СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидыг уруу татаж, бэлгийн харьцаанд орсон хэргийг илрүүлэн шалгаж байна

Цахим сүлжээ ашиглан бага болон өсвөр насны хүүхдүүдэд садар самуун агууламж бүхий дүрс, дуу бичлэг явуулж, бэлгийн дарамтад оруулж,бэлгийн харьцаанд орсон хэргийг илрүүлэн шалгаж байна. Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.ТэмүүлэнЭрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 8-13 насны охидтой зориудаар хуурамч хаяг ашиглан танилцаж, хэсэг хугацаанд харилцсаны дараа уулзаж бэлгийн харьцаанд орсон, садар самуунд уруу татсан, сурталчилсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн гэмт этгээд нь фэйсбүүк сүлжээнд хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охид, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд орох, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэргээр гэмт үйлээ хэрэгжүүлсэн нь анхаарал татаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт этгээд нь насанд хүрээгүй хоёр охинтой бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон. Мөн бэлгийн харьцаанд ороогүй ч олон тоо охинд дүрс бичлэг илгээж, садар самуун үйлдэл хийлгэсэн нь тогтоогдсон тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сошиал хэрэглээнд хяналт тавих хэрэгтэй ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Б.ОчиржанцанБага болон өсвөр насны хүүхэд нь аливаа зүйлийг шимтэн сонирхох, итгэмтгий, аливаа зүйлийг шүүн тунгаах чадвар нь сул төдийгүй орчноос хайрын мэдрэмж хайх нь их байдаг. Гэмт этгээдүүд нь өсвөр насны хүүхдийн зан чанарын онцлогт нь тулгуурлан, тэдний хүсэл сонирхлыг төрүүлж эсвэл айдас түгшүүрт автуулан тэднийг гэмт хэргийн хохирогч болгож байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг цаг гарган сонсох шаардлагатай байна. Мөн Та хүүхдэдээ өөрийг нь хүлээн зөвшөөрдөг, өөрийг нь хайрладаг нэгэн байх хэрэгтэй. Хэрэв Таөөрийг нь бусадтай харьцуулах мэтээр үл тоох хандлага н гаргадаг бол энэ нь өнөөдрийн эрсдэлтэй байдлыг үүсгээд байгаа юм. Түүнчлэн хүүхдийнхээ сошиал хэрэглээнд хувийн орон зайд нь хэт халдахгүйгээр хяналт тавих хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийнхээ буруу зүйлээс өөрийгөө татан авах, аливаа зүйлийг шүүн тунгаах чадварыг нь хөгжүүлж, аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй. Мөн хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон эсвэл энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэлтэй иргэд ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу гэв. ВИДЕО:

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо. Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Улсын хэмжээнд 9000 орчим иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс 4483 иргэн нийслэл хотод шалгалт өгөх юм. Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 15-21-ний өдрийг дуустал өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулах аж. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. Тиймээс иргэд шалгалтад бэлдэх бололцоог нэмэгдүүлж, нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна. Иргэд өөрсдөө сайн бэлдэж чадвал төрийн албанд тэнцэж, ажиллах боломжтой. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна гэлээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ.Төлөвлөгөөг боловсруулахдаа хүрээлэн буй орчны даац, эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтцийн байдлаас хамааруулан зохистой төлөвлөлт хийж, нэгж талбар бүрийн онцлогийг харгалзсан гэж Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын дарга Ц. Тулга хэллээ. Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалууд хэрэгжих таатай орчин бүрдэнэ гэсэн урьдач нөхцөл бий болно гэдгийг энэ үеэр онцолсон юм. Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн үндсэн зорилго нь нийслэл хотыг тогтвортой хөгжүүлж, одоогийн ба ирээдүйн хотын иргэдийн амьдрах үйл ажиллагааны тааламжтай орчинг бүрдүүлэн бий болгоход орших бөгөөд өмнөх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хугацаа 2020 онд дуусаж байгаатай холбогдуулан хотын 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлал/концепц/-ыг боловсруулсан гэлээ. Өдгөө дотоод болон гадаад хүчин зүйлсээс хамаарах сорилтуудтай тулж буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үйл явцыг 2040 он хүртэл тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц цомхон, хүртээмжтэй, ухаалаг, хэмнэлттэй хөгжлийн үзэл баримтлалуудаар төлөвлөж, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Улмаар дээрх хөгжлийн үзэл баримтлалуудыг хангуулах замаар иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хотын хөгжлийн алсын хараа дэвшүүлжээ.Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Төсөлд 32.000 гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс аюултай хог хаягдлыг Багахангай дүүрэгт гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг хот орчим гэж оруулах санал гаргав. Мөн тээвэр логистикийн төлөвлөгөөг тодорхой болгох, зөрүүтэй байгаа тоо баримтыг нэгтгэх зэрэг таван санал, дүгнэлт гарсныг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Харин хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох, хотын хамгийн их түгжрэлтэй, нягтрал ихтэй Яармагийг хотын төв болгож байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт гэв. Үргэлжлүүлэн хурлын Хороодын хамтарсан хурлаас гаргасан санал дүгнэлтийг Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан танилцуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжлээ. Цаашид уг төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, сайдын зөвлөлийн хурал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан, энэ онд багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх аж. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

НЗДТГ, Удирдлагын академийн хамтын ажиллагаа өргөжиж байна

НЗДТГ, Удирдлагын академитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2019 оны Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай 299 дүгээр тогтоолын дагуу төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хамтарсан сургалтыг удирдан явуулах Сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн 53 сургагч багш хамрагдлаа. Сургалтаа амжилттай дүүргэсэн сургагч багш нарт Удирдлагын академийн багц сургалтын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд НЗДТГ-ын Сургалт, судалгааны төв төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтыг Удирдлагын академитай хамтран зохион байгуулах эхлэл тавигдсан. Хамтарсан сургалтыг зохион байгуулснаар төрийн албанд анх томилогдсон албан хаагчдад зориулсан богино хугацааны чиглүүлэх багц сургалтын хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж ургуулахаар “Хариуцлагын гэрээ” байгуулав

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хэмжээнд 120 сая мод тарьж, ургуулах Хариуцлагын гэрээ-г байгуулав. Гэрээнд Хотын дарга болон салбарын сайд нар гарын үсэг зурж, баталгаажууллаа. Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангаж, ногоон байгууламж бүхий хот байлгах нь бидний үүрэг юм. Тиймээс нийслэлд Ойн анги байгуулах талаар судалж байна. Хүн хүчээ нэмнэ, техник технологио сайжруулна. Бэлтгэлээ сайтар базааж байгаад хотоо ойжуулах ажилд зүтгэнэ хэмээсэн юм. Ойн салбарын үндэсний чуулган-аар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын уялдааг хангах, санхүүгийн механизмыг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэж буй юм. Улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан байна. Ой модыг ургуулж, хамгаалж, нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны салбарынхны ажил бус, иргэн бүр сэтгэл гарган оролцох учиртай гэдгийг чуулганы үеэр онцолж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.