Фото мэдээ: Эрхүү хоттой хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа
2021-11-24 15:25:45 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, Эрхүү хотын Захиргаатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулав. Сурагчид Төрөлх нутаг сэдвийн хүрээнд Монгол болон Оросын соёл, уламжлал, нутгийн байгаль, иргэд гэсэн санааг илэрхийлсэн бүтээлүүдийг туурвилаа. Улаанбаатар болон Эрхүү хотуудын 200 гаруй сурагчийн бүтээлээс шалгарсан шилдэг бүтээлүүдтэй танилцана уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна гэж мэдээлэв. Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/454 захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм. 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо
2021-11-24 15:19:22 Нийтлэгдсэн: Нийгэм НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформдбайршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.Тодруулбал, үүнд Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалтбагтаж байна. Эдгээр сургалтыгhttp://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php, https://skillup.mn/course,https://tomyo.mn/линкээр орж үзэх боломжтой. Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм.Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно. Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Нийслэлийн иргэд энэхүү цахим сургалтаар дамжуулан жижиг бизнес эрхлэх ур чадварт суралцаж, улмаар хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно
2021-11-24 12:46:41 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвНӨҮГМонголын үндэсний их сургууль /МҮИС/-тайхамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго ньМҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийнхамтынажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ. Санамж бичгийн хүрээндМҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр,үйлчилгэээрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундыноффисыггарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисантүвшнийсургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвНӨҮГ-ындарга Г.ГангамөрөнКовид-19цар тахлын нөлөөлөлд жижиг, дунд үйлдвэр,үйлчилгээнийсалбарынханхэр өртсөн талаар таван удаа судалгаа хийсэн. Судалгааны дүгнэлтээр нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны 95 хувь нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон. Хоёрдугаарт, ажлын байраа алдсан. Тиймээс ажлын байрыг хүртээмжтэй байлгахад өнөөдөр байгуулж буй санамж бичиг чухал ач холбогдолтой.МҮИС-ийн зүгээснийслэлийнжижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхныг дэмжиж 1400 ам метр талбай бүхий иж бүрэн тохижилттой, өндөр хурдны интернэттэй талбайг гарган өгч, гарааны бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр боллоо гэв. МҮИС-ийн ерөнхий захирал Б.Дашдолгор Манай сургуульнийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ханган ажиллаж, тус санамж бичгийг байгууллаа. Инновац, технологийн төвдөөзориулан 9000 ам метр талбай бүхий дундыноффисыгирэх арванхоёрдугаар сарын 3, 4-нднээхээр бэлтгэж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон шинэлэг санаа гарган, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ технологи хөгжүүлж буй залуустай хамтран ажиллаж, Монголын гэсэн шинэ брэндүүдийг гаргахаар зорьж байгаа. Өнөөдрийн санамж бичиг бол зорилгоо биелүүлэх маш том алхам боллоо хэмээв. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт хог шатаж байсныг унтраажээ
2021-11-24 07:59:21 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Задгай-д хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 20:43 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:47 цагт очиход Тусгаар тогтнолын ордон-ы зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Эх сурвалж: ОБЕГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй