Улсын хэмжээнд нийт 286 аж ахуйн нэгж, байгууллагад халдваргүйжүүлэлт хийлээ
2021-11-11 08:00:34 Нийтлэгдсэн: НийгэмХалдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 286 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 44.428 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 126 объектын 24.114 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар ариутгагч нь хувийн хамгаалах хэрэгсэл хувцсыг бүрэн өмсөөгүй, халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй, шинжилгээ баталгаажилтгүй бодис ашигласан дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна. Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ: Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 5 цэгт хяналт шалгалт хийхэд сорьц авах болон шинжилгээ хийх багийн бүрэлдэхүүн дутуу, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, иргэдэд тавих эрүүл мэндийн хяналт хангалтгүй зэрэг дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар албан шаардлага, зөвлөмж өгч холбогдох байгууллагуудад 2 албан бичиг хүргүүлэв. Вакцинжуулалт: Улсын хэмжээнд вакцинжуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дархлаажуулалтын цэгийн цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй дутагдал илэрчээ. Дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 3 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр 651 тээврийн хэрэгслээр орсон 730 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 49 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 627 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 748 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 74 аж ахуйн нэгжийн 1429.4 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн (669.3 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 174.1 тн ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүн, 50.9 тн эм, эмнэлгийн хэрэгсэл, 364.5 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 86 тн малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэрэг) импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна. Лабораторийн шинжилгээ: Улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 160 дээж хүлээн авч, 46 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Албан хүсэлтээр ирүүлсэн орчны шинжилгээний 1, бусад төрлийн бүтээгдэхүүний 1, нийт 2 дээж шаардлага хангаагүй байна. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж нийт 76 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав. Шалгалтаар Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 11 зөрчил, дутагдлыг илрүүлж, зургаан зөрчлийг газар дээр нь арилгуулж, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Оршуулах үйл ажиллагаа: Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 6 цогцос оршоох үйл ажиллагаа, 403 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн хяналт тавин ажиллаж, ажиллагаанд оролцож байгаа талийгаачийн ар гэрийн хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцууллаа
2021-11-11 07:44:58 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж, энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: -Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Төслүүдийн талаар, тэдний хэрэгжих хугацаа, ямар төслүүдээр эхлүүлэх зэргийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн гол тушаа болж байсан зүйл бол эрх зүйн түгжигдмэл байдал. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлт, авах арга хэмжээнүүд төдийлөн оновчтой байгаагүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь залруулах бодлогыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлд нийслэл Улаанбаатар хотын гол хуулийн нэг болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын төсвийн шуудын орлого 420 тэрбум төгрөгийг хотын хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг анх удаа гаргалаа. Тиймээс би Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотын эдийн засгийн шинэ үүд хаалга нээгдэж, 2022 оны нэгдүгээр сараас нэн шинэ бодлогоор хөгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна. Өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд 2022-2024 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх нийт есөн бүлэг ажлыг танилцуулсан. Үүнд: Нэгдүгээрт, авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Энэ бол түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг. 420 тэрбум төгрөгийг тухайн жилийн хийгдэх ажлын 28 хувь гэж тооцсон. Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд байна. Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг хамгийн хүнд асуудлын нэг. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай учир Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил уддаг, хойшилдог. Гадаадын эх үүсвэрээр ажил хийхэд мөн л хойшилдог. Учир нь газар чөлөөлөлтийн асуудал ярвигтай. Хувь хүний өмч, эзэмшилтэй холбогддог. Иймд санхүүгийн эх үүсвэр болох Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын авто замын тогтвортой хөгжил, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлөлтийн зардал буюу 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Газар чөлөөлөлтийн зардал эх үүсвэрийн 13 хувьтай тэнцэж байгаа. Гуравдугаарт, хотын түгжрэл ихтэй бүс болох Бага тойрууд төлбөртэй гарааш хийх ажлыг төлөвлөсөн. