Б.Ганпүрэв: Эрлийз, Монгол адууг Сэрвээний өндрөөр ялгаж уралдуулах нь хамгийн зөв гарц
2020-06-29 13:51:27 Нийтлэгдсэн: СпортСГЗ, Түүхийн ухааны доктор, адуу судлаач А.Баярмагнай: Сэрвээний өндрөөр хэмжээд оруулахад л ямар ч будлиан гарахгүй
2020-06-29 13:40:35 Нийтлэгдсэн: СпортСГЗ, Түүхийн ухааны доктор, адуу судлаач А.Баярмагнай сүүлийн жилүүдэд маргаан үүсгээд буй эрлийз буюу Шинэ цагын монгол адуу-тай холбоотойгоор тодорхой баримтууд дээр тулгуурлан цувралаар тайлбарлаж байгаа билээ. Энэ удаа тэрээр Шинэ цагын Монгол адуу-г хэрхэн хэмжиж уралдуулах тухай тайлбар хийлээ.
Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд зодоглох 512 бөхийн цахим бүртгэл дуусжээ. Бүртгэл энэ сарын 26-28-ны өдрүүдэд явагдсан хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэв. Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар болсон. Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг XIII зуун байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор Хүй долоон худаг-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлалаа.
ЖУРАМ: Энэ жил "Дээлтэй монгол" наадам хийхгүй, бөх, морь сурын харвааг ТВ болон онлайнаар үзүүлнэ
2020-06-17 11:31:30 Нийтлэгдсэн: СпортҮндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна Өнөөдрийн ээлжит хурлаар коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав. Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад КОВИД 19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна. Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг XIII зуун байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор Хүй долоон худаг-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлалаа. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал Дээлтэй Монгол наадам Баяр наадмын ёслолын буудлага Өсвөрийн бөхийн барилдаан Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа Төрийн дайллага Уяачдын наадам Соёл урлагийн арга хэмжээ Үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар тогтов. Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх нь зүйтэйгэж үзлээ. Бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд үүрэг болгов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллана
2020-05-11 14:35:24 Нийтлэгдсэн: Спорт-Технологийн дэвшлийг бөхийн хөгжилд үе шаттай нэвтрүүлнэ- Монголын Үндэсний Бөхийн холбооны (МҮБХ) Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, МҮБХ-ны зөвлөх С.Мөнхсүх болон Инвескор санхүүгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Баясгалан нар өнгөрсөн баасан гарагт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурж, хамтарч ажиллах болсноор Монголын үндэсний соёл уламжлалыг хөгжүүлэх, таниулах, дэлгэрүүлэх чиглэлд санаачилгатай, үр дүнтэй, бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Инвескор ББСБ нь дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч байгууллага юм. Иймд үндэсний бөхийн холбооны үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, Монгол туургатны өв соёлыг сурталчлах, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлуудыг хийх боломжийг амжилттай нээлээ. Хамгийн чухал нь бөхчүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллах боломж нөхцөлийг бий болгож байна. Санамж бичгийг хэрэгжүүлэхдээ хоёр талаас баг томилж, жилийн хугацаатай хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж ажиллах бөгөөд аливаа асуудлыг шийдэхдээ зөвшилцөх зарчмыг баримтлах юм. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Инвескор ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Баясгалан Манай компани өндөр технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог. Бид нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөр, санаачилгын хүрээнд спорт, боловсролын салбарыг дэмжин ажилладаг. Спортыг дэмждэг байгууллага гэдэг утгаараа МҮБХ-той стратеги түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнээс гадна, Монгол бөх бол Монголын ард түмний өв соёл. Цаашдаа урт хугацаанд дэмжиж хамтран ажиллах болно хэмээлээ. МҮБХ-ны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр Монголын Үндэсний бөхийн холбоо Инвескор ББСБ-тай бөхийн хөгжилд өндөр технологи нэвтрүүлэх, холбооны ажилтны нийгмийн асуудлыг шийдэх, үзэгч олны сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор хамтарч ажиллахаар боллоо. Үндэсний бөх нь Монголын үнэт өв, соёл. Монгол хүний соёлын дархлаа болсон энэхүү үнэт зүйлийг дэмжин ажиллаж байгаа Инвескор компанийн хамт олондоо баярлаж байна. Цаашдаа олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, холбооны үйл ажиллагаанд шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтарч ажиллах болно гэв. Харин МҮБХ-ны зөвлөх С.Мөнхсүх Холбооны зүгээс бөхийн барилдааны дэд бүтэц, үзэгчийн эрэлт, бөхчүүд болон холбооны ажилтны нийгмийн асуудлуудыг шийдэхийн тулд шат дараатай арга хэмжээнүүд авч байна. Холбоо 30 орчим ажилтантай. Коронавирус цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, үйл ажиллагаа доголдсоны улмаас ажилчдын цалин, хөлсний асуудал үүссэн. Энэ асуудлыг Инвескор санхүүгийн байгууллагын тусламжтай шийдэж, хамтарч ажиллаж байна. Цаашид бид хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллах болно хэмээв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй