“НАРЛАГ ДЭНЖ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ЦЭЦЭГСҮРЭН: 800 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО
2019-02-19 12:00:45 Нийтлэгдсэн: Эдийн засагЧингэлтэй дүүргийн11хороо буюу эмх замбараагүй шахалдсан гэр хорооллын хашаа, байшингуудын дунд орчин цагийн өндөр байшин сүндэрлэн боссон нь нэн содон. Нарлаг дэнж нэртэй тус худалдааны төв тун удахгүй үүд хаалгаа нээж, үйл ажиллагаа явуулах нь. Тус худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Ч.Цэцэгсүрэнгээс энэ тухай тодрууллаа. -Нарлаг дэнж худалдааны төвийн бүтээн байгуулалт нь хэзээнээс эхэлсэн бэ? -2018 оны тавдугаар сарын 1-нээс барилгын үйл ажиллагаа эхлээд үндсэндээ оны өмнө арван хоёрдугаар сарын 25 гэхэд дуусгавар болсон. -Бүх цаг үед нийслэлчүүд хамгийн хямд махыг худалдан авахаар зорьж ирсэн газар бол танай эсрэг талын дэнж. Цогц үйлчилгээтэй худалдааны төв сүндэрлэснийг харахад ямартаа ч бизнес эрхлэгчид тохилог, дулаан орчинд үйл ажиллагаа явуулах нь ээ? -Нарлаг дэнж бол орчин үеийн шийдэлтэй цогцолбор юм. Энэ дэнжийнхээ нүүр царай гэж хэлбэл буруудахгүй байх. Хүний хэрэгцээт хүнс, барааны бүх тасаг нэг дор төвлөрч, урсдаг шат, автомашины нэгдсэн зогсоол, найдвартай харуул хамгаалалт, камержуулалтыг цогцоор шийдсэн. Түрээслэгчдийнхээ зогсоолыг хүртэл тун удахгүй өргөтгөнө. Аажимдаа тэлэх ажлуудыг үе шаттайгаар төлөвлөөд байна. -Зөвхөн хүнсний зүйлс биш хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдаалагдана гэхээр онцлогтой санагдлаа. -Бүтээгдэхүүний төрөл гэвэл хязгааргүй. Дөрвөн давхар барилгын бүх лангуу, павильоныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулж байна. В1 давхарт мах шулах цэг, мах машиндах цэгийг төвлөрүүлж, махны хөргүүр, гүн хөргүүр буюу энгийн хөргүүрийг байршуулсан. Ийм учраас хэрэглэгчид хэрэглэгчид мах, махан бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан, цэвэр орчноос худалдан авна гэсэн үг. Хадгалалтын горимыг бас шийдсэн байгаа. Хоёрдугаар давхартаа бол хүнс, нарийн боов, ус ундаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүний тасгууд бий. Бөөний, жижиглэнгийн бүх төрлийн худалдаа явагдана гэсэн үг. Хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ эрхлэгчид эндээс бөөний үнээр бараа татах боломжтой. Хотын төв буюу Нарантуул руу чиглэсэн урсгалаас хэсэгхэн нь ч гэсэн наашилж, хотын бөглөрлийг саармагжуулахад бага ч атугай нөлөөлөх байх. Учир нь манай автомашины зогсоол том шүү дээ. Айл өрхүүд жижиглэнгийн болон бөөний үнээр худалдан авалт хийх асуудал мэдээж нээлттэй. Нарлаг дэнж худалдааны төвд үсчин, гоо сайхнаар үйлчлүүлэх боломжийг ч бид хэрэглэгч, худалдан авагчаа хүндэтгэн төвлөрүүлээд байна. Энийг дэлгэрүүлээд хэлчих нь зүйтэй гэж бодлоо.00 давхартГурил, Мах, Хүнсний ногоо, Мах машиндах, Махны шулааны цэг, Гэсгээлтийн, хөргүүрийн цэгтэй,1 давхартнарийн ногоо, хиам, өндөг, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны шинжилгээний лаборатори ажиллана,2 давхартархи, ус, ундаа, тамхины бөөн, чихэр, нарийн боов, торт, Итали зайрмаг, ТЭСО, шар доктор, эмийн бөөний төв, иргэдийн даралт үзэх. хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх гэх мэт эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх цэг бий. Хүнсний бөөний бараа, Юнтелийн салбар иргэдэд үйлчилнэ,3 давхартэрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас, хүүхдийн тоглоом, шашины эдлэл, гэр ахуй, гоо сайхан, цахилгаан бараа, цагаан хэрэглэлийн лангуунууд байршина,4-р давхартиргэдэд үйлчлэх зоогийн газар, үсчин, гоо сайханы салон, хувцас захиалга засвар, хими цэвэрлэгээ, Хадгаламж зээлийн хоршоо, мөн бэлэн хувцасны тасаг бий. -Хаан банкны томоохон салбар Нарлаг дэнж-д байршсан явдал бизнес эрхлэгч худалдан авагчдад бас давуу тал болжээ. -Чингэлтэй дүүргийн хойшоо Дэнжийн мянга чиглэлд Хаан банкны хамгийн том салбар манай худалдааны төвд үйл ажиллагаагаа яьуулаад эхэлчихсэн ажиллаж байна. 5800 м2талбайтай авто машины зогсоол, нэг давхрын 1180м2.талбай, зоорийн давхраас эхлээд нэг, хоёр, гурав, дөрвөн давхар нийлээд 6000 гаруй м2талбайд үйлчилгээ явуулах боломжтой ашигтай талбайтай. -Барилгад тавигдах бүх төрлийн стандарт шаардлага байна шүү дээ. Тэдгээрт доголдол гаргахгүйн тулд юуг чухалчилсан бэ? -Манай гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагууд олон жил барилга байгууламж барьж, ашиглалтад өгчихсөн туршлагатай компаниуд. Үндэсний сайн компаниудыг сонгосон. Барилгын хувьд чанар маш сайн. Бид сэтгэл хангалуун байгаа. -Маш олон хүнийг ажлын байраар хангах нь байна шүү дээ? -800 гаруй түрээслэгч байна. Энд бүртгэлд ороогүй тэрэгчин, туслах ажилчид бас олон. -Хоёрдугаар сарын 22-нд нээлтээ хийнэ гэж байгаа шүү дээ. Нээлтийн онцлог юу вэ? -Дулаан тохитой, цэвэр соёлтой, гадна талбайгаа цогц шийдсэн, иж бүрэн үйлчилгээний төв буюу худалдааны төвөөр үйлчлэхэд бэлэн болсоноо хэрэглэгчдэдээ таниулах явдал юм. Мөн хамтлаг, дуучдын нэгдсэн тоглолттой. Манайх өглөө 08:00-20:00 цаг хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байна. Зуны улиралдаа ажлын цагаа уртасгаад 21:00 цаг хүртэл ч ажиллах боломжтой. -Тэр бас давуу тал юм аа. Манайд өглөө эрт онгойдог зах ховор? -Өглөө 08:00-20:00 цаг гэж төлөвлөж байгаа. Махны бөөний худалдаа бол шөнийн 03:00 цагаас эхэлнэ. Иймд хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эндээс ирж хүнсээ татах боломжтой. Дөрөвдүгээр сарын нэгнээс эхлээд гадна талбайгаа павильонжуулна. Энд мах, гурил, ногооны бөөний төвүүд үйл ажиллагаа эрхэлнэ. -Түрээслэгчид маань ирээдүйтэй ажлын байрыг сонгож байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье.
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл явагдаж байна
2017-01-19 20:11:17 Нийтлэгдсэн: Эдийн засагЖил бүр Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс сар шинийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн ЦАГААН САР ЁНДООТОЙ ЭКСПО 2017 худалдаа нь 2017 оны хоёрдугаар сарын 13-26-ныг дуустал Хүннү молл-д явагдахаар тов гарчээ.Тахиа жилийн босгон дээр зохион байгуулагдаж байгаа худалдааны ивээн тэтгэгчээр Жигд хүч ХХК, Алиман сар бейкеригийн хамт олон ажиллаж байгаа бөгөөд цаг тутамд азтай худалдан авагч шалгаруулж, шинэ оны ёндоог нь мялаах юм байна.Экспог зохион байгуулагчдын зүгээс худалдаа эрхлэгчид, худалдан авагчдадаа тав тухыг хангасан дулаан, тохилог орчныг санал болгосоор ирсэн нь ямагт хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг юм. ЁНДООТОЙ ЭКСПО-гийн бүртгэл явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бизнес эрхлэгч, худалдан авагчид 7011-5775, 9102-1020, 9111-9983 дугаарт холбогдоно уу. WORD.mn
“Их наяд аудит”, “Конфиденс аудит” нь 70 сая төгрөгөөр МУБИС-ын санхүүгийн тайланг “холион бантан” болгожээ
2016-09-05 19:51:29 Нийтлэгдсэн: Эдийн засагГэхдээ дээрхи аудитын компаниудын мэдлэг ур чадвар нь дутсан уу эсвэл МУБИС-ын удирдлагын захиалгаар холион бантан болгосон уу гэдэг нь тодорхойгүй байна. Магаадгүй үүний цаана санаатайгаар буруу тайлан гаргуулсан хууль бус үйлдэл нуугдаж ч байж болох юм. Аудитын тухай хуулиар аливаа эрсдэлийг санхүүгийн тайланг баталгаажуулсан аудитын компани хариуцах ёстой ч нийтдээ 70 гаруй сая төгрөгийн үйлчилгээний хөлс авсан энэ хоёр компаний хэн нь хариуцах нь тодорхойгүй бас нэгэн холион бантан үүсжээ. Тус сургуулийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг Их наяд аудит нь 10-20 сая төгрөгийн хөлсөөр баталгаажуулж аудит хийж иржээ. Үүнээс 2014 оны тайланд нь авлагыг буруу гаргасан, олон жил дамжсан дахин аудит хийх шаардалгатай гэсэн дүгнэлт өгөхөд Конфиденс аудит гэдэг компанитай гэрээ байгуулан аудит хийлгэжээ. Гэтэл гайхалтай нь шинэ компаний хийсэн аудитын тайланд хуучин гэрээт байсан Их наяд аудит-ын ажилтнууд гарын үсэг зурж ирүүлсэн байжээ. Түүнээс ч гайхалтай зүйл гарсан нь шинэ дүгнэлт нь өмнөх буруу гэсэн аудитын дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарласан байсан гэнэ. Үүнээс үзэхэд МУБИС-ийн удирдлага нь ямар ч нөхцөлд хийгдсэн аудитын дүгнэлтийг өөрчилж болохгүй гэсэн нууц чиглэл өгсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл тайланд буруу тусгагдсан авлага тэр чигээрээ л үлдэх ёстой байсан бололтой. Харин Конфиденс аудит-ынхан нэрээ бодсон уу эсвэл арьсаа хамгаалсан уу дүгнэлтэнд гарын үсгээ зурахаас татгалзсан. Тэгээд ч тэр дүгнэлт нь өөрсдийнх биш харин Их наяд аудит-ынх байсан ч аудит хийсний үйлчилгээний хөлс хэмээн МУБИС-өөс мөнгө авсан. Харин өөрсдийн хийсэн буруу аудитын дүгнэлтээ ахин шахсан нөхдүүд шаварт унасан гарын эзэн гэгчээр өөрсдөө гарын үсгээ зураад нүдээ аниад явуулжээ. Ийм холионд бантанд МУБИС 70 сая төгрөг төлсөн гэнэ. Ямар тайлан гаргуулах гэж төлсөн нь ойлгомжтой биз. Харин МУБИС-ын ректор Д.Мөнхжаргалын нэр дээр зөрчил арилгуулах тухай 61 сая төгрөгний тооцоо гарсан нь арай бага мэт. Тус сургуулийн хэмжээнд гарсан санхүүгийн томхон зөрчлөөс дурдахад МУБИС-ийн хөжглийн сангийн эх үүсвэрээс 172 сая төгрөг гарган худалдан авсан Лексус-570 машиныг Сувдан хур компаниас худалдан авсан ч ТӨХ-д хураалгаж баларсан. Гэтэл худалдан авсан машинаа санхүүгийн тайландаа хөрөнгөнд бүртгээгүй одоо хүртэл Сувдан хур-ын авлага маягаар бүртгээд явдаг гэнэ. Энэ нь удирдлагын тансаглалыг авлага руу чихэж цайруулах гэсэн санаа нь биз. Мөн засвар тохижилтын ажлыг жижиглэж хувааж хийдэг нь гайхалтай. Олон жижиг ажил болгох тусам тэр хэмжээгээр гүйцэтгэгчид олширдог. Тэдний дунд нь тусгай зөвшөөрөлгүй компаниуд тоон дунд үсэг гэгчээр цохиж явах бөгөөд иймэрхүү маягаар 730 саяын 12 ажлыг өгчээ. Энэ нь хугацаа алдах чанаргүй хийгдэх зэрэг эрсдлийг дагуулдаг. Тэмү холдингод 35,45 саяын 2 ажил, Бэхийн өндөрт 33, 40 саяын 2 ажил, Примервиндоуд 130 саяын 2 засварын ажил гэх мэтээр өгсөн гэнэ. Тус сургуулийнхан яамнаас эрх нь шилжин ирж улсын төсвийн мөнгөөр хийгдсэн Сургуулийн өмнөх боловсролд зориулсан хөгжмийн зэмсэг худалдан авах ТТ-2014-88 гэрээгээр Фулсолюшин компаниас зах зээлийн үнээс бүр 1-49 дахин өндөр үнээр хөгжмийн дэмсэг худалдан авсан байна. WORD.MN
Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран тав дахь жилдээ Монгол-Лондонгийн бизнес форум-ыг 2016 оны дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Яам, Англи-Монголын худалдааны танхим, олон улсын байгууллагууд, Монголын компаниуд, хөрөнгийн зах зээл дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулагч Монгол, Английн хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд зэрэг нийт 120 гаруй төлөөлөлөгч оролцсон байна. ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгож байгаа аж. Тиймээс Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж эхэлжээ. Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувь буюу 1 сая төгрөгийг төлөөд, үлдэгдэл 4 саяыг дөрвөн жилийн хугацаанд тэнцүү хувааж өгөх боломжтой боллоо. Харин хадуур,тармуур болон анжисыг нийтэд нь 1,5 сая төгрөг төлөөд авах боломжтой юм байна. Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авахыг хүсвэл өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт мөн урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авчирч өгөөд техникээ авч болох ажээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй