“37-р точка” киноны үргэлжлэл энэ сарын 30-наас гарна

Миний ах атаман, Маш нууц 1, 2, Зүрхний хилэн зэрэг хит киног үзэгчдэд өргөн барьсан Фантастик продакшны уран бүтээлчид 10 жилийнхээ ойг угтаж 37-р точка олон ангит уран сайхны киногоо өнгөрсөн есдүгээр сараас үзэгчдэд хүргэсэн. Нийт 20 ангитай тус бүтээлд 200 орчим уран бүтээлч оролцсон бөгөөд нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай болсон юм. Тэгвэл соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамир, А.Баттүшиг нар хамтран зохиолыг нь бичиж, найруулсан үзэгчдийг байлдан дагуулаад буй37-р точка олон ангит киноны хоёрдугаар улирал энэ сарын 30-наас үзэгчдэд хүрэхээр болжээ.

Шинэ жилийн тухай дуунууд

2019-12-17 08:49:56 Нийтлэгдсэн: Урлаг
Шинэ жилийн тухай дуунууд

Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны болоод орчин цагийн шинэ жилийн баярын тухай бүх цаг үеийн шилдэг дуунуудыг та бүхэнд хүргэж байна. Б.Оргил, Хишигдалай, AM-C, Чемка Honeymoon, Naki, Esi -New Year Party Ч.Цэлмүүн, Заяа-Шинэ жилирлээ Дуучин Ч.Цэлмүүний Нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяатай хамтран дуулсан энэ дуу нь дуучин С.Сэрчмаагийн Шинэ жил ирлээ дууны шинэ хувилбар юм. МУАЖ Б.Зангад,Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа-Шинэ жилийн вальс MУАЖ Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн хөгжим,МУСГЗ Ж.Бадраагийн үг Шинэ жилийн вальс уран бүтээлийгсимфониоркестор хөгжимтэй МУАЖ Б.Зангад, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарүнэхээр гайхалтай дуулжээ. Баярцэцэг-Зул сарын бэлэг Рок попынхны дунд чансаатай хоолойгоороо үнэлэгддэг МУСТА, дуучин Б.Баярцэцэгийн Зул сар дууны клипийг үзэх дуртай хүмүүс хэр олон байдаг бол. Маш сонирхолтой шийдэлтэй уран бүтээлийг уншигчиддаа зориулж байна. Ice Top, Цэлмүүн - Шинэ жил Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг Ice Top хамтлаг, залуу дуучин Цэлмүүн нарын хамтран дуулсан Шинэ жил дууны клипийг Хac Media entertainment-ийнхан бүтээсэн байна. Дөлгөөн - Шинэ жил Залуу дуучин, реппер Дөлгөөний хөнгөн хэмнэлтэйшинэ жилийн дуундэгэл жирийн амьдралын тухайөгүүлжээ. Шинэ жил дууны клипийг TJ entertainment-ийн хамт олон бүтээсэн байна. Гурван охин - Jingle bells rock Зул сарын хит дуунуудын нэг болох Jingle bell rock дуу анх 1958 онд Бобби Хэлмсийн дуулснаар олны хүртээл болж байжээ. Энэ дууг дэлхийн олон орны хамтлаг, дуучид коверлон дуулж байсан. Харин энэ удаад улаан даашинзтай халуухан бүсгүйчүүдийн дуулсан хувилбараар та бүхэндээ хүргэж байна. Пароди хамтлаг-Шинэ жилийн мэнд хүргэе Хошин урлагийн ПАРОДИ хамтлагийн Шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна. О.Анхаа,Б.Халиун - Шинэ жилийн Карнавал MOTIVE - Цасан хаялага

МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВИЙГ ЮНЕСКО-Д ХАДНЫ ЗУРГААР СУРТАЛЧЛАВ

Соёлын дурсгалт өв хадны зургийг олон улсад сурталчлах нь төслийн хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд Хөмөргөн гурвалжин этно бүжгэн жүжиг, Монголын сая өдөр зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа. Монголын сая өдөр зургийн үзэсгэлэн Монгол Улсын Хэнтий аймгийн Батширээт суманд орших Рашаан хад-нд хадгалагдсан хадны сүг зургуудын гэрэл зургаар 10 000 жилийн тэртээх бидний өвөг дээдсүүдийн хойч үеийнхэндээ дамжуулахыг зорьсон захиасыг толилуулах үүднээс уран бүтээлч, Сэмүүн студийн найруулагч, продюсер Б.Баярын Монголын сая өдөр зургийн үзэсгэлэнг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн төв байранд гаргалаа. Үзэсгэлэнг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Захиргаа, менежментийн орлогч захирал Николас Жефферс, Монголын Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, уран бүтээлч Б.Баяр нар үг хэлэв. Б.Баяр нь эдүгээ цагийн бидэнд 10 000 жилийн тэртээх Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хийгээд ахуйн ертөнцийг таниулах зорилгоор ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад манай улсаас бүртгэгдсэн гурван түүхэн дурсгалт газруудаар болон Монголын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудаар буюу 500 гаруй хадны зураг бүхий цогцолборт нийтдээ 65 мянга гаруй зургууд хадгалагдаж байгаа газруудаар явж ан амьтан, тамга тэмдэг, ахуйн зан үйлийг харуулсан 3 000 гаруй сүг дүрсний гэрэл зургийг буулгасан уран бүтээлч. Хөмөргөн гурвалжин этно бүжгэн жүжиг Монголын соёлын өвд суурьлан бүтээсэн Хөмөргөн гурвалжин этно бүжгэн жүжгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЮНЕСКО-гийн гол тайзнаа толилууллаа. Тоглолтыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Захиргаа, менежментийн орлогч захирал Николас Жефферс нар үг хэлж, Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн профессор С.Дулам Хөмөргөн гурвалжин бүжгэн жүжгийн танилцуулгыг хийж, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессор Д.Ариунболд Монголын эртний хөгжмийн зэмсгүүдийг найрал хөгжимийн тусламжтайгаар танилцуулж, нэг бүрчлэн үзэгчдэд дуугаргаж сонирхуулав. Этно бүжгэн жүжигт Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг олон соёлын биет болон биет бус өвийн элементүүдийг оруулснаараа онцлог урлагийн бүтээл юм. Соёлын дурсгалт өв хадны зургийг олон улсад сурталчлах нь төслийн хүрээнд энэхүү этно бүжгэн жүжгийг зохион байгуулахыг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс санаачилж, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ нар дэмжиж ажилласнаар амжилттай хэрэгжлээ. Монгол Улсын хувьд анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзан дээр тоглуулсан нь ЮНЕСКО төдийгүй, танхим дүүрэн үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж талархалтайгаар хүлээн авлаа. Тоглолтыг үзэхээр нийт 811 хүн Франц, Монако, ХБНГУ-аас бүртгүүлэв. Бүжгэн жүжгийн төгсгөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцсон бүх уран бүтээлчид болон энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүст талархал илэрхийлэв.

Дуучин А.Нарандулам шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байна

Зун продакшны артист дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт Заян наваа хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа дуучин А.Нарандулам Монгол ардын уртын дуу Бор борын бялзуухай-г шинэчлэн дуулжээ. Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам Бор борын бялзуухай дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархалыг хүлээж байна. Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань тайвшруулах болно. Уншигч та доорх линкээр дамжуулан дуучин А.Нарандуламын дуулсан Бор борын бялзуухай-г сонсоорой.

Москва хотод Нийслэлийн хот байгуулалтын чиглэлийн мэргэжилтэнг дадлагажуулах боломж бүрдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтаар /2019.12.05/ зочилж, институтын удирдлагуудтай санал солилцлоо. Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна, орлогч захирал Андрей Сергеевич, Дмитрий Львович, Сергей Иванович, хүрээлэн буй орчин, экологийн асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Олег Николаевич нарын албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. С.Амарсайхан ОХУ-ын Ерөнхийсайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д байгаа ажлын айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн биднийг Гипрогор институтын хамт олон та бүхэн урьсанд баяртай байна. Улаанбаатар хот дэлхийн хотуудтай ах дүүгийн найрсаг харилцаатай. Эдгээр хотуудаас түүхэн уламжлал, бас хамтын ажиллагаараа Москва, Улаанбаатар хотууд тэргүүлдэг. Та бүхэн бол бараг биднээс илүү Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг мэдэж байгаа хүмүүс. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг танай байгууллага гаргаж, хожим нь 1963, 1971, 1986 онд ерөнхий тодотгол хийснийг та бүхэн хэрэгжүүлсэн байдаг. Хэдхэн жилийн өмнө буюу 2013-2015 онд онд та бүхэн Улаанбаатар хотод хэд хэдэн удаа зочилж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, зураг төслийн хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байсанд талархал дэвшүүлье. Энэ удаа бид та бүхэнтэй уулзаж байгаа нь өмнө нь ярьж төлөвлөж байсан олон ажлыг хэрэгжүүлэх тал дээр харилцан санал солилцож, ярилцахаар ирсэн. Улаанбаатар хот 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгө батлан ажиллаж байгаа. Энэхүү төлөвлөгөөний үндэс суурь та бүхний 1956 онд болон дараа нь хэд хэдэн удаа гаргасан ерөнхий төлөвлөгөө бөгөөд түүнийг өргөжүүлэн хөгжүүлэх байдлаар төлөвлөгөө хийгдсэн. Бид Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг дагуул хот болгож хөгжүүлэх, мөн Төв аймгийн нутагт дэвсгэрт байрлаж буй шинэ нисэх буудлыг түшиглэн Аеросити, мөн шинээр Майдар сити зэрэг шинэ хотуудыг төлөвлөж байна. Эдгээр төлөвлөлтөд та бүхний санал зөвлөмжийг авах нь чухал байна. Мөн бид өмнө нь байсан Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн Хот байгуулалт, судалгааны институт болгосон. Ингэснээр хот төлөвлөлтийн үйл явцыг илүү мэргэжлийн, оновчтой, үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэж харж байна. Энэ байгууллагын үйл ажиллагааг хөгжүүлэхэд та бүхэн шиг туршлагатай, хотын үүх түүх, төлөвлөлтийг маш сайн мэддэг, мэргэжлийн байгууллагын оролцоо чухал байна. Институтын үйл ажиллагааг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлийн гишүүд чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ хүрээнд та бүхнийг Удирдах зөвлөл болон Бодлогын зөвлөлд орж ажиллахыг урьж байна гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн С.Амарсайхан даргын зүгээс Гипрогор институтын удирдлагуудад хандан нийслэлийн хот байгуулалтын салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр дадлагажуулах, туршлага солилцох боломжийг бий болгох зэрэг асуудлыг дэмжиж өгөхийг хүслээ. ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтын Ерөнхий захирал Елена Станиславовна Манай институт энэ жил 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ байгууллага бол ОХУ-ын Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлийн анхны институтуудын нэг юм. Бид үйл ажиллагаагаа орчин үеийн техник дэвшлийн ололт амжилттай уялдуулан улам бүр хөгжүүлэн ажиллахыг эрмэлзэж байгаа. Москва хотын төлөвлөлтийн хувьд иргэд амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг цөм асуудлыг үндэс болгон хэрэгжүүлж байна. Аливаа хотын ерөнхий төлөвлөгөө нь эрх зүйн орчин, статистик тоон судалгаа, орон зайн боломж, эдийн засгийн чадавхи гэсэн дөрвөн хүчин зүйлтэй уялддаг. Мөн иргэдийн санал хүсэлтийг цахим хэлбэрээр авч төлөвлөгөөнд тусгах нь чухал. Цаашдаа бид хамтын ажиллагаага өргөжүүлж, бидний зүгээс та бүхэнд мэддэг чаддаг зүйлээрээ туслахад бэлэн байна гэв. Үүний дараа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг батлахад оролцож байсан, Улаанбаатарт хэдэн удаа очиж байснаа тоолж байгаагүй гэдгээ хэлсэн ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтын Орлогч захирал Фадеев Олег Николаевич хэлсэн үгэндээ С.Амарсайхан дарга таны хэлсэн Хот байгуулалтын газрын дэргэд Зураг төслийн судалгааны хүрээлэнг өөрчилж Хот байгуулалт, судалгааны институт болгосон гэдгийг сонсоод би их баярлаж байна. Энэ нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааг зөв тийш нь хандуулах зөв шийдвэр болжээ. Судалгаа тооцоонд үндэслэхгүйгээр хот төлөвлөлтийн ажлыг зохион байгуулах нь алдаа мадаг гарах үндэслэл болдог. Миний хувьд та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно хэмээлээ. Уулзалтын үйл ажиллагааг дүгнэж Ерөнхий захирал Елена Станиславовна хэлсэн үгэндээ С.Амарсайхан даргын хэлсэнчлэн бид хамтын ажиллагааны шинэчилсэн санамж бичгийг боловсруулан Москва хотод Улаанбаатарын хот төлөвлөлтийн мэргэжлийн боловсон хүчинг тодорхой хугацаагаар сургаж дадлагажуулах, зураг төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье гэснээр уулзалт ярилцлага өндөрлөлөө. Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Хот байгуулалтын Гипрогор институтын захирал Чугуевская Елена Станиславовна болон орлогч захирал Фадеев Олег Николаевич нарт Улаанбаатар хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнаж, дурсгалын зүйл гардуулан өглөө. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.