Д.Сумъяабазар: Нийслэл эрх зүй, эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа
2021-12-28 10:10:12 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнөөдрийн хуралдаан нийслэлийн удирдлагуудын 2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн байлаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга 2021 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэсний дээр ирэх онд хийх шинэчлэлт, өөрчлөлтийн онцлогоос дурдсан юм. Тэрбээр Нийслэлийн хувьд 2021 он бол хууль, эрх зүйн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийсэн дэвшлийн жил байлаа. Нийслэл хот эрх зүйн чадамжтай болохын сацуу эдийн засгийн чадамжтай болох эх үндсээ тавилаа. Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэж өгсөн 420 тэрбум төгрөгийн дэмжлэг гадаадын хөрөнгө оруулалт татах дуудлага болж өглөө. Гадаадын олон улс орноос, хөрөнгө оруулагчдаас Улаанбаатар хотын хөгжилд хамтран ажиллах санал, санаачилга гаргаж байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг зөвшөөрөл, батламжаас чөлөөлсөн. Иргэдэд бие даан хөгжих, бизнесээ хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй байна. Төрөөс нэг ч төгрөг гуйхгүйгээр ажлын байр бий болгоод, улсдаа татвар төлөөд, амьдралаа залгуулаад явж байгаа бизнес эрхлэгчид бол баялаг бүтээгчид. Ирэх жилүүдэд зөвлөн тусалж, дэмжиж ажиллах нь чухал. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөж буй 2500 стандарт, улсын хэмжээнд 6602 стандарт бий. Үүний тал хувь нь хоцрогдсон, шинэчлэхээс аргагүй стандартууд юм. Ангилал, зэрэглэл, стандартын хэм хэмжээ, зөвшөөрөл батламжууд бизнест асар их чөдөр тушаа болж байна. Энэ бүхнийг чөлөөлж, бид иргэдээ дэмжинэ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Нөгөөтээгүүр, сарын 500-600 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид амьдралаа хэрхэн, яаж залгуулах вэ. Тиймээс цалинг нэмэх ёстой. Цалин нэмэхгүй байна гэдэг төрийн албан хаагчдыг төр өөрөө авлига руу шахаанд оруулж байгаатай адил. Авлига, хээл хахуулийг бууруулна гэж байгаа бол нөгөө талдаа төрийн албаны цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх учиртай. Үнийн өсөлт, инфляцаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах боломжийг үр хүүхэд, ар гэрээ авч явж буй төрийн албан хаагчдадаа олгоё. Ингэхийн тулд Улаанбаатар хотын татварын бааз суурийг нэмэгдүүлж буй бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана. Бид төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Ковид-19-тэй холбоотой тээвэр ложистикийн саатал үүсэж болзошгүй гэсэн ганц болгоомжлол байна. Гэвч бид бэрхшээлийг даван туулж, боломж бололцоог бүрэн дайчилж, хотын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтдаа, багаараа зүтгэх болно хэмээн шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ. Бүх шатны эмнэлэгт ажиллаж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархал илэрхийлье Шуурхай зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид-19-тэй холбоотой мэдээлэл хийлээ. -Ковид-19 цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230 тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27.716 хүнд хийсэн. Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард хамгийн олон хүнийг хамруулсан бол арваннэг, арванхоёрдугаар сард мөн идэвхжиж, арваннэгдүгээр сард 124.635 хүн, арванхоёрдугаар сард 91.637 хүнийг дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7374 хүнийг дархлаажуулалтад хамруулж байлаа хэмээн мэдээллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй бүх шатны эмнэлгийн байгууллагад ажиллаж буй цагаан нөмрөгт баатруудад баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд ачааны хүндийг үүрсэн эмнэлгийн ажилтан, ажиллагсдад талархал илэрхийлье хэмээн тодотголоо. Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхүүдэд шахмал түлш олгоно Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал татсан удаах асуудал нь агаарын бохирдлыг бууруулах тухай байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: -Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3800 тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24.035 тонн байна. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан. Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна гэлээ. Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас дараах тайлбарыг өглөө. -2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6000 гаруй өрхөд 5500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна. Нэн ядуу, бага орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой өрхийн тоо 73 мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө гэлээ. Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг үүрэг болгов Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. -Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах. -Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих. -Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах. -Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах. -Сайжруулсан шахмал түлшний борлуулалтад анхаарч, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах. -Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах. -Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шууд: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ
