ЭЦА: Хяналтын пост байгуулснаар 2021 оны эхний хагаст хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг 55.7 хувиар буурсан
2021-11-08 08:24:45 Нийтлэгдсэн: НийгэмХууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гардаг аймаг, сум, газруудыг тодорхойлж, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд түр ажиллагаатай 11 хяналтын цэг байгуулсан юм. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн гарч байсан тул аймгуудын Засаг дарга нараар санхүүжилтийг шийдвэрлүүлэн хяналтын цэгүүдийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунган ажиллуулахаар болжээ. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд ашиглаж байсан техник хэрэгслийг талбайгаас гаргаж, хяналтын постыг байгуулснаар энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 82 буюу 55.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа нь төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд мэдэгдэхүйц ахиц гарсан байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт найман удаагийн хяналт шалгалтыг зохион явуулж, 124 техник хэрэгслүүдийг олж бүртгэн, 34 техник, хэрэгслийг талбайгаас гаргаж, 57 техник хэрэгслийг хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг чөлөөлөн ажилласнаар тухайн газарт гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, голын урсац нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Байгаль орчны газрын дарга, Ерөө сумын Засаг дарга нар танилцуулж ажилласан. Хяналтын постод татан төвлөрүүлсэн 57 техник хэрэгслээс 25 техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад 32 техник хэрэгслийн судалгааг гарган хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар ажиллаж байна. Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдтэй тэмцэх чиглэлээр ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, 2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Өмнөговь, Завхан Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны хоёр, бусад нэг ашигт малтмалын илэрц бүхий газруудад 58 удаагийн үйлдлээр, давхардсан тоогоор нийт 18,000 орчим иргэд дайрч хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоосноор Төв, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан. Цагдаагийн байгууллагад урд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй ба энэ нь шинээр шүүхийн практик болсон. Мөн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ихээр цугларч байгаа газрын судалгааг гаргаж энэ онд 11 газарт хяналтын пост гарган ажилласнаар Төв аймгийн Сэргэлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 800 орчим иргэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор бүртгэгдсэн тоон мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан. Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт Хамтын эх булаг ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогчдайран орж нөхцөл байдлыг хүндрүүлсэнтэй холбогдуулан тус албанаас дөрвөн удаа нийт 16 алба хаагч, зургаантээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй найм, зөрчлийн шинжтэй таванүйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажилласан. Мөн энэ оны наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд дөрвөн алба хаагчийг нэгтээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын түр постод үүрэг гүйцэтгүүлэн ажилласан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр Тод-алт нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол, мэдээллийн материалыг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх болон хяналтын прокурорт танилцуулан гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн прокурорын тоо бүртгэлд хүлээлгэн өгсөнхэмээн Экологийн Цагдаагийн албанаас мэдээлэв.
Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид анхдугаар зөвлөгөөнөө дүгнэлээ
2021-11-06 13:04:20 Нийтлэгдсэн: Нийгэм Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021-ийгзохион байгуулсан. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам,НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Маргааш нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцсонжижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчид, албаны хүмүүс зөвлөгөөнийг дүгнэж, дараах байр суурийг илэрхийллээ. Т.Уламбаяр: Анхдугаар зөвлөгөөн нь ойлголтын зөрүүг арилгаж байна Чингэлтэй дүүргийнЖижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр:-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан нь тэднийойлголтынзөрүүгарилгаж байна. Соёлын өв тээгч ямар ач холбогдолтой, яаж дэлхийн зах зээлд соёлын өв, бүтээгдэхүүнээ гаргах бололцооны талаар салбар салбарын төлөөллүүд ярилаа. Үүнд бодлогын олон асуудал яригдсан. Тухайлбал, соёлын өв тээгч цаашдаа оюуны өмчөө хамгаалуулах, хуулийн хүрээг өргөжүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд хэлэлцэж байна. Маргааш энэ ажлын хүрээнджижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарна. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн нэгдсэн төвтэй болсон. Мөн дүүргүүдийн хэмжээнджижиг, дунд үйлдвэр, үйлчилгээгдэмжих төвүүд ажиллаж байна. Чингэлтэй дүүргийнжижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд 805 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бодлогын хүрээнджижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэр тусмаа соёлын өв бүтээж буй үйлдвэр, үйлчилгэээрхлэгчдийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч. Тиймээс ажлын байр хадгалах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг ажлынбайртай уялдуулах чиглэлээр төлөвлөөд, нийслэлийн хэмжээнд ярилцан ажиллаж байна. Г.Батхуяг: Жижиг, дунд үйлдвэрэрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, соёлын өв тээгчид юм Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж хэлэлцүүлгийн модератор Г.Батхуяг:-Өнөөдрийн зөвлөгөөнөөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа. Цаашдаа соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, төр, захиргааны байгууллагууд, холбогдох Соёлын яам,НЗДТГ, мэргэжлийнхолбоодхэрхэн хамтран ажиллах вэ,жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих ямар боломж байгаа талаар ярилаа. Чухал асуудлууд хөндөж байна. Жишээ нь, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгжижиг, дунд үйлдвэрэрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, нөгөө талаас соёлын өвийг тээгчид юм. Тийм учраас өвлүүлэн уламжлах гэдэг асуудлыг хамтад нь авч явах учиртай гэсэн асуудлыг ярьж байна. Ш.Гаваачимэд:Цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Ш.Гаваачимэд: -Сүүлийн 30 жил зохион байгуулалт муутай байсан системийг нэгтгэсэн, цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо. Банк, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёрын хооронд их зөрчил үүсдэг. Зарим нь зүгээр үзэг, бийр, багс барьсан хүмүүс бий. Энэ хүмүүст хөрөнгө байхгүй. Эдгээрийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх хэрэгтэй. Тэдний оюуныг үнэлэх,банкандоюуны үнэлэмжийг баталгаажуулах бичиг баримттай болох хэрэгтэй гэж бодож байна. Өмнө нь бид хувиараа ажлаа хийдэг байсан бол одоо төр засагтай хамтарч ажиллах боломж бүрдлээ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Далай-Эрдэнэ: -Би уран бүтээлч, зураач хүн. Урьд нь модон ваар, аяны ус халаагч гэх мэт олон бүтээгдэхүүн гаргаад патент гаргуулж байсан. Өнгөрсөн жилээс арьсан эдлэлийн шинэбрэндгаргасан. Нээлтээ хийхийн өмнө Хятад хилээ хааж, материалхомсодсонооснээлтээ хийгээгүй. Өнөөдрийн зөвлөгөөний хувьд өмнө нь бид хувиараа өөрсдөө ажлаа хийгээд явдаг байсан бол одоо төр засагтай хамтарч, уялдаа холбоотой ажиллах боломж бүрдлээ гэж ойлголоо. Р.Отгонлхам: Ажиллаххүч хамгийн чухал нь Ринчин Есүй брэндийг үүсгэн байгуулагч Р.Отгонлхам:-Бидний үйл ажиллагаа дотооддоо байсан бол шинээр хийж байгаа зүйлс маань олон улсын зах зээл дээр гарах боломжуудыг судалж байна. Үүнд төрөөс хамтарч, дэмжиж оролцоно гэж ойлголоо. Маш их баяртай байна. Зөвлөгөөн, уулзалтыг илүү олон удаа хийснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар нэгдэж, олон улсад гарах боломж гэж харлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв асуудлуудыг маш сайн судалсан байна. Тиймээс үүний дагуу шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Манайх оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж Лондон, Токио хотод танилцуулсан. Гэхдээ манайх хүний нөөцийн асуудлаас болоод нэг сард гаргах бүтээгдэхүүнээ гаргаж дийлэхгүй байна. Ажиллах хүч хамгийн чухал нь юм. Б.Эрдэнэбат:Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээх өв тээгч байхыг эрмэлздэг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгч Б.Эрдэнэбат:-Би өөрөө соёлын өв тээгч буюу морь харваа гэх спортын өв уламжлалыг дэлхийд таниулж байгаа тамирчин хүн. Өнөөдөр манайклубийнгишүүд хийсэнконтент, гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлж оролцож байна. Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээхийг зорьж, өв тээгч байхыг эрмэлздэг. Нэгдсэн анхны том зөвлөгөөн болж, сууриа маш зөв тавьж байна гэж харлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны Цөөвөр хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлындарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй эрхмүүд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр мөнМонголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийгцэнгүүлэв. Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бидүүхтүүхээ маш сайн мэддэг байх ёстой. Эзэн Чингис хааны үе, Хүннүгийн үе болоод Их Монгол Улсын унаж,босож, сэргэн мандсанүүхтүүхээ мэддэг байх хэрэгтэй. Төрийн зүгээс ч Монгол бахархлын өдрийгбэлгэдэн ерөөж, тэмдэглэн өнгөрүүлдэг. Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг төрт ёсны баяр болгон, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна хэмээнярилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 онынэгдүгээрсарын 9-ний зарлигаар Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-нысаналд үндэслэн албан ёсны болгосон. Ийнхүү билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н хэмээн тогтоон, уг өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Үүнээс хойш жил бүр Монгол бахархлын өдрийгтэмдэглэн өнгөрүүлсээр ес дэх жилтэйгээ золгож байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн болж байна
2021-11-06 13:01:41 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын Соёлын яамнаас зарласан Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021-ийг зохион байгуулж байна. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Анхдугаар зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болоод дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн удирдлагууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар оролцлоо. Анхдугаар зөвлөгөөний үеэр Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 43 мянган аж ахуйн нэгж, 678 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 11 мянган аж ахуйн нэгж, 80 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бий. Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй энэ олон мянган бүтээлч иргэн, аж ахуйн нэгжээ дэмжье хэмээсний үр дүнд өнөөдрийн Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Маргааш соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар маань өөрсдийн бүтээсэн бүтээл, үзмэрүүдээ олон нийтэд дэлгэн, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ олон улсын зах зээлд гаргах, үнэ цэн бүтээх гэх мэтээр тулгамдаж буй асуудал, санал шийдлээ ярилцах юм. Үзэсгэлэнгээр дээд шатны удирдлагуудад бүтээлээ танилцуулан, төрөөс ямар бодлогын дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдгээ илэрхийлнэ. Анх удаа ийм зөвлөгөөн хийж байгаа нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг болж чадаж байгаа гэж итгэж байна хэмээн ярилаа. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах, бодлогоор дэмжих, шинэ инновацыг оруулж ирэх гэх мэтчилэн тодорхой заалтуудыг тусгасан. Үүний хүрээнд Сэлбэ дэд төвийн барилга ашиглалтад орж, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвд шилжүүлэн, инкубатор төв байгуулж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, ажлын байраар хангах зэргээр дэмжиж хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн анхдугаар зөвлөгөөнөөр төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд бодлогын ямар дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид цар тахлын хүнд байдлыг яаж даван туулж байгаа, цаашид үйл ажиллагаагаа тэлэх гэх мэт олон талаас асуудлыг хэлэлцэж, үр дүнтэй уулзалт болно гэж найдаж байна. Энэ хүрээнд соёлын, уламжлалт бүтээгдэхүүн, бараа үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл ирсэн. Нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн дийлэнх хувь нь соёлын, аялал жуулчлалын бүтээгдэхүүн эргэлтэд оруулдаг боловч цар тахлаас шалтгаалаад үйлдвэрлэл, үйлчилгээний ажил нэлээн удаашралтай, гацсан байдалтай байна гэлээ. Хан-Уул дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Л.Мөнх-Ариун Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв сайн ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид мэдээллийг маш шуурхай авч, мөн дүүргийн холбогдох удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж байгаа. Энэ цаг үед төрийн дэмжлэг орж ирж байгаад их баяртай байна. Цаашдаа урт хугацааны турш үр дүнтэй, хамтын ажиллагаатай байна гэдэгт итгэлтэй байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Зөвлөгөөнөөр Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөгжүүлэх шийдэл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг соёлын аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломж сэдвийг хэлэлцэхээр бэлтгэжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
1241 онд байгуулагдсан Ханновер хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдав
2021-11-06 12:45:18 Нийтлэгдсэн: Нийгэм Нөхөрлөлийн үнэ цэнэ УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоо танилцуулах уулзалт 1,2 сая хүн амтай Ханновер хотод 2021 оны 10-р сарын 26-нд үргэлжлэв.Ханновер нь Германы Доод Саксон мужийн нийслэл хот юм. Лайн мөрний эрэг дээр орших энэ хотод болсон уулзалтыг номын зохиогчийн эртний анд Хайно Визе зохион байгуулсан юм. 20 гаруй жилийн тэртээгээс нөхөрлөж байгаа энэ хоёр эрхэм элгэмсэг дотноор тэврэлдэн уулзалдаж, нэг нэгэндээ гүн хүндэтгэл үзүүлэх нь нөхөрлөл тууштай, чин сэтгэлийнх байхын үнэ цэнийг харуулах мэт ээ. Эрхэмсэг төрхтэй энэ герман эр Германы нэртэй улстөрчдийн нэг. Тэрээр 2004 оны Монгол Улсын УИХ-ын сонгуулийн үеэр манай улсад очиж УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын анхны сонгуулийн сурталчилгааны уулзалтан дээр үг хэлж, дэмжихийг уриалж байсан гэдэг. Тухайн үед сонгуулийн хууль одоогийнх шиг чанга биш, урлаг соёлынхон уулзалт дээр тоглолт хийх, гадаадын иргэн дэмжиж оролцох бүхэн нээлттэй байсан цаг. Хайно ВизеХБНГУ-ын Бундестагийн гишүүн байсан бөгөөд Социал демократ намын бодлого тодорхойлогчдын нэг. Социал демократ намын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг бөгөөд сонгуулийн менежментийн багийг олон удаа удирдаж байсан туршлагатай. Германы канцлер байсан Герхард Шрёдерын бүх сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, зангидаж явсан улстөрч. Шрёдерийг канцлер байхад төв оффис, ажлын албаны даргаар нь ажиллаж байв. Одоо Хайно Визе ОХУ-ын Доод Саксоны өргөмжлөлт консулаар ажиллаж байна.Биднийг Ханновер хотод очиход энэ эрхэм туслах ажилтнуудын хамт найрсагаар угтаж, камен зуухтай эртний чамин хийц бүхий ордонд уулзалт, хүлээн авалт хийхээр бэлтгэл ажлыг базаасан байлаа. Энэ удаагийн уулзалтанд голдуу дипломат албанд ажиллаж байгаа хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Номын зохиогч Д.Тэрбишдагва Монгол Улсаас ХБНГУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилогдож ирээд ажиллаж байх үеийнхээ дурсамжийг номондоо хэрхэн бичснээ онцлон хуучилсан юм. Тэрбээр Элчин сайдын яамны хашаагаар л ороход шарилжиндаа баригдсан, газраа алдах дээрээ тулсан, шинэ барилга бариулах гээд гүйцэтгэгч компанид мөнгөө алдаад гацчихсан нөхцөл байдал угтжээ. Ирэнгүүтээ л герман андуудаасаа тусламж хүсэхээс гадна Монгол Улсын Засгийн газарт бодит байдлыг уламжилж, монголчуудынхаа тус дэмжлэг авчээ. Хагас, бүтэн сайн өдөр гэлтгүй л өөрөө эхнэртэйгээ ханцуй шамлан орж хашааны шарилжийг түүж, чулуун замаа тавьж, монголчуудын өдөрлөг зохион байгуулж, барилгын ажилд туслуулж, Монголоос барилгын ажилтнууд авчирч богино хугацаанд элчин сайдын яамны барилгыг ашиглалтанд оруулж, Герман улс дахь Монголын эзэмшлийн газрыг анх удаа баталгаажуулан гэрчилгээ авч, хүлээн авалт хийж, Монгол Улсын элчин сайдын яам нээлттэй ажиллахаа зарлаж байлаа хэмээн ярилаа. Гэтэл тэр үед элчин сайдын яамны ажилтнуудаас Монгол Улсын Гадаад хэргийн яаманд Дипломат илгээсэн юмуу, диктаторч томилсон юмуу хэмээн матаас хүртэл очиж байжээ. Гэвч ажил нь гавихгүй, нэр хүнд муудсан элчин сайдын яамны ажлын төлөө л тийнхүү шургуу ажилласан тухайгаа тэр үеийн Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун гуай шинэ элчин сайдын шаргуу хөдөлмөрлөж буйг үнэлсэн учир заргыг авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй Германы Дипломат магазин сэтгүүл тухайн 2003 оны 4-р сарын шилдэг элчин сайдаар зарлагдаж байсан гэж дурсав. Улсаа төлөөлж ирсэн дипломатч хүнд унтах зав, олон улс хот хэсэн зугаалах цаг, биеийн амрыг харах боломж байдаггүй юм гэхэд Ханновер хотын номын уулзалтанд ирсэн оролцогчид алга ташиж харагдав. Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн хүмүүс номон дээр гарын үсэг зуруулж, зургаа хамтдаа авахуулж, Монголд зочилж, морь унаж, бөөгийн зан үйл сонирхоно, хэрхэн аялал хийж болох тухай асууж, ярьцгааж байлаа. Ном танилцуулгын албан хэсэг дуусаж, танхимын хоймор орших камин зуухны галын дөл халуун илчээ түгээхийн зэрэгцээ хундага дарс тулган, амжилт хүссэн ерөөлийн үг үргэлжилсээр энэ удаагийн номын уулзалт өндөрлөв. Номын зохиогч Д.Тэрбишдагва Номын уулзалтыг маань сэтгэлээ гарган зохион байгуулсан анд Хайно Визе болон түүний ажлын хэсгийнхэнд баярлалаа. Ийнхүү Германы Доод Саксоны төв нийслэлд ном маань галын илчтэй хамт улам халуун дулаан уулзалт болголоо. Монгол хүн галын дөл өөдөө гэж бэлэгшээдэг шиг Монгол эх орон, монголчуудын талаарх мэдлэг номоор дамжин улам дэлгэрэх болтугай хэмээв. Үргэлжлэл дараагийн дугаарт Д.Доржпагма
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй