Берлин дэх Монгол нутагтаа хийж буй уулзалт

​ 2021 оны 11-р сарын 11-ны өдөр Д.ТэрбишдагвынУЛААНБИЧИНЖИЛД-МонголгэрээсБранденбургийнхаалгахүрсэннүүдэлчинномын танилцуулах уулзалтБерлингийнтөвдоршихМонголУлсаасХБНГУ-дсуугааэлчинсайдыняамандээрболлоо.Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчинсайдБ.Мандахбилэгнээжүгхэллээ.​ Номын зохиогч Д.Тэрбишдагва ЭнэхүүноммааньнэгхувьхүнийбүтээлтөдийбусМонголоосурталчлахаас гаднахоёрорнысоёлынхарилцаандоруулжбуйнэгэнхувьнэмэрюм.Номынардолонхүнийхичээлзүтгэл, цаг,хөдөлмөршингэсэнбайдаг. ЭнэбүхэнминьталаарболоогүйгГермандхийжбуйуулзалтбүр маань харуулж байна.Зохионбайгуулалтандсэтгэлгаргандэмжсэнэлчинсайдыняамныхандаа,соёлынэлчО.Оюунтуяа болонсайхан хоол цай бэлтгэсэнэлчинсайдыняамныбүсгүйчүүддээбаярлалаахэмээн талархав. Цар тахлынүеийнхорио цээрийн дэглэмээс болоод 30-40 хүн хүлээж авах боломжтой байсан хэдий ч60гаруйхүнхүрэлцэн ирснээр элчингийн хүлээн авалтынтанхим дүүрэн байлаа. Эрдэмтэн судлаачид, Монголд өмнө нь ажиллаж байсан герман хүмүүс,албаны хүмүүс,номын зохиогчтой Хумбольдтын их сургуульдхамт сурч байсан оюутан нөхөд нь, залуучуудын дээд сургуульд хамт ажиллаж байсан найз нөхөд нь хүрч ирсэн харагдана. МөнГерманыхэвлэл мэдээллийн салбарынхнаас цөөнгүй төлөөлөл ирж номын зохиогчоос ярилцлага авав. Энэхүү ном танилцуулах уулзалт дээр нэгэн герман эмэгтэй Та Монголын нэг зүйр цэцэн үг хэлж өгнө үү гэж хүсэлт тавихад номын зохиогч Д.Тэрбишдагва 100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй байсан нь дээр гэдэг үг бий. Энэ үгийг би амьдралдаа мөрдлөгө болгодог хүн. Нэг жишээн дээр тайлбарлая. Нададолонгерманнайз нөхөдбий.Тэднийхээ тусламж дэмжлэгээр Монголоо сурталчлах олон сайхан арга хэмжээнүүдийг Германы 15 хотод 20 гаруй удаа хийгээд явна.хэмээнхариулав. Тэр бүсгүй энэ үгийн утгыг ойлгон баярлаж, худалдан авсанномон дээрээгерман, монголоор бичүүлж авав.УЛААНБИЧИНЖИЛД-МонголгэрээсБранденбургийнхаалгахүрсэннүүдэлчинномын танилцуулах уулзалтыг Ойленшпигельпаблишинг группынэзэнМ.Оймехөтлөв. Тэрээрхарилцанярилцлага хэлбэрээр хөтлөж,номын агуулга, зорилгыгих өвөрмөцөөр танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг сонирхолыг ихэд татаж байлаа.Зохиогчийн охин Т.Одсүрэн номын хэсгүүдээс германчуудын сэтгэлд хүртэл сайхан уншиж өглөө. Эх орныхоо элчин сайдын яаман дээр болсон энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд чухал нэгэн арга хэмжээболж буйг албаныхан онцолж байлаа. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма

“Төрийн үйлчилгээ цахимжиж, боловсронгуй болоход чиглэсэн маш чухал ажил байна”

​ e-Mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд нээгээд даруй хагас жил болжээ. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, e-Mongolia-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд e-Mongolia-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. Тус төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Иргэн:Төв шуудан иргэдэд заавар, зөвлөгөө өгөх e-Mongolia төв нээгдсэн, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэж сонсоод өнөөдөр анх удаа үйлчлүүлж байна. Бид гар утас, компьютер гээд технологитой харилцахад хүндрэлтэй байдайг Тиймээс хотынхоо төвөөс төрийн үйлчилгээгээ авчихна гэдэг бол маш сайхан санагдаж байна. Мөн e-Mongolia систем рүү хэрхэн нэвтрэх талаар заавар авлаа. Иргэн:Өнөөдөр би e-Mongolia төв дээр ирээд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт авахын зэрэгцээ гар утсан дээрээ e-Mongolia aппликейшныг суулгаж, хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөө авлаа. Манай улс цахим үйлчилгээг ингэж идэвхтэй нэвтрүүлж байгаа нь ганц ахмад настнууд бус бүхэлдээ төрийн бүх ажил үйлчилгээ боловсронгуй болох хамгийн чухал ажил хийгдэж байна гэж бодож байна. Дэлхийн том эдийн засагтай улс орнууд цахим үйлчилгээ сайн нэвтрүүлж эхэлсний хүчинд төрийн хүнд суртал, хээл хахуул зэрэг асуудал нь буурсан байдаг.Тиймээс энэ үйлчилгээг улам сайжруулах хэрэгтэй. Энэ ажлыг ахмад настнууд бид дэмжиж, баярлаж явдаг. Иргэн:e-Mongolia төвөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг авлаа. 2006 оноос хойших тодорхойлолтоо цахимаар шууд авах боломжтой болсон нь маш зөв ажил болсон мэт санагдаж байна. Харин 2006 оноос өмнөх нийгмийн даатгалын төлөлтийн тодорхойлолтыг хэрхэн цахимаар авах талаар лавлах гэж өнөөдөр e-Mongolia төвийг зорьж ирлээ. Харамсалтай нь, 2006 оноос өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт цахимжаагүй байгаа юм байна. Энэ төрлийн лавлагааг харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын төвөөс тодруулах хэрэгтэй гэдэг зөвлөгөөг өглөө. Иргэд бид чинь энэ төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас авахаа мэдэхгүй, хаана хандахаа мэдэхгүй үед ийм сайхан заавар, зөвлөгөө өгөх төвтэй болсонд баяртай байна. Хэрвээ бүх үйлчилгээ цахимжчихвал иргэд бидэнд явдал чирэгдэл болохгүй, маш амар санагдлаа. e-Mongolia төвийн оператор О.Уранцэцэг:иргэд 11-11 дуудлагын төвтэй холбогдож, 1 гэсэн товчийг дарахад e-Mongolia-ийн операторуудтай холбогдож, заавар, зөвлөгөө авах боломжтой. Өнөөдрийн байдлаар бид 60,000 гаруй дуудлагын хүлээн авч, шийдвэрлэсэн. Иргэд ихэвчлэн e-Mongolia-д нэвтрэхтэй холбоотой тодруулаг маш их авдаг. Сүүлийн үед эмнэлгийн магадалгааг хэрхэн авах талаар заавар зөвлөгөө авч байна. Иргэдэд анхааруулж хэлэхэд, 16 нас хүрээгүй хүүхдүүд e-Mongolia системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийнхөө эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадалгаа, вакцины гэрчилгээгээ авна. Дашрамд мэдээлэхэд, e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 56 байгууллагын 600 орчим үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5.8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ. Мөн Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.

Хайлаастын эцсийн шинэ замыг ашиглалтад оруулжээ

Хайлаастын эцсийн авто замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын замаас Хайлаастын эцэс хүртэлх 0.7 км авто замын ажил бүрэн дуусаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын цэг ажиллаж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл өнөөдрөөс томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж эхэлжээ. Энэ талаарНийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболдхэлэхдээ: -НЗДТГ-аас санаачлан дархлаажуулалтын түр цэгийг томоохон худалдааны төв, захуудад ажиллуулж эхэллээ. Дархлаажуулалтын түр цэг нь тухайн зах, худалдааны төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой. Ингэснээр үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа, үйлчилгээ авах зуураа вакцинд хамрагдах боломжийг олгож буй юм. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дархлаа сэргээх түр цэгийн ажилтнуудын хуваарийг гарган ажиллуулж байгаа. Вакцинаторуудаа зөв хуваарилж, зөв газарт нь, зөв цагт ажиллуулах үүргийг тэд хүлээж байгаа. Харин зах, худалдааны төв, аж ахуйн нэгжийн хувьд түр цэг ажиллах байр, талбай гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд түрээс, мөнгө авалгүйгээр дэмжиж байгааг дуулгая. Дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувьд хүргэснээр Ковид-19 цар тахлын давлагааг даван туулж, хэвийн амьдралдаа орох нөхцөл бүрдэнэ. -Дархлаажуулалтын цэгт ажиллах мэргэжилтнүүд хүрэлцээтэй байгаа юу? -Аравдугаар сараас эхлэн бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ-тэй хамтран вакцинатор бэлтгэх сургалт явуулсан. Нийтдээ 45 вакцинатор бэлтгэгдэн гарч байна. Мөн сувилагч нарт ХӨСҮТ-ээс богино хугацааны сургалт явуулсан. Мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдсэн гэлээ. Сэргээх тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхээр дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн хувьд вакцины түр цэг ажиллуулснаар үйлчилгээ иргэдэд ойртож, вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа. Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны вакцинатор сувилагч Б.Уранзаяа: -Манай өрхийн эрүүл мэндийн төвийнхөн төв дээрээ нэмэлт тунг хийхээс гадна олон ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагуудад очиж үйлчилж байгаа. Өнөөдрөөс эхлэн Баянзүрх зах, Хан талст худалдааны төвд байршиж ажиллаж эхэллээ. Өнөө өглөөний 10:00 цагаас эхлээд 14:30 цаг хүртэлх хугацаанд 76 иргэн дархлаажуулалтад хамрагдаад байна. Захын түрээслэгчид болоод иргэдийн хувьд дархлаажуулалтын баг иргэдэд ойр ажиллаж эхэлсэнд талархалтай хандаж байгаа гэлээ. Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Аззаяа: -Өнөөдөр эхэлсэн вакцины цэгт маань гурван цагийн дотор 35 иргэн нэмэлт III тун тариулаад байна. Одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй, ажил хэвийн үргэлжилж байна. Бид наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвийн Иргэний танхимд дархлаа сэргээх нэмэлт тун хийж байгаа. Нийтдээ 2000 гаруй иргэн нэмэлт тунд хамрагдсан. Хүмүүс сэргээх тунгийн ач тус, үр нөлөөг сайн мэдэхгүй гэхээсээ илүү тусгайлан зав гаргах боломжгүй байх шиг санагддаг. Харин томоохон худалдааны төвүүд, зах дээр вакцин тарьж эхэлснээр үдийн цайны цаг болоод ажил тарсны дараа амжуулаад сэргээх тунгаа хийлгэх боломжтой болж байгаа нь сайн хэрэг хэмээн өгүүлж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой

Засгийн газрын өргөтгөсөнхуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ: -Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий. Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь саатсан. Хог боловсруулах үйлдвэрүүд хаягдал мод, үртэс, хөнгөн цагаан, автомашины дугуй зэргийг дахин ашиглах хэмжээний жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Түүнчлэн малын гаралтай хог хаягдал, хайлш, хөдөлгүүрийн тос, картон цаас боловсруулдаг үйлдвэрүүд ч бий. Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080 төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглаж, ландфиллийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг 24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тэд тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан. Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг. Хог тээвэрлэлтэд 24 орчим тэрбум төгрөгийн зардал, ландфиллд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм. Нийт хог хаягдлын 31.8 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг дарж булах орчин үеийн технологийг хэрэгжүүлэх юм. Цаас, хуванцар, металл, шил гэхчлэн ялгах аваас хогийн цэгт хаягдах хогийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах юм хэмээлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.