2021-12-28 08:31:38 Нийтлэгдсэн: НийгэмАялал жуулчлалыг сэргээх “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2021-12-28 08:11:10 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Найрсаг Улаанбаатар-2 нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээний төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус төслийг болон Улаанбаатар хотын аяллын жишиг маршрут, Ковид-19-ийн дараах аялал жуулчлалыг сэргээх Шинэ хэвийн байдал төлөвлөгөөний төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Улаанбаатар хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын дүр төрхийг тодорхойлох, аялал жуулчлалын дата мэдээллийн санг үүсгэх, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, батлуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өглөө. Зөвлөлийн хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ахалсан бөгөөд Найрсаг Улаанбаатар-2 нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг долоон зорилт, 77 төслийн хүрээнд, Улаанбаатар хотын аяллын жишиг маршрутыг хот болон хот орчмын нийт 25 төрлөөр, Шинэ хэвийн байдал нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг таван зорилтын хүрээнд боловсруулсан байна. Зөвлөлийн гишүүд дээрх төслүүдийг 100 хувь саналаар дэмжин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид өргөн барьж, батлуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт даалгалаа. Хуралдаанаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, нийслэлийн аялал жуулчлалыг сэргээх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын гадаад маркетингийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын дүр төрх /брэндинг/-ийг тодорхойлох, аялал жуулчлалын дата мэдээллийн санг үүсгэх, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн журмыг боловсруулж, батлуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг нэн тэргүүнд хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өглөө. Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих МОН-14 төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг долоон аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажил эхэлж, талууд өнөөдөр /2021.12.27/ гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, БНСУ-ын Экспорт Импорт банкны Монгол дахь суурин төлөөлөгч И Дун Хён, Бюксан инженеринг компанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вон болон бусад албаны хүмүүс оролцлоо. Гүйцэтгэгч Бюксан инженеринг компани дээрх аймгийн төвүүдэд: 180 Гкал/цаг нийлбэр хүчин чадалтай 19 зуух бүхий 7 дулааны станц, 46 км урттай хос дулаан дамжуулах шугам, 57 дулаан дамжуулах төвийг 26,5 сарын хугацаанд тус тус барьж, хүлээлгэн өгөх юм. Төслийн хүрээнд баригдах дулааны станцууд нь төвлөрсөн дулаан хангамжаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай. Дулааны улиралд ажиллах хэрэгцээний халуун усны бага чадлын зуух, хувьсах зарцуулалттай насос, галын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж, автомат удирдлагын систем, үнс, шаарга хадгалах битүү сав, эхний галлагаа хийх шингэн түлшний систем зэрэг дэвшилтэт технологийг багтаасан. Төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, нийгэмд дараах нөлөөллийг үзүүлнэ: Дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжиж, бүс нутгийн хөгжил түргэснэ, Байгаль орчны бохирдол буурч, амьсгалын замын өвчлөл буурна, Ажлын байрны аюулгүй байдал хангагдаж, үйлдвэрлэлээс шалтгаалах өвчлөл, осол буурна, Иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарна, 1000 орчим ажлын байр бий болно 737 аж ахуйн нэгж, байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана, 437 төсөвт байгууллага дулааны эрчим хүчээр хангагдана, 547 нийтийн орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана, 1086 амины орон сууц дулааны эрчим хүчээр хангагдана, 50 м2 талбайтай 6189 айл өрх шинээр дулааны эрчим хүчээр хангагдах боломж тус тус бүрдэнэ. Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станц барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн ЭХЯ-наас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21 ажлаа олон нийтэд танилцуулж байна. 2021 оны хувьд тус газар Цахим Үндэстэн болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимтэй урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар Мэдээллийн технологийн төв байгуулах санамж бичгийг БНСУ-ын талтай байгуулахын зэрэгцээ салбарын жендерийн тэгш бус байдлын бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор Код бичих охидын хөтөлбөр -ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ СТРАТЕГИЙН 6 ЗОРИЛГЫГ БАТЛАВ Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа 2050, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталлаа. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдсэн юм. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгож өгсөн. Үүний зэрэгцээ мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Ингэснээр e-Mongolia -д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулав. Ингэснээр Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон юм. Тус хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болно. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. 6. E-MONGOLIA ТӨРИЙН 59 БАЙГУУЛЛАГЫН 606 ҮЙЛЧИЛГЭЭ НЭГТГЭВ E-Mongolia системд төрийн 58 байгууллагын 606 үйлчилгээнээс гадна 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Мөн Монгол Улсын 1.9 сая иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авч, 64.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн бөгөөд төлбөртэй үйлчилгээнээс улсын төсөвт 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. E-MONGOLIA ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ e-Mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээсэн. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, e-Mongolia-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд e-Mongolia-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. 8. E-MONGOLIA 2.0 ТАНИЛЦУУЛЛАА. E-Mongoliaсистем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 2021 оны 10 дугаар сарын 1-нд танилцууллаа.e-Mongolia шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй e-Mongolia -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл e-Mongolia -ийн шинэчилсэн хувилбарт оржээ. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. E-MONGOLIA ТӨСЛИЙН БАГ УЛААНБААТАР ХОТЫН АЛСЛАГДСАН ХОРОО, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХҮРЧ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ. e-Mongolia төслийн баг Улаанбаатар хотын алслагдсан нийт 6 дүүргийн 48 хороонд хоёр сарын хугацаанд ажиллаж, иргэд олон нийтэд тус системийг ашиглах заавар зөвлөгөө өгч ажиллаа. КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХАВЬТЛЫГ МӨШГӨХ COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Дэлхийн нийтэд тархаад буй КОВИД-19 цар тахлын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс олон улс хавьтлыг мөшгөхөд технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Тэрдундаа Apple болон Google системийн бүтээсэн exposure notification буюу covid-19 ersdel системийг 2021 оны 04 дүгээр сарын 19-нд УОК монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Covid-19 ersdel систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Тус системийг өнөөдрийн байдлаар 700,000 орчим хүн ашиглаж байгаа бөгөөд халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,5 сая гаруй хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 200,000 орчим хүн товч асуумжийг бөглөж, өөрийгөө тусгаарлажээ. DIGITAL NATION-2021 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO -г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд харилцаа холбоо, технологийн салбарын болон бусад салбарын нийт 100 гаруй компани оролцож, Монгол Улсад анх удаа дрон шоу болон гэрлийн шоуг зохион байгуулсан юм. Үүний зэрэгцээ, Digital nation-2021 арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, мэдээллийн технологийн салбарын ач холбогдлыг тодорхойлох, цахим шилжилтийг оновчтой зохион байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг боловсронгуй болгох гэх мэт сэдвийн хүрээнд гурван өдрийн турш хэлэлцүүлэг, форум зохион байгуулсан.Хэлэлцүүлгийн үеэр технологийн салбарын түүчээлэгч залуус Цахиурын хөндий шиг гарааны бизнесийн чөлөөт бүсийг бий болгох нь уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах хамгийн оновчтой гарц байх болно гэдгийг онцолж байлаа. ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НӨӨЦ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО. ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМИЙГ (5G) НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫГ ХИЙЛЭЭ. Монгол Улс 2023 онд улсын хэмжээнд 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний эхлэл болгон тус арга хэмжээний үеэр 5G сүлжээний туршилтыг хийлээ. Хамгийн эхэнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй гэсэн салбарт 5G технологийг нэвтрүүлэх аж. Аж үйлдвэрийн IV хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Энэ технологи одоогийн ашиглаж байгаа 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг бэлэглэнэ. Мөн машин, таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд бидний эргэн тойрны эд зүйл 5G сүлжээнд холбогдоно. Ингэснээр бид их мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэнэ. Утасгүй технологийн энэ шинэ давалгаа нь хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой. Ингэснээр эрүүл мэндийн салбараар жишээлбэл, дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болно. ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ТҮҮХЭН АЛЬМАНАХ НОМЫГ ХЭВЛҮҮЛЭН ГАРГАЛАА. БНСУ-ЫН 100 ХУВИЙН ТУСЛАМЖААР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛНА Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал /ICT Leadership Forum/-2021 өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдлаа. БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр Цахим Үндэстэн болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан юм. Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад Мэдээллийн технологийн төв байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай Мэдээллийн технологийн төв байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм. Санамж бичигт тусгаснаар Мэдээллийн технологийн төв -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ. Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. КОД БИЧИХ ОХИДЫН ХӨТӨЛБӨР ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын их сургууль, Хаан банк, Голомт банк, ICT Group, CNT tech ХХК, Faro боловсролын төв, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр Код бичих охидын хөтөлбөр-ийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрийн зорилго нь салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэхэд оршино. Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 30 охин хамрагдаж, найман долоо хоногийн туршид сурсан мэдлэгээрээ хөтөлбөрийн төгсгөлд веб сайт зохион бүтээх, тоглоом, санхүүгийн програм, аюултай үед сэрэмж өгөх систем, уламжлалт хичээлүүдийг онлайн тоглоом болгох, 1-5 дугаар ангийн хичээлийг бүтнээр нь цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг сонирхолтой бүтээлийг туурвисан юм. МОНГОЛЧУУД АМАЗОН ПЛАТФОРМ ДЭЭР БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөдүндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна. ЦАХИМ ҮНДЭСТЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран танхим болон цахим хэлбэрээр Цахим технологи-Хөгжлийн түүчээ уриан дор 2021 оны 6 сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэн, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн үндсэн 6 сэдвээр хүлээн эрдэм шинжилгээний материалыг хүлээн авч, шилдэгүүдийг шалгарууллаа. Цахим хэлэлцүүлгийн өрөөнд үндсэн сүлжээ, утасгүй ба хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, контентын үйлдвэрлэл, ухаалаг төхөөрөмж, ногоон технологи, хөдөлгөөнт үүлэн тооцоолол, ухаалаг аюулгүй интернэт, сүлжээний дэд бүтэц, эрүүл мэнд, био-мэдээлэл зүй, аж үйлдвэрийн бусад салбаруудад нэвтэрч буй мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэх, уялдаа холбоог хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх оновчтой арга замуудыг тодорхойлох чиглэлээр эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын бүтээлтэй танилцаж мэргэжлийн түвшинд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Цахим үндэстэн эрдэм шинжилгээний хуралд нийт 70 гаруй байгууллагын 200 гаруй зохиогч 120 гаруй өгүүлэл ирүүлсэн. Шинжлэх ухаанд суурилсан, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон. ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБОО Хөдөлгөөнт холбооны 2G/4G сүлжээ оруулж, үйлчилгээ хүргэсэн 14 аймгийн 26 баг Үүрэн холбооны шинэ хэрэглэгчийн тоо: 3960 ДЭД БҮТЭЦ Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосон 2 аймгийн 3 баг, тосгон Шилэн кабелийн нийт урт: 123 км ИНТЕРНЭТ Интернэтийн үйлчилгээ хүргэсэн Баянзүрх дүүргийн 21, 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо 2045 айл өрх, 2886 хүүхэд 8 цэгт утасгүй интернэтийн бүс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй