Коронавирусийн вакцинжуулалтын явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжид хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан. Харин иргэдийн хувьд эхэн үедээ хойрго хандаж байсан бол сүүлийн үед III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өмнө нь өдөрт 2000 орчим хүн нэмэлт тун хийлгэж байсан бол одоо 4000 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдсан. Энэ нь нийслэлийн хүн амын 27.3 хувь юм. -Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 2-3 төрлийн вакцинаас сонгож хийлгэж байгаа. Бүрэн тундаа синофарм хийлгэсэн хүмүүс III тундаа файзер хийлгэх гэхчлэн солбиж хийлгэх нь зүгээр үү? -Тухайн иргэн вакцины нэг, хоёрдугаар тунд ямар ч вакцин хийлгэсэн байсан III тундаа синофарм, файзер вакцины аль нэгийг сонгож хийлгэх боломжтой. Вакцин гэдэг бол хүний биед орж буй амьд зүйл гэдэг утгаараа хариу урвал илрэх нь бий. Товлолын вакцин хийлгэхэд хүүхдүүдэд хариу урвал илэрдэг. Ковид-19-ийн вакцины урвал ч яг адилхан. Эхний хоёр тунд хариу урвал илрээгүй ч III тунд илэрч болно. -III тунгийн дархлаажуулалтад Ковид-19-өөр өвдсөн хүмүүс ч хамрагдах боломжтой. Тэдгээр хүмүүс өвдсөнөөсөө хойш хэдий хэр хугацааны дараа III тунг хийлгэвэл зохистой вэ? -Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар Ковид-19-өөр өвдсөн хүмүүс эдгэрээд 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой. -Вакцины цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа вэ. Суурин болон түр цэгүүдийн цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юү? -Дүүрэг бүрд 2-5 суурин цэг, нийслэлд нийтдээ 31 суурин цэг тогтмол ажиллаж байгаа. Явуулын багийн тоо 40 орчим байгаа бөгөөд 70 болон түүнээс олон ажиллагсадтай байгууллага, аж ахуйн нэгжид очиж үйлчилж байна. 40-50 хүнтэй байсан ч захиалга өгвөл очиж дархлаажуулалт хийж байгаа. Дүүргүүд дэх суурин цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд байнга ажиллана. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна. -Хороо, дүүрэг хамаарахгүй вакцин хийлгэх боломжтой гэж ойлгож байгаа. Зөв үү? -Зөв. Харьяалал хамаарахгүй өөрт ойр байршилдаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Оршин суугаа хаяг болон ажлын газрын хаяг хамаарахгүй, ойрхон газартаа очиж, дархлаажуулалтад хамрагдаарай гэж хүмүүст хэлье. -Суурин болон түр цэгүүдэд биечлэн очих боломжгүй хүмүүст хэрхэн үйлчилж байна вэ? -Ахмад настан, хэвтрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчлэн гэрээс гарах боломжгүй хүмүүст явуулын багийнхан гэрт нь очиж үйлчилгээ үзүүлж байгаа. -Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ? -13-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэр хооронд эхний хоёр тунг хийлгэх боломжтой. Харин амаржсан эхчүүдийн хувьд төрснөөс хойш 32 долоо хоносны дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой. Нэг тун аваад дахин вакцин хийлгээгүй бол дахиад бүрэн тун хийлгэнэ гэсэн үг. -Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ, хангамж хэр байна вэ? -Эрүүл мэндийн сайд, Шадар сайдаас чиглэл өгсний дагуу вакцинаторын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. -Нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол юу вэ? -Коронавируст халдвар бол дэлхийн нийтийн хэмжээнд шинэ тутам тулгамдсан асуудал. Тиймээс ч хөгжингүй орнуудад байнгын судалгаа, шинжилгээ хийж байгаа. Эрдэмтэн, судлаачид нэгдүгээр тунг хийхэд ямар нөлөө үзүүлэх нь үү, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст хэдий хэр хугацаанд дархлал тогтож байна гэхчлэн судалсаар байгаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун зайлшгүй шаардлагатай. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварын тархалтыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. Нөгөөтээгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болчихсон бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд ч ийм тохиолдолд бүрэн тунд дахин хамруулахаар заасан байдаг. Тэгэхээр иргэд вакциндаа цаг хугацаанд нь идэвхтэй хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
"Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах татвар 0-2,000 төгрөг байна"
2021-11-22 11:01:51 Нийтлэгдсэн: Нийгэм Малын тоо толгойн татвар төлөгч нь 12 дугаар сарын 15-ны дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт татвараа төлөхийг санууллаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна. Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2,000 төгрөг байна. Албан татварын хэмжээгдээрххязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно. Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө. Албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ хэмээн холбогдох хуульд заажээ. Эх сурвалж:Татварын ерөнхий газар
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 98.4 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА
2021-11-22 10:13:02 Нийтлэгдсэн: Нийгэм Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2021 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн яамны харьяа байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Тус ажлын хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилт болон хоцрогдолтой байгаа ажлуудыг шалгах, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх,судалжболовсруулах,ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дүрэм журмын хэрэгжилтийг шалгав. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлыг11 дүгээр сарын 18-ныөдөр цахимаар зохион байгуулжЗам, тээврийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө-ний биелэлтийг дүгнэж,цаашид анхаарах асуудлын талаархэлэлцээд салбарын хэмжээндөвөлжилтийн бэлтгэл ажил 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар 98.4 хувийн биелэлттэй байна гэж дүгнэлээ. Цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын хүндрэл бэрхшээлийн үед холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах,аливаа хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх,шуурхай арга хэмжээ авч ажиллах, мөначаа, зорчигч тээвэрлэх, иргэдэд үйлчлэхдээцар тахлын үед баримтлах дүрэм, журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангажажиллахыг харьяа газар, байгууллагын дарга, удирдлага нарт Ажлын хэсгээс үүрэг болгов. ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн. Нэг жилийн хугацаанд төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээг нэгтгэн, цахимжуулаад байгаа билээ. Мөн шинэчлэгдсэн e-Mongolia системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж, хялбар нэвтрэх боломжтой болсон. e-Mongolia 2.0 талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. ХЯЛБАР НЭВТРЭХ БОЛОМЖ e-Mongolia системд бүртгэл үүсгэн, нэг удаагийн код, банкны эрх эсвэл тоон гарын үсгээр нэг удаа нэвтэрсний дараагаар гар утасны аппликейшндээ пин код үүсгэн цаашид хялбар нэвтрэх боломжтой. Харин суурин компьютероос та www.e-mongolia.mn сайт руу QR кодоор хялбар нэвтрэх боломжтой болсон. DIGITAL ID Шинэчлэгдсэн e-Mongolia 2.0 системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж буй. Одоогоор иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх цахимжаад байна. Та ямар нэгэн байдлаар жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд замын цагдаад цахим жолооны үнэмлэхээ шалгуулах боломжтой. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. 3. ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй танилцдаг. Тэгвэл зээлийн мэдээллээ e-Mongolia-с үнэ төлбөргүй харах боломжтой болсон. Тодруулбал, шинэчлэгдсэн e-Mongolia системийн хамгийн том давуу тал нь иргэд цахим бичиг баримттай болсон явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэн системд өөрийгөө таниулан нэвтэрснээр төрд буй өөрийн нэр дээрх мэдээллээ үнэ төлбөргүй харах боломж бүрдлээ. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгсөн байна. Гэхдээ таны зээлийн мэдээллийн санд дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай мэдээлэл байвал та зээл олгосон байгууллагынхаа төвд нь хандаж, шийдвэрлүүлэх боломжтой. 4. ҮНЭТ ЦААС, ХУВЬЦААГАА ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ Монгол Улсын иргэн бүрт Эрдэнэс Тавантолгой-н 1072 хувьцааны тодорхой хувийг эзэмшиж буй. Тэгвэл иргэн та e-Mongolia системээс өөрт хэчнээн хувьцааг буйгаа харах боломжтой болсон. 5. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖ Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-ийн хамгийн эрэлттэй үйлчилгээ бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа юм. Тус үйлчилгээг шинэчлэгдсэн системээс хялбар харах боломжтой болгож, e-Mongolia гар утасны аппликейшны профайл хэсгийн нүүр хэсэг байршууллаа. АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛНА Шинэчлэгдсэн e-Mongolia систем иргэн танд ажил бүтээхэд тань тус болох багц үйлчилгээнүүдийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, та олон үйлчилгээ хайж, цаг алдахгүй, багц үйлчилгээнүүдийг нэг дороос сонгож, ажлаа цахимаар бүтээгээрэй. ХУУЛИЙН ЭТГЭЭД e-Mongolia систем шинэчлэгдэж, иргэн бүрийн баримт бичиг цахимсан. Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй компаниудаа өтөвөггүйхэн харах боломжийг олгож байна. АВТОМАШИНЫ БҮРТГЭЛ Шинэчлэгдсэн e-Mongolia системээстөрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй автомашины мэдээллийг харах боломжтой ВАКЦИНЫ ТУН ШАЛГАХ Иргэн та иргэний үнэмлэх эсвэл e-Mongoli гар утасны апп-д буй QR код уншуулан вакцины тунгаа шалгуулах боломжтой. Харин ААН байгууллагууд e-Mongolia системээр үйлчлүүлэгчийнхээ вакцины тунг шалгах боломжтой.
ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-11-22 08:49:06 Нийтлэгдсэн: Нийгэм Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төслийн хүрээнд Хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулах семинарыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү семинарын нээлтэд МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нар оролцсон бөгөөд ОУХБ-ын мэргэжилтэн Рене Роберт хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах арга зүйгээр хангаж, семинарын үйл ажиллагааг удирдан чиглүүлэв. Семинарт МХЕГ-ын Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын хяналтын газар болон нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудын хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын 35 улсын /ахлах/ байцаагч оролцлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй