Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна. Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулна. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцэнэ. Соёлын салбарын Залуучуудын зөвлөгөөнд Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд, яамны харьяа байгууллагууд болон соёл, урлагийн төрөл чиглэлүүдэд байгуулагдсан салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн удирдлагууд, тэргүүлэгчид, гишүүд мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг, хилийн чанад дахь соёлын салбарын залуучуудын төлөөлөл бүхий 2100 гаруй залуучуудыг цахим болон танхимаар оролцуулахаар төлөвлөж бүртгэлийг эхлүүлжээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо сэдэвт соёлын салбарын залуучуудын зөвлөгөөнд оролцогчдын бүртгэлийг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18:00 цаг хүртэл авах бөгөөд салбарын залуучууд та бүхэн 77114147, 89004147, 99004147 дугаараар холбогдож зөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгэлдээ хамрагдах боломжтой юм байна.
Монголчууд 67 сая малтай, гуравхан саяулаа мөртлөө махны үнэ өндөр байна гэж бид байнга гасалдаг. Хүн болгон мал хариулж, хөдөө амьдарч чадахгүйгээс хойш хүссэн, хүсээгүй махны үнээс хараат байхаасч өөр арга үгүй. Ямар сайндаа л хөдөө хамаатантай, малын захтай хүмүүстээ атаархаж суух вэ дээ? Тэгвэл Хөх үүр-ийн хамт олноос орчин үеийн техник технологийн дэвшилд суурилсан хүссэн хүн бүр өөрийн гэсэн мал аж ахуйтай болох гайхамшигтай төсөл санаачлагыг та бүхэнд танилцуулж байна. Магадгүй тоо хийсвэр ертөнц-ийн мөрөөдөл гэж гайхах вий. Тэгвэл энэ ердөө амархан та тусгай апп ашиглан малаа худалдаж авна, түүнээс ашиг шимийг нь хүртэнэ. Жишээлбэл, та 5 хонь худалдаж авлаа гэхэд янз бүрийн эрсдлийг тооцоолсны дагуу хонь тань жилд хоёроор өснө, үүнийээсээ өвлийнхөө идшийг хүртээд сууж байж болно гэсэн үг. Мэдээж хэрэг таны малыг малчид хариулна, өсгөнө бас та хяналт тавина. Гол утга нь техник технологи хөгжсөн энэ үед өөрөө бэлчээрт очихгүй ч мал аж ахуйтай болж болно гэсэн үг. Товчхондоо та бодит үр дүнтэй төсөлд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Хөрөнгийн зах зээл хөгжиж буй энэ үед орон зай, газарзүйн байршлаас үл хамаарч дэлхийн хаанаас ч өөрийн гэсэн малтай болох эрсдэлгүй, тогтвортой, үр ашиг сайтай басхүү Монголын онцлогт тохирсон бодит хөрөнгөнд суурилсан Хөх Сүрэг төсөлд хууль ёсны дагуу гэрээ байгуулан хөрөнгө оруулах боломжтой болж байна гэсэн үг. Энэ төслийн хүрээнд таван хошуу малын ашиг шим, онцлог байдлыг харгалзан үзэж тэмээнээс бусад малыг цаг уурын болон байгаль орчны таатай нөхцөлд, улсын сайн малчдын туршлага, зөвлөгөөн дор гэрээний дагуу хариуцлагатай өсгөж ашиг шимийг бодитоор танд хүртээх юм. ХӨХ СҮРЭГ төсөлд: ADU UMBU CONI YMA OVS гэх төрлүүд багтаж буй. Хөх сүрэг төслийн мал эзэмшигчидтэй 5 жилийн гэрээ байгуулах ба өөрийн нэр дээрх малын ашиг шимээс жил хүртэх боломжтой гэсэн үг юм. Төслийн захиалга 11-р сарын 11-нийөдөр 11.00 цагт нээгдэх бөгөөд арилжих малын тоо хязгаартай учраас https://www.facebook.com/groups/4171843552943212/линкээр холбогдон амжиж бүртгүүлээрэй. Харилцах утас72777878
Гэр хорооллыг барилгажуулах төсөлд шалгарсан компаниудад батламж гардууллаа
2021-11-09 07:37:42 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү төсөлд оролцож, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаар шалгарсан компаниудад өнөөдөр батламж гардууллаа. Батламж гардуулах ёслолд нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү болон бусад албаныхан оролцлоо. Мөн үеэр Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахад иргэдийн оролцоо амин сүнс нь болж байдаг. Удаах асуудал нь дэд бүтэц, хөрөнгө, санхүүгийн чадавх юм гэдгийг онцлоод, нийслэлийн зүгээс хувийн аж ахуйн нэгжүүдээ бодлогын түвшинд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Төсөлд шалгарч, батламж гардсан аж ахуйн нэгжүүдийн төсөл хэрэгжсэнээр таван байршилд 209.8 га талбайд тохилог орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль ашиглалтад орохоор төлөвлөж байгаа юм. Тодруулбал, төсөлд шалгарсан Төгс шийдэл хийц ХХК Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ханийн материал орчимд орон сууц барих бол Андын зам констракшн ХХК Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим, Хан-Уул дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд гэр хорооллыг барилгажуулахаар шалгарсан юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Яармаг орчимд Монголиан инвестмент корпорэйшн ХХК, Ивээлт цамхаг констракшн ХХК-ууд орон сууцны барилга барина. Харин Ай энд жи интернэшнл ХХК Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 14 дүгээр хороолол орчимд гэр хорооллыг барилгажуулахаар төсөлд шалгараад байгаа юм. НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР
НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Таван толгой түлш ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн Угаарын хийн эрсдэлээс сэргийлье аяны үр дүнгийн талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар оролцсон юм. НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир шууд хүний амьсгалыг боомилж, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болдог. 2019-2020 оны галлагааны улиралд 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн. Мөн оны зөвхөн аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад дуудлагын тоо даруй 282-оор багассан гэсэн үг. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ирж буй дуудлагын 205 нь угаарын дуудлага байсан бол бусад дуудлага нь даралт ихсэх, толгой өвдөх гэх мэт өөр шалтгаантай байна хэмээв. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ: -Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд манай алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш, шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар, зөвлөгөө өгч, хяналт, шалгалт тогтмол явуулахын дээр автомашины чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч хэвшиж байгаа. Угаарын хордлогод өртөж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд, хур тунадас орсон үед сайжруулсан түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаарын хордлогод орох нь олон. Мөн айл өрхүүд яндангаа хөөлөхгүй, пийшин зуухны битүүмжийг хангаагүй, тэдгээрт завсар зай гарснаас утаа гарч угаарын хордлогод өртдөг. Угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх, зай нь дууссан үгүйг шалгахгүй байна. Уг нь сайжруулсан түлшний шуудайн дээр уг түлшийг хэрхэн ашиглах заавар бий. Түүнийг үзэж танилцалгүй хаяж орхидог. Энэ мэт шалтгаанаар иргэд угаартах нь бий гэлээ. Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал Иргэд гэр, байшингийнхаа дулааныг алдахгүйн үүднээс яндангийн хаалтаа хаах нь олон. Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй. Хаалт, сойлт хэрэглэх нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа тохиолдолд тохиромжгүй арга юм. Мөн Таван толгой түлш ХХК-аас айл өрхүүдийн угаар мэдрэгчид нэмэлтээр дамжуулагч суурилуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй айл өрхөд дамжуулагч суурилуулсан. Анхны дохио аравдугаар сарын 6-нд ирсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрлээ гэх дохио манай хяналтын дэлгэцэд ирсэн. Энэ бүрд бид тухайн айл руу холбогдож, 24 цагаар хяналт тавьж байгаа хэмээн онцоллоо. Угаарын хийн эрсдэлээс сэргийлье аяны хүрээнд урьдчилан сэргийлэх есөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Мөн зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийн янданг хөөлөх зорилт тавьснаас одоогоор 3005 айл өрхийн янданг хөөлжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон БЭХбаарэрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакциныIIIтунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяныхүрээндтус салбарын ажилтнууд арваннэгдүгээрсарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин,IIIтунд хамрагдах боломжтой юм. Монгол Улсын Ерөнхий сайдIIIтунгийнхамрагдалт50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай,манлайлан оролцож, дээрх аяныг зохион байгуулж байгаа аж.Түүнчлэналь болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэдIIIтун чухал ач холбогдолтойг тус байгууллагуудын зүгээс онцолж байлаа. Монголын ресторан, зоогийн газрын холбооны тэргүүнМ.ЕсөнмөнхУлаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ресторан,зоогийнгазар, түргэн хоол, цайны газар,баар,караоке, сүлжээ дэлгүүрүүд тус уриалгад нэгдэн, вакцинжуулалтын таван цэгтIIIтундаа хамрагдаж байна. Хоёр өдрийн хугацаанд 2000-3000 ажилтныг сайндурынүндсэн дээр вакцинжуулалтад хамруулахаар тооцоолсон. Вакцин хийлгэх хугацаа нь хараахан болоогүй ажилтнууд бас байгаа. Тэдгээр ажилтан өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандах боломжтой хэмээв. Вакциндхамрагдахаар ирсэнМондакцХХК-ийн захирал Ж.Мөнхсайхан Эрүүл мэндээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдлаа. Вакцины талаар иргэд, олон нийт бага зэрэг буруу ойлголттой, мэдээлэл дутмаг байх шиг санагдсан. БиIIтунгаа хийлгэснээс хойш дөрвөн сарын дарааковидоорөвчилсөн.Хоёр тун вакцинд хамрагдсан тулдаа хүндрэлгүй, хөнгөн тусаад эдгэрсэн. ОдооIIIтунгаа хийлгээд эсрэг биетээ нэмэгдүүлээд авбал хэсэгтээ дархлаа сулрахгүй байх гэж бодож байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Зочлохүйлчилгээнийсалбарын ажилтнуудад гаргаж өгсөн вакцинжуулалтынIцэгт12:00 цагийн байдлаар 70 гаруй хүн ирж,IIIтунгаа хийлгэжээ. Вакцинжуулалт 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх салбарын ажилтнууд өөрсдийн цаг завдаа тохируулан, вакцинжуулалтын цэгүүдэд хандах боломжтойг зохион байгуулагчид хэлж байлаа. Зочлох үйлчилгээний салбарын ажилтан та дараах цэгүүдээс сонгон, үйлчлүүлээрэй. Триплэвэнтхолл- Их наядплазаVIдавхарт /90793333/ Парисэвэнтхолл- Хан-Уул дүүргийнIIIхороо, Дэльтахолдингийнхашаанд /95703338, 95703339/ Очир титэмэвэнтхолл Баянгол дүүрэг, 3, 4-р хорооллын эцэс, И-Март-ынзамын эсрэг талд /89092028, 96010381/ Чококлаб Сүхбаатар дүүрэг, Сөүлплаза, 11 давхарт /99899997/ Ай-Лофтлоунжклаб Сүхбаатар дүүрэг, Туушинзочид буудлын ар талд /89099895/ НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй