Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалт боллоо
2021-11-05 11:23:41 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын Соёлын яамарваннэгдүгээрсарын 1-нээс эхлэн Соёлын бүтээлч сар аяныг зарласан. Уг аяны хүрээнд Бүтээлч хот Улаанбаатар зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтыг нээн Соёлын дэд сайд М.Батбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэннар үг хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.СандагсүрэнӨнөөдөр бид Улаанбаатар хотод хэрхэн бүтээлч соёлыг бий болгох вэ гэдгийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан Бүтээлч хотыг бий болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвүүдэд инкубатор төвийг ажиллуулан, соёлын эдийн засгийг эргэлтэд оруулах ажлуудыг зохион байгуулж байна. Жишээлбэл, Өглөөний гудамж төслөөр том бүтээн байгуулалт хийн, барилга байшин бариагүй. Бид зүгээр л өглөө эрт босдог соёлыг уриалсан. Үүнийг дагаад тухайн гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдсэн бөгөөд хотын аль ч бүсэд ажилладаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгэээрхлэгчидӨглөөний гудамж-д ирж, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломж үүссэн. Тэгэхээр соёлын цаана асар их эдийн засгийн хүч, нөөц байгаа. Нийслэлд цаашидурлагийнгудамж, бизнесийнгудамжийгбайгуулахаар төлөвлөж байна гэв. Бүтээлч хот Улаанбаатар зөвлөлдөх уулзалт нь соёлын бүтээлчүйлдвэрлэлийгхөгжүүлэх асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж. Уулзалтад соёлын салбарын эрдэмтэн судлаачид,Улаанбаатархотын бодлого тодорхойлогчид болоод иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд долоон төрлийн илтгэлийг хэлэлцлээ.Тухайлбал, Нийслэлийн Соёлурлагийнгазрын дарга Ж.ДамдинцэрэнУлаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээгдэмжихтөвНӨҮГ-ындарга Г.ГангамөрөнНийслэлдсоёлынбүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, шийдэл зэрэг сэдвээр илтгэл тавив. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвНӨҮГ-ындарга Г.ГангамөрөнУлаанбаатар хотын хөдөлмөрийн насны иргэдийн 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчид юм.ЖДҮҮ-ний салбарын 30 орчим хувь нь соёлын бүтээлчүйлдвэрлэлийнхэнбайдаг. Тухайлбал, дээлурлаачидмаань нэг талдааЖДҮҮэрхлэгч, нөгөөталдаасоёлын бүтээлч үйлдвэрлэгч болдог. Энэ мэтээрЖДҮҮ-ний салбар нь соёлын салбартай уялдаа хамааралтай байдаг юм. Иймд нийслэлийн хэмжээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудал, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэхээр уулзалтад оролцож байна гэв. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхүрээнд12 салбар багтдаг. Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 11.600 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг бөгөөд 5600 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тус салбарт 33.600 хүнидэвхтэйажиллаж, Монгол Улсын ДНБ-ий 1.3 хувийг бүрдүүлдэг гэх судалгааг Соёлын яамнаас гаргажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Сумъяабазар: Төвлөрлийг бууруулах цогц арга хэмжээг Улаанбаатар хоттой уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг
2021-11-05 11:21:07 Нийтлэгдсэн: Нийгэм Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэрНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ: -Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал бол 30 жилийн турш хуримтлагдсан асуудал учраас яамд, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамдтайгаа уялдан ажиллах юм. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэхчлэн маш том зорилт, цогц арга хэмжээг Улаанбаатар хотын үйл ажиллагаатай уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг. Судалгаанаас харахад, хүн амын нягтаршил, хэт төвлөрөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэхээр байгаа. Тиймээс энэхүү түүхэн арга хэмжээнд манай нийслэлийн удирдлагууд маш хариуцлагатайгаар оролцоход бэлэн байна. Бид хариуцлагатай байж чадаж гэмээнэ энэ томоохон зорилтын ард гарна. Нөгөөтээгүүр цаг хугацаа бидний өрсөлдөгч учир хурдтай ажиллах шаардлага тулгарч байгаа. Энэ бүхнийг маш сайн тооцож ажиллах юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах чиглэлд татварын бодлого онцгой нөлөөтэй. УИХ, НИТХ-ын түвшинд замын татвар, хураамжтай холбоотой асуудал яригдах байх гэж бодож байна гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дагуул хотуудыг нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөжээ
2021-11-05 11:17:34 Нийтлэгдсэн: Нийгэм Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахын тулд зургаан чиглэл, 24 зорилт, 140 арга хэмжээг төлөвлөөд байгааг танилцууллаа. Орон нутагт таатай амьдрах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлд 14 зорилт, 90 арга хэмжээ байгаа бол Улаанбаатар хотод дагуул хот, тосгод, дэд төвийг байгуулах чиглэлээр 10 зорилт, 50 арга хэмжээ төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөг боловсруулахдаа 3000 гаруй иргэн, 300 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдын саналыг авч үнэлүүлсэн гэдгийг тодотгож байлаа. Улаанбаатар хотын түгжрэлийг дангаар нь шийдэх боломжгүйн дээр төвлөрөл сааруулах бодлого явуулж байж үр дүнд хүрнэ гэсэн гаргалгааны дагуу энэхүү төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Зөвхөн 2020 онд л гэхэд нийслэл 41 мянган иргэнээр бүл нэмсэн байна. Сүүлийн долоон жилийн дунджаар 31 мянган иргэн Улаанбаатарт шилжин ирсэн бөгөөд энэ нь Ховд аймгийн төвийн хүн амын тоотой дүйж байгаа юм. Иргэд нийслэлд шилжин ирж буй шалтгаан, зорилго, зорилтыг судлахад хөдөөд ажлын байргүйн дээр дээд боловсрол эзэмшихээр ирдэг бөгөөд 18-24 насныхан 64 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасанчлан энэ байдлаар үргэлжилбэл 2040 онд Монгол Улсын хүн ам 4.6 саяд хүрч, тэдгээрийн 56 хувь нь Улаанбаатарт амьдарч байх юм. Чухам тиймээс хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг үндэсний хэмжээнд тавьж, анхаарал хандуулж байгаа юм. Төвлөрөл сааруулахын хамгийн эхний үндэс нь сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, улсын бүсчилсэн болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Замын-Үүдийг хотын статустай болгох гэхчлэн өргөн хүрээний зорилт ч багтжээ. Бүс нутгийн хөгжлийг дэмжих аваас заавал Улаанбаатарт ирж амьдрах шаардлагагүй болно гэж судалгаанд оролцогчдын 81 хувь хариулжээ. Түүнчлэн орон нутагт бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, бизнес эрхлэх хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн байгууллагуудын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зарим их, дээд сургуулийн салбарыг орон нутагт байгуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлэн сургах зорилтыг багтаажээ. Төвлөрөл сааруулах дараагийн томоохон зорилт нь Улаанбаатар хотын дагуул хот байгуулах юм. Өнөөдрийн байдлаар Их, Бага тойрууд хамгийн их нягтаршилтай бүс оршдог аж. Тиймээс Их, Бага тойрууд барилга барих зөвшөөрөл олгохгүй байгаагийн дээр зургаан хувийн зээлийг ч нягтаршилтай бүсэд байршиж буй байруудад олгохгүй байх зэрэг бодлогыг баримтлах саналыг боловсруулсан байна. Дагуул хот нь нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байх бөгөөд тэнд үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн замын хөдөлгөөнд хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг нутагшуулах туршилт хийж байна
2021-11-05 11:08:33 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших RFID төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нутагшуулах зорилгоор 30 хоногийн туршилт, ажиглалт хийв. Уг ажлыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зам тээврийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хийж гүйцэтгэлээ. Туршилтыг хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 дүрмийг хиймэл оюун ухаанд сургаж, Баянгол дүүрэг Гранд плаза-гийн уулзварт зөрчлийг илрүүлсэн юм. Туршилтын үеэр жолооч нар нэг минутад 10-12, хоногт 2500-3000 зөрчил гаргаж байсныг илрүүллээ. Нийт зөрчил илрүүлэлт 95 хувьтай гарсан байна. Энэ нь зөвхөн нэг уулзварт илэрсэн зөрчил бөгөөд бусад уулзварт ч мөн тооны зөрчил гардаг гэсэн үг юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр авто замд ачаалал үүсэхээс гадна цаашлаад иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэлийг бий болгож байдаг. Системүүдийг туршиж үзсэний үр дүнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, хянах, удирдах бүрэн боломжтой нь харагдаж байна. Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлснээр Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хянаж сайжруулах, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, дундаж хурдыг мэдэх, Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд авч, дүн шинжилгээ хийх, Замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт тавих Татвар төлөлт, даатгалд хамрагдсан эсэхэд хяналт тавих боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад Смарт кар системийг ашиглаж, цоо шинэ дэвшил гаргахаар зорин ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем буюуwww.smartcar.mn цахим хуудсаар дамжуулж 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Цаашид Смарт кар аппликэйшнд шинэчлэл хийснээр гарах давуу талууд: Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой. Засвартай болон түр хаасан замын мэдээллийг урьдчилан авч, цаг заваа хэмнэнэ. Авто зогсоолын байршлаас гадна сул зогсоолын мэдээллийг харах боломжтой. Мөн авто зогсоол ашигласан төлбөрөө төлөх боломжтой. Нийтийн тээврийн зорчилт, чиглэл, ачааллын мэдээллийг харах боломжтой. Ингэснээр та гэрээсээ гарахаасаа өмнө замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийн мэдээллийг аппликэйшнээр цаг алдалгүй хүлээн авах юм. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, зам тээврийн ослын мэдээллийг хүлээн авах боломжтой. Таны албан журмын даатгалын хугацаа дууссаныг сануулна. Машинд гэнэтийн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд танд хамгийн ойр авто засварын газар, сэлбэгийн худалдааны төвийн байршлыг харуулна. Татвар, торгууль, даатгал зэрэг автомашинтай холбоотой бүхий л төлбөр, хураамжийг тээврийн хэрэгслийн нэгдсэн системээр төлнө. Замын хөдөлгөөний зөрчлийг дүрсжүүлэн мэдээлэх боломжтой. Үүнээс гадна авто замын эвдрэл гэмтлийн талаарх санал, гомдлоо илгээж шийдвэрлүүлээрэй. Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийн мэдээллийг аппликэйшнаар харах боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Эрүүгийн хуулийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх хурлыг хойшлууллаа
2021-11-04 11:03:26 Нийтлэгдсэн: Нийгэм Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт болон 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэж буй. Тэгвэл уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын өнөөдрийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн хугацаагаар хойшлуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйл. Хэргийг түдгэлзүүлэх 1.3.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол; /Энэ заалтын тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол; гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ 34.17 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх. 4.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. /Энэ хэсгийн Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ. гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйл. Цэц шийдвэр гаргахаар зөвлөлдөх 6. Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн, маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай болсон бол Цэц уг маргааныг 30 хоногийн дотор дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулж, энэ тухай магадлал гаргана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй