Энэтхэгийн далайд 200 дүрвэгч живжээ

Индонезийн далайн бүсэд байрлах Зул сар хэмээх арлын орчимд 200 дүрвэгч тээвэрлэж явсан усан онгоц осолджээ. Ослоос амьд үлдсэн хүн байгаа гэх боловч одоогоор тоо нь тодорхойгүй байна. Австралийн далайн эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр зургадугаар сарын 21-ны үд дунд Австрали тивийн эх газраас 2600 км болон Зул сар арлаас хойш 220 км зайд хөлөг онгоцноос аюулын дохио ирсэн ажээ. Дохио хүлээн авмагц Австралийн хоёр нисэх онгоц болон хоёр харуулын моторт завь тэр зүг хөдөлсөн байна. Түүнчлэн аврах ажиллагаанд Индонезийн талаас оролцсон байна. Индонезийн аврах багийн мэдээлснээр хөлөг дээр Шри Ланкын 100 иргэн байсан бололтой. Австралид харъяалагддаг Зул сар арал нь Индонезаас Австрали руу явах гэсэн Азийн дүрвэгсдийн буудалладаг гол газар. Учир нь дүрвэгсдийг бөөнөөр нь ачиж даац хэтрүүлсэн, муу хөлөг онгоцнууд Австрали хүртэлх хол замыг туулж чадалгүй энэ арал дээр буудаллах болдог ажээ. 2012 онд л гэхэд нийтдээ 4.5 мянган хүн тээвэрлэсэн 62 завь осолдсон мэдээ байна. Томоохон хөлөг онгоц ч энд живэх нь ердийн үзэгдэл болсон гэнэ. Хамгийн сүүлд 2011 оны 12 сард 200 афган болон иран иргэн тээвэрлэж явсан хөлөг осолдсоноос 47 хүн л амьд үлджээ. WORD.MN А.Одсар

Б.Наранзун: Судлаачид олдворын өнгийг нь хараад шууд Монголоос олдсон байна гэсэн

АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард Батаар хэмээх тиронозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай дуулиан дэлхий дахинд түгсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг газар дээр нь очиж, үнэн мөнийг нь тогтоогоод саяхан ирсэн байна. Ажлын хэсэгт багтсан БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзунаас зарим зүйлийг тодрууллаа. Үлэг гүрвэл Батаар-ыг Монголын говиос олдсон гэдгийг яаж батлав? -Бид АНУ руу үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос олдсон гэдгийг нь тогтоохоор очсон. Тогтоогоод ч ирлээ. АНУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван эрдэмтэн баг болж, судалгаа хийсэн юм. Гурван эрдэмтэн маань хэдий баг болж орсон ч гэсэн тус тусдаа дүгнэлтээ гаргаж, Монголын Өмнөговиос арваад жилийн өмнө олдсон гэдгийг баталж чадсан. -Ямар дүгнэлтээр баталсан юм бол? -Ийм олдвор цөөн газраас олддог юм билээ. Судлаачид олдворын өнгийг нь хараад шууд Монголоос олдсон байна гэж хэлсэн. Монголын газар, шорооны найрлагад төмөр ихээр агуулагддаг учраас олдсон олдворууд нь цайвар шаргал өнгөтэй байдаг юм байна л даа. Өмнөд Америкаас олддог иймэрхүү олдвор хар өнгөтэй байдаг гэсэн. Ясны найрлагад агуулагддаг шинж чанарууд гээд нийт 11 шинж тэмдгээр Монголоос олдсоныг нь тогтоосон байгаа. -Монголын говиос олдсон гэдгийг тогтоочихлоо. Ингэхэд яаж яваад Монголын үлэг гүрвэл Америкт оччихдог байна аа? -Одоохондоо Монголын өмч биш байгаа шүү дээ. Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр олборлосон бол Монголын өмч болно. Америкт очихоосоо өмнө Англиар дамжсан гэдгийг нь олж тогтоосон. Монголын хилээр хууль бусаар гарсан мөртлөө Америкийн хилээр хууль ёсны дагуу орсон нь хачирхмаар зүйл болоод байна л даа. Энэ асуудлыг хууль хяналтынхан л шийдэх ёстой. -Нөгөө талаас ямар нэгэн мэдэгдэл гаргасан уу? -Цаад талаас бол ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа худалдах уу, буцаах уу гэдэг нь шийдэгдэнэ. -Хэрэв авчирна гэвэл зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ? -Бүх зүйл одоо шүүхийн шийдвэрээс хамаарна. Бид бас Монголын талд буцаан олгоно уу гэсэн хүсэлтээ багтаасан олон бичиг баримт бүрдүүлж явуулах ёстой. Адгийн зарга арав хоногтой гэдэг шиг шүүхийн шийдвэр гартал нэг, хоёр сарын хугацаа шаардагдана. Мэдээж, Монголын талаас төлбөр мөнгөө гаргана. Гэвч энэ маань чемодандаа хийгээд аваад ирдэг зүйл биш шүү дээ. Тусгай хамгаалалтад, мэргэжлийн төвшинд даатгалтайгаар авч ирнэ. Энэ бүгдийг удахгүй тооцож гаргана. Гэхдээ хүн хараад ухаан алдаад унамаар тооцоо гарахгүй л болов уу. -Олдворын талаар цаашид судална гэж байсан. Энэ талаар...? -Тэгэлгүй яахав. Судлах зүйл олон байна. Энэхүү олдворыг судлаачид судлаад 75 хувь нь газар доороо хадгалагдаж байж магадгүй гэсэн таамаг гаргасан. -Энэ үйл явдал болсноор олон үр дагаврыг дагууллаа? -Шүүхийн шийдвэр гараад Монголдоо ирсэн тохиолдолд Дэлхийд Монгол Улс их үлгэр жишээ орон болох юм. Манай улс анх удаагаа ийм зүйлтэй тулгарч байгаа болохоор цаашид гарах иймэрхүү эрсдэлд туршлага болж өглөө. Харин Америкт иймэрхүү дуудлага худалдаа зөндөө болдог. Энэ бүгдийг зогсоосон байгаа. Мөн энэ асуудал гарснаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Саяхан Хэнтий аймгаас Хирсний араг яс олдсон. Хүмүүс ийм зүйл болоод байна гэдгийг ойлгоод өөрсдийн олсон олдвороо сайхан сэтгэл гаргаж мэдэгдэж эхэллээ. Тоочоод байвал олон сайн үр дагаврыг дагуулсан үйл явдал боллоо. -Хирсний араг яс олдсон гэлээ. Түүн дээр ямар арга хэмжээ авч байгаа бол? -БСШУЯ-наас гаргасан зөвшөөрлийн дагуу малтлага хийж байгаа.

“Тиранозаурус Батаар”-ыг Монголд авчрахаар болов

Маргааш 21-ний 10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийн дагуу Тиранозаурус Батаар-ыг Монголд авчрах болсон тухай Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хэвлэлийн бага хурал Иргэний танхим-д хийнэ.

Маргааш нар хамгийн өндөр цэгт хүрнэ

Энэ долоо хоногт зуны туйл буюу хамгийн урт богино шөнө болно. Зураан сарын 22-нд болдог байсан энэ өдөр тохиодог байсан бол 2012 он өндөр жил учраас маргааш тохиох болжээ. Энэ өдөр 07 цаг 05 минутад Улаанбаатарын цагаар нар 66,5 градуст буюу хамгийн өндөр цэгт хүрэх аж. 60 градусын өргөрөг дээр цагаан шөнийн үе эхлэх ба туйлын орчим нар бүхэл өдрийн турш жаргахгүй гэнэ. Гаригуудаас Бархасбадь, Сугар, Тэнгэр ван, Далай ван өглөөгүүр ажиглагдах бол Ангараг Буд, Санчир гариг орой ажиглагдах гэнэ.

 “Central tower”-ын 14 давхрын шилэн цонх унаж, хагарчээ

Өчигдөр үдээш хойш нийслэлийн төвийг чимэглэдэг шилэн барилга болох Central tower буюу Шангриллагийн 14 давхрын шилэн цонх салхины аяс даалгүй өндрөөс унаж, хагарлаа. Алдарт LV брэнд рүү ордог баруун хаалганы дээрээс цонх эрчээрээ унаж, хагарсан ч азаар хүний аминд хүрсэнгүй. Гэнэтийн тохиолдлоор ийм ноцтой асуудал үүссэн учраас Central tower-ийн аюулгүйн албаны ажилчид тэр хавийг бүслэлтэд авч, зам дагуу хөндөлсөн зогсоцгоосон байв. Гялтганасан үүрч, бяцарсан шил Сүхбаатарын талбайн зүүн замыг хучих шахам бүрхэж, ойр орчмоор нь явсан хүмүүс сандарч, цочирдсон байдалтай байсан юм. Анх баригдаж байхдаа 2008 оны 7 сарын 1-ний үймээнд хэлмэгдэж, шилэн барилга юу ч үгүй хагарч, хэмхэрч байсан бол өчигдөр ийнхүү 14 давхрын цонх дээрээс унасан нь Шангрилла хэт хэврэг, хүний амь насанд хүрэхэд ойрхон байгааг мэдрүүлсэн билээ. Мөн өмнө нь энэхүү барилгын нэг лифт хоёр, гурван давхраас унасан ч дотор нь явсан хүнийг аргалаад асуудлыг намжаасан гэж сонсогддог. Хэрэв тухайн лифт өндрөөс унасан бол тухайн хүний амь нас бас л үрэгдэж болзошгүй байлаа. Тэгэхээр Шангрилла харагдаж байгаа шигээ чанартай барилга биш бололтой. Азаар хүний аминд өнөөдрийг хүртэл хүрээгүй ч удаа дараа дохио өгөх барилгын чанарын асуудал олны анхаарлыг татаж эхэллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.