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь төсөвт өртгийн нэг хувьтай тэнцэж буй. Дөрөвдүгээрт, авто замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг бол уулзварын нэвтрэх чадамжийн асуудал. Тиймээс уг харилцан адилгүй, тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршилд дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэж байна. Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс Улаанбаатар хотод ухаалаг удирдлагын нэгдсэн системийн зохицуулалтыг хийх үүднээс RFID системийг үргэлжлүүлж хийхээр төсөлд оруулж ирсэн. Уг системийг хэрэгжүүлснээр автомашиныг бүртгэх, төлбөртэй зогсоолуудад холболтууд хийх зэрэг ажлууд төлөвлөсөн. Энэ төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд явж байгаа төслүүдтэй уялдуулахаар ярьсан. Тиймээс бид энэ төсөлд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож танилцуулсан. Зургаадугаарт, 2009 оноос хойш Улаанбаатар хотод нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийгээгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 75 хувь гаруй нь стандарт хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий зорчигч нарт ээлтэй, ая тухтай, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн 500 автобусыг оруулж ирэх зохицуулалт хийж байна. Энэ бол 420 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр хийх төсөл биш, тусдаа хийж буй ажил юм. Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэх нэр томьёоллыг анх удаа Засгийн газарт оруулж байна. Энэ нь 60-70 км цагийн хурдтай хот доторх нийтийн тээвэр юм. Дэлхийн хотуудад гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь хот хооронд явдаг жишиг байна. Ийм шинэ нийтийн тээврийг оруулахаар бэлдэж, энэ ажилд урьдчилгаа болгож, 130 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зохицуулахаар мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Энэ ажил мөн 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрт ороогүй, нэмэлтээр хийх ажлуудын жагсаалтад орсон. Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зайлшгүй газар чөлөөлөлтөд тавьж, Богдхан төмөр замын трассын ажил амжилттай явна гэж үзээд, нийт 420 тэрбум төгрөгийн хоёр хувьтай тэнцэх эх үүсвэрийг тавьсан. Хамгийн сүүлд нь, иргэдийн дугуйгаар зорчих боломжийг бид цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, туслах үүрэгтэй хороолол дундах авто замыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тавихаар ажиллаж байна. Энэ нь нийт төсөвт өртгийн 32 хувийг эзэлж байна. Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй чадварлаг, сайн боловсон хүчин хэрэгтэй. Нэгж байгуулахад 4.8 төгрөгийн эх үүсвэрийг тавилаа хэмээн танилцуулав. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Одсүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл худлаа
2021-11-11 07:41:45 Нийтлэгдсэн: НийгэмОлон нийтийн сүлжээнд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс энэ талаар тодрууллаа. -Буруу талдаажолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Арваннэгдүгээрсарын 4-ндХот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдсан. Тус хуралдаанаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ болоод зорилгоо танилцуулсан. Буруу талдаажолооны хүрдтэйавтомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг бол худал, ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх тооцоо бий. Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрэх төлөв ажиглагдаж байна. Автомашины тоо нэмэгдэж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна.Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно. Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээшжилийн насжилттайбайдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа. Мэдээж дээрх асуудлуудаар иргэдээс санал, асуулга аван, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэнэ. -Хотын төвлөрөл, замын ачааллыг бууруулахын тулд 420 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ямар ажлууд хийж, мөн хийхээр төлөвлөж байна вэ? -420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь бууруулахад зарцуулах тухай шийдвэр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор гарсан. Уг төсвийн хүрээнд нийт 12 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ.Тухайлбал, ЯармагийгТЭЦ-4-ийн замтай, цаашаагааЭнхтайваныгудамжтай холбох 650 метр урттай гүүр нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилготой гол гудамж, замуудын төсөл, ажлуудыг хийнэ. Түүнчлэн явган болон дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажлуудыг төлөвлөсөн. -Яармаг орчмын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ? -Яармагаас хотын төврүүчиглэх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх судалгааг хийж дууссан. Дараагийн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. Эхний ээлжид нийтийн тээврийг чөлөөтэй явуулах шийдэл гаргахаар ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ
2021-11-11 07:35:26 Нийтлэгдсэн: НийгэмЦар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа. Тус уулзалтад НЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Л.Зэндмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Э.Мөнхгэрэл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаа болон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтаар Ковид-19 халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсанwww.duudlaga.mnсайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Мөн зайнаас зөвлөн туслахwww.duudlaga.mnсайтын операторуудад Ковид-19 цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол хоол, Монголын айраг, шимийн архиараа алдартай Хөх-Үүр Тур компани иргэдийг малжуулах сонирхолтой төсөл санаачлаад байгаа. Ингээд тус компанийн захирал, төслийн санаачлөгч Г.Чойжамцын яриаг хүргэж байна. -Хөх-Үүр Тур компани малжуулах төсөл зарлалаа гэдэг мэдээлэл олны анхаарал татаж байна. Нэрнээсээ эхлээд coni гэдэг юм уу, апп ашиглан малтай болно гэхээр биткойнтой төстэй ч юм шиг. Сүүлийн үед биткойнтой холбоотой асуудал бас нэлэн дуулиан дэгдээгээд байгаа. Тэгэхээр компанийнхаа эхлүүлж байгаа төслийн талаар танилцуулна уу? - Хөх сүрэг төсөл товчхондоо өөрсдөө мал маллах боломжгүй иргэдийг малтай болгож, тодорхой ашиг шимийг нь хүртээнэ гэсэн үн Адуу буюу adu, хонь буюу coni, үхэр буюу үмбүү, ямаа буюу yamaa, өвс буюу uvs гээд тэмээнээс бусад дөрвөн төрөл мал дээр өвсийг нэмээд бизнес модель гарган суурин газар ажиллаж амьдарч байгаа хүмүүст холбож өгөа юм. Монголчууд эрт үеэс таван хошуу малаа хүндэтгэн хайрлаж ирсэн. Гэтэл 3 сая хүний 70 гаруй хувь нь малгүй байна. Энэ хүмүүс малтай болохыг хүсэвч өөрсдөө малчин болох боломж байхгүй, өөрсдөө малчинтай болох боломж байдаггүй. Тиймээс манай компани малыг нь зөв зохион байгуулалттайгаар маллаж өсгаж өгье гэж байгаа юм. -Эзэмшигч нь малынхаа ашиг шимээс хүртэнэ биз дээ? -Тийм эээ. Эр малыг нь богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулж, махыг сайн боловсруулалт хийгээд зах зээлд гаргаж өгнө. Эсвэл эзэмшигчид өөрсдөө ч идшиндээ хэрэглэж болно шүү дээ. Үндсэндээ Хөх сүрэг төсөл иргэдийг малтай болгох үндсэн дээр хариулж хамгаалах, ямар ч эрсдэлгүй болгоход анхаарна. -Айлд тавьсан мал амиа хорлодог гэдэг хөгжилтэй ч гэмээр үг байдаг. Айлд тавьсан мал өсдөггүй гэдэг утгаараа. Тэгэхээр малын хорогдлыг хэрхэн тооцсон байгаа вэ? -Мэдээж бид бүх эрсдлийг тооцно. Манайд тийм юм байхгүй. Бид тодорхой аргачлалаар бизнес модель болгоод үндсэндээ ямар нэгэн хорогдол аюул байхгүй гээд баталгаа гаргаж өгнө гэсэн үг. -Малынхаа үр шимийг хүртэнэ гэхээр мал өсөх тусам үр ашиг өснө гэсэн үг. Үүнийг хэрхэн тооцоолж байгаа вэ? -Манайх бүх эзэмшигчидтэй таван жилийн гэрээ байгуулна, доод тал нь таван мал эзэмших эрхтэй. Тухайн мал маань жилдээ дор хаяж хоёроос өснө. Дараа жил нь 4 хонь нь 6 болно гэх мэтчилэн таван жилийн дараа 10 хонь болно гэсэн тооцоотой. Жил болгон нэг хонийг идшэндээ хэрэглээд, жил болгоны өсөлтийн өгөөжийн нэг нь ижил сүрэг болоод нөгөө нь бүтээгдэхүүн болно гэсэн хувилбартай байгаа. Үхэр, адууны хувьд ч ялгаагүй жилийн хоёр өсөлт гээд л явна. -Малыг тань хэрхэн хариулж, өсгөж байгааг харах боломжтой гэсэн үү? -Бид үндсэндээ Bонголын мал аж ахуйн салбарын моделийг орчин үеийн суурин газар байсан хүмүүстэй технологийн холболт хийж, хэрэглэгч, эзэмшигж гар утасны аппликейшнээс малаа хараад, яаж маллаж байгааг нь хянах боломжтой.Бас зундаа эзэмшиж байгаа малаа эргэж тойрч очдог, гэр бүлээрээ амраад, цагаан идээ идээд, малаа харалцангаа сэтгэлийн тайвшрал авах боломжтой. Үндсэндээ мал аж ахуйгаа тойрсон аялал жуулчлалыг давхар хөгжүүлж байгаа. Мөн хэрэглэгчид малынхаа мах болон бууз, банш гэдэг ч юм уу бэлэн бүтээгдэхүүнийг аппликейшнээрээ дамжуулан хямдралтай үнээр худалдан авалт хийх боломжтой. Үндсэндээ мал аж ахуй, хүнсний үйлдвэр, зоогийн газар, аялал жуулчлал гэсэн процесуудыг хооронд нь системийн холболт хийгээд цогц төсөл болгоод олон нийтэд танилцуулж байна. Хүмүүс өнөөдөр койн гээд маш их мөнгөө эрсдэлд оруулж байна. Мэдээж үүний цаана амжилттай, амжилтгүй аль аль нь байгаа. Энэ үед малд хөрөнгө оруулалт хийснээр ямар нэгэн эрсдэл байхгүй, тасралтгүй өсөж байдаг бизнес модель буюу малынхаа эзэн болох Хөх сүрэг төслийг санал болгож байгаа юм. -Төсөлд хэрхэн оролцох боломжтой вэ? -2021 оны 11-р сарын 11-ний 11.11 цагт гар утасны аппликейшн болон вэбсайтуудад захиалга нэг зэрэг эхэлнэ. Энэ захиалганд хамрагдаж малаа худалдан авч, өвсөнд хөрөнгө оруулалт хийж чадсан хүмүүс цаашид маш их ашиг хүртэх боломжтой гэдгийг танилцуулж байгаа юм. Мэдээж хэрэг малын тоо хязгаартай учраас худалдаж авсан нь ашиг шимээ хүртэнэ шүү дээ. Мөн таhttps://www.facebook.com/groups/4171843552943212/ээс мэдээлэл авч болно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй