298 ажилтан 10 орчим техникээр зам талбайн цас цэвэрлэж байна
2021-11-20 10:23:15 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хүлээдэг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Өнөөдөр орсон цаснаар халтиргаа гулгаа хэр үүсэв? -Бид өглөөний 06:00 цагаас ажлаа эхэлсэн. Яг одоогийн байдлаар зам талбайн 22 бригадын 298 үйлчлэгч нийслэлийн хэмжээнд ажиллаж байна. Техникийн хувьд гурван шүүрний машин, зургаан бодис цацагч машинаар нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгахаар 29 тонн зориулалтын бодис болон давс цацаж байна. -Давс, бодисын нөөц хэр байгаа вэ. Өвлийн турш хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлж чадсан уу? -Яг өнөөдрийн байдлаар манай агуулахад 2253.5 тонн зориулалтын бодис, 583 тонн давс хадгалагдаж байна. Энэ нь өвлийн турш хүрэлцэх хэмжээний нөөц. Өнгөрсөн оны өвөл нийслэлийн хэмжээнд зөвхөн давс л гэхэд 440 тонныг хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөц хангалттай гэсэн үг. -Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэлтэй байгаа юу. Ажлаа төлөвлөхдөө цаг уурчидтай хамтарч ажилладаг уу? -Бид цаг уурчдаас мэдээ, мэдээлэл авч, хамтарч ажилладаг. Энэ удаагийн цас их хэмжээтэй биш боловч өнөө маргааш хоёр өдөр үргэлжилнэ гэсэн урьдчилсан төлөв гарсан. Тиймээс манай Хот тохижилтын газрынхан уртасгасан цагаар, байнгын бэлэн байдалд ажиллаж байна. -Зам талбайн халтиргааг гулгааг багасгах, зориулалтын бодисыг хаанаас импортолдог вэ. Хил гааль дээр саатсан тохиолдол байна уу? -Энэ жилийн хувьд бодисыг ОХУ-аас импортолсон. Ноднин БНХАУ-аас оруулж ирсэн бодисын үлдэгдэл нөөц бас бий. Нөөц хангалттай учир хил гаалийн асуудал үүсээгүй. Бэлэн байдлаа хангасан. -Техник хэр хүрэлцээтэй вэ? -Машин техник хангалттай. Шүүрний машин найм, бодис цацах машин 12 бий. Халтиргаа гулгааны үед гол ачаалал нугалдаг тэдгээр машинаас гадна жижиг ногоон машинууд цэвэрлэгээнд гардаг. Нийслэлчүүд маань сайн мэднэ дээ. Тэдгээр машинуудаа өдөр тутамдаа гаргадаг. Техникийн эвдрэл гэмтлээ өөрсдөө засчихдаг учраас саатал гарахгүй. -Гар ажиллагааг бүрэн халж чадсан уу? -Хэдийгээр техник хүрэлцээтэй ч өдөр тутмын цэвэрлэгээ, ажиллагаанд гар ажиллагаа, хүрз ашиглах үе бий. Бүх ажлыг техникжүүлж хараахан амжаагүй. Харин бодисыг бол зориулалтын машинаар автоматаар цацаж байгаа. Өнөөдөр л гэхэд Баянхошуу, Монелийн чиглэлийн өгсүүр замд бодис цацаж байгаа гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ.Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ
2021-11-19 10:50:10 Нийтлэгдсэн: НийгэмЦастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ.Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн анхааралд:
2021-11-19 10:04:19 Нийтлэгдсэн: НийгэмЗам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн A/24 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм батлагдсан. Уг дүрмийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тасалбарыг дараах нөхцөлөөр буцаах болсныг мэдэгдэж байна. 1. Автобус хөдлөхөөс өмнө 2-24 цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 10 хувь 2. Автобус хөдлөхөөс өмнө 2 хүртэл цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 20 хувь 3. Автобус хөдөлснөөс хойш буцаавал нийт төлбөрийн 50 хувийг тус тус суутгана. Автотээврийн Үндэсний Төв
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Харин 2017 оноос энэ өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалж, дэлхийн 196 гаруй орон нэгдсэн бөгөөд Монгол Улс энэхүү конвенцод нэгдээд 30 гаруй жил болж байна. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахад онцгойлон анхаардаг. Дэлхийн хүүхдийн өдөр-ийг угтан НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхдэд ээлтэй хот сэдэвт дэлхийн хотуудын дарга, удирдлагуудын цахим чуулга уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотоос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслүүд болон онцлог ажлуудаас дурдаад, Цаашид Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, хотын ирээдүйн хөгжилд хүүхэд, залуусын оролцоог хангах нь чухал бөгөөд энэ хүрээнд бусад хотын туршлагыг судалж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй хэмээн онцоллоо. Түүнчлэн Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих замаар эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр бодлого, төлөвлөгөөнд тусган ажиллаж байгааг танилцуулав. Тус цахим уулзалтад дэлхийн хотуудын дарга, удирдлагууд, хүүхэд залуус, НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөл оролцлоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй