Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтсан, олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэг олгох ёслол МҮОХ-ны байранд боллоо. Олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу спортын найман төрлийн 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон. Чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Т.Тулга, ОУХМ А.Батцэцэг нар дасгалжуулагчийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Дээрх тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох, тайлан мэдээллээ хугацаандаа ирүүлээгүй, техникийн ур чадвар хангалтгүй байх, эмнэлгийн шалтгаанаар эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай. Тухайн спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд гэрээний дагуу нэг сард 415 ам.доллар буюу тухайн тамирчин 250 ам.доллар, дасгалжуулагч 100 ам.доллар, холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.доллар олгогдож байна. Хөтөлбөр нь 2017 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд Токио 2020 олимпийн наадамд хойшилсонтой холбоотойгоор гэрээ нэг жилээр сунгагдаж 2021 оны тавдугаар сар хүртэл үргэлжлэнэ. Рио-2016 олимпийн өмнө тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт спортын долоон төрлийн 17 тамирчин хамрагдаж байжээ. Уг арга хэмжээнд оролцсон дасгалжуулагчид, тамирчид Токио-2020 олимпийн наадамд хэрхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа цаашид ямар хэрэглэл материал хэрэгтэй байгаагаа танилцуулсан бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бүх тал дээр туслаж дэмжиж ажиллахаа хэллээ. Нийтэлсэн:У.Баярсайхан
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн наймдугаар сард онлайнаар зохион байгуулсан 5х5 сагсан бөмбөгийн 17 хүртэлх насны ангилалд эрэгтэй баг түрүүлж Монголын багийн спортын анхны дэлхийн аварга болсон юм гэжЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.
СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ 512 БӨХИЙН БАРИЛДААНД ХОВДЫН Г.ГАНХУЯГ ТҮРҮҮЛЛЭЭ
2020-10-05 10:35:13 Нийтлэгдсэн: Спорт Сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Г.Ганхуягес даван түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбатнар шалгарлаа. Барилдааны үеэр уранбарилдаантболон уран гараадэвээтбөхийг шалгаруулсан бөгөөд уранбарилдаантбөхийн шагналыг түрүү бөх Г.Ганхуяг, уран гараадэвээтбөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан Б.Баянсүхнар хүртжээ. Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн нээлтийн барилдааныг орон нутгийн сонгуулийн дараа явуулахааМҮБХ-ноос мэдээлсэн байна. Аравдугаар сард Баянзүрх уулын хишиг, Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан явагдах боларваннэгдүгээрсард Байнгын ажиллагаатайпарламентынойн, Монгол бахархлын, Бүгд найрамдах улс тунхагласны өдрийн зэрэг барилдааныг төлөвлөжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллалаа
2020-10-02 10:19:36 Нийтлэгдсэн: Спорт Монгол Улсын Ерөнхий сайд биеийн тамир, спортын салбарыг анх удаа өөрийн эрхлэх асуудлын хүрээнд авч салбарын үйл ажиллагааны байдал, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцлаа. Дэлхийн улс орнуудын хөгжлийн дэвшлийг илэрхийлдэг нэг үзүүлэлт спорт байдаг. Эх орноо хамгаалдаг, ёс заншлаа дээдэлдэг, эх оронч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, төлөвшүүлэхэд Биеийн тамир, спортын үүрэг хамгийн их. Тэр ч утгаараа энэ салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын тулд ихээхэн анхаарч ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, ард иргэдээ эрүүлжүүлэхийн тулд салбарыг нэгдсэн удирдлагад оруулж, төрийн захиргааны байгууллагын статусыг дээшлүүлж, босоо удирдлагатай Биеийн тамир, спортын улсын хороо болгон өөрчилж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд авсан. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх, Монгол үндэсний уламжлалт спортыг дэлхийн нийтэд таниулах, олон улсын жишигт нийцсэн спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн батлаад байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулж, хууль, төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр шинэчлэн, спортын тоног төхөөрөмж, хэрэглэл материалыг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг бусад эрх зүйн баримт бичиг батлагдаад байна. Засгийн газраас Олимпод бэлтгэх төсвийг 2020 оноос 2 дахин нэмэгдүүлж, үндэсний шигшээ багийн төрлийг 22 болгон бүрэлдэхүүний тоог 219 хүнтэй болгож 32.7 хувиар нэмэгдүүлж, түүхэндээ хамгийн олон хүнтэй ҮШБ-ийг бүрдлээ. Тиймээс ард иргэдийн итгэл найдварыг биелүүлж, Токиогийн зуны Олимп, Бээжингийн өвлийн Олимпод амжилтаа ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг санууллаа. Мөн сүүлийн 8 жил үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын цалин 350-450 мянган төгрөгийн цалинтай байсныг 2020 оноос 600-700 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, төрийн зарим чиг үүргийг спортын холбоодод гэрээний дагуу шилжүүлж, санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болгосон. Ирэх 2021 онд Монгол Улсын хувьд олон чухал үйл явдал тохиосон онцгой жил болно. Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийг түүхт ойг Засгийн газраас улс орон даяар 2048 бөх барилдуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Мөн Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой, Монгол Улсын санаачлагаар зохиогдож буй олон улсын спортын Залуучуудын ногоон наадам, олон чухал арга хэмжээ болох учир одооноос шаардлагатай арга хэмжээг авах зүйтэй гэж онцолсон юмгэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Монголын морин харвааны холбооноос Хийморь морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ. Хийморь олон улсын морьт харвааны наадмыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулах аж. Энэ жилийн хувьд дотооддоо 3 төрлөөр зохион байгуулах Хийморь морьт харвааны наадмын шилдгээр шалгарсан 9 тамирчин энэ сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцох юм байна. Монголын Морин сур харвааны холбооноосХийморь олон улсын морьт харвааны наадмыг 2019 онд анх удаа зохион байгуулж гадаадын 18 улсын 42 тамирчин оролцсон нэр хүндтэй тэмцээн болж байв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй