплекэйшн Байршил тогтоох апплекэйшн 14 хоног нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахгүй байх Япон улсад очсоны дараа 14 хоног нийтийн тээврийн хэрэгсэл (Төмөр зам, автобус, такси, дотоодын агаарын нислэг, зорчигчдын усан онгоц ) ашиглахгүй байх болзолтой.Хүлээн авагч компаний зүгээс унаа гаргах, өөрийн унаагаар зорчих зэргээр урьдчилан унаа тэрэгний асуудлыг шийдсэн байх шаардлагатай. 14 хоногийн тусгаарлалт Япон улсад очсоны дараа 14 хоногийн хугацаанд өөрийн гэр болон хүлээн авагч компаний тусгайлан бэлдсэн байранд байрлах ба зайлшгүй бол гадагш гарахгүй байх. 14 хоногийн эрүүл мэндийн хяналт 14 хоногийн турш эрүүл мэндийн байдлаа хянан, ямарваа нэгэн шинж тэмдэг илэрвэл Буцаж ирэгсэд-Хавьтагчид зөвлөгөө өгөх төв -д яаралтай хандах. Эх сурвалж: Японы ЭСЯ
![ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА](/uploads/51ece8afddb7e49319d99eae0d38863e142594be.jpg)
Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг. Манай улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэдэг.
![Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр хаалаа](/uploads/54d90a8159a6de0951f14f47fddfbefbfb9da266.jpg)
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр 10.00 цагаас 20.00 цаг хүртэл түр хаасан болохыг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн тул замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн. ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА. 2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар: Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг Эрдэнэсант АЗЗА ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна. Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна. Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна. Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлээрэй. Автотээврийн үндэсний төв нь Цаг уур, орчны шинжилгээний газраас 7 хоногт 2 удаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн батлагдсан замнал дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авч Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан ажилладаг. Цаг агаар, замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдал үүссэн нөхцөлд ажиллах шуурхай бүлэг хуралдаж, зорчигчдыг аюулгүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авч, 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.
Шууд: НОБГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
2020-10-01 10:32:28 Нийтлэгдсэн: Нийгэм![“Хуралдайн наадам-Шонхорын баяр” зохион байгуулна](/uploads/98e81a9a2a010be60dd44afedab9d5ef6125fa10.jpg)
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбор хамтран Хуралдайн Наадам-Шонхорын баяр арга хэмжээг 2 дахь жилдээ энэ сарын 03-ны өдөр Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, биет бус соёлын өвийг сэргээх, шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор цаашид жил бүр зохион байгуулах талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Хуралдайн Наадам-Шонхорын баяр-ыг Монголын Шувуулахуйн холбоо, Монголын үндэсний морьт харвааны холбоо, Монгол Тайга Нохой Судлалын Холбоо , Цагаан Шонхор Гэрэгэ ТББ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах бөгөөд арга хэмжээний үеэр үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт, шонхор шувуу, тайга нохой морьт харваачдын парад болох аж. Мөн морьт харвааны бага ав намнаа үзүүлбэр, шонхор шувууны холын зайн тэмцээн тайга нохой-талын гөрөөчин үзүүлбэр, шидлэг идлэг шонхор шувуу-өв тээгч тэмцээн, галтай циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд явагдана. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй