Сурагч А.Төгсгоо "Best of best kids model of the Universe"-ийн ГРАНПРИ шагнал хүртлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ойн өдөр бахархалтай нэгэн мэдээ Италийн Милан хотоос ирлээ. Италийн Милан хотноо Best kids model of the universe pageant олон улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн улс орны төлөөллүүд оролцсон тус уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцов. Дөрвөн насны ангилалд өрсөлдсөн охидоос Бяцхан мисс-2019 уралдаанытэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Амарсанаа овогтой Төгсгоо шилдгийн шилдэг ГранПри цом хүртэж, эх орныхоо нэрийг Миланы загварын тайзнаа өндөрт өргөлөө.Best of best kids model of the Universe шагнал хүртсэн тэрбээр Хобби дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч юм. Насны дээд ангилалд 11-р ангийн хүүхдүүд өрсөлдсөн. Олон улсын тэмцээнээс шагнал хүртэж явсан шилдгүүдийгардаа орхиж, дээд шагналыг эх орондоо авчирсан А.Төгсгоо хос шагналтай буусан. Тэрбээр Гранпри шагналаас гадна уралдааны Best kids model Talent шагналыг мөн хүртжээ. Бяцхан мисс, шилдэг охид болох Э.Энхрийлэн, Н.Биндэръяа, Б.Баярмаа, Ц.Анужин, Б.Маргад, А.Төгсгоо нар ч мөн Италийн загварын тайзнаагялалзаж чадсаныг дараах амжилт харуулна. ОХИДЫН АМЖИЛТ А.Төгсгоо. Best of the best kids model of the universe шилдгийн шилдэг Гранпри шагнал, Baby ангиллын Best kids model talent номинацийн эзэн, Хос титмийн эзэн, Ц.Анужин. Baby ангиллын ялагч Best kids model of the universe номинаци, титмийн эзэн, Б.Маргад. Mini ангиллын Best kids model international номинаци, титмийн эзэн, Э.Энхрийлэн. Pre-teen ангиллын Best kids model of the World номинаци, титмийн эзэн, Н.Биндэръяа. Pre-teen ангиллын Best kids model of Asia номинаци, титмийн эзэн, Б.Баярмаа. Teen ангиллын Best teen model National costume, Best teen model of Asia хос номинаци, Хос титмийн эзнээр тус тус шалгарчээ.

“Гоёл” наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдана

Монголын загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг алдаршуулах зорилго бүхийГоёл наадам 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Тус наадмыгугтаж зохион байгуулдагзагварын долоо хоногБльюСкайзочид буудалд эхлэсэн ба шилдгийншилдгүүдийг энэ сарын 30-ндСоёлын төв өргөөндтодруулах юм. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдагуг наадмаар оны Топ модель, шилдэгзагвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагчдыг шалгаруулдаг уламжлалтай. Гоёл-2019 наадмынТоп моделиорН.Сарнай, 2018 онд Т.Халиунаанар шалгарч байсан юм. Түүнчлэн 2017 онд анх удаа шаардлага хангах хүн байхгүй гэсэн үндэслэлээр топ модель тодруулаагүй. Харин 2016 онд Х.Уянга, 2015 онд Х.Бадамгэрэлнар шалгарч байв.

МУГЖ Д.Алтанхуяг хүүхэд залуусыг соён гэгээрүүлэхэд НАМЭХ-той хамтран ажиллана

Монголын Балетын Хөгжил Сан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран балетийн урлагаар дамжуулан хүүхэд залуусыг дэмжих, дэлхийн соёл, сонгодог урлагтай хөл нийлүүлэн алхах, хүүхэд залууст бие бялдар гоо зүйн мэдлэг олгох, улмаар нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Тус сангийн тэргүүн, МУГЖ Д.Алтанхуяг энэ үеэр Сонгодог урлаг тэр тусмаа балет бол хүүхэд залуус гэлтгүй хүн бүрт гоо зүй, бие бялдрын өв тэгш хөгжлийг өгдөг. Түүнчлэн хүүхдийн төдийгүй гэр бүлийн хүмүүжил, соёл, уур амьсгалд гайхамшигтай сайхнаар нөлөөлдөг урлаг юм. Тиймээс өнөөдөр тулгамдаад байгаа нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хөгжлийг зөв залуурдахад балетын урлаг томоохон нөлөө үзүүлж чадна. Балетаар зөвхөн боломжтой хүмүүс биш, бүжиглэдэг хүмүүс биш, хүн бүр хичээллэж болно. Энэ урлагаар дамжуулан бүх насныханд өөр өөрийн гэсэн олон сайхан үр дагаварууд гардаг юм аа гэдгийг хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. Өнөөдөр НАМЭХ маань энэ хүсэл эрмэлзлэлийг маань дэмжиж бас хамтран ажиллах гэж байгаад таатай байна гэдгээ энэ үеэр онцоллоо. Санамж бичгийн хүрээнд балетын улсын болон олон улсын шинж чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулах, багш уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучууд гэр бүлд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, зохион байгуулах. Мөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд Цөмөөхэй бүжгэн жүжгийг үзүүлэх, цаашид тэднийг биечлэн оролцуулах, балетаар хичээллүүлэх гэхчилэн олон санал санаачилгыг санамж бичигт тусгасан байна.

Монгол охид “Best Kids model of the uneverse”-д өрсөлдөж байна

Best Kids model of the uneverseтэмцээн Итали улсын Милан хотноо өнөөдөр /2019.11.22/ эхэллээ. Тустэмцээн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Охидын мисстөвийн авьяаслаг багачууд оролцож байна. Тэд анхны гараагаа фото моделийн шалгаруулалтанд оролцож эхлүүллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.