“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ

​ Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойд зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран Монголын эртний хотууд агаарын зурагт үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нар оролцов. Энэхүү үзэсгэлэнд Хүннү гүрэн, Уйгурын хаант Улс, Хятад Улс болон Монголын эзэнт гүрний үед холбогдох 25 дурсгалт газрын агаарын зургийг танилцуулгын хамт хүргэж байна. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун этгээдэд Цагаан арал хэмээх газар орших Гуа дов дурсгал, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Хүрээт довын дурсгал болон бусад дурсгалт газрын зургийг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм. Түүнчлэн Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны гуравдугаар булшны археологийн малтлага, судалгааны үр дүнд илэрч, олдсон нимгэн төмрөөр ханан хээ гарган, цэцгэн чимгээр чимэглэсэн модон авсны хана, ёслолын шүхэрт тэрэгний хүрэл чимэглэл, хатирч буй морины дүрс бүхий хувцасны хүрэл чимэг, барилгын дээврийн нурууны домгийн амьтны дүрст шавар эдлэл зэрэг 30 гаруй биет олдвор, хэрэглэгдэхүүнийг дэлгэжээ. Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал Унгарын эрдэмтэд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн хамтарч олон жил судалгаа хийсэн. Энэ судалгаанаас хот сууринуудын дээрээс авсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна хэмээн онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

