Шар түвшинд шилжихийн тулд нэмэлт тунд хамрагдах хэрэгтэйг онцлов

​ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс84 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн Хариуцлагын гэрээ-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт 85.9 хувьтай биелжээ. Төсвийн орлого бүрдүүлэлтээс газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа. Нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар Баянголд тав, Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна. Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ. Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч Эхлэл брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм. Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо. Тэрбээр Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе хэмээн уриаллаа. Шахмал түлшний шуудай дахин тасрахгүй Сайжруулсан шахмал түлшний нөөц хийгээд түгээлт, хүрэлцээ хангамжийн талаар Таван толгой түлш ХХК-ийн захирал Г.Ундармаа танилцуулав. -Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай сайн байна. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг. Хүндрэлтэй асуудал гэвэл шуудайны хүрэлцээ байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй гэлээ. Хашлага давсан автобусныжолооч эмнэлэгт эмчлүүлж байна Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ. Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн автобус хашлага даван унасан хэрэг байсан. Уг автобус нь зорчигчгүй байсан бөгөөд жолоочийн биед гэмтэл учирснаас эмнэлэгт эмчлүүлж буй ажээ. Урьдчилсан дүгнэлтээр автобусны урдаас жижиг тэрэг урсгал сөрөн орж ирснээс осол гарсан байх магадлалтайг Тээврийн цагдаагийн албанаас тодотгож байлаа. Гал түймрийн дуудлага 7.8 хувиар өсжээ Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хот орчимд агаарын температур шөнөдөө -6 хэмээс -12 хэм хүйтэн, өдөртөө -3 хэмээс +8 хэм дулаан, салхины хурд 6-7 м/с байжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун шөнөдөө -13 хэмээс -17 хэм хүйтэн, өдөртөө -1 хэмээс +4 хэм, зарим үед үүлэрхэг байх төлөвтэй байгааг Цаг уурын албанаас мэдээлсэн байна. Урьд өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байгаа ч Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудад объектын гал түймрийн 39, аврах ажиллагааны хоёрудаагийн дуудлага иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Долоо хоногийн хугацаанд аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 5.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Мартаж болохгүй нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээллээ. Төсвийн жилд өр авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулахыг үүрэг болголоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд: -Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих. -Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. -Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангах. -Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийг Хүүхдэд ээлтэй хот болгох зорилгын хүрээнд Улаанбаатар хотын гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгажээ. Санамж бичгийн хүрээнд талууд 2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагын Хөтөлбөрийн нөөц, чанарын хэлтсийн захирал Б.Мөнхбаяр нар батлав. Тус төлөвлөгөөг баталснаар 2022 оноос эхлэн Дэлхийн зөн монгол олон улсын байгууллагаас 1.8 тэрбум орчим төгрөгийн дэмжлэгтэйгээр талууд хүүхдийн эрхийг хангах, хөгжил хамгааллыг бэхжүүлэх, өрхийн амьжиргаа болон даван туулах чадавхыг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусгай хэрэгцээт хүүхдийн хамгаалал, хөгжил гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж, бодит үр дүнг бий болгохын төлөө хамтран ажиллах юм. Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд ирээдүйгээ өөрчлөх боломжийг бий болгохын төлөө орон нутгийн иргэд, донор түншүүд, төр засгийн байгууллагуудтай 70 жилийн турш хамтран ажилласан туршлагатай байгууллага юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр халдварын тархалт буурч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Харин нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм. Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоос 26, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18, нас баралт 20 хувиар буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурчээ. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын дарга хог хаягдлын салбарын бодлогын шийдэл, зохицуулалтын талаар санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийнөнөөгийн байдлыг ярилцахаар туссалбарын төрийн бус байгууллага, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/, хувийн болон орон нутгийн өмчитхувьцаат компаниуд болон Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Хотын дарга салбар бүрийн төлөөлөлтэй уулзан, тухайн салбарт хийж буй ажил, тулгарч буй бэрхшээлийг хамтдаа хэлэлцэж байгаа. Тухайлбал, барилгын салбарын төлөөлөл, нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй залуусын төлөөлөлтэй уулзан, тэдний санаа бодлыг сонссон юм. Улаанбаатар хотын хүн ам, эдийн засаг, хотжилт, шилжилт хөдөлгөөний өсөлтөөс шалтгаалан гарах хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Хог хаягдлын хэмжээ сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн бөгөөд 2040 он гэхэд өнөөгийнтүвшнээс21 хувиар өсөх тооцоолол гарчээ. Уулзалтад ирсэн тус салбарын төлөөллүүд хог хаягдлыг дахин боловсруулах, ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэлт хийх, хог хаягдлын үйлчилгээний төлбөрийн систем, тендер болоод тохижилт үйлчилгээний компаниудад тулгамддаг асуудлуудыг хөндөн тавьсны сацуу гарц, гаргалгаа, шийдлүүдээ танилцуулан, тайлбарлаж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хог хаягдлын салбар, тохижилт үйлчилгээний салбар, хог дахин боловсруулах, ангилан ялгахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд шинэчлэн батлуулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль томоохон дэмжлэг болно. Мөн тус салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд бодлогынтүвшинданхаарч ажиллана хэмээн онцолж байлаа.Мөн хог хаягдлын менежменттэй холбоотой үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, мэдээллийн урсгалыг нэгтгэх бөгөөд ингэснээр тус салбартай холбоотой хүнд суртал, дарамт шахалт багасна гэдгийг хэлсэн юм. Цахим шилжилтэд амжилттай шилжиж чадвал тус салбартай холбоотой хууль бус үйлдлүүд багасах, төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтойг салбарын залуусхэлж байв. Түүнчлэн Өнөөдрийн уулзалт маш оновчтой, үр дүнтэй байлаа. Нийгэмд тулгамдаж буй олон асуудлын нэг болох хог хаягдлын чиглэлийн бүх асуудлыг ярилцаж, санал бодлоо ойлгуулж чадсан гэж бодож байна хэмээн уулзалтад оролцсон салбарын албан хаагчидсэтгэгдлээхуваалцсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ныХог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн даргаС.АригуунХог хаягдлын салбар бол маш том салбар. Тиймээс тус салбарт ажиллаж буй олон чиглэлийн залуусыгуулзалтад урихыгхичээсэн. Тиймдээ ч бодлогын шийдэл, зохицуулалтын асуудлуудыг ярилцаж чадлаа. Хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг тоймловол, хог ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх чиглэлд ажиллаж буйажилчдыгурамшуулдаг байх, хог дахин боловсруулахчиглэлээрүйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг тодорхой хэмжээнд татвараас чөлөөлдөг байх зэрэг юм. Мөн иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хогангиланялгаххэвшилдсургаж,нийгэмднөлөөлөх нөлөөллийн ажлуудыг нийслэлээс анхааран ажиллах шаардлагатай байгааг Хотын даргад уламжиллаа. Энэ тал дээрУБЗАА-аас2017 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадсургалтзохион байгуулсаар ирсэн. Цар тахлаас үүдэн сургалт түр хугацаанд зогссон ч ирэх жилээс үргэлжлүүлэх болно хэмээн ярив. Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн аравдугаар зүйлд Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж хогоо ангилан ялгахүүрэгтэй хэмээн тусгасан байдаг. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.