Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана
2021-11-03 10:14:23 Нийтлэгдсэн: Нийгэм Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ныА/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аасдээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа. Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн вакцин хийлгэхээр иржээ. Тус цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Ингэхдээ дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр вакцин хийж буй юм.Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Д.МандахгэрэлМанай дүүрэг дэх вакцинжуулалтын суурин цэгээр үйлчлүүлж буй иргэдийн 95 гаруй хувь нь III тунд хамрагдаж байна. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн дархлаажуулалтын вакцин хийлгэлээ. Эдгээр иргэнээс нэг иргэн хоёрдугаар тунд хамрагдсан бол үлдсэн 46 нь Вероселл болон Пфайзер вакцинаас сонгон III тунгаа хийлгээд байна. Мөн манай цэгээр БНХАУ, Тайвань, Вьетнам Улсын иргэд үйлчлүүлэн, дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ихэвчлэн нэг, хоёрдугаар тунгаа Монгол Улсад хийлгэсэн иргэд III тунгаа хийлгэхээр ханддаг. Эхний хоёр тунгаа өөр улсад хийлгэсэн бусад орны иргэдэд гадаадпаспортынхнь дагуу шаардлагатай мэдээллийг бүртгэн, үйлчилж байна гэв. Дархлаажуулалтын вакцинхийлгэжболохгүй иргэд бий. Тухайлбал, тухайн харьяа дүүрэг, хорооныхоо өрхийн эмчийн тогтмол хяналтад байдаг, эмчийн үзлэгээр вакцин хийлгэж болохгүй гэсэн заалттай иргэдэд вакцин хийхгүй аж. Мөн дархлаажуулалтын вакцин хийхээс өмнө иргэдийн амин үзүүлэлт, цусны даралт, биеийн халууныг хэмжих бөгөөд биеийн байдал хэвийн тохиолдолд вакцин хийхийг зөвшөөрнө. Даралт ихтэй өндөр настнууд вакцин хийлгэхээс өмнөдаралтынэмээ уун, цусны даралтаа тогтворжуулахыг эмч, сувилагч нар зөвлөж байлаа. Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрынЭрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийнхэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа. -Нийслэлийн хэмжээндIIIтунгийнхамрагдалтхэдэн хувьтай байна вэ? -Аравдугаар сарын 31-ний байдлаарIIIтунгийнхамрагдалт20.9 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аасдээш насны иргэн нэмэлт III тундаа хамрагдах боломжтой болсон. Ингэхдээ өвдөөд бүрэн эдгэрснээс хойш 21 болон түүнээс дээш хоногийн дараа сэргээх тунгаа хийлгэх юм. Мөн эхний тундаа хамрагдсанаас хойш коронавирусийн халдвар авсан эсвэл ямар нэг шалтгаанаар гурван сарын турш вакцинд хамрагдаагүй иргэн дараагийн тунгаа хийлгэн дархлаагаа сэргээх хэрэгтэй. -Нийслэлийн Эрүүл мэндийн газраас III тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Дархлаажуулалтын явуулын 39 багийг гарган байгууллага, аж ахуй нэгжүүдэд нэгдсэн журмаар дархлаажуулалт хийж байгаа. Олон албан хаагчтай байгууллага, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад хандсан тохиолдолд ажилчдынх нь тооноос хамаарч явуулынбаг илгээнэ. Мэдээж вакцинжуулалт хийх байр, талбайгаа урьдчилан бэлтгэж байгаа. -Оюутан, залуус дархлаа сэргээх нэмэлт тундаахэридэвхтэй хамрагдаж байна вэ? -Оюутан, залуусыг нэмэлтIIIтундидэвхтэйхамруулах чиглэлээр ажилласан. Тухайлбал, явуулын багууд маань их, дээдсургуулийноюутны дотуур байр, сургуулиудад очин оюутнуудыг вакцинжуулалтад хамруулсан.УОК,НОК-ыннэгдсэн шуурхай штаб болон Эрүүл мэндийн яамнаас байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан тоот хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтнууднэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн, нэгдсэн журмаар III тундаа хамрагдлаа. -Суурин цэгт очин дархлаажуулалтад хамрагдах боломжгүй өндөр настай, хүнд өвчтэй иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ? -Суурин цэгт очих боломжгүй иргэд хүсэлт гаргасны дагуу явуулын баг гэрт нь очиж вакцин хийж байгаа. -Заавал харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хандаж вакцинжуулалтдаа хамрагдах ёстой юу? -Тухайн иргэн аль өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой. Та гэр, ажлын байрныхаа ойр хавьд байрлах аль ч суурин болон явуулын цэгт хандан вакцинаа хийлгэж болно. -Өчигдрөөс соёл, урлагийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд юун дээр илүү анхаарах ёстой вэ? -Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаатай холбогдуулан иргэд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүн, хоёр цаг тутамд сольж хэвших, гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахшаардлагатай. Вакцинжуулалт бол таныг болон таны хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олныг халдварын эрсдэлээсурьдчилансэргийлэх, халдвар авсан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ гэв. Хүйтний улирал эхлэн, улирал солигдох үеэр биеийн дархлаа сулардаг тул иргэд дархлаа сэргээх III тундаа заавал хамрагдах шаардлагатайг мэргэжлийн эмч, сувилагч нар зөвлөж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна
2021-11-03 10:11:41 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж буй. Ингэхдээ эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж ямар байгаа болонүнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар, аюулгүй байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байна. Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан юм. Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байлаа. Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. Шалгалтын үеэр эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж байна. Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. Мөн тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Шалгалтад одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Харин өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна гэдгийг хэлж байлаа. Хяналт, шалгалтыг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал ахалж, тус хэлтсийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчид аравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нийг хүртэл хийж гүйцэтгэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ногоон байгууламж, хайс, хашлагыг хүйтэн сэрүүний улиралд илүү гэмтээж байна
2021-11-03 10:09:15 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, хайс, хашлага, ногоон байгууламжийг сүйтгэх, эвдэж, гэмтээх явдал олонтоо тохиолддог. Автомашин барих үедээ хариуцлага алдах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэргээс үүдэлтэйгээр замын хашлага, хайс төдийгүй таримал ургамал, мод, бут, сөөгийг их хэмжээгээр гэмтээдэг байна. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд энэ төрлийн зөрчил илүү нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Явган зорчигчид зуны улиралд зүлгэн дээр гишгэдэггүй хэр нь намар өвс хагдрахаас хавар ногоо цухуйх хүртэлх хугацаанд хаа дуртай газраараа явж, хөрсийг зүлэг ургах нөхцөлгүй болтол нь дагтаршуулж орхидог байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Ногоон байгууламжид учруулсан хохирлын 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлдэг УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Д.Сүхбат: -Нийслэлийн ногоон байгууламж зуны улиралд гэмтэх нь бага байдаг. Харин арваннэгдүгээр сарын эхнээс хоёрдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд гэмтэл маш ихээр учруулдаг. Явган зорчигчид л гэхэд зуны урин дулаан цагт зүлгэн дээр гишгэхгүй хэр нь өвөлдөө дуртай газраараа алхаж туучдаг. Ер нь автомашины осол аваараас үүдэлтэй гэмтэл зонхилдог. Тэр дундаа баяр ёслолын үеэр осол аваар нэмэгдэж, тэр хэрээр нийтийн эзэмшилд, ногоон байгууламжид их хэмжээний хохирол учруулах нь бий. Өнгөрсөн жилд л гэхэд 150 сая төгрөгийн хохирлыг ногоон байгууламж, нийтийн эзэмшилд учруулсан байна. 2021 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 137 сая төгрөгийг хохирлыг барагдуулаад байгаа. Ер нь нийт осол хэргийн 50 орчим хувийн эзэн, холбогдогчийг илрүүлж, хохирлыг барагдуулж байгаа. Үлдсэн тал хувь нь олддоггүй. Нийслэлийн хэмжээний ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл иргэд хайхрамжгүй, хэнэггүй байдлаасаа болж ногоон байгууламж, мод, бут, сөөгийг гэмтээчихээд нөхөн сэргээж, төлбөр, мөнгө өгдөггүй. Энэ нь эргээд нийслэлчүүдийн ая тухтай амьдралд сөргөөр нөлөөлөх төдийгүй нийтийн эзэмшлийг эвдэн сүйтгэж, хотын хувьд эдийн засгийн хор хохирол учруулж буй хэрэг юм. -Ногоон байгууламжийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ. Мод, бут, сөөг, ургамлан хашлагыг хэрхэн үнэлж, төлбөрийг барагдуулдаг вэ? -2007 оны НИТХ-ын 18 дугаар тогтоолоор баталсан Ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтын журам-ыг баримталж, ногоон байгууламжийн үнэлгээг тогтоодог. Нэг ширхэг навчит модыг 487.500 төгрөгөөр, шилмүүст модыг 587.500 төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Дээрээс нь тухайн модны ургасан жил, тэр хугацаанд арчилгаанд зориулсан хөрөнгө мөнгийг нэмж тооцдог. Энэхүү үнэлгээ 2007 оноос өнөөг хүртэл мөрдөж байгаа учир шинэчлэх, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна. 436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ Нийтийн эзэмшлийн зам, талбай бол нийслэлчүүдийн өмч. Тэдгээрийг нийслэлийнхний төсөвт төвлөрүүлсэн хөрөнгөөр барьж байгуулж, арчилж хамгаалж байдаг. Гэтэл зарим иргэний хариуцлагагүй байдал болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа авто замын хайс, хашлагыг эвдэж, нураах явдал олон гардаг. Хариуцлагагүй иргэний энэ үйлдлийг хэрхэн илрүүлж, хохирлыг барагдуулж чадаж байгаа эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэгээс тодрууллаа. -Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Үүнээс 500-600 метр хайсыг жил тутамд машинаар дайрч, гэмтээдэг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 82 гэмт хэргийн улмаас 536 метр урт хайсыг дайрснаас 436 метрийг нь огт ашиглах боломжгүй болтол дайрсан байх жишээтэй. Үлдсэн хайсыг сэргээгээд буцааж тавьсан. Авто замын хайс, хашлагыг жолооч нар хариуцлагагүй байдлаасаа болж мөргөж, шүргэж эвддэг. Шөнө оройн цагаар согтуугаар машин барьснаас хашлага эвддэг бол өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж хайс дайрах тохиолдол сүүлийн үед их гарч байна. Тиймээс бид Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж, хайс, хашлага эвдсэн жолооч нарыг олж тогтоон, төлбөр төлүүлж байгаа. Хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн камержуулалт сайжирснаар нөхөн төлөлт нэмэгдэж байна. Хамгийн сүүлд л гэхэд Наадамчдын гудамжны замын хойд тал, Яармаг худалдааны төвийн баруун талд Торгонзүлэг ХХК-ийн арчилгаанд хамаардаг талбай дээр нэг нарс, дөрвөн ширхэг тулаас, хоёр ширхэг ногоон шон, зургаан метр урт тросс дайрсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж, Nissan Caravan маркийн машины эзэн холбогдогч болохыг олж тогтоосон. Хохирлын хувьд энэ жил 65 сая төгрөгийн хохирол учирснаас 63 саяыг нь барагдуулсан. Тээврийн цагдаагийн албаныхан маань эзэн холбогдогч тогтооход тусалж байгаа. -Хайс, хашлагыг дотооддоо үйлдвэрлэж байгаа юу? -Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлүүд хөгжиж, хайс, хашлагаа үйлдвэрлэж байгаа. Гадаадаас оруулж ирдэг нь ч бас бий байх. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хувьд хайс, хашлагыг сэргээх, эвдэрснийг шинэчлэх ажлыг хариуцан ажилладаг. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
БОАЖ-ын сайд Н.Уртнасан уур амьсгалын өөрчлөлтийн тухай удирдагчдын уулзалтад оролцлоо
2021-11-03 10:02:11 Нийтлэгдсэн: Нийгэм Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янек Глемариктэй хийсэн хоёр талын уулзалтад оролцоод байна. Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр Монгол Улсад олон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Цаашид цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллахад зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцлаа. Уур амьсгалын ногоон сангийн захирлын зөвлөлийн хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах манай саналыг ноён Янек Глемарик тааламжтай хүлээн авлаа. Глазгоугийн арга хэмжээнд 120 гаруй улс орны төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго энэ зууны дунд үе гэхэд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтоо хангахын тулд улс орнууд өмнөх амлалтаа ахиулах шаардлагатай тухай нэгдсэн зөвшилд хүрэхэд оршиж байна. Эх сурвалж: БОАЖЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй