Т.Золжаргал: Хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэнд яригддаг

​ Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоорХариуцлагын гэрээ-гбайгуулж буй.Хариуцлагын гэрээ-нийбиелэлт, хэрэгжилтэдхяналттавих, халдвар хамгааллын дэглэмийгчанд мөрдүүлэхээрУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныХүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаТ.Золжаргалаас тодрууллаа. -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-г шинэчилж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү? -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ынулсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ыналба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Аравдугаар сарын 1-нээсхойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн Хариуцлагын гэрээ-г шинэчлэн, байгуулж буй. Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан Хариуцлагын гэрээ-гээ шинэчлэх боломжтой. -Шинэчилсэн гэрээнд ямар заалтуудыг нэмсэн бэ? -Өмнөх Хариуцлагын гэрээ-гээркараокеүйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтааөөрчилсөн. Энэ мэтчилэнхоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн. Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт.Хариуцлагын гэрээ-ндүйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Гурван байгууллагын хамтарсан хяналт, шалгалтаар зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэн газар дээр нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж байсан. Харин аравдугаар сарын 1-нээсэхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгайзөвшөөрлийгнь цуцлах хүртэл хариуцлага тооцно. -Яг энэ дагуу Хариуцлагын гэрээ-гээ цуцлуулсан хэдэн аж ахуйн нэгж байна вэ? -Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан. -Нийслэлийн Засаг даргын зүгээс аль болох аж ахуй нэгжүүдэд зөвлөн, туслахыг сануулдаг. Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжүүдэд өмнө нь зөвлөн тусалж, анхааруулж байсан уу? -НМХГ,НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажилласан. Гэвч удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна.Ажилчдынхаацалинг тавихаас эхлээд орлого тасалдах асуудлуудтай тулгарч байгаа ч удаа дараа хариуцлага алдсан байгууллагуудын ард олон зуун иргэний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Бид юун түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах учиртай тул ийм шийдвэр гаргасан. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

​ Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж,мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов. Зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 23 хувь буюу 420 мянга орчим иргэн хамрагдаад байна. Үүнээс үүдэн цар тахлын халдварын тархалт эрчимтэй буурахгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлоод Хүсээгүй хүндрэлийг даван туулахад хамтдаа зүтгэж, Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж буй ард иргэддээ талархал илэрхийлье хэмээсэн юм. Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд эдийн засаг 9.2 хувиар агшсан бол энэ онд 5.6 хувиар агшсан үзүүлэлт гарлаа. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлэн урлаг, соёлын салбарын хоригийг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар боллоо. Хоёр жилийн турш хатуу хөл хориотой байсан үзвэр, үйлчилгээ, спортын арга хэмжээг нээж байна. Харилцан хариуцлагатай байж, өдрөөс өдөрт бие биеэ дэмжиж, үе шаттайгаар эдийн засгаа дэмжиж ажиллах цаг болжээ. Иргэд маань үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ нэмэлт тунд хамрагдсан байхыг онцолъё. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд бид улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ. Нэг жилийн өмнө нөхцөл байдал, өнөөдөртэй ганцхан зүйлээр ялгаатай. Энэ нь Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй улс болоод байна. Гэтэл вакцины нөөцгүй улс орон зөндөө бий. Манай улсын хувьд вакцин тарьж эхэлсэн цагаас хатуу хөл хорио тавиагүй. Хөл хориотой үе түүх болж үлдэж байна. Энэ бүхний эцэст маш энгийн уриалга дэвшүүлж байна. Нэмэлт тундаа эрчимтэй хамрагдъя. Үзвэр үйлчилгээг үзэхээ иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой. Цар тахал асар том сорилт авчирч байна. Нийгмийн амьдралын хэв маягийг өөрчилж, эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Боловсрол завсардаж, гадаад харилцаа, олон улсын худалдаа, соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг сааруулав. Тээвэр ложистик 8-9 дахин удааширлаа. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлээд байна. Монгол Улсаас хамаарахгүй зүйлс их бий. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Эрээн хот ч хүнсний хомсдолд орсон. Ганц манай улс биш, бусад улсын хувьд Хятадаас авдаг бүтээгдэхүүн тасарч байна. Тэгэхээр вакцинжуулалт бол дэлхий нийтийн асуудал болж байна гэлээ. Эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна Сангийн сайд Б.Жавхлан: -Өнөөдрийн байдлаар Монгол Улсад инфляц 9.5 хувьтай байна. Инфляц өссөн голлох шалтгаан нь гадаад сектор байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улс орнуудын хувьд болон манай хөрш хоёр улсын хувьд ч инфляц өсөж байна. АНУ-д инфляц төсөөлснөөс хоёр дахин, Япон Улсад 2.5 дахин нэмэгдлээ. Тиймээс дэлхийн олон орон 2020, 2021 оны эдийн засгийн цөмрөлтөөс арайхийн гарах гэж байгаа эдийн засгаа унагахгүйн тулд инфляцыг хүчээр буулгах бус, ажиглаж байна. Манай улсын хувьд ч мөн ижил. Дэлхий нийтийн хэмжээнд улс орны эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна. Түүнээс ганц манай улсын эдийн засаг хямраад уналтад орсон хэрэг биш. Нэгдүгээрт эдийн засгийн өсөлт тэлэлтээ чухалчилна. Засгийн газар, Төв банкны зүгээс инфляцыг нам дор байлгах бүхий л боломж арга хэмжээг авна. Хилийн хорио цээр, тээвэр ложистикийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэнэ. Бид нэг үеэ бодвол бүтээгдэхүүнийг дотооддоо маш сайн нөөцөлдөг болсон байна. Гурил, будаа, элсэн чихэр мэтийн хүнс 1-2 сарын нөөцтэй байгааг статистикийн мэдээ харуулж байна. Харин хурдан мууддаг нарийн ногоо мэтийн бүтээгдэхүүнүүд яалт ч үгүй тасарч байна гэсэн мэдээллийг өглөө. Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалт хийж байна Эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолын тухайд ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хянаж байдаг гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгож байлаа. Тус газраас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлж, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, мөн Жининь, БНСУ-аас агаарын тээврээр авчрахаар ярьж буй аж. Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалтыг хийж байна. Мөн тарианы шингэнийг дотооддоо үйлдвэрлэж, нийт хэрэглээний 70 хувийг хангадаг бөгөөд урьдынх шиг хангалттай биш ч 14 хоногтоо хүрэлцэхүйц хэмжээний нөөцтэйг Эрүүл мэндийн сайд онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр Азийн сангийн суурин төлөөлөгчийг шагнав

​ Азийн сан нь 1990 оноос хойш Монгол Улсад засаглалыг сайжруулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл тус сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнийг нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гардуулан өглөө. Азийн сан нь НЗДТГ-тай нягт хамтран ажилладаг бөгөөд 2012 оноос хойш хотын засаглалыг сайжруулах, хотын нөөц баялгийг тогтвортой, хариуцлагатай ашиглах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, үр дүнтэй хүргэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум зэрэг олон чиглэлээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн улсын тооллого эхэллээ

Статистикийн хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ын улсын зургаа дахь удаагийн тооллого өнөөдрөөс улс даяар эхэллээ. 2021 оны ээлжит тооллогыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулна. Тооллогод өмчийн бүх хэлбэрийн ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төсөвт байгууллагууд, төрийн бус байгууллага /ТББ/, салбар байгууллагууд /охин компани, группийн салбарууд гэх мэт/ гэсэн үндсэн таван бүлгийн байгууллагыг багтаах юм. Эдгээрээс хамгийн баялаг асуулттай бүлэг нь ААНБ-ынх бөгөөд нийтдээ есөн бүлэг, 380 гаруй асуулттай. Инновац хөгжүүлэлт, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр асуулт, хариулт байхын дээр цартахлыннөлөөгөөр бизнесийнорлогод ямарнөлөө,хүндрэлучрав, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авах, үйл ажиллагаа явуулахад ямар дарамт шахалт байгааг ч бодитоор тогтоох зорилготой юм. Түүнчлэн хувиараахөдөлмөрчэрхлэгчгэх тодорхойлолттойганцаараа,хэсэгбүлгээрээхамтарчажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийгбүрэнхамруулна. ЦахимшилжилтболонКовид-19- ийннөлөөнөөсхамаарчтооллогыг100хувьцахимаарявуулахаар төлөвлөсөн хэдий ч нийслэлийн хэмжээнд 1419 тоологчийг гэрээ байгуулан ажиллуулахаар төлөвлөжээ. Гэрээт ажилтнууд аж нэгжүүд болон хувиар хөдөлмөр эрхлэгч иргэн нэг бүрийг тооллогод идэвхтэй хамруулах, цахим бүртгэлийг бөглөх, олон бүлэг асуултуудад үнэн, зөв хариулахад тусламж үзүүлэх аж. Нийслэлийн хэмжээнд нийт 297.940 аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч бүртгэлтэй байдаг бөгөөд энэ нь улсын хэмжээний нийт ААНБ-ын 66.9 хувийг эзэлж буй юм. Өнөө өглөөний байдлаар тооллого эхэлснээс хойших нэг цагийн дотор зургаан аж ахуйн нэгж цахимаар тооллогод хамрагджээ. Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид та бүхэн http://toollogo.1212.mnцахим хуудсанд хандаж, арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдахтооллогод хамрагдахыг уриалж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эмийн үнийг зохиомлоор нэмсэнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй Хариуцлагын гэрээ байгуулсан. Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурчээ Үргэлжлүүлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ындарга Б.Бямбадоржцаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд Ковид19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5686 нь энгийн ор юм. Аравдугаар сарын 31-ныбайдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон тоогНЭМГ-ааснэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40.211 иргэнд эмийн багц олгосон байна. Бусад дүүргүүдийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаарНЭМГажиллаж байна. Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд найман эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийдэг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий гэдгийгНЭМГ-ындарга Б.Бямбадоржмэдээллээ. Өвчин намдаах,харшлынэмийн үнийг нэмсэн зөрчил илрэв Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аасэмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм,харшлынэм зэргийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ. Тус байгууллагаас эмийн сангуудад хийх хяналт, шалгалтыг цаашид үргэлжлүүлэх аж.Арваннэгдүгээрсарын 1-н буюу өнөөдрөөс эхлэнсоёл,урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдууланНМХГ-аасзөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажиллаж байна. Мөн соёл урлагийн байгууллагуудад урьдчилсан шалгалт хийж байгаа бөгөөд бэлтгэлээ бүрэн хангасан аж ахуй нэгжүүдтэй Хариуцлагын гэрээ байгуулахаар төлөвлөжээ. Гудамж, зам, талбай, явган хүний зам хаасан байршлуудад газарчөлөөлөлтхийхийг үүрэг болголоо Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УлаанбаатархотынЗахирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө. Тухайлбал: Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан Хариуцлагын гэрээ-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг харьяа байгууллагуудад үүрэг болгон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хариуцууллаа. Дүүрэг бүрбарилгын хашаа, хайсыг журамднийцүүлэн, шаардлага тавин ажиллахыг санууллаа. Нийтийнэзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замыг хааж,хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газарчөлөөлөлтхийхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгав. Нийслэлийн нутаг дэвсгэртбарьж буйбарилгын түр хашааны стандартыг хангуулан,норм дүрэмднийцүүлэх, илэрсэнзөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудааэрчимжүүлэхийг НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгосон юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.