Баянзүрх дүүрэг үрсэлгээ, үржүүлгийн чиглэлээр 10 сая мод тарина
2021-11-03 09:47:43 Нийтлэгдсэн: НийгэмДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа
2021-11-02 10:03:49 Нийтлэгдсэн: Нийгэм ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнууллаа. Тэрбээр, надад олгож буй энэхүү шагнал нь ДЭМБ-ын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар үнэлж байгаагийн тод илрэл гэдгийг онцлоод Ковид-19 цар тахлын эсрэг хамтран зүтгэж буй хамт олон, ДЭМБ-ын НДББ, НҮБ-ын Монгол Улс дах суурин төлөөлөгчийн газар, эрүүл мэндийн салбарын болон бусад салбарын хамтран зүтгэгчид, Монголын нийт ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлье гэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын нэг хэсэг ezuvshuurul.mn ашиглалтад орлоо. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны А/281 тушаалын дагуу Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох журам-ын 3.3, 3.4, 3.5, 3.6-д заасан үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ezuvshuurul системээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд ил тод түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, цахимаар авах боломж бүрдэж байгаа юм. Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоо хяналт сайжирч үйл ажиллагааны зардал буурах юм. Ezuvshuurul.mn цахим систем нь ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой үйлчилгээг үзүүлэхээс гадна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар хүргэх юмгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй