Сургууль, цэцэрлэгийн спортын талбайг зориулалт бусаар ашиглахыг хориглоно
2021-11-05 11:48:58 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь сургууль, цэцэрлэг, спортын талбайн газар ашиглалтын байдал байлаа. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалж, сургуулийн эзэмшилд буцаах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд тулгуурлаж судалгаа хийжээ. Судалгаагаар биеийн тамир, спортын зориулалтын талбайгүй 54 сургууль байгаагаас 39 нь анхнаасаа зориулалтын талбайгүй баригдсан бол таван сургууль нь газартай боловч биеийн тамирын талбайгүй, 13 сургуулийн биеийн тамирын талбай дээр барилга баригдсан байна. Төрийн өмчийн 148 сургуулиас 34 сургууль биеийн тамир, спортын талбайтай боловч сургалт явуулах боломж бүрдсэн, тохижуулсан нь цөөн байжээ. Тохижуулах, засварлах шаардлагатай биеийн тамирын талбайн мэдээлэл ирүүлсэн 103 сургууль байгаагийн 93 нь төрийн өмчийнх бол үлдсэн нь төрийн бус өмчийнх аж. Нөгөөтээгүүр зарим сургуулийн биеийн тамирын талбайг сургуулийн эзэмшлээс хасаж, иргэд болон байгууллагад шилжүүлсэн тохиолдол 1999-2000 онд гарч байжээ. Тухайн үед нийт 27 сургуулийн 67.565 ам метр талбайг бусдад шилжүүлсэн бөгөөд дээрх газруудад өдгөө орон сууц, хорооны контор, цэцэрлэг, үйлчилгээний барилга, автомашины гарааш баригджээ. Зарим сургуулийн спортын талбайгаас хасаж, бусдад эзэмшүүлснээс болж, шүүхийн шатанд маргаантай байгаа тохиолдол ч бий. Ажлын хэсэг энэхүү судалгаанд үндэслэн дараах арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх саналыг гаргав. Үүнд: -Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг цуцалсан аж ахуйн нэгжүүдийн газрыг сургуулийн эзэмшилд буцаан олгох. -Сургуулиуд газрын холбогдолтой мэдээллээ мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлэх. -Засвар, тохижилт хийх шаардлагатай спортын талбайн зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан төсөвт тусгуулах. -Сургууль, цэцэрлэг, спортын талбайн зориулалтаар олгосон газрын зориулалтыг нийгмийн дэд бүтэц, инженерийн байгууламжаас бусад зориулалтаар талбайн хэмжээнд багасгасан өөрчлөлт оруулахгүй байх зэрэг саналыг гаргасан байна. Энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргав. Барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй газруудыг цэгцэлнэ Барилга байгууламж барихаар нүх ухсан ч удаан хугацаанд ашиглаагүй орхисон, их хэмжээний шороо овоолсон, хашаа нь эвдэрч нурсан зэргээр нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн газруудад шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ийм асуудал үүсээд байгаа аж. Мөн 32 нэгж талбарт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа аж. Газар ухсан ч ажлаа эхлээгүй компани, аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд зөрчил бүхий газруудын газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүчингүй болгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Зөрчил арилган чөлөөлсөн газруудыг тохижуулах нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдлээ. Түүнчлэн газартай холбоотой бас нэгэн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нь төрийн өмчит байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газрын бүртгэл. 2021 оны аравдугаар сарын байдлаар Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд төрийн байгууллагын эзэмшиж, ашиглаж буй 2283 газар бүртгэлтэй байна. Тэдгээрээс 490 газрын мэдээллийг газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн Лэнд менежер программд бүртгүүлж, газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчилжээ. Үлдэж буй олонх газрыг эзэмшиж буй байгууллагууд одоог хүртэл газраа шинэчилсэн программд бүртгүүлээгүй байна. Тиймээс энэхүү бүртгэлийг эрчимжүүлэх талаар Зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргалаа. Тэмдэглэлд төрийн байгууллагын эзэмшил, ашиглалтын газруудыг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, газрын төлбөрийг ногдуулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн төлөвлөгөөнд иргэдийн өгсөн саналын дүн гарлаа
2021-11-05 11:43:50 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ындарга Ч.Рэгзмаа нар танилцуулав. Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ. Иргэдийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр авсан бөгөөд цаасан хэлбэрээр 19.323 иргэн санал өгсөн бол 12.998 хүн цахим хэлбэрээр саналаа илгээжээ. Иргэдээс ирүүлсэн саналд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэхэд авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, цар тахал, хүнснийаюулгүйбайдалтай холбоотой асуудлууд тэргүүлсэн байна. Энэмэтчилэннэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалтыг иргэдийн саналд үндэслэн гаргажээ.Иргэдийн санал, хүсэлтээс гадна хэрэгжүүлэгч агентлаг, яамдыналбан хаагчдаас нийт 966 санал авсан. Эдгээр саналын 58 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгасанбуюушийдэлтэйдавхацсан, 27 хувь нь хөгжлийнерөнхийтөлөвлөгөөнд тусгах шаардлагатай саналыг ирүүлсэн байна. Үлдсэн 145 санал буюу 15 хувь нь ерөнхий төлөвлөгөөний дараагийн шатанд тусгавал зохилтой саналуудыг илгээжээ. Тусгавал зохистой саналуудад сувилал, урьдчилан сэргийлэх төвүүдийг төлөвлөх,МСҮТ-ийгнэгдсэнкампусбайдлаар төлөвлөх, аюултай хог хаягдлын байршил,чадавхыгнарийн тооцож төлөвлөх, ахмад болон хүүхдийн хөгжлийн төвийг төлөвлөх, соёлын өвийн ой санамжийг авч үлдэхшийдлийгтусгах зэрэг чухал саналууд илгээсэн байна. Үргэлжлүүлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дэлгэрэнгүйгнийслэлийнудирдлагуудадтанилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлт, ногоон бүс, зам тээврийн сүлжээ, ачаа тээвэр, цахилгаан хангамж, мэдээлэл холбоо,түүх соёлын дурсгалт газрын ашиглалт хамгаалалт, хог хаягдлын менежмент, гамшгийн менежмент, дулаан хангамж, хууль эрх зүйгэхчлэн салбар бүрд судалгаа, тооцоолол хийн, одоогийн нөхцөл байдлыг танилцуулав. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2040 он гэхэдсуурьшил, үйлдвэр, ногоон байгууламж, тусгай бүс гэсэн хот байгуулалтын үндсэн бүтэцтэй, төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай олон төвт хот болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.Хотын нутаг дэвсгэртолон нийт, оронсууц, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гудамж, зам, талбайг байгуулах ба хуучныг шинэчлэн сайжруулах талаараа тусган, хэлэлцлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол маш чухал төсөл. Хүн амыннягтаршил, суурьшилтай холбоотой бодлогын бичиг баримтыг холбогдох агентлагууд хамтран нэгтгэх шаардлагатай. Цаашид нийслэлийн удирдлагын баг, хамт олон Улаанбаатар хотыг иргэндээ ээлтэй, иргэн төвтэй, алсыг харсан, ногоон байгууламж ихтэй, олон улсынтүвшиндхүрсэндижиталхот болгон хөгжүүлэхэд анхааран ажиллана хэмээв. Тус төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын нэгдсэндүгнэлтгаргуулан,НИТХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийтийн тээврийн салбарыгхөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцуулав Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэннийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэгөгснийдагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17, нийт 19 аж ахуй нэгж, байгууллагын 1284 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Ажлын өдөрт 950 автобус,троллейбусаар97 чиглэлд үйлчилдэг бөгөөд өдөрт дунджаар 300-350 мянган зорчигч тээвэрлэдэг. Ойрын гурван жилийн хугацаанд нийт автобусны 75 хувьд нь парк шинэчлэлт хийх шаардлага үүсээд байгаа аж. Сүүлийн жилүүдэд нийтийн тээврээр зорчигчдын хувь, хэмжээ буурч байгаатай холбогдуулан судалгаа хийхэд нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалтын дундаж хурд удааширсантай холбоотой гэх дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн хэт хуучирсан байдал, үйлчилгээний чанар, соёлын үзүүлэлт болон хот төлөвлөлтийн бодлого дутмаг, автобусны зогсоолрууявган алхаад хүрэх боломжгүй зэрэг нь үүнд нөлөөлөх гол шалтгаан болсон байна. Ажлын хэсгийн зүгээс нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа парк шинэчлэлт хийх, шугамын орлоготөвлөрүүлэлтийгсайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зэрэг асуудлыг тодорхойлон хэлэлцсэн байна. Мөн Улаанбаатар хоттой ижил төстэй бусад хотын нийтийн тээврийн туршлагыг судалжээ. Ийнхүү нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний ажлын хэсгийнхэн иргэдийн зорчих хөдөлгөөнд судалгаа хийн, хотын тээврийн загвар боловсруулах саналыг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Түүнчлэн нийтийн тээврийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөгмэргэжлийнбайгууллагаар боловсруулах, багтаамж ихтэйнийтийнтээврийн төрлийн ТЭЗҮ-ийг гаргах саналыг дэвшүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд Ажлын хэсгийн гаргасан саналыг дэмжин, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг харьяа агентлаг, хэлтсүүдэд даалгалаа. Нүхэн жорлонг стандартад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчилнэ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албасуурьшлынбүсийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй. Уг үүргийн дагуу мэргэжлийн байгууллагуудад санал тавин, Шинжлэх ухааны академийн Газар зүй,геоэкологийнхүрээлэнтэй хамтрантөвийнзургаан дүүрэг болонНалайхдүүргийн гэр хорооллын нүхэн жорлонгийн тооллогыг хийжээ. Нүхэн жорлонгийн тооллого хийн, мэдээллийн сан үүсгэх ажил наймдугаар сарын 12-ноосаравдугаар сарын 13-ныхооронд үргэлжилсэн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгийнтооллого, бүртгэлийг өндөр нарийвчлалтай сансрын зураг ашиглан зайнаас тандах аргаар тодорхойлоход тус долоон дүүргийн хэмжээнд 144.992 нүхэн жорлон тоологджээ. Тоон мэдээллийг хороо, өрхийнтүвшинднарийвчлан судалсан бөгөөд цаашид дүүрэг, хороонытүвшиндбүрэн ашиглах боломжтой хувилбараар хийсэн байна. Уг судалгааг үндэслэнУлаанбаатархотын гэр хорооллын нүхэн жорлонг хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөөр нь дөрвөн бүсэд ангилжээ. Тодруулбал, нүхэн жорлон ашиглахыг хориглох шаардлагатай нянгийнбохирдолмашөндөрбуюуIVбүсэд 9443, хөрсний бохирдол их буюуIIIбүсэд 43.377 жорлон бүртгэгдсэн байна. Харин хөрсний бохирдол дунд буюуIIбүсэд 71.150 жорлон, харьцангуй бага бохирдолтой буюуIбүсэд 21.022 нүхэн жорлон тоологджээ. Судалгааны үр дүн нь гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага-ынолон улсын стандартад нийцсэн жорлон суурилуулах,ариутгалхалдваргүйтгэлхийн, хөрс, орчны бохирдлыгбууруулахчиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэлэлцүүлсэн уг асуудлын хүрээнд хэд хэдэн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан судалгааны үр дүн, зөвлөмжийг үндэслэн нүхэн жорлон барих, ашиглах, стандартын дагуу шинэчлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шийдвэрийн төслийг боловсруулан танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөдЗахирагчийнажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн тус судалгааг ашиглаж, мэдээллийн санг баяжуулах, зарим айл өрхийн нүхэн жорлонг стандартын шаардлагад нийцүүлэн, үе шаттайгаар шинэчлэх ажлыг дүүргийн Засаг дарга нарт өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тэмдэглэлт өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хэвийн ажиллана
2021-11-05 11:38:35 Нийтлэгдсэн: Нийгэм Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна. Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалт хийжээ. Харин Ковид-19 халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдвар батлагдсан иргэдэд гэрийн хяналт, эргэлт хийх багууд нийтээр тэмдэглэх дээрх тэмдэглэлт өдрүүдэд ажиллаж, бусад үйл ажиллагааг амраах аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай салбар хоёр жилийн хугацаанд гацаанд орлоо. Дотоодод спортын ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тиймээс хүнд байдлаас гарах боломж бол III тун гэж харж байна. Тамирчид болоод спорт сонирхогчдын хувьд нэмэлт тун хийлгээд спортын тэмцээн уралдаанд оролцох, үзэж сонирхох боломжтой болж байна. Тиймээс спортын салбарынхан вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн. Мөн ирэх даваа гарагаас Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, багш нар вакцинаа хийлгэнэ. Нийт спорт сонирхогчдодоо хандаж III тундаа хамрагдаарай гэж уриалж байна гэлээ. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч Ц.Даваажав Ковид-19-ийн халдвар авч, өвчилсөн бол эдгэрээд 21 хоносны дараа III тундаа хамрагдаж болно. Баянгол дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 23 явуулын баг ажиллаж байна хэмээв. Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Би хэвийн амьдралдаа шилжихийн тулд III тунг өнөөдөр хийлгэж байна. Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаад, урлаг, спортын арга хэмжээ, бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна. Хүн бүр өөрийн хариуцлагын хүрээндээ, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай хэмээн уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаандНийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл-ийг танилцууллаа. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж буй ачаа тээвэрт л гэхэд 50 мянган автомашин бий. Тиймээс цаашид автомашины эрэлт, нийлүүлэлтийг олон улсын хэмжээнд зохицуулдаг аргыг нэвтрүүлж болох юм гэсэн саналыг Хотын даргын орлогч хэлж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн зорчилтын эргэлтийг зохицуулах бас нэгэн аргыг олон улсад хэрэглэдэг аж. Хотын замуудыг бүсчлэлд оруулах, зорчилтыг бүртгэх, зорилгогүй зорчилтыг багасгах, түгжрэлийг индексжүүлэх зэрэг ажлын хүрээнд 11 арга хэмжээ хийгдэх юм байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээний автомашины зогсоолын төлбөр, хураамжийг боловсронгуй болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлд ажиллаж, амьдарч буй иргэдийн 52 хувь нь ажилдаа автомашинаар ирж, буцдаг гэсэн судалгаа бий. Өглөөнөөс орой болтол зогсоол эзэгнэдэг эдгээр автомашиныг цэгцлэх арга нь зогсоолын төлбөр юм. Замын хөдөлгөөний дүрэм нь осол авааргүй зорчих, соёлтой зорчиход зориулагдсанаас гадна замын хөдөлгөөнийг зохицуулж, түгжрэлийг бууруулах боломж гэдгийг Москва хотын жишээнээс харж болно. Зам засвар, арчлалтыг шинэ түвшинд гаргана. Улаанбаатар хот 1.4 их наяд төгрөгийн замын сангийн хөрөнгөтэй. Замын засвар, арчлалтыг сайжруулж шинэчилснээр замын чанар сайжирч, шинэ технологи нэвтрүүлнэ. Гол гудамж замыг 14 байршилд нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байна. Тухайлбал, Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай гүүр барин холбож, цаашлаад Энхтайваны өргөн чөлөөтэй холбох босоо чиглэлийн зам, Ард Аюушийн гудамж буй Толгойтын замыг III, IV хорооллын эцсийн замтай холбож, хойд чиглэлийн зам бий болгож, нийтийн тээврийг хөгжүүлнэ. Мөн Нарны замыг есөн км-ээр уртасгаж, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулах юм. Ингэснээр Улаанбаатар хотын баруунаас зүүнд чиглэсэн гурван замаар нийтийн тээвэр зорчдог болно. Нягтаршил ихтэй замуудад орц, гарцыг нээж, холбоос замуудыг барьж байгуулах ажлыг 2022-2024 онд хийх юм. Түүнчлэн Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно. Сангийн яамны дэргэдэх Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарцыг байгуулна. Замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэдэг уулзвар олон бий. Зарим уулзвар 3800 автомашин нэвтрүүлэх чадвартай байхад өөр уулзварт энэ чадвар 2000 машины хэмжээнд хүрч буурах нь бий. Үүнээс үүдэн түгжрэл үүсэж байгаа. Тиймээс 161 уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх загварчлалын тооцоо гаргаж буй аж. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот замын хөдөлгөөний ухаалаг системтэй болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар зорчилтыг бүртгэж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, зогсоол болон шалган нэвтрүүлэх пост дээрх төлбөр тооцоог цахимжуулах боломж бүрдэх юм. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд энэ сардаа багтаан Засгийн газарт танилцуулахаар ажиллаж буй аж. Удаах чухал зорилт нь нийтийн тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгож, зорчилтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд цахилгаан автобус, дүүжин тээврийн үйлчилгээ нэвтрүүлж, парк шинэчлэлт хийхээр төлөвлөгөөнд тусгажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй