Өндрөөс үсрэхийг завдсан 17 настай иргэнийг эсэн мэнд буулгажээ

​​ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах таван давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага энэ сарын 19-ний өдрийн 11:09 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 11:10 цагт очиход 5 давхрын дээврээс тус байранд оршин суугч 17 настай иргэн үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

БААСАН ГАРАГТ БҮХ НИЙТЭЭР АМАРНА

​ ​Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль-д заасанчлан Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна хэмээн2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганаар нэмж оруулсан. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.​

НӨАТ-ын сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн гурван азтан тодорлоо

​​ НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа. Тохиролд 2021 оны аравдугаарсарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтааролгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,956,869 баримт хамрагдсан юм. Үндсэн тохирлын дугаар:22889773 30 мянган төгрөгийн азтан 31,555 100 мянган төгрөгийн азтан 3,181 500 мянган төгрөгийн азтан -305 1.5 сая төгрөгийн азтан - 32 Гурван сая төгрөгийн азтан - 3 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байсан юм. Супер тохирлын дугаар85275152 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений нэрэмжит гудамжтай боллоо

​ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм. Нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга болон ус түгээх таван байрыг бүртгэн авлаа. Тодруулбал, Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх дөрвөн байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэв. Түүнчлэн Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ.Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Криштоф Бойко, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан Польш, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит болгох хүсэлт ирүүлсний дагуу ийн шийдвэрлэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв.ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа болон Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна. Л.С.Соболева нь 1943 онд манай улсад тахлын эсрэг станцын даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Монгол эмч нарыг халдварт өвчний чиглэлээр бэлтгэх дэд бүтцийг бий болгосны сацуу 1945 оны наймдугаар сард Завхан аймагт дэгдсэн тарваган тахал өвчнөөр өвдсөн таван настай Өвгөнбүргэд хүүг Любовь Соболева авч эмчилж байжээ. Хүү хожим нь анагаахын дээд сургуулийг эмчийн мэргэжлээр суралцан төгсөж, Халхын голын эмнэлгийн эрхлэгч болжээ. Манай улс Л.С.Соболевагийнхөдөлмөр, гавьяаг үнэлж Алтангадас одоогоор, дараа нь 1964 онд БНМАУ-ын төрийн дээд одон болох Сүхбаатарын одонгоор шагнаж байсан. Мөн 1979 онд Любовь Сергеевна Соболевагийн намтар түүхийг үгүйлсэн Есөн өдөр ба бүхэл бүтэн амьдрал хэмээх баримтат кино хийж байжээ. Хуралдааны үеэр Марзан Шарав Хишигтэн ТББ-аас санаачилсан Марзан Шарав цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна. Иймээс Марзан Шарав цогцолбор-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна хэмээн онцолж байв. Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий иргэдийг шагналаа

​ Монгол УлсОросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хамтын ажиллагаанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүмүүсийг Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтантэмдгээршагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжаарнэр бүхий 19эрхмийгшагнахаар шийдвэрлэжээ. ШагналыгНийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөөгардуулсан. Тэрбээр Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ нийслэл Улаанбаатар болон Москва, Новосибирск, Эрхүү, Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Түүнчлэн бид Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, нийслэл хотын бүтээн байгуулалтад Оросын ард түмний оруулсан хувь нэмрийгөндрөөрүнэлдэг. Цаашид та бүхнийг хоёр улс болон хотуудын хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрээ бататган ахиулахын сацуу хойч үеийн хүүхэд, залууст хоёр улсыннандинхарилцаагуламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулахыг хүсье хэмээсэн юм. Шагнал авсан иргэдийн дунд монгол судлалаар 30 гаруй жил ажиллаж байгаа монгол судлаачЮрийНиколаевич Кручкин, жил бүр 600 орчим монгол иргэнийг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах ажлыг зохион байгуулж буйБорисоваДаянаВикторовнаболон Монголын сэтгэцийн эрүүл мэндийнсалбарт31 дэх жилдээ ажиллаж буй КазанцеваЕленаНиколаевнанар багтжээ. Мөн орос хэлний багш, орос судлаач монголчууд багтаж байлаа. Нийслэлийн хүндэттэмдгээршагнуулсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч КазанцеваЕленаНиколаевнаӨнөөдөр шинийн 15-ныбилэгт сайн өдөр энэ нэр хүндтэй шагналыг нийслэлийн удирдлагуудаас авч байгаадаа туйлын баяртай байна. Орос, Монгол улсын харилцаанд бидний оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн хүндэттэмдгээршагнаж байгаад маш их баярлалаа. Бид бүгд нийслэл хотын иргэд. Нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө хамтдаахичээцгээе хэмээнсэтгэгдлээхуваалцлаа. Нийслэлийн тэргүүний ажилтантэмдгээршагнуулсан ШУА-ынТүүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ч.БатдоржСүүлийн арав гаруй жилийн туршМонголынтүүх, тэр дундаа Орос-Монголын харилцааг сонирхон судалгаа хийж байна. Энэ хугацаанд хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн.1960-аад оноос хойших Монгол дахь Оросын консулын үйл ажиллагаа, Монгол дахь оросуудын талаар түлхүү сонирхож, судалгаагаа хийдэг. Энэ чиглэлээр цаашид ОХУ болонМонголУлсадбайгааархивын шинэ баримтуудыг илрүүлэн, судалгааны бүтээлдээ ашиглахыг зорьж байгаа гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.