Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2019 оны III улирлын ээлжит хуралдаан 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар (i) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, (ii) Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийг даатгалд хамруулах тухай зэрэг асуудлуудыг СТБЗ-ийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ. СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
Ч.ДАВААБАЯР: САН БОЛ ӨСӨЖ ҮРЖИЖ БАЙХ ЁСТОЙ. САЙД, ЗАСАГ ДАРГЫН МЭДЛИЙН ТӨСӨВ БИШ.
2019-09-24 13:37:13 Нийтлэгдсэн: Эдийн засагБаялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019 хоёр дахь жилдээ Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоосэдвийн хүрээнд энэ сарын 26-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдсон. Энэ хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг танай холбоо 2 дахьудаагаазохион байгуулахгэж байна.Үүний гол шалтгаан нь юу вэ? 2018 оны эцсийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй 150 мянга орчим аж ахуйн нэгжээс, 83,086 аж ахуйн нэгж буюу 80 шахам хувийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж эзэлдэг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, амжиргаагаа залгуулж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2018 онд Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн форум 2018ийг нийслэл болон орон нутгийн 400 орчим төлөөлөгчдийг оролцуулан анх удаа зохион байгуулсан. Энэхүү форумаар баялаг бүтээгчид, УИХ-ын гишүүд, төр, засгийн төрөл бүрийн түвшингийн шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, тэдний санал санаачлага, өмнө нь тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэр гаргагч нарт хүргэсэн юм. Түүний дотор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө жинхэнэ баялаг бүтээгч нарт олдохгүй байна гэдэг асуудлыг хамгийн хурцаар тавьсны үр дүнд ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг баялаг бүтээгчдэд хуваарилах талаар тодорхой ахиц дэвшил гарсан. 2007 онд баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг энэ оны 6 дугаар сарын 6-нд УИХ батлан гаргалаа. Гэвч, манай улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжийн 88% нь 1-10 хүртэлх тооны ажиллагсадтай, 9,6% нь 10-50 хүртэлх тооны ажиллагсадтай, үлдсэн 1,8% нь 50 болон түүнээс олон тооны ажиллагсадтай байгаа судалгаа байдаг. Энэ байдал үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн өмнө санхүүжилт, зээлийн асуудлаа шийдвэрлэх, бүтээгдэхүүнээ борлуулах тогтвортой, найдвартай дотоодын зах зээлтэй болж зах зээлээ хамгаалах, ажиллах хүчнээ сонгож бэлтгэх, сургалт явуулах, ажлын байр шинээр бий болгох, техник, технологио шинэчлэх, төрийн үйлчилгээний хүнд суртал, авилга, хээл хахуулыг даван туулах зэрэг саад бэрхшээл, хүндрэл бий болгож байгаа тухай энэ салбарын бизнес эрхлэгчид олон хэлбэрээр санаа бодлоо илэрхийлж байна. Тухайлбал импортын бараа хүч түрэн орж ирж буй өнөөгийн нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээл дээр оршин тогтноход хүндрэлтэй, орон зай нь улам бүр хумигдсаар байгаа юм. Импортын бараа бүтээгдэхүүн монголын зах зээлд гаальтай, гаальгүй хэлбэрээр чөлөөтэй орж ирж байгаа тохиолдолд үндэсний ЖДҮ хөгжинө гэж бодохын ч хэрэггүй. Өдрийн зээл аваад явж байгаа жижиг бизнес эрхлэгчид зээлийн хүүгээс гадна төрийн хүнд суртал, хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой Монголд ажиллахаас илүү гадаадад гарч ажиллах сонирхолтой болсон. Тухайлбал, БНСУ руу 3 сарын жуулчлалын визтэй гарч тэндээ үлдэж хараар ажиллах эрмэлзлэл их болсон зэрэг асуудлыг өнгөрсөн жилийн форумаар хөндөн тавьсан боловч шийдэгдээгүй байгаа тул энэ удаагийн форумыг зохион байгуулах шаардлагатай гэж манай холбоо үзсэн. Баялаг бүтээгчидсүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна. Жил бүр Монгол улсын эдийн засгийн чуулган хэмээх томоохон арга хэмжээ болдог. Энэ форум та бүхний асуудлыг давхар хөндөх учиртай гэж харж байна? Мэдээж таны хэлснээр Эдийн засгийн чуулган хэмээх маш том арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг ч ЖДҮ эрхлэгчдийн өмнө бий болсон хүндрэл, саад бэрхшээлийн асуудлыг хөндөж хэлэлцдэггүй.. Өөрөөр хэлбэл ЖДҮ үйлчилгээний салбарын хөгжлийн талаар огт яригддаггүй гэсэн үг. Цаашлаад ЖДҮ форумыг ивээн тэтгэх байгуулага ч олддоггүй. Ийм өнчин өрөөсөн хамгийн хүнд зовлон зүтгүүр дунд явж ирсэн ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ баригдсан салбар. Монгол хүний тэвчээр үнэхээр гайхалтай юм даа. Ер нь бол бид /баялаг бүтээгчид/ сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна. Ийм тохиолдол дэлхийд хаа ч байдаггүй ховорхон юм билээ. Эцсийн эцэст манай Монголын ард түмэн ШУДАРГА ЁСЫГ их хүсэмжилж байна. ЖДҮ сангаас шат шатандаа давуу эрхээ ашиглан жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүрэх ёстой хувиас урьдчилж хүртэж байгаа тохиолдлыг хэрхэн харж байна? Үнэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой төрийн санхүүгийн дэмжлэгийг баялаг бүтээгчдэд хүртээхгүй байна. Мөн тэдний үр хүүхэд төрийн сангийн зээлээр сурах боломжийг авч чадахгүй, жирийн ард түмний хүүхдүүд хувийн сургуульд сурч, ломбардны хүүнд мөлжүүлж хүүнээс хүү, ломбарднаас ломбардан дунд амьдарч байгааг олон нийтийн сүлжээнээс харж байгаа байх. Сүүлийн үед УИХ-ын гишүүд олон нийтийн сүлжээг гарамгай ашиглаж улс төрөө хийдэг болсон шүү дээ. Тэд мэдээлэлд ойрхон байгаагаа ашиглаж ЖДҮ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаас хумсалж, цаашлаад ард түмний үр хүүхдийн сурч боловсрох боломжоос нь хулгайлсаар байна. Энэ бол УИХ-ын гишүүд олуулаа бүлэглэн үйлдсэн баримттай Хулгай юм. Энэ хулгай өнгөрсөн жил болсон манай форумын үр дүнд илэрч нийгмийг шоконд оруулж нийт монголчууд тэр тусмаа гадаадад амьдардаг монголчууд бүх нийтээрээ жигшин зэвүүцэж ЖДҮ эрхлэгчдэд тохиолдсон хар өдрүүд гэж нэрлэн жил бүр яг энэ өдөр ЖДҮ эрхлэгчдэд тохиолдож буй саад бэрхшээлээ тогтмол сануулж форумаа бид Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ оролцоо сэдвийн дор өргөн хүрээг хамруулж зохион байгуулж байхаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус форумыг энэ сарын 26-ны өдөр 2 дахь жилдээ зохион байгуулахаар болоод байгаа юм. ЖДҮ сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн сангийн ажилтнууд давуу эрхээ ашиглан зээл авч төрөл садандаа зээл олгуулсан асуудалөнөөдөр чдуусгавар болоогүй байна. Танай холбоо энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ? Энэ асуудал олон нийтэд ил болоод 1 жилийн ойн дээрээ ирж байна. Энэ бол Баялаг бүтээгч бид нарын боломжийг хулгайлсан мэдээлэл нийгэмд цацагдаж бид ямар хүнд итгэж саналаа өгсөнөө таньж, мэдэж авсан явдал байлаа. Нэг талаар сайн ч нөгөө талаар урд нь дурдсанчлан хар өдрүүд үргэжилсээр байгаа юм. Бид хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хуулийн фермүүд, Бид уучлахгүй хөдөлгөөн, судлаач эрдэмтэдтэй хамтран дээрх алдагдсан боломжийг ажил хэрэг болгох талаар ярилцаж нэгдэн өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн. Одоо ч үргэлжлүүлэн тэмцсээр байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн алдагдсан боломжийг эргэж нөхөж авахад цаг хугацаа алдсаар байгаа нь бидний санааг зовоож байна.. Учир нь бизнест цаг хугацаа алтнаас ч илүү үнэтэй. Их хурлын зарим гишүүд болон гүйцэтгэх засаглалын тодорхой гишүүд тус бүр ЖДҮ сангаас 950 саяын хөнгөлттэй зээлийг хавтгайруулан авсан. Бяцхан тооцоо хийхэд 1 гишүүн 950 саяар зээл авсан гэж бодоход 100-аад бичил болон жижиг аж ахуй нэгжийн зээлийг ганцаараа авсан байгаа юм. Мөн наад зах нь 500-1000 ажлын байр шинээр бий болох ёстой байсан. Үүнийг л алдагдсан боломж гээд байгаа юм шүү дээ. Өрхийн болон бичил үйлдвэрлэгч нар 5-20 саяын хооронд л ихэвчлэн зээл хүсдэг.Жирийн иргэд, хөндлөнгийн шинжээч нарын хардаж байгаагаар ямар нэг компаниар дамжуулан ЖДҮ сангаас мөнгө авч банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудаар дамжаад мөнгө хүүлэлт явагдаж далд эдийн засаг цэцэглэж байгааг дурдаж байсан. Ийм магадлал их бий. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн үү? Бидний өнгөрсөн хугацааны тэмцлийн үр дүнд 2019 оноостөсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлж, хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй ил тод зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна. Яагаад ингэж хийж байгаа вэ? гэвэл сайндаа ч биш 2019 оны Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А-119 тушаалаар Төрийн өндөр албан тушаалтан түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол ЖДҮ эрхлэгчийн төслийг хүлээн авахгүй байхаар журамласан. Мөн тухайн төслийг сан болон аймаг ЖДҮ асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн бол төслийг хүлээн авахгүй, мөн бусад сангуудад зээлтэй бол мөн зээл олгохгүй гэх мэт олон заалтууд орсон нь сайшаалтай юм. Энэ хуулинд анх удаа хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж хэрэгжүүлэхээр хуульчлаад байгаа юм. Шинэ хуулинд зорилго, зорилтыг тодорхой болгосон. Хуучин 2007 оны хуулийн зорилго нь тунхаг төдий байсан бол энэ удаагийн хуулинд зорилго болон зорилтыг ялгаж нарийвчилсан онцлогтой. Энд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэргээр заасан боловч харин ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАМГААЛАХ гэсэн нэр томъёо ороогүй нь харамсалтай. Баялаг бүтээгчдэд хэрэгтэй хамгийн чухал заалт байсан. Кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг засгийн газар батлахаар хуульчлагдсан нь шинэлэг зүйл байлаа. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийг сангаар дамжуулан олгох нь зүйтэй юу? ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй төрийн онцгой хөнгөлөлт бүхий зээлийг ямар нэг сайд, засаг даргасангаар дамжуулан олгох нь буруу. Ямар нэг сайд, аймаг сумдын засаг дарга нар зээлийн асуудлыг шийдэж байгаа тохиолдолд зээл зорилтод бүлэгтээ очиж чадахгүй. Үүнийг баялаг бүтээгчид байнга хэлж, сануулсаар ирсэн. Сангийн мөнгийг 100 хувь банкаар олгох нь зүйтэй. Манай улсад үйлчилж байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, батлан даалтын сангууд япон туршлагаар манай улсад хэрэгждэг. Гэвч япончууд дүрэм журмаа сайн баримталдаг ёс суртахуун өндөртэй байдаг учир зөв хэрэгждэг бол манайд эсрэгээрээ сайд дарга нар 3 хувийн хүүтэй онцгой хөнгөлөлттэй зээлийг авч буруу хэрэгжиж байгаа нь монголд тохирохгүй гэдгийг батлаад байгаа юм. Тухайлбал Жайка ОУ-ын байгууллага 10 жилийн турш 280 тэрбумын төслийг манай улсад ЖДҮ салбарт амжилттай хэрэгжүүлсэн бэлэн туршлага байна. Энэ зээл бүгд банкаар дамжин олгогддог. Зээлийн хэмжээг нэмэх, хугацаагааг сунгах, зээлийн хүүг буулгах чиглэл дээр Жайка тогтмол ажилладаг. Манай банк санхүүгийн байгууллага дэлхийд байхгүй өндөр хүүгээр зээл олгодог гэдэг боловч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг ард иргэддээ шударгаар олгоод явдагсан бол дэлхийд хамгийн бага хүүтэй зээл олгодог улс болж болохоор харагдаж байна. Гэтэл манай улсад өндөр хүүтэйг нь аж ахуй нэгж, жирийн иргэд, хамгийн бага хүүтэйг нь дарга сайд нар авч байгаа нь шудрага ёс нийгэмд үгүйлэгдэж байгааг батлан харуулж байна. Том үйлдвэрийг дагаж ЖДҮ хөгжиж ЖДҮ-г дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг тогтолцоотой. Сан бол өсөн үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш. ЖДҮ сангийн онцгой хөнгөлттэй зээлийг дагасан шударга бус үйлдлүүд нийслэлд төдийгүй аймаг суманд хүртэл гарч байгааг АТГ-ын олон нийттэй харилцах зөвлөлөөс саяхан мэдээлэлээ. Сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл нь 3 хүртэл хувиар 36 сарын хугацаатай олгогддог онцгой хөнгөлттэй зээл юм. Одоогийн байдлаар энэ сангаар 100-аад тэрбум төгрөг эргэлддэг байх ёстой. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан иргэдэд 10 хүртэл сая төгрөг ААН-д 20 сая хүртэл төгрөгийг банкинд хадгалуулж байгаа хадгаламжийн хүүнээс багаар өгөхөөр журамласан байдаг. Цаашлаад орон нутгийн хөгжлийн сан гээд иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг сан хүртэл байдаг. Ийм сайхан боломжууд байсаар байхад ажилгүй орлогогүй иргэд аргагүйн эрхэнд гадаадад гарч ажиллаж эрүүл мэндээ алдсаар байна. Мөн АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ өссөөр.... Олон улсын жишгээс харахад ЖДҮ-ийг дэмжих зээлийг хэрхэн олгодог вэ? Нодлин ОХУ ийн ерөнхийлөгч Владимир Путин ядуу хүмүүст зориулсан банк байгуулах тогтоолд гарын үсэг зурсан. Путины энэ шийдвэр нь Дэн Сяопины тухайн үед хэрэглэсэн аргыг санагдуулж байгааг судлаачид хэлж байсан. Өмнө нь хятадад 300 сая хүнд барьцаагүй,хүүгүй зээл өгч байж. Энэ нь манайхаар бол ЖДҮ-ийн зээл юм. Ийм хэлбэрийн зээлийг манай орны ЖДҮ эрхлэгчдэд олгох нь ажлын байрыг олноор бий болгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулах шинэ боломжийг бий болгоно. Одоо бид бүгд Неолиберал эрин үед амьдарч байна. Чөлөөт /зохицуулалтгүй/ эдийн засгийн системд бүтээгдсэн эд баялаг үргэлж тэгш бус хувиарлагддаг гэдгийг судлаачид аль хэдийнээ тогтоосон. Улс орны эдийн засаг улс төр мухардалд орох үед хөгжлийнх нь гарцийг зөв тодорхойлох нь чухал. Чөлөөт худалдаа хэмээх нэрийн дор орж ирж буй гадаад орны эдийн засгийн довтолгооноос дотоодын үйлдвэрлэл болоод зах зээлээ хамгаалах /протекнист/ төрийн бодлого явуулах нь хөгжлийн гарцын тулгуур асуудлын нэг юм. Товчдоо бол цөөн тооны баячууд олгиархуудын үе залгамжилсан улс төрийн засаглалтай, тэдний хяналтанд байдаг хөдөө аж ахуй уул уурхай давамгайлсан хоцрогдсон бүтэц бүхий эдийн засагтай тэгш бус байдлын ялгаа хэт ихтэй орчин үеийн неофеодалын нийгмийг бий болгож үе улиран сонгогдох засаглалын тогтолцоотой болох гэж оролдож байгааг нийтээрээ эсэргүүцэж байна. Энэ удаагийн форумын зорилго юу вэ? Энэ удаагийн форумд ЖДҮ-ийн хууль шинэчлэгдэн батлагдаж түүнийг дагаж гаргах журмын төсөлд ЖДҮ эрхлэгчидөөрсдийн эрх ашиг, саналаа тусгуулах зорилготой юм. Учир нь бид 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газар-тай болж байсан түүхтэй. Түүнээс хойш 11 жилийн дараа дахин тус агентлагийг байгуулах гэж байна. 2 дахь удаагаа агентлаг байгуулагдаж байгаа учраас энэ агентлаг ЖДҮ эрхлэгчийн хууль эрх зүйн асуудлыг сайжруулсан, дотоодын зах зээлийг хамгаалсан байхыг хүсч байна. Жижиг дундыг дэмжихэд 2 арга байдаг. Нэг нь санхүүгийн арга, хоёр дахь нь санхүүгийн бус арга. Энэ 2 аргийг хослуулан дэмжиж байж амжилтанд хүрнэ. Энэ амжилтын төлөө баялаг бүтээгчид бид шинэ агентлагтайгаа гар нийлэн ажиллахад бэлэн байна. Засгийн газар болон салбарын яамнаас гарах журмууд дээр манай холбооны төлөөлөл орж ажиллах албан хүсэлтээ явуулсан боловч одоогоор тодорхой хариу ирээгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхитэй байдлыг 66 хувьд ажилгүйдлын түвшинг 6 хувьд хүргэнэ гэж МУ-ын хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгасан боловч одоогийн байдлаар ажилгүйдлийн түвшин 10,1 хувьд хүрч нэмэгдсэн. Ажилгүйдэл, ядуурал өссөөр, бидний гадаад өр зээл нэмэгдсээр байгааг сануулж байгаа юм. МУ-ын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанимпортыг орлох 100 нэр төрлийнбүтээгдэхүүн-ийгдотооддоо үйлдвэрлэдэг улс болно гэсэнзорилт үндсэндээбиелэсэнгүй Мөн итгэлийн зээлийг олгож ЖДҮ эрхлэгчид өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжинэ гэсэн зорилт тавьсан боловч өнөөг хүртэл бас л хэрэгжээгүй байна. Импортыг орлох бараа дотооддоо үйлдвэрлэсээр байтал импортоор орж ирж байгаа ижил төрлийн барааны татварыг нэмэхгүй байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүй 1 хувь болгож жилдээ 1 удаа тайлан өгдөг болгоно гэсэн амталт болон дэмжлэг биелэсэнгүй. Харин ч эсрэгээр жил бүр нийгмийн даатгалийн шимтгэл өссөөр байна. ЖДҮ эрхлэгчдэд энэ бол бас нэг том дарамт болж байна. Танай холбооны үйл ажиллагаа сүүлийн үед хэрхэн явагдаж байгаа вэ? Идэвхижилтийн талаар ярихгүй юу? Манай холбоо 21 аймаг 9 дүүрэгт салбартай олон мянган гишүүдийнхээ төлөө байнгын ажиллагаатай ТББ юм. Тус холбоо нь жирийн гишүүдийнхээ хийж бүтээж байгааг тогтмол хэвлэл мэдээллээр сурталчилж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хууль тогтоогч нартай байнга албан харилцаа явуулж тэр байтугай хэвлэлийн бага хурлууд хийж, гудамжид хүртэл жагсаж байсныг шударга иргэд, олон мянган гишүүд дэмжигчид маань санаж байгаа байх. Бид анх нэгдэж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа үйл ажиллагааны идэвхи алдагдаагүй,байнгын ажиллагаатай байгаа нь бидний бас нэгэн бахархал, нөгөөтэйгүүр энэ салбарт зайлшгүй анхаарал шаардагдаж байгааг сануулсан нэг хэлбэр гэж хэлж болохоор байгаа юм. Ярилцлагын төгсгөлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны ерөнхийлөгчийн хувьд хэлэх талбарыг танд үлдээе? ЖДҮ салбар ямар ч улсын НЭГ номерын бодлогын салбар байдаг. Яагаад гэвэл нийт хүн амын ажиллах хүчний 80-90 хүртэл хувийг энэ салбар гаргаж байдаг. Бүх л бизнес жижгээс эхэлдэг. Ажилгүйдлыг багасгаж, ядуурлыг бууруулах улсын томоохон бодлогод энэ салбар хамгийн том дэм болдог. Тиймдээ ч бидэнд парламентын засаглал байна уу, Хүчтэй Ерөнхий сайдын засаглал нь байна уу, Ерөнхийлөгчийн засаглал нь байна уу аль нь ч хамаагүй. Иргэд зөвхөн ШУДАРГА ЕС ыг л маш ихээр хүсэж байна. Хамгийн гол нь бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эрхтэй баялаг бүтээгчид шүү дээ. Тиймдээ ч 2 дахь жилдээ Жижиг, дунд үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019-ыг зохион байгуулахаар ийнхүү бэлэн болоод байна. Эцэст нь хэлэхэд форум баялаг бүтээгч бүрт нээлттэй.
“ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ БА ГАДААД ӨР” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
2019-09-18 09:28:44 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны санаачилгаар Төлбөрийн тэнцэл ба гадаад өр сэдэвт онол практикийн бага хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг онол практикийн бага хуралд санхүү, эдийн засгийн судлаач, шинжээчид оролцож, Монгол Улсын эдийн засгийн гадаад тэнцвэр, өрсөлдөх чадварыг сайжруулах, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж, бодлогын алхмууд мөн гадаад өрийн удирдлагад баримтлах стратеги гэсэн үндсэн асуудлуудаар судалгаа, шинжилгээний ажлуудынхаа үр дүнг хэлэлцэж, байр сууриа илэрхийлцгээлээ. Уг асуудлууд нь гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд чухал ач холбогдолтой юм. Хуралд Монголбанк, ОУВС, Дэлхийн банк, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчдын яам, арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцов. Монголбанк хурлаас гарсан үр дүн, зөвлөмжүүдийг нэгтгэж олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдээлэх ба хурлын илтгэлүүдийгэндээстатаж авна уу.
СТРАСБУРГ ХОТЫН ОЛОН УЛСЫН ЯАРМАГТ МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦОВ
2019-09-18 09:01:27 Нийтлэгдсэн: Эдийн засагФранцын Страсбург хотноо 9 дүгээр сарын 6-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцов. Тус яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200 000 гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн анх удаа нийт 40,000 м2талбай газарт зохион байгуулагдлаа. Яармагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон Монголын Соёлын өдрүүд болон Страсбург дахь Дипломат төлөөлөгчийн газруудад Монголын соёлыг сурталчлах арга хэмжээг Элчин сайд А.Баттөр тус тус нээж үг хэлэв. Яармаг зохион байгуулагдсан хугацаанд Сарны чулуу чуулгын уран бүтээлчид монголын язгуур урлагийн тоглолтуудыг хийж, франц хэл рүү орчуулж хэвлүүлсэн Монголын нууц товчоо номыг орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ, зураач Р.Батцэнгэл нар танилцуулж, монголын ноолуур, арьс ширийн компаниуд, уламжлалт анагаах ухааны эмч нар өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ нийт ирсэн зочдод сонирхуулав. Монгол Улс энэхүү яармагт анх удаа зочин орноор оролцсон тул Страсбург хотын захиргаанаас зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, яармагт ирсэн зочид, төлөөлөгчид урлагийн үзүүлбэрүүдийг таалан үзэж, Монголын соёл, ахуйн амьдралтай танилцав. Яармаг дахь монголын талын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан Үүрдийн монгол нийгэмлэгийн гишүүд болон тэргүүн Б.Эрдэнэхуягт ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна. Энэ дашрамд жил болгон Страсбург хотноо зохион байгуулагддаг Зул сарын яармагт Монгол Улсыг оролцуулах хүсэлтийг Элчин сайд Страсбург хотын захиргаанд тавилаа.
Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн анхдугаар форум энэ сарын 10-12-нд Манжуур хотод болж өндөрлөлөө. БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын хүрээнд гурван улсын нутаг дэвсгэрийг хамарсан эдийн засгийн коридор байгуулах ажлыг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, биенесийн шинэ боломжийг нээх зорилготой энэхүү форумд 500 гаруй төлөөлөгч оролцож дуу хоолойгоо өргөв. Монголын талаас Дорнод, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл урилгаар оролцлоо. Форумыг БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы засаг захиргаа, Манжуур хотын удирдлага зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Өвөр байгаль, Буриадын Засгийн газрын өндөр төвшний зочид хүрэлцэн ирсэн юм. Энэ онд Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд Өвөр Монголын Манжуур хот хөрш зэргэлдээ Дорнод аймгаас гадна Орхон, Хөвсгөл аймагтай харилцаа тогтоож, хамтран ажиллаж эхэлжээ. 300 орчим мянган хүн амтай хэрнээ жилд 8 сая жуулчин авдаг Манжуур хот Орос, Монголын биенес эрхлэгчидтэй хамтран төсөл хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлж байв. БНХАУ-ын Засгийн газраас биенесийн тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлээр онцгой анхаарч, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлахаар ажиллаж байгаа ажээ. Аялал жуулчлал, бараа солилцоо гэх уламжлалт тогтсон биенесээс гадна эрүүл мэндийн аялал жуулчлал, инновацид суурилсан цоо шинэ биенесийг Монгол, Орос, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлбэл бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц болно гэдгийг албаны хүмүүс онцолж байв. Гурван улсын шинжлэх ухаан, технологийн 16 дахь удаагийн үзэсгэлэн худалдаа энэ үеэр Манжуурт нээлтээ хийсэн бөгөөд туршлагатай, нэр хүндтэй томоохон аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийн төлөөлөл олноор оролцсон нь энэ удаагийн экспогийн онцлог байлаа. Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг жил бүр уламлан зохион байгуулж байх санал дэмжигдсэн бөгөөд бүс нутгийн хотууд зохион байгуулалтыг нь хариуцахаар тогтлоо. Дараагийн форумыг ОХУ-ын Буриадад хийхээр талууд тохиролцжээ. Үүнээс гадна энэ удаагийн форумын төгсгөлд гурван улсын бизнес эрхлэгчид арав гаруй хамтран ажиллах төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан нь бодит үр дүн болсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтран ажиллах зарчим нэн чухал боловч гурван улсын харилцаа, хөгжлийг түргэтгэхэд оруулж буй хувь нэмэр түүнээс ч чухал гэдэг дээр төлөөлөгчид санал нэгдсэн юм. Б. НАМЖИЛ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй