ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил найм дахь удаагаа болж байна. Тус бага хуралд дэлхийн орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл гээд 111 орны 1000 гаруй зочид төлөөлөгч оролцжээ. Бага хуралд оролцогчдод ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ дэвшүүлснийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев уншиж танилцуулжээ. Бага хуралд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын албаны захирал С.Нарышкин нарын зэрэг хүмүүс илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлжээ. Тус бага хурлын хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид үг хэлсний дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоо гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцжээ. Сайд С.Шойгу өнгөрсөн онд эх орондоо халуун дотноор хүлээж авсанд талархал илэрхийлээд Орос, Монголын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг тэмдэглэв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын аюулгүй байдлын ээлжит бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад ОХУ-ын Батлан хамгаалах яаманд баяр хүргээд, халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг тэмдэглэж цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтаар С.Шойгу Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээхээр ажиллаж байгаа тухай мэдээлээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Армийн Александровын нэрэмжит дуу бүжгийн эрдмийн чуулга, уран нислэгийн үзүүлбэрийн Стрижи нисэх багийг оролцуулахаа баталгаажуулсан байна. Н.Энхболд энэ ойг угтаж Дорнод аймгийн Халх гол сумыг Оросын тусламжаар жишиг сум болгох бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байгаад талархал илэрхийлээд ойн баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Цэргийн тойргуудын хамтын ажиллагааны уламжлалыг сэргээж ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг дэмжихээ сайд С.Шойгу илэрхийлээд тус тойргийн командлагч дэслэгч генерал Г.Жидко ойрын үед Монгол Улсад айлчлахыг нотлов. Түүнчлэн өнгөрсөн онд Монгол Улсад шилжүүлж өгсөн нисэх буудлын үйлчилгээний техник хэрэгслийг ашиглахад сургах мэргэжилтнүүдийг Монгол Улсад илгээх боломжтойгоо мэдээлсэн байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улс Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй тухай мэдээлээд уг тусламжийн барааг Оросын тал тээвэрлэж хүргэхээр болсонд талархал илэрхийлэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам-ын хүрээнд Монгол Улсад Морин марафон тэмцээн зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа тухай, Монголын Зэвсэгт хүчин энэ жил уламжлал болон оролцдог тэмцээнүүдээс гадна шинээр хоёр тэмцээнд багаа оролцуулах, мөн нэг тэмцээнд ажиглагчдаа илгээхээр төлөвлөж буйгаа мэдээлэв. Хоёр талын уулзалтын төгсгөлд Оросын тал Кызылын кадетын сургуульд Монголын сурагчдыг үргэлжлүүлэн суралцуулах тухай гэрээ үзэглэж байгуулахад бэлэн болсныг Монголын талд өгөв. Уулзалт халуун дотно уур амьсгалтай өрнөж, талууд хамтын ажиллагааны онцлох үйл явдлуудыг тэмдэглэсэн ач холбогдолтой болов. Бага хурлын явцад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тус бага хуралд оролцож байгаа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч ноён Жан-Пьер Лакруа, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин нартай уулзсан байна. Соёмбо сонин
МАН-ыг бүлэг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжлээ
2019-04-29 13:05:49 Нийтлэгдсэн: Эдийн засагДаваа гариг бүр хуралддаг бүлгийн хуралдаанаар МАН Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыгтомилох саналыг МАН-ын бүлэг дэмжсэн байна. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлийг Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж тайлбарлаж буй. АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ З.ДАШДАВАА Мэргэжил:Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр Боловсрол: 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль МҮДС Хууль зүйн ухааны магистр Ажлын туршлага: 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч; 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч; 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга; 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга; 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга; 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал; 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна. АТГ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТСАЙХАН Боловсрол: Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан. Ажилласан байдал: 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БаттулгаМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухайалбан бичигхүргүүлсэн байдаг. Санал хүргүүлэх тухай албан бичигт: Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэж заасан. Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг. Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг. Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна. Тухайлбал, энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм гэсэн байдаг.
Нэкст электроникс Samsung брэндийн жижиг цахилгаан бараа худалдан авсан хүмүүст зориулсан Жижиг бараанд Том бэлэг урамшуулалт хөтөлбөрөө эхлүүлжээ. Та Нэкст электрониксоос зөвхөн Samsung брэндийн сонгогдсон цахилгаан бараануудаас сонгон худалдан авалтаа хийгээд
2019 оны эхний 29.7 сая эх малын 35.7 хувь буюу 10 сая 605.4 мянган хээлтэгч төллөж 10 сая 415.5 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байна. Цаг агаарын байдал: 4 сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим, Ховд, Дундговийн ганц нэг сумдад 5.1-10.0мм, Ховдын Ховд, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Баян-Уул, Тонхил, Баянхонгорын Бууцагаан, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Улаан-Уул, Архангайн Булган, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Түвшрүүлэх, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин сумдад 10.1-20.5 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон байна. Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орсон. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Говь-Алтай,Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастайбайна. 4 сарын 14-18-ний урьдчилсан мэдээ 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
PC mall дэлгүүр болон Хаан даатгалын хамтарсан бүх зурагт даатгалтай урамшууллын худалдааны хугацаа дуусах дөхөж байна. Хаан даатгал нь PC Mall дэлгүүрийн брэндийн чанар, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, үйлчилгээ зэргийн чанарт үнэлгээ хийж, баталгаа гаргаж PC Mall дэлгүүрийн бүх зурагтыг даатгалдаа хамруулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Хэрэв та шинээр худалдан авсан цахилгаан бараагаа даатгалд хамруулбал дээрх гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадах боломжтой юм. Энэхүү даатгалд хамрагдсанаар таны цахилгаан бараанд гаднаас нөлөөтэй гэмтэл үүсэхэд үүсэх засварын зардлыг Та биш Хаан Даатгал таны өмнөөс хариуцан гарч болзошгүй гэнэтийн зардлаас хамгаалах юм. Дэлхийн шилдэг брэндүүд болох Samsung,Haier, Elko, Skyworth, Sharp брэндийн 32-82 инчийн зурагтуудыг Имарт болон PC Mall дэлгүүрийн бүх салбаруудаас хямдралтай бэлэгтэй дээрээс нь даатгалтайгаар худалдан аваарай. Даатгуулсан зурагт авах сүүлийн хугацаа 2019 оны 3-р сарын 16 тул та бүхэн яараарай. Таны даатгалтай зурагт авах хаяг PC mall Утас: 7575-3535 Web:www.pcmall.mns
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй