Таван Толгой Түлш ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт дараахь ажлын байранд ажилтан авна
2021-11-08 13:17:19 Нийтлэгдсэн: НийгэмҮүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол өчигдөр гарлаа. Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-т Зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан. Түгжрэл сааталтай энэ цагт цагдаагийн алба хаагч хөдөлгөөнд оролцогч нарыг аюулгүй зорчуулахын төлөө үүрэг хүлээн ажиллаж байдаг. Мөн цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж олон хүн ажилладаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.
Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусний (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украин, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улс орнуудаас зорчин ирэгсдийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Тиймээс 11 дүгээр сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон Улс руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна. Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээгЭНДдарж уншина уу. Эх сурвалж: ИНЕГ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран өнгөрсөн онд баталсан төлөвлөгөөний дагуу Нөхөн сэргээлт 2020 ерөнхий арга хэмжээг гурван үе шаттайгаар зохион байгуулжээ. Үр дүнд нь улсын хэмжээнд нийт 30,798.921 га талбай эвдэгдсэнийг тогтоож, биологийн нөхөн сэргээлтийг 679.93 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 2,486.23 га талбайд тус тус хийлгүүлсэн байна. Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Нөхөн сэргээлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байгаа аж. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360.7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан байна. Экологийн цагдаагийн албанаас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр жил бүр тодорхой зорилго тавьж ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Толгойт гэх газарт 1973-1993 онд Монголросцветмет ТӨҮГ, 1994 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж эвдэгдэн орхигдсон талбайд Бугант нандин ХХК нь дүйцүүлэн хамгааллаар 13, Пентатерра, Сонор трейд, Болд төмөр ерөө гол, Ифинити слэйс, Баяжмал алт, Шар нарст, Ди Зэт энд Ай, Капитал авто сервис компаниудын захиалгаар 44.9, нийт 57.9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэжээ. Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140.5 га, биологийн 49.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан юм. Эх сурвалж:Экологийн Цагдаагийн алба
Энэ сарын 07-ны өдөрнийслэлийн хэмжээнд I тунд 4, II тунд 21, нэмэлт сэргээх тунд 463, нийт 488 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2956 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67620 (76.1 хувь), 16-17 насны 26588 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.11.08/ Улаанбаатар хотод явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй