“ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ” БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино гэсэн эрхэм зорилготойгоор 2004 оноос хууль, тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Олон улсын ижил төстэй байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын сайн туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт нийцсэн зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн төрийн бодлогыг боловсруулах зэргээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж байна. Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд 2017 оноос эхлэн Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг тавьсны үр дүнд 2019 онд 15 дахь удаагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулах эрхийг авсан. Азийн хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хорооны зохион байгуулалтаар 2005 оноос эхлэн Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын сайн туршлага хуваалцах, тулгамдаж буй асуудлаараа харилцан санал солилцох зэрэг олон талын ач холбогдол бүхий Дээд хэмжээний уулзалт хийгдэж ирсэн. Тус дээд хэмжээний уулзалтыг энэ удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Азийн хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хороотой хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу 7 сарын 09-нд ЗҮҮН АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ-д 17 өрсөлдөөний байгууллагын 50 гаруй зочид төлөөлөгчид оролцож дараах асуудлаар санал солилцлоо. Үүнд:  Өрсөлдөөний тухай хууль болон бодлогын сүүлийн үеийн хөгжил ба хандлага сэдвээр 8 орны,  Хил дамнасан үйл ажиллагаанд хамтарч ажиллахад тулгарч буй бодит жишээнүүд сэдвээр 5 орны,  Хөгжиж буй орны эдийн засагт өрсөлдөөний хууль, бодлогын үүрэг, үр нөлөө, ач холбогдол сэдвээр 3 орны,  Техникийн туслалцаа болон олон улсын бусад үйл ажиллагааны туршлага, үнэлгээ сэдвээр 5 орны илтгэгч болох Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд тус тус илтгэл мэдээллээ танилцууллаа. Энэхүү арга хэмжээний 2 дахь өдөр 12 ДАХЬ УДААГИЙН ЗҮҮН АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН БОДЛОГО ХУРАЛ сэдэвт зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамд, агентлагийн удирдлагууд, эрдэмтэн судлаач 120 гаруй төлөөлөгч оролцлоо.  Өрсөлдөөний бодлого ба бусад салбарын бодлогын уялдаа холбоо сэдвээр Тайвань, Филиппин, болон Монгол улс  Өрсөлдөөний бодлогоор дамжуулан томоохон аж ахуйн эрхлэгчдийн шударга бус үйлдлээс жижиг зах зээлийг хамгаалах туршлага сэдвээр Австрали, Япон, Индонез, Монгол улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл мэдээллээ тавьж санал солилцлоо. Дээд хэмжээний уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс Япон, БНСУ, Сингапур, Тайланд, Тайваний Өрсөлдөөний байгууллагын удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч албан уулзалтыг хийлээ. ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал болон Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодтой харилцах асуудал эрхэлсэн дэд сайд ноён Мачей Ланг Монгол Улсад 2019 оны 7 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд айлчилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөхуулзалтыг ГХЯ-нд 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав. Хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нар тэргүүлсэн энэхүү зөвлөлдөх уулзалтаар Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, хууль сахиулах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Мөн хоёр тал 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэхээр тохиров. Дэд сайд М.Ланг Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Польш Улс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, ялангуяа батлан хамгаалах аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр ложистик, барилга, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Польш Улс Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээхтэй холбогдуулан судалгаа, бэлтгэлийг эхлүүлсэн болохыг польшийн тал мэдэгдэв. Дэд сайд М.Лангийн айлчлалыг тохиолдуулан МҮХАҮТ, Монгол Улс дахь Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн төлөөлөгчийн газар хамтран Монгол, Польшийн бизнес форумыг 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав. Бизнес форумд Монголын 150 орчим бизнес эрхлэгчид, Польшийн 20 гаруй томоохон компани, банкуудын төлөөлөл оролцсон нь хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх сонирхол өндөр байгааг харуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын 50 сая еврогийн нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд дэд бүтэц, эрүүл мэнд, хөдөө аж, онцгой байдлын салбарт хэрэгжүүлэх төслүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг монголын тал онцлов. Эдгээр төслийн нэг болох Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжиж буй бөгөөд дэд сайд М.Ланг 15 ширхэг гал унтраах автомашиныг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөх ёслолд оролцох юм.

“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо

Монгол-ХятадынЭскпо 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ныөдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөнУлаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Үүнтэйхолбогдуулан БНХАУ-ынталаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллалаа. Энэ удаагийнЭкспонь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Монголын талын ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ахлан ажиллаж байна.Экспоарга хэмжээний зохион байгуулалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гадна Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол-ХятадынЭкспо 3 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсын аж ахуй нэгжүүд Хөх Хот,Улаанцавхотуудад болох үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ зарж борлуулах, цаашлаад Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах өргөн боломж бүрддэгээрээ чухал ач холбогдолтой.Энэ удаагийн үзэсгэлэндзочин орноор Бүгд Найрамдах Солонгос улс,Израйльулс, Япон улсын төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирж нээлтийн арга хэмжээнд оролцоно.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Басил Василика Константинескуг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдБасилВасиликаКонстантинескуг 7 сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Элчин сайдВасиликаКонстантинеску хоёр улсын хоорондын өмнөхяриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Румын улс нь Европын хамгийн том био-органик хүнс үйлдвэрлэгч орон. Тэр дундаанаранцэцэг, улаан буудайн экспортоороо Европт дээгүүр байранд ордог гэдгийг онцлоод хөдөө аж ахуйн чиглэлд менежментийн шинэ арга, технологийн нэвтрүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хүнсний үйлдвэр, биотехнологи,агротуризм, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, дадан сургах, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн мал эмнэлгийн салбартхарилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ оны 9, 10 дугаар сард Румын улсын шинжээчдийн багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хоёр орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд, саналыг хүлээн авч хоёр орны мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаагхөхиүлэндэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Цаашид Талууд хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.

Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын XXII уулзалт амжилттай боллоо

Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтранЗүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт,Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалт-ыгУлаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25,26,27-ныөдөрамжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулсануулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийнтөвшнийнөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирол,цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо. Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөр-ийг2021-2025 ондхэрэгжүүлэхгол арга хэмжээнүүдийг хэлэлцэж Зүүн өмнө Ази, Ази тивд бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид тусгах нийтлэг асуудал нь шүлхий өвчинтэй тэмцэх нь нэг улсын асуудал биш,бүсийн хэмжээнд харилцан мэдээлэл солилцох, өвчинтэй тэмцэх арга хэмжээг дэлхийн болон бүсийнстратегитайуялдуулан хөгжүүлэх, хэрэгжүүлэх, эрт илрүүлэх,шуурхай хариу арга хэмжээг авч байх талаар оруулахаар болов. Энэхүү уулзалтад 16 орны болон бусад олон улсын байгууллагын 60 гаруй экспертүүд төлөөлөгчид, малын эмч нар оролцлоо. Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард элссэн.2013 онд Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд,2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29дүгээрбүсийн чуулган, 2018 ондтус байгууллагын экспертүүдтэй хамтранНянгийн эсрэг хэрэглэж буй эмийн хэрэглээсэдэвт сургалт, 2019 онд Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтхөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг манай улсадийнхүүамжилттай зохион байгуулсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.