​ Edit Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын багийнхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын өдөр үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолын эхэнд Хотын даргаНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НИТХ-ын даргаар үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд талархал илэрхийлж, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэе хэмээн мэндчилсэн юм. Энэ үеэр Хотын даргаар ажиллаж байсан эрхмүүдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан үеэ эргэн дурсаж, хийж хэрэгжүүлсэн онцлог ажлаасаа дурдана уу, өнөөгийн хотын өнгө төрхийг хэрхэн үнэлж байна вэ гэсэн асуултад хариу авсан юм. Нийслэл хот Үндсэн хууль-аа батлуулснаар нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа Монгол Улсын Шадар сайд,Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Амарсайхан: -Юуны өмнө нийслэлчүүддээ Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ. Миний амьдрал улс, нийслэлийнхээ ажил, амьдралтай салшгүй холбоотой. НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албыг хашиж, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хотоо хөгжүүлэх үйлсэд олон сайхан нөхдийн хамт зүтгэж байсан үеэ дурсахад сайхан байна. Өнөөдөр улс орны хэмжээнд цар тахлын амаргүй цаг үе тулгараад байгаа ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа батлууллаа. Нийслэлийн Үндсэн хууль гэж нэрлэж болох хуулиа батлуулснаар нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа гэж дүгнэж байна. Энэ хууль батлагдсанаар нийслэл хот эдийн засаг, санхүү, төсвийн хувьд бие даана. Хөгжлийн гарц, шийдлийн хувьд ч олон хувилбар бий болж, хот, тосгоныг хөгжүүлэх, дагуул хотыг бий болгох боломж бүрдэж байна. Цаашдаа улсын нийслэл маань аюулгүй байдлын хувьд ч, эдийн засгийн хувьд ч дэлхийн жишигт хүрсэн хот болох бүрэн боломж байна. Сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Ц.Батбаяр: -Нийт нийслэлчүүд, нийслэлийн төлөө хичээнгүйлэн ажилладаг бүх хүмүүстээ түүхт 382 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний бие 1990 оноос хойш нийслэлийн есөн дүүргийн нэг болох Багахангай дүүргийн Засаг даргаар 15 жил ажилласан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байлаа. Тухайн үед нийслэл гэдэг их айлыг яаж бие даан хөгжүүлэх үү, иргэдийнхээ тав тухтай байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч байсан юм. Намайг ажиллаж байх үед нийслэл хот маань сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас тусгайлсан төсөв батлуулж байсан маань түүх юм. Хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд шинэчилсэн зуух, гэрийн дулаалга өгөх зэргээр олон ажлыг санаачилсан боловч хамгийн шилдэг арга бол орон сууцжуулах юм гэдэгтэй санал нийлж байсан сан. Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллыг хөгжүүлэх 11 ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Яармаг, Буянт-Ухаа, Зуун айл, Дэнжийн мянга, Зурагт, 14 дүгээр хороолол гэхчлэн газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2008 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо газрыг байраар сольё гэсэн уриалга дэвшүүлж байлаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх гэж удаа дараа хичээсэн ч боломж бүрдээгүй. Энэ жилийн хувьд хуулийг УИХ-аар шинэчлэн батлууллаа. Нийслэл төсөв, санхүүгийн хувьд бие даан ажиллаж байж эрчимтэй хөгжих болно. Ийм боломжийг бүрдүүлсэн одоогийн хотын удирдлага, баг, хамт олонд баяр хүргэе. 60 орчим жил шинэчлэгдээгүй дөрвөн том гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Батболд: -Нийслэлийнхээ бүх иргэдэд нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. Нийслэл хотын ажил, амьдрал гэдэг бол маш өргөн хүрээтэй, цараа ихтэй ажил байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн хэд хэдэн ажлуудыг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд төр, захиргааны байгууллага ямар хэм хэмжээтэй байдаг тэр голдиролд оруулж өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 60 орчим жил шинэчлэгдээгүй байсан дөрвөн том гүүрийг шинэчлэх ажлыг хийсэн. Яармаг, Сонсголон, Баянзүрх, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн шинэчлэл нь нийслэл хотын хөгжилд өнгө нэмсэн бүтээн байгуулалтууд байлаа. Мөн Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж, гуравдугаар шатны эмнэлгүүд, төрөх газрууд гэхчлэн нийтдээ 17 эмнэлгийн гаднах тохижилтыг хийж, Улаанбаатарт анх удаа түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлсэн гэхчлэн ажлууд санаанд тодхон байна. Өнөөгийн Нийслэлийн Засаг дарга болон түүний баг, хамт олон амаргүй нөхцөл байдалд хотыг удирдаж, хүндхэн цаг үед амжилттай ажиллаж байна гэдгийг онцолъё. Зөвхөн Улаанбаатар, Монгол Улс бус хүн төрөлхтний өмнө тулгамдсан цар тахлын сорилын үед ажиллаж байна. Хэвийн нөхцөлд ажиллаж байснаас хоёр дахин ачаа үүрүүлж, хэвийн нөхцөлийн үеэс хэд дахин хурдан ажиллахыг шаардаж байгааг ойлгож байна. Төсвийн хомсдол, халдварт өвчний тархалтын үед Нийслэлийн Засаг дарга, түүний баг, хамт олон амжилттай ажиллаж байгаад талархалтай хандаж байгаа. Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй гэсэн үг бий. Нийслэлийн үе үеийн удирдлагууд, төрийн захиргааны ажилтнууд, цаг цагт амьдарч байсан нийслэлчүүдийн хүсэж мөрөөдөж байсан хотыг бүтээх, улам сайжруулахад анхаарлаа хандуулах байх гэж бодож байна. Түүнчлэн иргэдээ сонсож, тэдний санаа, бодлыг ажилдаа тусгаж байгаа нь анзаарагддаг. Энэ бол сайн чанар. Шинэчлэгдэж буй дэлхий ертөнцөд хамгийн их дутагдаж буй зүйл бол иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн уян хатан хандлага. Иргэдийн хүсэж буй тэр хотын төлөө ажиллах нь Хотын даргын үүрэг байх учиртай юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн удирдлагууд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардлаа

​ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайхуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Их Хурлын даргаГ.Занданшатартус хуулийн эхийгНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нартгардуулан өглөө. Энэ үеэр УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд байлцсан юм. НийслэлУлаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайхуулийн эхийг гардуулах үеэр Улсын Их Хурлын даргаГ.ЗанданшатарУлаанбаатар хотын 382 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье. Ойн хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн бичвэрийг 1.6 сая иргэнээ төлөөлөл болсон нийслэлийн удирдлагуудад хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ хуулийг УИХ 2021 оныдолоодугаарсарын 7-ныөдөр баталсан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх батлагдсанаас хойш 27 жилийн дараа ийнхүү шинэтгэл хийлээ. Уг хуулиар нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим гэх мэт олон зохицуулалтууд шинээр сууж өгсөн. Ингэснээр Улаанбаатар хотыг олон төвтэй болгох, дагуул хоттой болгон төвлөрлийг сааруулж, санхүүгийн бие даасан байдлаа хангах боломж бүрдэх юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээсхуулиа мөрдөн хэрэгжүүлж, амар тайван, аз жаргалтай, хөгжин цэцэглэсэн шинэ Улаанбаатар хотыг цогцлоохыгхүсэн ерөөе гэв. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ой тохиож буй баярын энэ өдөр УИХ-ындаргаас нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эх хувийг хүлээж авлаа. Хууль, эрх зүйн шинэтгэлийг хийснээр Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэх, хөрөнгө, санхүүгийн боломж бололцоог сайжруулах, бие даасан эдийн засгийг бий болгох үндэс, суурь нөхцөл бүрдлээ.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-нд баталсан 146-р тогтоолоор Улаанбаатар хотын шуудын орлогоос улсын төсөврүүтатан төвлөрүүлдэг байсан 420 тэрбумтөгрөгийнэх үүсвэрийг хотод үлдээх шийдвэр гарсан. Ингэснээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулах боломж бүрдэх юм. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжих, эдийн засгаа тэлэх, санхүүгийн боломж, бололцоог нэмэх сайхан нөхцөл бүрдэж байна хэмээнсэтгэгдлээхуваалцлаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ

​ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөндхүндэтгэлүзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ. Мэлхийт хөшөөндНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ындарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар,УИХ-ынгишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар,НИТХ-ынтөлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм. Улаанбаатар хотын анх шав тавьсан Хүн чулууны хонхорт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай, Уртын дуугаа өвлүүлэх тухай, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд монгол төрийнбодлогыгхэрэгжүүлж, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж, жил бүр нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анхлан шав тавьсан энэ сайхан билэгт өдрийн мэндийг хүндэт зочид, төлөөлөгч, нийслэлийн иргэдэд дэвшүүлж байна. Тэртээ 382 жилийн өмнө Ширээт цагаан нууранд Монгол Улсын нийслэлийн шавыг тавьсан гэж үздэг. Тэр цагаас хойш Улаанбаатар хот 20 гаруй удаа бууриа сэлгэж, хатанТуулынхөндийдсуурьшсан. Өнгөрсөн үеийн түүх уламжлалаа хадгалан үлдэх, үр хойчдоо өвлүүлэх, залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгоор жил бүр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэгуламжлалтай. Энэ түүхт хөшөөг сүндэрлүүлэх үед ажиллаж байсан, удирдаж байсан нийслэлийн үе үеийн удирдлага, албан хаагчдад чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд нийслэл Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ойн мэндийг хүргэхийн ялдамд Улаанбаатар хотын нийт 1.5 сая иргэнд эрүүл энх, аз жаргал, хөдөлмөр бүтээлийн арвин ихамжилтыгхүсэн ерөөе. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өдөр бүр цэцэглэн хөгжих болтугай хэмээв. Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүлсний дарааЧингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэл Улаанбаатар хотын тугийг мандууллаа. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчид тангараг өргөлөө

​ Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам-ын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг нар оролцов. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 40 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол төрийн албанд шалгалт өгөн тэнцэж, тангараг өргөж, жинхэнэ албан хаагч болсон нийт нутгийн захиргааны төрийн албан хаагчид та бүхэндээ амжилт хүсье. Монгол төрийн алба гэдэг бол төрийн үйлчилгээнд чин шударгаар зүтгэх, ажил албыг хүнд сурталгүй явуулах, иргэддээ үйлчлэх хүндтэй, хариуцлагатай алба юм. Та бүхнийг төр, иргэний гүүр болж, иргэд хүндэлж, бахархсан төрийн албан хаагчид байгаасай гэж хүсэж байна хэмээн ярилаа. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуулийн дагуу та бүхэн өнөөдөр Үндсэн хууль, ард түмэндээ тангаргаа өргөж, төр болон нийт иргэддээ үйлчлэх өндөр хүндтэй үүрэг хүлээн авах гэж байна. Ард түмэн, эх орон, Үндсэн хуульдаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаарай хэмээв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.