Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө олимпын аваргатай барилдана

Чөлөөт бөхийн -57 кг жинд зодоглосон Б.Хонгорзул дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Фатүмата Яари Камараг 10-0 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Эхний үед Б.Хогорзул дэвжээний зах руу шахуулж байхдаа дагуулж шидэн 4 оноо авсан ба улмаар ард нь гарч эргүүлэн 10-0 болгосноор үе дуусахаас өмнө яллаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Риогийн олимпын аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай өнөөдөр 19:55 цагаас барилдана. Эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиерийг ялсан Б.Хонгорзул шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдсан. Рисако Кавай финалд шалгарснаар Б.Хонгорзул дагаж барилдах эрхтэй болсон юм.

Медаль хүртсэн жүдочдыг байт харвааны холбооноос 500 ам.доллараар урамшууллаа

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпоос медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, тус бүрийг 500 ам.доллар буюу 1.4 сая төгрөгөөр урамшууллаа. Монголын жүдочид түүхдээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81 кг жинд Саиед Моллай мөнгөн медалийг авсан. Мөн жүдочид багийн дүнгээр 128 улсаас 6-р байрт шалгарсан юм. Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

Э.Билэгсайхан эхний оролдлогоороо 87 кг өргөлөө

Токио-2020 олимпын наадмын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг-ийн жинд өрсөлдөж буй Э.Билэгсайхан эхний оролдлогоороо 87 кг өргөлөө. Түүнтэй хамт нэг хэсэгт багтсан Гуатемалагийн тамирчин Скарлет Усело Маррокин эхний оролдлогоороо 85 кг, Кубын тамирчин Эюркениа Дувергер Пилета 96 кг, Бельгийн тамирчин Анна Ван Беллинхен 96 кг тус тус өргөв. Э.Билэгсайхан өдгөө 22 настай бөгөөд энэ жил анхны олимпдоо оролцож байна.

О.Бурмаа япон бөхөд ялагдаж, Э.Даваахүү 30 сумны дараа 23-т жагсав

Токиогийн олимпын чөлөөт бөхийн барилдааны эмэгтэй 76 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа өнөөдөр эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдав. Японы бөх манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авсан бол манай бөх идэвхтэй сөхөж дайрсан ч оноо авч чадалгүй барилдаан 0:8 гэсэн харьцаагаар өндөрлөв. Түүнийг хожсон япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ Өнөөдөр эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдсан. Монголын тамирчин Э.Даваахүү энэ дасгалд 283 оноогоор 23-т жагсаж байна. Тэрбээр найман секундэд таван сум буудах дасгалдаа 98 оноо авсан бол зургаан секунд болон багасахад 94 оноо авав. Харин дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ. Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна. Маргааш өглөө 07:30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж, улмаар шилдэг найм нь финалд шалгарах юм. Харин медалийн эздийг тодруулах финалын буудлага 13:30 цагаас эхэлнэ. Эх сурвалж:МҮОХ

Морин спортын дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид ОХУ-ыг зорилоо

Морин спортоор дэлхийд өрсөлдөх тамирчдын бэлтгэл хангагдаж, өнөөдөр ОХУ-ыг зорьж байна. Энэ удаагийн тэмцээнд тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй баг оролцоно. Багш, дасгалжуулагч Доржийн Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орон өрсөлдсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн юм. Энэ удаагийн багт Эрэгтэй баг Алтанхуягийн Даваажаргал Энхболдын Билгүүн Онгонбаатарын Отгонбаатар Эмэгтэй баг Оюунгэрэлийн Уугантуяа ЭнхбаярынГантүлхүүр Даваадоржийн Ангирмаа нар оролцож байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.