АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар Т.Энхболдыг томилов
2021-11-23 08:32:47 Нийтлэгдсэн: Нийгэм Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан түүний оронд тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга Тулгын Энхболдыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/92 дугаар тушаалаар дэвшүүлэн томиллоо. Т.Энхболд нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр цолтой. 1994 оноос Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар болон Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн ахлах төлөөлөгчөөр, 2011 оноос Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтэст ахлах ажилтнаар, Тамгын хэлтсийн Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар тус тус ажиллаж байв.
Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ талаарХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.БилгүүнЦагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн гэв. Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх 1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ
2021-11-23 08:07:29 Нийтлэгдсэн: Нийгэм Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулав. Ингэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн түүнчлэн иргэд олноор цугларах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино театрт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байна. Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын түүнчлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөв. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байна. Эх сурвалж:Гадаад харилцааны яам
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан JEIL MACHINERY ХХК-ийн удирдлагуудтай уулзав
2021-11-23 07:55:23 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын JEIL MACHINERY ХХК-ийн Гүйцэтгэх захирал Пак Сан Кю болон тус компанийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.JEIL MACHINERY ХХК нь Таван Толгой Түлш компанийн Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас инженер, техникийн ажилтнууд нь манай улсад ирж ажиллаж чадаагүй байсан юм. Уулзалтын үеэр ноён Пак Сан Кю Нийслэл хотод түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь утааг бууруулах оновчтой шийдвэр байсан гэдгийг өнөөдрийн Улаанбаатарын агаар нотолж байна гэлээ. Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Эрчим хүчний сайд болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд нартай уулзалт хийжээ. Мөн Таван Толгой Түлш компанийн удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан, шахмал түлшний тоног төхөөрөмжийг улам сайжруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийг улам сайжруулах нь нийслэл хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд тодотгов. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ
2021-11-22 21:03:35 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт томоохон зах худалдааны төвүүдэд 24 түр цэг нээсэн бол өнөөдрөөс зарим их дээд сургуульд дархлаажуулалтын түр цэгийг нэмж ажиллуулж буй юм. Өмнө нь МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол өнөөдрөөс ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээж байна. Дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар эмч мэргэжилтнүүд болон оюутнуудын сэтгэгдлийг сонслоо. -Манай сургууль Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ болон сургуулийнхаа Оюутны холбоотой хамтран оюутнууд болон багш ажилчдадаа чиглэн ажиллаж байна. Эхний байдлаар судалгаа авахад оюутнууд сургууль дээрээ вакцинд хамрагдах хүсэлт их ирсэн. Өнөө өглөөнөөс дархлаажуулалтын түр цэг ажиллаж эхэлсэн. Маш их ачаалалтай, оюутнууд маань идэвхтэй хамрагдаж байна. Энэ нь спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад III тун хийлгэсэн байхыг шаардаж байгаатай ч холбоотой гэж ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн И.Эрдэнэбүрэн хэллээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын эмч Н.Бадамханд: -ШУТИС-ийн хэмжээнд 20 гаруй мянган оюутантай. Тус сургуульд дархлаажуулалтын хоёр цэг гурав хоногийн турш ажиллана. Өглөөнөөс эхлээд бага үд хүртэлх хугацаанд 100 гаруй оюутан нэмэлт тунд хамрагдаад байна. Үдээс хойшдоо хичээл тарах үед нэмэгдэх магадлалтай гэлээ. -Дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг манай АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн клубээс зохион байгуулж байна. Манай сургуулийн оюутнууд III тунд өргөн хүрээнд хамрагдаж байгаа. Ковид-19-ийн дархлаажуулалтын баг сургууль дээр ирж ажиллаад цаг гаруйн хугацаа болоход 100 гаруй оюутнууд хамрагдаад байна. Энэ түр цэг маань арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт ажиллана. Энэ хугацаанд амжиж нэмэлт тундаа хамрагдвал сайн байна.Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар тусахгүй байхын дээр туссан ч хөнгөн тусдаг гэдгийг оюутнууддаа сануулж байна хэмээн АШУҮИС-ийн оюутнууд уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй