Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо

​ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм болох хэвлэл мэдээллийн форумыг тасралтгүй 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум 2021 оны 11 дүгээр сарын 24-нд танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж өнгөрлөө. Энэ удаагийн форумыг Хятадын талын саналын дагуу Хүн төрөлхтөний хамтын нэгдлийг цогцлоох нь сэдвийн хүрээнд зохион байгуулж, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон юм. Хэвлэл мэдээллийн форумын нээлтэд, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, ГХЯ-ны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган үг хэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн оролцсон бол Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь нар нээж үг хэллээ. Хоёр орны хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл ойлголцол, итгэлцлийн гүүр болон ажиллаж ирснийг талууд онцоллоо. МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа илтгэлдээ Хятадын гадаад сурталчилгааны сувгууд, тэрчлэн монгол хэл дээрх мэдээ мэдээллийн сувгууд нийгмийн сүлжээнд идэвхтэй нэвтэрч байна. Монголын чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нийгмийн сүлжээний үнэгүй платформууд үүнд өргөн боломжийг бий болгож байна. Харин Хятадын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин манайхаас өөр. Тэнд Монголын талаарх мэдээ мэдээлэл, оюуны бүтээл, соёлын контент, түүнчлэн бизнес эрхлэгчдийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд босго өндөр. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ энэ талаар анхааран ажиллах шаардлагатай байгааг илтгэлдээ дурдлаа. Форумын төгсгөлд хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тусгасан тунхаг бичгийг гаргаж, цар тахлын дараа харилцан сэтгүүлчдээ солилцон үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн манлайлагч, санаачлагч, оролцогч байх, илүү санал санаачилгатай ажиллахаар тохиролцсон юм. Мөн энэ удаагийн форумын үеэр хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хоёр талын урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тодруулбал, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ӨМӨЗО-ны Өдрийн сонин-той, Өвөрмонгол радио телевиз Боловсрол суваг телевизтэй уран сайхны кино нэвтрүүлэх, Өвөрмонголын радио телевиз UBS телевизтэй уран сайхны кино солилцооны, Ордос радио телевиз Өвөрхангай аймгийн Хас телевизтэй, Ордос мэдээллийн сайт Ховд аймгийн khovd.mn сайттай хамтын ажиллагааны гэрээг тус тус байгууллаа. МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна

​ Сайжруулсан түлшний цогц хэрэглээ, Утаагүй,угааргүйухаалгаар хэрэглэе аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Таван Толгой Түлш ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гарагбүрнэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо. Энэ хүрээндөнгөрсөндолоохоногийн агаарын чанарынмэдээ, мэдээллийг нээлттэйтанилцуулж байна. Тухайлбал,2019 онднийслэл хотод авто машины тоо569 мянга орчим байсан энэ оныхоёрдугаарсарын8-ныбайдлаар622 мянга орчимбайна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад53мянгаарбуюу 8,5 хувиарнэмэгдсэн үзүүлэлтюм.Мөнбайгаль,цаг уур, физик,газарзүйн онцлогагаарын бохирдолд нөлөөлөлүзүүлжбайна. Түүнчлэн Засгийнгазраасавч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламжөмнөхонтой харьцуулахад 50 орчим хувиар буурчээ.Нөгөө талаасагаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа ньагаарын чанартнөлөө үзүүлжбайна гэв. Агаарын бохирдлыг бууруулах хүрээндхэрэгжүүлжбуй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөлбайдлыгтогтмолмэдээлснээриргэдийгүнэн бодит мэдээллээр хангах,угаарынэрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай.Иймд Цаг уур, орчны шинжилгээний газраас хотынуур амьсгал, цагагаарын параметрүүд, инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарынчанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдлыг тогтмол танилцуулахаар боллоо. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалав

​ ​ Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт ахуйн гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 буюу нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1463, аврах ажиллагааны 194 буюу нийт 1657 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,2 хувиар буурсан үзүүлэлттэй байнагэж нийслэлийнОнцгой байдлын газраас мэдээллээ.

Барилгын комиссын дүгнэлт шуурхай гаргаж өгөхөөр 73 сая төгрөгийн хахууль авчээ

​ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна. Албан тушаалтан Б нь Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ. Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа

​ Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм. Санал дүгнэлтийг намын бүлгийн болон хороодын дарга нар уншиж танилцуулан, нийт төлөөлөгчдөөр хэлэлцүүлж, санал тус бүрээр санал хураалаа. Үндсэн долоон бүлэг, 22 тэргүүлэх зорилт бүхий Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө-г Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталлаа. Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг урьд өмнө боловсруулж байгаагүй бөгөөд энэ жил анх удаа боловсруулан батлуулж байгаагаараа онцлог юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн Нийслэлийн ИТХ-ын тогтоол гарч, 2022 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн 482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлав. Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан. Нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,330,829,442.2 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад төсөв зарцуулах эрх олгосон юм. Мөн төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 706,305,570.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,612,300.0 мянган төгрөг, 2021-2022 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 54,004,580.3 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аар нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг баталж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт 45 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр НИТХ-ын тогтоол гаргалаа. Түүнчлэн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу таван бүлэг, 22 дэд бүлгийн мянга орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан юм. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батбаясгалан 2022 он бол нийслэлчүүд бидний өмнө онцлог жил болно. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, дагаж мөрдөж эхлэх онцлог жил байх болно. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсвийг бид баталлаа. Төсвийг боловсруулахад хичээж оролцсон бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний онцлог зүйлийг хэлэх нь зүйтэй юм. Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээнд багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг эрчимжүүлэх чиглэлээр хийх ажлыг хэд хэдэн бүлэгт онцгойлон орууллаа. Төлөвлөгөөний зорилт бүрийг төсөвтөө тусгасан нь сайн хэрэг гэлээ. Түүнчлэн нийслэлийн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслийг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, төрийн үйлчилгээний зардлыг хэмнэхийн дээр хоёр жилийн турш үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв болсон хэмээн үнэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.