Ирэх онд спорт цогцолбор, спорт заал барьж, өргөтгөхөд 77.4 тэрбум төгрөг зарцуулна. Тодруулбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад Биеийн тамир спортын улсын хороо(БТСУХ)-нд харьяалагдах 79 тэрбум 841 сая төгрөгийг тусгажээ. Үүнээс 77 тэрбум 421 сая төгрөгийг зөвхөн барилга байгууламжид зарцуулах бол 1 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид, 500 сая төгрөгийг ТЭЗҮ-д зарцуулах аж. Барилга байгууламж - 77 тэрбум 421 сая төгрөг Их засвар - 920 сая төгрөг Тоног төхөөрөмж - 1 тэрбум төгрөг ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл) - 500 сая төгрөг Их засварын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын спорт, сургалтын цогцолбор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын биеийн тамирын талбайн засвар болон БТСУХ-ны байгууллагуудын засварууд багтаж буй. Харин барилга байгууламж дотроо Шинээр барих 16 барилгад 34 тэрбум 855 сая төгрөг, Өмнөх онуудад эхлүүлээд, нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа 34 барилгад 42 тэрбум 565 сая төгрөг зарцуулна. Шинээр барих: № Нэр 2022 оны төсөвт /төгрөг/ Шаардлагатай нийт санхүүжилт /төгрөг/ Ашиглалтад орох он 1 Дархан-Уул аймгийн Дархан сумын Өвлийн спортын ордны барилга 9.5 тэрбум 19 тэрбум 2023 2 Сонгинохайрхан дүүргийн Өвлийн спортын ордны барилга 9.5 тэрбум 19 тэрбум 2023 3 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга 2 тэрбум 11 тэрбум 858 сая 2024 4 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга 2 тэрбум 13 тэрбум 2024 5 Сонгинохайрхан дүүргийн Усан спорт сургалтын төвийн барилга 2 тэрбум 5 тэрбум 2023 6 Архангай аймгийн Эрдэнэбулган суманд аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын өргөтгөл, шинэчлэл, засвар 1.9 тэрбум 3.8 тэрбум 2023 7 Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборын барилга 1 тэрбум 563 сая 5 тэрбум 263 сая 2023 8 Ховд аймгийн Буянт сумын спорт заалны барилга 1.5 тэрбум 1.5 тэрбум 2022 9 Хэнтий аймгийн Баянмөнх сумын спорт цогцолборын барилга 1 тэрбум 1.9 тэрбум 2023 10 Хэнтий аймгийн Дархан сумын спорт цогцолборын барилга 1 тэрбум 1.9 тэрбум 2023 11 Дархан-Уул аймгийн Хонгор сум, Салхит багийн спорт заалны барилга 942.8 сая 942.8 сая 2022 12 Увс аймгийн Цагаанхайрхан сумын спорт заалны барилга 600 сая 1.3 тэрбум 2023 13 Багахангай дүүргийн 2-р хорооны спорт цогцолборын барилга /150 хүний суудалтай/ 500 сая 1 тэрбум 330 сая 2023 14 Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 500 сая 500 сая 2022 15 Хэнтий аймгийн Дадал сумын спорт цогцолборын барилгын гадна цахилгаан 200 сая 200 сая 2022 16 Увс аймгийн Цагаанхайрхан сумын цэнгэлдэх хүрээлэнгийн өргөтгөл, шинэчлэл 150 сая 150 сая 2022 Нийт 34 тэрбум 855 сая 86 тэрбум 644 сая Дээрх хүснэгтээс харахад ирэх онд шинээр барьж эхлэх 16 барилгад нийт 34 тэрбум 855 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөс зарцуулах аж. Үүнээс Хэнтий аймгийн хоёр суманд шинээр спорт заал барьж эхлэх бөгөөд тус бүрт нь 1 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Харин нэмэлтээр № Нэр 2022 оны төсөвт тусгасан өртөг /төгрөг/ Барилгын нийт санхүүжилт /төгрөг/ Барилга эхэлсэн он Ашиглалтад орох он 1 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын спортын ордон 4.5 тэрбум 7.9 тэрбум 2021 2023 2 Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор 4 тэрбум 5 тэрбум 2019 2022 3 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын соёл, спорт цогцолбор 3 тэрбум 793 сая 9 тэрбум 793 сая 2019 2022 4 Дархан-Уул аймгийн Дархан сумын Хуучин Дархан спортын ордон 3 тэрбум 391 сая 3 тэрбум 891 сая 2021 2022 5 Налайх дүүргийн спорт цогцолбор /700 суудалтай/ 2 тэрбум 883 сая 13 тэрбум 497 сая 2010 2022 6 Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/ 2 тэрбум 864 сая 9 тэрбум 936 2010 2023 7 Баянзүрх дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/ 2 тэрбум 735 сая 11 тэрбум 14 сая 2010 2022 8 Хан-Уул дүүргийн спорт цогцолбор /1000 суудалтай/ 2 тэрбум 573 сая 7 тэрбум 280 сая 2010 2023 9 Дорнод аймгийн Хэрлэн сумын усан бассейн бүхий спорт цогцолбор 2 тэрбум 200 сая 11 тэрбум 858 сая 2021 2023 10 Дархан-Уул аймгийн Дархан сумын спорт цогцолбор /2200 суудалтай/ 1 тэрбум 878 сая 27 тэрбум 116 сая 2010 2022 11 Ховд аймгийн Зэрэг сумын спорт заал /500 суудалтай/ 1 тэрбум 500 сая 2 тэрбум 2021 2022 12 Увс аймгийн Улаангом сумын усан бассейн, спорт фитнес 1 тэрбум 192 сая 4 тэрбум 100 сая 2019 2022 13 Увс аймгийн Хяргас сумын спорт заал 1 тэрбум 146 сая 1 тэрбум 296 сая 2021 2022 14 Увс аймгийн Малчин сумын спорт заал 1 тэрбум 34 сая 1 тэрбум 184 сая 2021 2022 15 Ховд аймгийн Алтай сумын спорт заал /300 суудалтай/ 1 тэрбум 1 тэрбум 300 сая 2021 2022 16 Говь-Алтай аймгийн Цогт сумын спорт заал /500 суудалтай/ 900 сая 1 тэрбум 500 сая 2021 2022 17 Хан-Уул дүүргийн оюуны спортын ордон 500 сая 4 тэрбум 2018 2022 18 Дундговь аймгийн Говь-Угтаал сумын спорт заал 500 сая 1 тэрбум 2019 2022 19 Дундговь аймгийн Сайнцагаан сумын наадмын талбай 469 сая 2 тэрбум 2019 2022 20 Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны спорт заал 452 сая 702 сая 2019 2022 21 Говь-Алтай Бигэр сумын спорт заал 366 сая 616 сая 2019 2022 22 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын спорт заал 327 сая 577 сая 2019 2022 23 Говь-Алтай аймгийн Бугат сумын спорт заал 323 сая 573 сая 2019 2022 24 Төв аймгийн Жаргалант сумын спорт заал 300 сая 1 тэрбум 389 сая 2021 2023 25 Говь-Алтай аймгийн Тонхил сумын спорт заал 289 сая 359 сая 2020 2022 26 Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын спорт заал /105 суудалтай/ 289 сая 1 тэрбум 200 сая 2019 2022 27 Ховд аймгийн Мянгад сумын спорт заал 213 сая 1 тэрбум 2019 2022 28 Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны спорт заал 213 сая 963 сая 2021 2022 29 Увс аймгийн Тариалан сумын спорт заал 200 сая 1 тэрбум 150 сая 2020 2022 30 Хэнтий аймгийн Дадал сум 154 сая 1 тэрбум 800 сая 2020 2022 31 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн 152 сая 2 тэрбум 446 сая 2013 2022 32 Увс аймгийн Улаангом сумын хөл бөмбөгийн талбай 119 сая 1 тэрбум 195 сая 2020 2022 33 Хөвсгөл аймгийн Жаргалант сумын спорт заал 50 сая 200 сая 2020 2022 34 Баянхонгор аймгийн Шинэжинст сумын спорт заал 50 сая 550 сая 2020 2022 Нийт 42 тэрбум 562 сая 140 тэрбум 395 сая Хүснэгтээс харахад ирэх жил спорт заал, цогцолборын 31 барилга ашиглалтад орох бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулахын тулд 2022 оны төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгажээ. Үүнээс зөвхөн Увс аймагт 5, Говь-Алтай аймагт 6 барилга ашиглалтад орох юм.
Үндэсний өгөх өдөр арга хэмжээ 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Монголчууд жил бүрийн арвандүгээр сарын 1-ний өдрийг Үндэсний өгөх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Хүний хөгжил сэдвийн дор Сайн зан чанараараа гэрэлтье уриатай тэмдэглэж байна. Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан нэг ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад Том болоорой Удвал аа төслийг хэрэгжүүлж, охины эмчилгээнд хэрэгтэй байсан 25 сая төгрөгийг 10 хоногийн дотор цуглуулж өгсөн нь маш их урам болж Үндэсний өгөх өдөр-тэй болох санаа төрсөн байдаг. Тэгвэл Удвал охин өнөөдөр БНСУ-д бүрэн эмчлүүлээд эдгэрчихсэн, бусад хүүхдийн адил инээж тоглоод, сурч боловсроод элэг бүтэн, эрүүл энх амьдарч байна. Түүнээс хойш жил бүр Үндэсний өгөх өдөр-ийг тасралтгүй зохион байгуулж, нийгмийн сайн сайхан, итгэл найдварыг бий болгох 36 томоохон төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ. Өнгөрсөн жил 10 жилийн ойгоо Талархлын жил болгон өргөн цар хүрээнд тэмдэглэсэн Үндэсний өгөх өдөр энэ жил 11 дэхь жилээ нийгэмд гэрэл болж буй, тэсвэр тэвчээр, хайр хүндлэл, өгөөмөр өглөгч, дайчин, өөдрөг, эерэг, урам зоригтой 11 мастер классыг сонгон илтгэл хэлэлцүүлж сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ уриалгыг дэвшүүлж байна. 10 жилийн ойгоороо сан болон өргөжсөн Үндэсний өгөх өдөр ТББ-ын энэ жилийн хамгийн том баяртай мэдээ нь дэлхийд алдартай Металлика хамтлаг 40 жилийнхээ ойд зориулж 53 дуутай 4 диск бүхий The Metallica List цомогоо гаргаж, цомогт орсон дуунуудыг нэр хүнд бүхий хамтлаг дуучдаар дуулуулж олсон орлогоо 100 хувь сайн санааны үйлсэд зориулахаар болжээ. Монголоос энэ алдарт хамтлагийн Through The Never дууг Чингис хааны одонт Хү хамтлаг Үндэсний хэл дээрээ дуулж, дууныхаа орлогын 50 хувийг Металлика хамтлагийн All within My Hands Foundation санд оруулж, 50 хувийг нь Өгөх өдөр сан-д хандивлахаар болсон байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар үүсэн байгуулагдсан өдрөөсөө хойш Монголдоо болон дэлхийн 35 оронд амьдарч буй 300 гаруй мянган Монгол иргэнийг хамруулан хувь хүн, хүмүүнлэгийн байгууллагуудад нийт хагас тэрбум төгрөг амжилттай босгох аян өрнүүлж, 5 хүнд амьдрал бэлэглэсэн Өгөх өдөр сан илүү олон хүнд хүрч, сайн үйлсийн аян өрнүүлэх боломж бүрдэж байгаа юм. Их бага гэлтгүй энэхүү Үндэсний өгөх өдөрт найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцож нэг нэгэндээ сэтгэлийн дэм хайрлая. Сайн зан чанараараа үргэлж ГЭРЭЛТЬЕ. Зөвхөн жил бүр ганцхан 11 дүгээр сарын 1-ний өдөр гэлтгүй өдөр бүр гэрэлтэж, өдөр бүр бие биедээ чадах хэмжээгээрээ өгч, авахаас өгөх нь илүү гэсэн билэгдлийг бодож, хэрэгжүүлэхийг Үндэсний өгөх өдөр-өөс уриалж байна.
МЗХ-ны удирдах хороо, дүрмийн өөрчлөлтийг УБЕГ бүртгэж баталгаажууллаа
2021-11-01 09:43:17 Нийтлэгдсэн: Нийгэм Өнгөрсөн 7 хоногт 100 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаархуралдаан болов. О.Гэрэлт-Од ерөнхийлөгчтэй МЗХ-ны залуус 2021 оны 10-р сарын 27-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдаанаа албан ёсоор хуралдуулан удирдах хорооны 20 гишүүн буюу 10 дэд ерөнхийлөгч, 10 нарийн бичгийн дарга нарыг шинээр сонгож, дүрмийн өөрчлөлт хийсэн байна. Харин залуусыг төөрөгдүүлэх хэсэг залуус МЗХ-ны ээлжит бус 7-р их хурал зохион байгуулж холбооны ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатар гэх залууг сонгосон аж. Залуучуудын холбоо ингэж хоёр хуваагдаж байгаад зарим иргэд дургүйцэн, шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд чухам аль нь үнэн болохыг УБЕГ баталгаажуулна. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зарлан хуралдуулсан 2021 оны 10-р сарын 27-ны өдрийн Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдааныг хүчин төгөлдөрт тооцож 10.29-ний өдөрУдирдах зөвлөлийн 20 гишүүн болон дүрмийн өөрчлөлтийг бүртгэж баталгаажуулсан байна.
Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно
2021-11-01 09:36:01 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. Хөгжлийн концепцоо хэрхэн тодорхойлсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхийг эргэн харахад хөгжлийн хувьд үсрэлт хийсэн цаг хугацаа нь 1965-1985 он. Тэрхүү 20 жилд өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрх бүрэлдэж, ерөнхий дизайн тавигдсан байдаг. Харин нийгмийн шилжилт, өөрчлөлт явагдсан 1990-ээд оноос хойш төр засгийн зүгээс Улаанбаатар хотын хөгжилд дорвитой өөрчлөлт хийхүйц шийдвэрийг гаргаж байгаагүй. Хот асуудлаа өөрөө зохицуул гээд орхичихсон байх жишээтэй. Тухайн үед 500 мянга гаруй байсан хүн амын тоо өдгөө 1.6 сая шахам болжээ. Хүн амын тоо л гэхэд гурав дахин өсөж, нягтаршил нэмэгдсэнтэй холбоотой дулаан, цахилгаан эрчим хүч, хог цэвэрлэгээ, хот тохижилтын зардал мөн төдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Хотын захиргаа, удирдлагын зүгээс иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангах үүднээс ажилласаар ирсэн. Гэхдээ бид цаашдаа энэ байдлаар урагшлах бус, эрчимтэй хөгжмөөр байна. Дэлхийн түвшинд хүрсэн хот болмоор байна. Метрополитон хотын хэмжээнд хүртэл хөгжмөөр байна. Үүнийг манай хотын иргэд хүсэж байгаа, би ч хүсэж байна, та ч хүсэж байгаа. Үүний үндсэн нөхцөл нь юу вэ гэхээр суурь нөхцөлөө маш сайн гаргаж ирж байж шийдэлд хүрэх ёстой. Юун түрүүн бид эрх зүйн шинэтгэлийг хийлээ. 3-4 жилийн турш хүчтэй ярьсан Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэл 2020 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдсан органик хуулиудын араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг батлуулсан. Нэгжийн хуулийн шинэчлэл нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн суурь нь болж өгсөн. -Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрчимтэй хөгжлийн эхний боломж гэж хэлж болох нь ээ. Хот төсвийн хувьд бие даахын дээр төсвөө тэлж бонд, концесс гаргах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Эдгээрийг эрэмбэлбэл эхэнд нь юуг хэлэх вэ? -Улаанбаатар хот шатлал ахиж, яамдын түвшинд хүрч буй бол дүүргүүд маань аймгийн түвшинд хүрч байгаа. Хот, дүүргийн төсөв нэлээд хэмжээгээр тэлж байна. Хороо төсөвтэй байх асуудлыг дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой гэж харж байгаа. Нэг хороо 10-15 мянган иргэний асуудлыг зохицуулж буй анхан шатны нэгж учраас тодорхой хэмжээний төсөвтэй байж, өөрсдийн хэмжээнд шийдвэр гаргадаг болно. Үүнийг дагалдан төрийн боловсон хүчин, анхан шатанд ажиллаж буй албан хаагчдын дадлага, мэдлэг, чадвар нэмэгдэх давуу тал бодитой бий болж байгаа. Эдийн засаг талаасаа сая хэлсэнчлэн төсвийн хувьд, концесс, бондын хувьд ч бие даана. Мөн гадаадын эх үүсвэр татах боломж өсөн нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч нар олоод харчихсан байгаа юм. -Хот хөрөнгө оруулагчдыг татах суурь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар тавигдсан гэсэн үг үү. Энэ тал дээр ямар яриа хэлцлүүд хийгдээд байна вэ? -Гадаадын хөрөнгө оруулагч нар хаана хууль, эрх зүйн зөв зохицуулалт байна, хаана зөв бодлого байна, хаана хөрөнгө оруулбал богино хугацаанд үр дүн гарах вэ гэдгийг харж хөрөнгө оруулалт хийдэг. Монгол Улсад их, бага хөрөнгө оруулж буй гадаадын санхүүгийн байгууллагууд хотын хөрөнгө оруулалтад эхний ээлжид орж ирж байгаа. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, зарим орнуудын Хөгжлийн банкнууд Улаанбаатар хотын төслүүд рүү орох сонирхлоо илэрхийлээд эхэлсэн. LRT буюу хөнгөн галт тэрэгний чиглэлээр, нийтийн тээвэр буюу цахилгаан галт тэрэг, дээрээс нь цахилгаан дугуй, цахилгаан такси үйлчилгээ зэрэгт хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компаниуд хүртэл хандаж байна. Хамгийн сүүлд гэхэд Чехийн Элчин сайд ложистикийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Япон Улс дагуул хотуудын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй мөн уулзахаар товлоод байна. Инженерийн байгууламж бол хүний нүдэнд харагдахгүй ч газар доорх хот болон оршиж байдаг. Үүнийг бүрэн шинэчилж байж, дулаан байх, гэрэл гэгээтэй байх бүх суурь нөхцөлүүд бүрдэх юм. Тиймээс томоохон хэмжээний санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө босгож, томоохон бүтээн байгуулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ бүхэнд улсын хөгжлийн болоод хөрөнгө оруулалтын бодлого асар том дэмжлэг болж байгаа. Ерөнхий сайдын өргөн барих гэж буй эдийн засгийг дэмжих хуулийн төслүүд, хөрөнгө оруулалтыг сайжруулах хуулийн төслүүд, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн төслүүдийг маш сайн цэгцэлж эрэмбэлээд ирвэл манай эдийн засагт хурдтай үсрэлт бий болгож, эдийн засаг гэрлийн хурдаар тэлэх боломж бий болно гэж харж байгаа. Уул уурхайн сайд байсан хүний хувьд хэлэхэд, манай эдийн засаг бол богино хугацаанд сэргэж болохоор харагддаг. Ард иргэд ч тэгж хүлээж байна. Гол нь хариуцаж буй хүмүүс нь манлайлалтай, зориг зүрхтэй, санаачилгатай баймаар байна. Тэгж чадна гэсэн хүлээлт байна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн хийж буй ажил Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад шууд нөлөөлж байдаг. Хот бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр байдаг хүчин чадлаараа чармайн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн ганц зүйл дээр очиж зогсдог. Энэ бол хууль. Бид хуулиа нэлээд өргөн хүрээнд батлуулж чадсанаараа бахархаж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Тэдний дэмжлэг итгэл, бодлогын дэмжлэгийг алдахгүйн төлөө хотын удирдлагууд ажиллах болно. -Төрийн бодлого нэгдмэл байж үр дүн тодорхой гарна, тийм үү? -Тэгэлгүй яах вэ. Төрийн гурван өндөрлөг нэг шугаман дээр, нэг цонхоор харсан шийдвэр гаргаж байгаа. Энэ бол асар том хүч. Энэ хүчийг алдаж болохгүй. Энэ цаг хугацаандаа эзэн байх ёстой. -Дагуул хот байгуулах, хөрөнгө оруулалт татах таатай бүсүүд бий болгох тал дээр ямар бодлого баримталж байна вэ? -Улаанбаатар хот дагуул хоттойгоор хөгжих бодлогыг Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг болоод Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан. Улаанбаатар хот бол улсын хөгжил, улс үндэстний нүүр царай. Тиймээс хотын бодлогыг дэмжиж хөрөнгө оруулж буй УИХ, Засгийн газрын дэмжлэг оновчтой шийдэл. Цаашид үргэлжлээд явах байх гэж итгэж байгаа. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Энэ дагуу дагуул хот хариуцсан орлогчтой байх ёстой юм. Дагуул хотод хийгдэх ажлууд маш их байна. Ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм, татварын зохицуулалт нь яах вэ гэхчлэн асуудлууд хэлэлцэх түвшиндээ явж байгаа. Ер нь бол дагуул хот Улаанбаатарын нүүр царай болсон хот байх юм. Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот шүү дээ. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй. Түүн шиг дагуул хотод маань олон улсын нисэх буудал буюу агаарын зам, Богдхан төмөр зам, олон улсын А3 хурдны замын уулзварууд гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж бүрдэнэ. Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм. -Хот засаг захиргааны бүтцээ шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Яаж шинэчлэх вэ? -Ерөнхий сайд үндэсний хороодыг өөрчиллөө шүү дээ. Эдийн засгийг эрчимжүүлэх хороо, түгжрэл бууруулах буюу хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах хороо, цахим шилжилт буюу төрийн хүнд суртлыг бууруулах хороо, олимпизмыг дэмжих хороо, орон сууц буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжих хороо гэхчлэн. Яг энэ хороодын чиглэлээр хот бүтцээ боловсруулна. Энэ нь төрийн бодлогын уялдаатай холбоотой. Шууд харилцах, хурдтай явах зохицуулалт байх юм. -Яг одоо төсөв хэлэлцэж буй цаг үе. Хот ч мөн төсвөө удахгүй батална. Хамгийн эхэнд онилсон хөрөнгө оруулалт юу байх вэ? -Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түгжрэлийг бууруулах томоохон хэсэг бол хамран сургах тойрог шүү дээ. Ганц жишээ дурдъя. Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд 25-31 мянган хүн ам оршин сууж буй. Гэтэл томоохон хороололд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Энэ бол үнэхээр харамсалтай. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгтэй, ил, далд зогсоолтой, ногоон байгууламжтай хороолол, хотхоныг бид бодлогоор дэмжинэ. 2022 оноос Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс гадна өөрийн гэсэн стандарт, норм, дүрэмтэй хот болно. Бидний сэтгэлийг гонсойлгосон стандартгүй байдал 2022 оны эхнээс цэгцэнд орно. Өөрөөр хэлбэл, бидний Тоглоомын дүрэм шинээр эхэлнэ гэсэн үг. -Тоглоомын дүрэм тодорхой байвал хотын иргэд ч хотын стандартаар амьдарна биз? -Тэгэлгүй яах вэ. Улаанбаатар хотын тохижилт, зам харгуй бүхэлдээ стандартгүй байгаагаас иргэд ч, бид ч сэтгэл дундуур байдаг. Энэ байдал арилж, Улаанбаатар иргэн төвтэй хот болно. Машин төвтэй хот биш шүү. Хот маань улам сүр жавхлантай сайхан хот байгаасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж ажиллаж байгаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна
2021-10-31 11:31:24 Нийтлэгдсэн: Нийгэм Франкфуртын Таунус дүүргийн уншигчдад үлдээсэн сэтгэгдэл УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна.Германы Ойленшпигель паблишинггрупын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлсэн энэхүү ном нь 2019 оны сүүлээр уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын хүнд үеийн давааг амжилттай давж туулж, уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд болсон Франкфуртын олон улсын номын яармагт уригдан оролцсон юм. Тус үзэсгэлэн яармагт оролцон номоо танилцуулснаас гадна Герман уншигчидтайтай уулзах уулзалтыг хэвлэлийн газрын тусламжтайгаар олон хотуудад зохион байгуулж байгаа билээ. Зохиогч Д.Тэрбишдагва Баваар мужийн Грефелинг хотоос анхны уулзалтаа 2021 оны 10-р сарын 12-нд эхэлснээс хойш Герман нутаг даяар хотоос хот дамжин өөрийнхөө ном болон Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчилсаар явна.Олон улсын номын яармагийн нээлтэнд оролцож, номоо албан ёсоор танилцуулсны дараа Франкфуртын Хофхайм ам Танус тойргийн дарга М.Циряксын урилгаар захиргааны төв байр Таунус-Крайсд уулзалт хийв. Майн-Таунус тойрог нь Франкфурт хотын бүсийн нэг хэсэг юм. Энэ нь ХБНГУ-ын хүн ам шигүү суурьшсан хоёр дахь хөдөөгийн дүүрэг гэдгээрээ онцлог. Цар тахлын хорио цээрийн дэглэм Германд ч хатуу мөрдөгдөж, оролцох хүний тоог хязгаарлах, танхимд олон хүн цуглуулахгүй байх, вакцинд хамрагдсан гэрчилгээг үзэж нэвтрүүлэх зэрэг хяналт шалгалт ихтэй ч уулзалтууд амжилттай үргэлжилж байна. Монголын байгаль, өв соёл, ахуйг танилцуулсан бичлэгүүдийг сонирхсон уншигчдын харц, номын ишлэл хэсгийг гадаад хүний аялгагүйгээр цэвэрхэн унших монгол охиныг анхааран сонсож буй байдал, номын зохиогчийн ярианд хөгжин хөхрөлдөх чимээ зэрэг нь уулзалтын уур амьсгалыг дотно болгож байлаа. Германд 20 гаруй жил уран бүтээлээ туурвин, Монгол Улсын үндэсний урлагийг сурталчилж байгаа Хөх Монгол хамтлаг Д.Тэрбишдагвын номын танилцуулгыг дэмжихээр Баваарын Инголштадт хотоос хүрэлцэн ирж, морин хуураар нутгийнх нь аялгууг хуурдаж толилуулахад уншигчдын сэтгэл хөдөлж, хөлөө товшин, уухайлан хамтдаа дуулцгаав. Дэлхийд улам бүр ховордож буй нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлал нь герман уншигчдын сонирхолыг ихэд татдаг аж. Тэд Монголд аялахад нөхцөл байдал ямар байгааг лавлаж, заавал очиж үзэх орон юм байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байв. Зохиогч Д.Тэрбишдагва өөрийнхөө муруй хурууг хүүхэд байхдаа шуурганд төөрч хөлдөөгөөд тахийж эдгэсэн тухай түүхээ ярьж, түүнийгээ засч, янзлуулах бодол огт төрдөггүй, харин ч ямарч бэрхшээлд нугарч болохгүй гэж надад сануулдаг хэмээн өгүүлэхийн зэрэгцээ Монголын байгалийг нүдэнд харагдтал дүрслэн ярив. Монгол хүн эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицон амьдарч, буух газар, өвөлжөө, хаваржаагаа сонгох гээд олон зүйлийг байгалиа харан шинжиж шийддэг, шагайгаар мэргэлдэг, хүүхдийг цочиж айхаар ширгэлдэг, төрсөн газраа хөрвөөж, өөрийгөө цэнэглэн эрч хүч авдаг гэж өгүүлэх нь герман уншигчдад содон байгаа бололтой дэлгэцэн дээр гарах богино хэмжээний киноноос нүдээ салгахгүй ширтэх нь олонтаа. Монгол хүнийг тодотгож, бусдаас ондоошиж, гадаадынхны сонирхолыг татдаг зүйл бол яах аргагүй өвөг дээдсийн маань үеийн үед өвлүүлэн үлдээсэн агуу их өв соёл, уламжлал, зан заншил, түүх юм гэдгийг уулзалт бүр дээр улам илүүтэйгээр мэдрүүлж байлаа. Цэцгэн дунд нээгдсэн монгол хүний ном Танус дүүргийн төв захиргаанд болсон уулзалтын дараа Цэцгэн хүрээлэнг зорьцгооё гэж Монголын өргөмжлөлт консул Д.Файл өгүүлэв. Цэцэгсийн хүлэмж, цэцгийн дэлгүүр дотор номын танилцуулга хийж, унших нь өвөрмөц санагдсан төдийгүй олон зуун төрлийн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиж, өнгө бүрийн тансаг өнгө солонгорч, бүх хүний анхаарал төвлөрсөн нам гүнд Т.Одсүрэнгийн үйл явдалдаа тохируулан донжийг нь тааруулан унших айзам хэмнэл танхимыг чимж байлаа. Д.Файл нь Монгол Улсын өргөмжлөлт консулаар 25 жил ажиллаж байгаа бөгөөд Германы Хессен мужийн Парламентын дэд ерөнхийлөгч, мужийнхаа Чөлөөт ардчилсан намын дарга зэрэг алба хашиж байсан нэртэй улстөрч, хуульч хүн юм билээ.Д.Файл гуай монгол үндэсний хөх пүүсүү материалтай дээл өмсч, тоорцгон малгай духдуйлан, хэт хутга зүүж, монгол гутлаар гоёсон байлаа.Тэрээр энэ удаагийн номын уулзалтыг Шёнек хотод Блюменхаус Мюллер цэцгэн хүрээлэнд зохион байгуулсан юм. Сарын өмнөөс номын танилцуулга арга хэмжээ болно хэмээн цэцгийн дэлгүүрийнхээ үүдэнд зар тавьж, сонирхсон хүн болгон ирэхэд нээлттэй гэж бичжээ. Цар тахлын үе учир 50-иас илүү хүн ирэхгүй байх гээд суудал засч бэлдсэн байсан ч 100 гаруй уншигч, сонирхогчид зорьж ирсэн бөгөөд урт сандлууд нэмэлтээр тавьж, зарим нь зогсоогоороо оролцов. Шинэ номтой танилцах, түүний хэсгээс уншиж сонирхох соёл энэ оронд өргөн дэлгэр тархаж, үнэхээр номонд дуртай хүмүүс юм гэсэн бодол төрүүлж байлаа. Герман уншигчдын номын зохиогчтой уулзах хүсэл, номондоо гарын үсэг зуруулах тэмүүлэл, номонд хандах хүндэтгэл зэрэг нь үнэхээр гайхалтай. Номын зохиогч Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд Д.Файлын өмссөн хувцас бүрийг нэгбүрчлэн танилцуулсан юм. Мөн монгол хүн хэт хутгыг хэрхэн зүүдэг талаар номондоо бичснээ бас нэгэн хөгжилтэй дурсамж хүүрнэв. Тэрээр Монгол Улсаас ХБНГУ-д суух бүрэн эрхэт элчин сайдаар томилогдон ирээд итгэмжлэх жуух бичгээ Германы ерөнхийлөгчид бараалхан өргөн барихаар монгол хувцасыг иж бүрнээр нь өмсөн хэт хутга зүүж очжээ. Гэтэл хамгаалалтын албаныхан хутга зүүсэн хүн дотогш өргөөнд нэвтрүүлэхгүй гэхэд номын зохиогч муугийн дэггүй үйлдэл биш, Монголын соёл гээд монгол эр хүн хэт хутга хэрхэн зүүдэг уламжлалыг нарийн тайлбарлаж, зочноо, тухайн айлаа хүндэтгэн хутгаа бүснээсээ сугалж, унжуулж ордог тухайгаа учирлахад удирдлагадаа танилцуулан зөвшөөрчээ. Тухайн цаг үед АНУ-д халдлага болж хоёр өндөр цамхагийг бөмбөгдсөн эмгэнэлт үйл явдал болоод удаагүй байсан учир Германы төр захиргааны байгууллагын хяналт илт чангарсан байсан ч Монгол соёл, зан заншил хэмээн хүндэтгэн нэвтрүүлснийг германы уншигчид сонсоод инээлдэж, та тэгээд хүссэнээрээ орж чадсан гэж үү хэмээн лавлаж байлаа. Сэтгүүлч: Д.Доржпагма
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй