Тайландын арал Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын МИАТ ТӨХК-н онгоц анх удаа амжилттай газарджээ. Тодруулбал, 2021 оны 11 сарын 22 ны өдрийн 13:30 цагт Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын 159 зорчигч хорио цээрийн дэглэмгүй нэвтрэх арга хэмжээг авч саадгүй хурдан өгч нэвтэрсэн байна. Дашрамд дуулгахад Тайланд улсын Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан 63 улсад хилээ нээх болсныг зарласан юм. Уг жагсаалтад Монгол улс багтсан юм.
Богдхан уул орчмыг унаган төрхөөр нь хадгалж, хамгаалахад хамтран ажиллахыг хүсжээ
2021-11-24 07:48:54 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул орчмын газрыг байгалийн унаган төрхөөр нь хадгалж, хамгаалах зорилгоор холбогдох мэргэжлийн яам, байгууллагуудад хамтран ажиллах санал хүргүүллээ. Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хувьд газрын алба, татварын хэлтэс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч Богдхан ууланд бүтээн байгуулалт хийж буй аж ахуй нэгжүүдтэй уулзсан. Уулзалтын үеэр ихэнх аж ахуй нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан атлаа зориулалтын бусаар ашиглаж байсан нь тогтоогдсон юм. Тэрээр хэлэхдээ Аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан атлаа цогцолбор, амины орон сууц, хаус барьж борлуулж байгаа нь нууц биш. Баянзүрх дүүрэг үүнийг эсэргүүцэх болно. Бид ирээдүй хойч үедээ нэг ч гэсэн ногоон байгууламж, салхилах газар үлдээх ёстой. Үүнд мэргэжлийн яам, байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын ойр орчимд газар эзэмшиж байгаа 149 аж ахуй нэгж байгаа бөгөөд татварын маргаанаас эхлээд олон хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэжБаянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны төсвийг боловсруулсан гэж Засаг дарга Д. Сумъяабазар онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулсныг тодотголоо. Улмаар өргөн барьсан төслүүдийг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж өгөхийг хүсэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 2022 он бол Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, түүний харьяа агентлагуудын үйл ажиллагааны хувьд чухал жил болно. Нийслэлийг удирдаж байсан үе үеийн ИТХ, Засаг дарга нар бий болгохыг зорьж байсан эрх зүйн томоохон шинэчлэлүүдээ бид батлуулж чадсан. Тэр дундаа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, эрх зүйн шинэ орчин дээр тулгуурласан эдийн засгийн шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, хөтөлбөр, арга хэмжээнүүд, тэр дундаа иргэдийн өмнө тулгамдаж буй нэн шаардлагатай асуудлуудаа шинэ оны төсөвт тусгаж хэрэгжүүлэх нь чухал гэлээ. Улмаар эдгээр баримт бичгийг Нийслэлийн ИТХ хуулийн хугацаанд хэлэлцэн, батлахыг тодотгосон юм. Үргэлжлүүлээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн дөрвөн асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаар хэлэлцэх тогтоолын төслийг батлав. Ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр буюу пүрэв гарагт хуралдуулахаар товлоод байна. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна
2021-11-24 07:38:39 Нийтлэгдсэн: НийгэмНЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа.Арваннэгдүгээрсарын 16-наасэхэлсэн танилцуулга, зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжиллээ. Анх 2001 онд Газар зохион байгуулалтынерөнхийтөлөвлөгөөг баталж байсан бөгөөд 2012 онд тус ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байжээ. Ийнхүү анхны ерөнхий төлөвлөгөөнөөс хойш 19 жилийн дараа шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Газар зохион байгуулалтын ерөнхийтөлөвлөгөөгхөдөө аж ахуйн газар, хот тосгон болон суурин эдэлбэр газар, зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар хэмээн ангилан төлөвлөлтөө хийжээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.ЭнхманлайНийслэл Улаанбаатархотынгазрын харилцааны бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаарНИТХ,ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд танилцуулах зөвлөгөөнийг хийж байна. Ирэх жилүүдэд газрын харилцаатай холбоотой ямар ажил хийх вэ, хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг асуудлаар зөвлөлдөж байгаа. Хийх ажлаа зөв төлөвлөснөөр төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс иргэдийн сонгосон албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулж саналыг нь тусгуулах юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээсэхлэн шинэерөнхийтөлөвлөгөөгөөр газар болон хот байгуулалтын асуудлууд шийдэгдэнэ хэмээж байв. Түүнчлэн тус зөвлөгөөнд оролцож буй Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэшсэн инженер Ц.Ханбүргэд Энэ удаагийн газарзохионбайгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нэг цаг хугацаанд хийгдэж байгаагаараа онцлогтой. Цаашид Улаанбаатар хотын газрын бодлого ирээдүйн 16 жилд хэрхэх вэ гэдэг нь тодорхой болж, бодлогын үндсэн бичиг баримт нь шинэчлэгдэн батлагдаж байна. Шинжлэх ухааны бүхий л шинэ арга зүй, ололт амжилтуудыг ашиглан, тус төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд тун шинэлэг ерөнхий төлөвлөгөө болж байгаа. 2018 онд Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020 оноос эхлэн хийжэхэлсэн бөгөөд 2021 ондоо багтаанНИТХ-д өргөн барихаар бэлтгээд байна. Улаанбаатар хотын тохиромжтой байдлын үнэлгээгээр хотын иргэдэд өмчлүүлэх газар болон иргэдэд олгох газрын нөөц багассан. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлбэл иргэдэд өмчлүүлэх, шинээр олгох газрын нөөц нэмэгдэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буйстандартуудаасдавсан буюу өндөр нягтралтай төвийн дүүргүүдэд газар шинээр олгохгүй. Харин нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийн нягтралыг сайжруулах, зам, шугам сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр газар олголтыг хийнэ. Бусад зориулалтын барилга, байгууламжид газар олголт хийхийг хориглох байдлаар тус төлөвлөгөөг батлах гэж байна гэв. Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 100 орчим гарааш буулган, газрыг чөлөөлдөг байсан бол 2021 онд нийслэлд мянга орчим гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Ирэх онд үлдсэн бүх гарааш буюу 5700 орчим зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, чингэлгийг буулгахаар төлөвлөжээ. Гараашнууд голдуу сургууль, цэцэрлэг,эмнэлгийгтойрсон байршлуудад хашаа даган байрлаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулдаг. Тиймээс эдгээр гараашийг бүгдийг нь буулган, тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол бий болгон, явганзорчилтыгнэмэгдүүлэх үүднээс орц, гарцыг нээх ажлыг ирэх оноос эрчимжүүлэх аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
e-Mongolia төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia системд нэгтгэлээ. Мөн тус аймгийн төрийн алба хаагчдад e-Mongolia системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгуулж байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж, цахимжуулж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон болон Сэлэнгэ аймгууд нэгдлээ. Сэлэнгэ аймгийн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээнүүд: Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ 2 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 4 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ 2 үйлчилгээ Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК 3 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 5 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар 1 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 2 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар 2 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв 3 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 1 үйлчилгээ Сэлэнгэ АЗЗА ТӨХК 2 үйлчилгээ Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ 7 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн ЗДТГ 21 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн Төрийн архив 5 үйлчилгээ Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар 8 үйлчилгээ e-Mongolia системээр дамжуулан Сэлэнгэ аймгийн төрийн үйлчилгээг цахимаар авах бол та суурин компьютероосооwww.e-mongolia.mnсайтад нэвтрэн орж, ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД гэсэн цэсээс ОРОН НУТАГ гэсэн дэд цэсийг сонгож, СЭЛЭНГЭ АЙМАГ-ийг сонгож, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй