Дэлхийн зах зээлд ам.долларын ханш суларч байхад манайд эсрэгээрээ өсч байна. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл бололтой. Валют арилжааны Найман шарга төв дээр хоёр өдрийн өмнө ам.долларыг 1350 төгрөгөөр авч, 1353 төгрөгөөр борлуулж байсан. Харин өчигдрийн байдлаар ам.долларыг 1342 төгрөгөөр авч, 1345 төгрөгөөр борлуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх өдрийнхөөсөө найман төгрөгөөр буураад байгаа нь энэ юм. Найман шарга төвийн ченжүүдээс валютын ханш яагаад тогтворгүй байгаа талаар тодруулахад Биднээс хамаарсан зүйл байхгүй. Банкууд дээр ам.долларын ханш хэлбэлзэлтэй байна. Бид үүнийг л дагаж байгаа гэв. Харин арилжааны банкууд ам.долларын ханшаа өмнөх өдрийнхөөсөө 5-8 төгрөгөөр бууруулсан байлаа. Энэ оны эхний улиралд ам.долларын ханш чангарсан. Энэ нь багагүй асуудал үүсгэснийг иргэд санаж байгаа байх. Найман шарга төвийн ченжүүд ам.долларын ханшийг хөөрөгдөж байгаа эсэхийг Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад Манай улс ОХУ-аас авах нефтийн төлбөрөө хийж эхлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор ихээхэн хэмжээний валют хойд хөрш рүү урсч байгаа. Энэ үед ам.долларын ханшид бага зэргийн хэлбэлзэл гарч байгаа бололтой. Үүнийг валютын ханшийн савлагаа хэмээн дэвэргэх шаардлагагүй гэлээ. Манай улс валютын ихээхэн хэмжээний нөөцтэй. Үүнийг төв банкнаас явуулж буй валютын худалдааны мөнгөний хэмжээнээс харж болох аж. Цаашид ам.долларын ханш тогтвортой байх боломж бий гэнэ. Г.Цогзол
Импорт сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна.Энэ он гарснаас хойш 30 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Өнгөрсөн онд манай эдийн засаг 17 хувиар тэлэв. Ингэж өсөхийн хэрээр импорт нэмэгдэж гадаад худалдаа алдагдалтай гарч мөнгөн дүн нь жил бүр нэмэгдсээр буй билээ. Импортын өсөлтийг ганц жишээнээс харж болно. Суудлын авто машины импорт 2011 онд 318 хувиар өсчээ. Гэвч энэ онд буурч эдүгээ 14 хувь болсон байна. Ингэж буурсан шалтгаан нь борлуулалт муудсан, арилжааны банкны хүү нэмэгдсэн, зээл хумигдсан зэрэгт бий аж. Иймээс үнэ ханш нь ч хямдарчээ.
Сүүлийн үед ам.долларын ханш өсөх хандлагтай болжээ. Тухайлбал энэ сард 15-20 төгрөгөөр өссөн байна. Нэг ам.доллар 1331 төгрөгтэй тэнцэж буй. Сарын эхэнд 1315 төгрөг байжээ. Үүнээс гадна юанийн мөн л өслөө. Нэг 205 төгрөгтэй тэнцэж байсан бол эдүгээ 209 төгрөг болов. Арилжааны банкууд төв банкинд ам.доллар худалдан авах санал тавьжээ. Ингээд өчигдөр Монголбанк валютын дуудлага худалдаа хийв. Уг худалдаагаар нийт 60.3 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн байна. Энэ нь нийт захиалгын 70 хувь юм. Тэгэхдээ нэг ам.доллар1333 төгрөгөөр арилжаалсан аж. Мөн юань худалдан авах санал иржээ. Барилгын ажил ид эхэлж буй тул юанийн эрэлт өссөн байна. Төв банк богино хугацааны энэ эрэлтийг хангахын тулд 70 сая юань зах зээлд нийлүүллээ. Тэгэхдээ нэг юань 209 төгрөгийн ханшаар нийлүүлсэн аж. Өнгөрсөн онд Монголбанк арилжааны банкуудтай 177 сая ам.доллар нийлүүлэх гэрээ хэлцэл хийжээ. Гэвч энэ ажил хэрэгжихгүй байна хэмээн дүгнэж буй юм. Учир нь иргэд аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд өртсөөр байгаа ажээ. Дэлхийн эдийн засаг сэргэх төлөв бий болсон гэдэг. Судалгаагаар ам.долларын ханш чангарч буй. Тухайлбал 0.32 хувиар чангарчээ. Эдийн засгийн хямрал эхэлсэн 2008 оноос хойш манайд ам.долларын ханш хэт их хэлбэлзэж иржээ. Өнөөгийн байдлаар ханшийн хэлбэлзэл 0.21 хувьтай байна. Манай эдийн засагт хямрал нүүрлэсэн 2009 онд ханшийн хэлбэлзэл хамгийн өндөр байж. Жишээ нь тэр үед 2.31 хувьд хүрсэн байна.
'Хvний хөгжил сан''-гаас иргэн бvрт бэлнээр олгодог 21 мянган төгрөгөө энэ сараас зогсооно. Гэтэл авч чадаагvй иргэд цөөнгvй байдаг. Харин эдгээр иргэд мөнгөө нөхөж авч болно гэнэ. Тухайн хvн иргэний шинэчилсэн бvртгэлдээ хамрагдсан л бол сар бvрийн 21 мянган төгрөгийг авах боломжтой аж. Энэ мөнгийг олгох ажил зогссон ч тухайн хүний нэр дээр данс vvссэн байгаа учраас нөхөн авч болох гэнэ. Иргэдийн дунд данснаас буцаан татна гэсэн яриа байгаа ч үүнийг албаныхан үгүйсгэлээ. Тухайн хvний дансанд нэгэнт байршчихсан байгаа учир бичиг баримтын зөрчилгvй л бол нөхөн авч болох гэнэ. Мөн энэ сарын мөнгө хугацаандаа буухгvй гэсэн. Энэ vнэн vv гэсэн асуултанд албаныхан Сангийн яамнаас орж ирэнгvvт нь олгочихно. Ямар ч гэсэн 20-ноос өмнө олгочих байх гэлээ.
Хятадын төв банкны хүүгийн түвшин буурсантай холбоотойгоор алт, зэсийн үнэ сүүлийн хагас жилийн турш тогтмол өсөж байсан ч энэ сарын эхнээс унаж эхэлсэн. Зарим эдийн засагчид АНУ-ын төв банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд шаардлагатай зүйлсээ үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй болсон нь эргээд зэсийн үнэ унахад хүргэсэн гэж үзэж байна. Долоо хоногийн өмнө Лондонгийн металлын зах зээл дээр гурван сарын гэрээний үнэ 7.585 ам.долларт хүрч өссөн ч эргээд 7.495 болж хаагдсан. Уналтын гол шалтгааныг эдийн засагчид үзэхдээ дэлхийн эдийн засгийн талаар таагүй мэдээлэл, тэр дундаа АНУ-ын ажилгүйдлийн даатгалд хамрагдаж буй иргэдийн тоо 1000-аар буурсантай холбон тайлбарлаж байна. Нийт хэрэглээний 40 хувийг эзэлдэг зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын агуулах дахь зэсийн нөөц буурч байгаа учир энэ оны хоёрдугаар хагасаас тус улсын зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх хандлагатай байгаа ч, муу мэдээ бас байна. Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар зэсийн үнэ буурах байдал энэ онд хэд хэдэн удаа давтагдах магадлалтай аж. Ройтерс-ийн шинжээч, эдийн засагч Санже Рахан Зэсийн ханшид Хятадын нөлөө асар их бий. Тус улс гадаад худалдаа, импортод тавьж буй хяналтаа чангаруулсан гэжээ. Өнгөрсөн баасан гаригт Лондонгийн бирж дэх зэсийн үнэ нэг тонн нь 200 ам.доллароор буурч 7.295 ам.доллароор хаагдаж, зэсийн үнийн уналт зургаа дахь долоо хоногоо үдлээ. Харин энэ долоо хоногийн үнийн хувьд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж байгаа ч зэсийн ханш буурсан хэвээр байна. Зэсийн ханшийн урьдчилсан тооцоо /таамаглал/ Эх сурвалж: London metal exchange Г.ОРХОН
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй