Олон улсын жүдо бөхийн холбооноос ээлжит тэмцээнүүдээ эхлүүлэхээ уламжиллаа

​ Олон улсын жүдо бөхийн холбооноос Ijf world judo tour тэмцээнийг тун удахгүй эхлэх гэж байгааг уламжиллаа. Тэдний төлөвлөснөөр ирэх аравдугаар сард Унгарын Будапештийн Их дуулга, арванхоёрдугаар сард Японы Токиогийн Их дуулга, 2021 оны нэгдүгээр сард Катарын Дохагийн Мастерс гэсэн гурван том тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Дурдсан гурван тэмцээнээс Токио-2021 зуны олимпын эрхийн оноо олгох учиртай. Мөн 2020 онд тивийн холбоод бүс нутгийн хэмжээнд хэд хэдэн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо тэмцээний талаар албан ёсны мэдээллийг ойрын үед албан ёсоор өөрсдийн вэбсайтад нийтэлнэ гэдгээ зарлажээ. Мөн тэмцээн зохион байгуулахдаа цар тахлын нөхцөл байдалд гаргасан зөвлөмж, шаардлага, стандартыг мөрдөж, гол нь тамирчдын эрх ашгийг тэргүүнд тавина гэдгээ илэрхийллээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг шагналаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байна. Тэрбээр уулзалтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус Ковид-19 цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон Токио-2020 зуны олимпийн наадмыг угтаж хамтран ажиллах, олимпийн АЛТАН-ТҮНШ-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед матераллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх Хангарьд спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм. Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнд МҮОХ-ны Олмпийн алдар одонгоор шагнасан бол Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны Алтан медаль-аар шагналаа.

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдлоо

Монгол Улсын засгийн газрын 2020.08.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдлоо. Ажилд томилох тухай тогтоолыг ЗГХЭГ-ын ахлах референт Г.Оюунтунгалаг уншиж танилцуулан гардуулсан юм. Тэрээр Монгол улсын засгийн газар биеийн тамир, спортын асуудалд онцгой анхаарч, та бүхэнд маш их итгэл хүлээлгэж байгаа. Аль нэг салбарын хавсарга биш бие даасан байдлаар ажиллах учраас Үндэсний хэмжээнд бодлогоо зангидаж, яамны түвшинд ажиллахаар болж байна. Монгол улсын Ерөнхий сайд олимпоос тодорхой үр дүн, мөн нийтийн биеийн тамирын чиглэлд томоохон ахиц гарна хэмээн итгэл хүлээлгэж байгаагаа онцгойлон тэмдэглэж хэлсэн гэсэн юм.

Монголын эмэгтэй даамчид аваргын төлөө тоглоно

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй Үндэстнүүдийн цом багийн онлайн тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд үргэлжилж байна. Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцож байгаагаас манай улсын шилдэг эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг БНХАУ-ын багийг хожиж шилдэг дөрөвт шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн даваа, мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цом-ын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө Беларусь улсын багтай тоглохоор шалгарч үлдлээ. Аваргын төлөөх тоглолт маргааш, нөгөөдөр 23:00 цагаасwww.lidraughts.org](http://www.lidraughts.org/гэсэн сайт дээр явагдана. Тэмцээний журмын тухай товчхон тайлбарлахад 11 баг тойргоор 10 өрөг тоглож өрсөлдсөний дараа зургаан баг шалгарч үлдэнэ. Үүнээс 1, 2 байрт шалгарсан ОХУ, Украйны баг шууд хагас шигшээд тоглохоор болж, үлдсэн дөрвөн баг хасагдах журмаар өрсөлдөхөд Монгол-БНХАУ 14:2, Беларусь-Латви 9:7 гэсэн харьцаагаар тус тус ялсан юм. Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад Teamviewre, Jitsimeet программуудыг ашиглан тоглогчийн тоглож буй компьютерийн дэлгэц, тоглогчийн нүүр, орчны дуу чимээг камерын хяналтад шүүгч нар давхар хянан явуулж байна. Монгол Улсаа төлөөлөн оролцож шигшээ тоглолтод шалгаран үлдээд байгаа шилдэг өсвөр, залуу тоглогчиддоо амжилт хүсье.

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ. МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч: Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч: Цэвэгмидийн Бат-Энх Чойжгаваагийн Наранбаатар Жүгдэрийн Отгонцааган Галсанжамцын Пүрэв-Очир МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Эх сурвалж:Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.