ЕСДҮГЭЭР САРД ДАРХАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БРАТСК ХОТЫГ ЗОРИНО

Өнгөрөгч тавдугаар сард Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 2019 оны 09 сарын 02-06-ны өдрүүдэд Братск хотод болох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл бүхий нийт 50-иад хүн оролцоно. Аймгийн ЗДТГазрын дарга Ч.Энхбат өнөөдөр/2019.08.13/ Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар чиглэл өглөө. Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хотын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж. Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөсөн байна.

“Ханбогд кашимер” ХХК Сүлжмэл үйлдвэр байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Үйлдвэржилт 21:100, Ноолуур хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал Ноолуур хөтөлбөрт хамрагдсан Ханбогдкашимер ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Ингэснээр 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийт 500 гаруй ажилтантай болж байна. Тус үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Ханбогдкашимер ХХК нь сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлох төлөвлөгөөтэйГерман, Итали, Монголындизайнеруудтай хамтран ажиллаж байна. Тускомпанийүйлдвэрийн нээлт өнөөдөр болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ынгишүүн Б.Ундармаа, ХөҮХБЗГ-ындарга Б.Батхүү,МҮХАҮТ-ынЕрөнхийлөгч О.Амартүвшиннар оролцлоо. ХанбогдкашимерХХК12аймагт Түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй,Монгол улсынтүүхий ноолуурын зах зээл дээр 20 жил ажилласан баялаг туршлагатай, анхан шатны боловсруулалт хийсэнбүтээгдэхүүнийхээ70 хувь ньевропийнзахзээлрүүэкспортолдогбайна.

Монголын бизнес эрхлэгчдэд  Японы зах зээлд хэрхэн нэвтрэх талаар зөвлөлөө

Япон улсын Шизокү мужийн Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы Жетро байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид манай улсад энэ наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд хүрэлцэн ирж Монголын бизнесийн төлөөллүүд уулзлаа. Японы Шизокү муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХсан, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар хоёр тал солилцсон юм. Мөн манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авлаа. Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гаргах гэх мэт боломжууд нээлттэй байдаг нь үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монголын бизнес эрхлэгчдийн тус улсын зах зээлд гарах боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм. Монгол Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж семинарт оролцсон аж ахуй нэгжүүд Японы зах зээлд гарах боломж гарц, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд маш их тус дэм болсон амжилттай уулзалт боллоо гэдгийг онцлон хэлж байв. Уг семинарын үеэр Шизокү мужийн эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэлтсийн орлогч дарга Такойки ГотоШизокү мужийн эдийн засгийн орчинсэдвээр илтгэл тавилаа. Алдарт Фүжи уулын дунд орших Шизоки муж нь Япон улсын төвд орших таатай байрлалтай бөгөөд газар, далай, агаарын тээврийн дэд бүтцийн өндөр хөгжилтэй ачаа, тээврийн техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, химийн үйлдвэр, хүнс, ундаа тамхи зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр давамгай хөгжсөн муж юм. Тухайлбал, тус мужаас дэлхийд алдартай Yamaha, Suzuki, Kawai, Tamiya зэрэг брэнд төрөн гарсан байдаг юм байна. Шизокү мужаас Японы аж үйлдвэрийн шинэ эрч хүч төрдөг гэж үздэг шинэ технологи, ноу хаугаараа алдартай. Шизокү муж нь өнгөрсөн 2011 онд Дорноговь аймагтай харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба Монголын бизнесийн салбарын төлөөллүүдтэй бизнесийн туршлага харилцан судлах байдлаар хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн ХХААҮЯ-тай хамтран ажиллах хүрээнд ЖДҮХСантай хамтран ажилладаг юм. Мөн Шизокү мужийн Жетро салбарын Гадаад худалдаа, мэдээллийн төвийн хэлтсийн дарга хатагтай И.ТэнжинЯпон Монголын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдалсэдвээр илтгэл тавьсан. Японы гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг Жетро байгууллага нь дунд болон жижиг дунд үйлдвэрийн гадаад зах зээл дээрх үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллага. Тус байгууллагын төлөөлөл Монголд ирж бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үнэт зөвлөгөөгөө өгч, Японы зах зээлд гарахад юунд анхаарах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулсан. Мөн Шизокү мужийн төлөөлөгчдөд ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг нар Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилго, Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хэрхэн экспортын чиг баримжаатай хөгжүүлэхээр зорьж байгаа талаар танилцуулга хийлээ. Зохион байгуулагч ЭОХТ-ийн захирал Д.Оюунбилэг мөн монголын үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд хэрхэн амжилттай нэвтэрч байгаа болон манай үйлдвэрлэгчдийн боломж давуу талуудыг танилцуулсан юм Манай улсаас Японы зах зээлд гаргаж буй голлох бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд гарч байгаа. 2018 онд Японоос Монгол руу хийсэн экспортын нийт дүн 57.2 тэрбум иен байгаа бол Монголоос хийсэн экспортын дүн 3.6 тэрбум иен байгаа юм. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүд тус улсын зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулж байгаа семинарт оролцогч талууд онцолж байлаа.

Шууд санхүүжүүлэх зээл хүсэгчид хоёр төрлийн шаардлага тавина

МУХБ-наас томоохон төсөл хөтөлбөрт олгох зээлийн эргэн төлөлтийг хэвийн ханган ажиллах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болон бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно. Хуулийн шаардлага ньэкспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардана. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ. Бодлогын шаардлагынтухайдМУХБ-наасшууд санхүүжүүлэхзээл хүсэгчид20.0 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилт хүссэн байх, 100% төрийн өмчийн ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85%-иас хэтрэхгүй байх. Хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй бөгөөд хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллах юм. Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12 сар, шаардлагатай материал ирүүлээгүй буцсан бол 6 сарын хугацаанд дахин тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэргийг мөрдөн ажиллаж байна.

“Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн яармагт оролцох ААН-ийн бүртгэл эхэллээ

Монгол-Хятадынэкспо 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ныөдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөнУлаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Энэ удаагийнэкспонь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2019.08.05/ үзэсгэлэн яармаг зохион байгуулах дэдажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг хуралдажүзэсгэлэндоролцох аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэж баталлаа.Экспоарга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр замХНН, Стандарт хэмжил зүйн газар, байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. БНХАУ-ынталаас хорио цээртэй малын гаралтай бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, гахайн өөх, гахайн махан бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэн байна. Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн БНХАУ-д экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой юм. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, ложистик,бүртгэл зэрэг асуудлыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,МишээлэкспоХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хариуцан ажиллах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаа 2019 оны 8 дугаар сарын 2-ноос 8 дугаар сарын 12-ныөдрийг хүртэл дээрх 3 байгууллага дээр зэрэг хийгдэж байна. Иймд тус үзэсгэлэн яармагт оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчид доорх утсаар холбогдож бүртгэлээ хийлгэнэ үү. МҮХАҮТ-тайхолбоо барих Утас:312371, 99915000, 89005060 МишээлэкспоХХК-тайхолбоо барих Утас:99116234 Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоотой холбоо барих Утас: 88101199

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.