Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна. Учир ньарванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой тохиож байна. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно

​​ Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болон тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 13-наас хүүхдийн мөнгө, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ болон тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг олгоно.

ТЦА: Өнөө өглөөний 05:00 цагаас хойш зам тээврийн ослын 28 дуудлага ирсэн

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр буюу арванхоёр дугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагийн байдлаар гудамж замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Нийслэл хотод шилжин суурьшигчдын дийлэнх нь залуучууд байна гэв

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва өнөөдөр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког Монгол дахь дотоодын шилжих хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төсөлд сонгогдсонд талархаж байгаагаа Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва илэрхийлэв. Уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өчигдөр болсон Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форумд тус байгууллагын зүгээс эерэг үнэлгээ өгч байгааг дурдлаа. Түүнчлэн НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас хийсэн Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа-ны дүнг товч танилцуулав. Улаанбаатар хотод шилжин суурьшиж байгаа иргэдийн дийлэнх нь 20-29 насны залуучууд байгааг судалгаанд онцолжээ. Мөн агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд шилжих хөдөлгөөнтэй шууд холбоотой учир үүнд чиглэсэн бодлогыг судалгаан дээр үндэслэн сайжруулах хэрэгтэйг дурдаад, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ: -Шилжин суурьшиж буй иргэд хотын хөгжилд болон эдийн засагт эерэг нөлөө авчирдаг тул тэднийг хотын амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцахад чиглэсэн цогц төвтэй болвол үр дүнтэй байна гэв. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын зүгээс хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд шилжих хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг хэлэлцэн, хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гар утасны E-POLICE  аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой

​ Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалалүүсэх голлох шалтгааны нэг болж байна. Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оныесдүгээр сарын1-нээсашиглаж эхэлсэн.Өнөөдрийнбайдлаар 120 гаруй мянган хэрэглэгчтус аппликэйшнийггар утсандаататанашиглаж байна. Үр дүнд ньнийт 79.198 зөрчлийн мэдээлэл илрүүлж,хариуцлага тооцжээ. Илрүүлжбайгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэжбайгаа бөгөөд2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэлтус тус бүртгэгджээ. Зөрчил мэдээллийн тоо ньзам, гудамж талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулж буй зөрчлийг таслан зогсооход иргэдийнидэвхоролцоо өндөр болсныг илэрхийлж байгаа юм. Улмаар иргэдөөрсдийнажиллаж,амьдарч байгаа орчныхоо аюулгүй, амгалан тайванорчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч,замын хөдөлгөөнийдүрмийн зөрчлийг таслан зогсооход мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний ажилд дэмжлэг үзүүлэх зөвхандлагауламнэмэгдсэннь харагдаж байна. ТиймээсE-POLICE гар утасны аппликейшныг шинэчлэн сайжруулсан байна. Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцээгүй байдаг. Тодруулбал,нэгцагдаагийн албан хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байгаа нь зөрчлийг бүрэнгүйцэдилрүүлэхболомж хязгаарлагдмал, зарим талаар боломжгүй байдалд хүргэжбайгаа юм. Иймд замын хөдөлгөөний дүрэм сахиулах, болзошгүй аюулыг таслан зогсоох, иргэд биебиендээшаардлагатавих,зөрчлийн эсрэг нийтээрээ тэмцэхэд хүнбүрийн оролцоомаш чухал байна. Их хотыниргэнТа ухаалаггар утасныхааPlaystore, Appstore-оосE-POLICE аппликейшнаа үнэ төлбөргүй татан авч,зөрчлийг баримтжуулан илгээснээролон иргэдийгэрсдэлээсурьдчилан сэргийлэх юм. Мөнхолбогдох байгууллагууд тухайн зөрчилд хариуцлагатооцсоноорзөрчил дахин давтагдахгүй байх, хотынсоёлыгнэвтрүүлэх, эрүүл аюулгүй орчинд тав тухтай ажиллаж,амьдрахүндэс суурь болно. Зөвд зөөлөн, бурууд хатуу байж ЗӨРЧЛИЙН ЭСРЭГ НИЙТЭЭРЭЭ тэмцэцгээе. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.