“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд ашиглалтад орно

Ховд аймгийн Буянт суманд Ховд эко цемент-ийн үйлдвэрийн барилгын ажил өчигдөр /2019.05.13/ эхэлж байна. Засгийн газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн байгаа бөгөөд үнэ нь Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байгаа юм. Өнөөдөр ажил нь эхэлж буй Ховд эко цемент-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орж, нэг тн цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ. Ховд эко цемент-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болж байна

Улсын Их Хурал, НҮБ-ынХүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэдчиглэж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарүндэсний хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэнюм.Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол улсын нийт газар нутгийн 73,8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96,1 хувийг эзэлдэг.Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30,0 хувь ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ сүүлийн 20 гаруй жилд уул уурхайг шүтэж, эдийн засаг нь ашигт малтмалын үйлдвэрлэлээс хамааралтай, хөдөө аж ахуй нь эрсдэлд өртөмтгий, эмзэг бүтэцтэй байгааг онцолсон. Мөн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч,ажиллаж байгаа талаар дурдав. Манай орны нийт бэлчээр жилд дунджаар 84.6 сая хонин толгой мал агуулах багтаамжтай бөгөөд одоогийн байдлаар зохист хэмжээнээс даруй 25,1 сая толгойгоор илүү байна. Бэлчээрийн даацынхэтрэлт,талхлагдал, ашигтмалтмалынхайгуул, олборлолтын үйл явц бэлчээрийн газрыг эрчимтэй доройтоход ихээхэн нөлөөлж, зарим нутагт нөхөн сэргэх боломжгүй байдалд хүрчээ. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57,0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10,3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлдхэдийнээөртсөн талаар УИХ-ындарга хэлсэн үгэндээ онцолсон.Иймд бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой гэдгийг дурдаад үндэсний хэлэлцүүлэгт амжилтхүссэн юм. Монгол Улсын бэлчээр нутгийнөнөөгийн төлөв байдал, Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж, Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага, Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд, Малчдынсанаачлагаарбэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийж,хөдөө орон нутаг ирсэн 800гаруй малчид төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм. Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Д.Булгамаа Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал-ын талаар илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, Монгол орны бэлчээрийн талаас илүү хувь нь соргог төлөв байдлаас өөрчлөгдөж харилцан адилгүй хэмжээгээр доройтсныг дурдаад ялангуяа байгалийн аясаар сэргэх боломжоор муу, ургамалжилт төдийгүй хөрсний элэгдэл эвдрэл хавсарч доройтсон талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Өвөг дээдсээс уламжлан ирсэн бэлчээр ашиглах алтан дүрэм болох даацыг үл хэтрүүлэх, тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамалд нөхөн төлжих боломж, хугацааг олгох шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчдод анхааруулж байлаа. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлоготөлөвлөлтийн газрын даргаМ.Энх-Амар Бэлчээрийн тухай хуулийн үзэл баримтлалын талаар танилцуулсан.Уг танилцуулгад, Монгол улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газарт бэлчээр, хадлангийн талбай 112,1 сая га газар байгаагийн 1,5 хувь нь хадлангийн, 96.1 хувь нь буюу 110.4 сая га газар нь бэлчээрийн газар аж. Гэвч өнөөдрийг хүртэл бэлчээрийн тухай бие даасан хуулийн зохицуулалтгүй байна.Мөнхуулийн төсөл нь бэлчээрийг нийтээр ашиглан хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, даацад нь тааруулан хуваарьсэлгээтэйгээрзохистой ашиглах, малын тоог өсгөснөөр ашиг олох биш, нөөцөд тааруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн малчдын бүлгүүд хил зааг тогтоосон гэрээт бэлчээрийг ашиглах эрх зүйг бүрдүүлснээр гэрээт бэлчээрээ даацад тохируулан зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээ, нутаг усны малчдын хамтын ажиллагааны нэгдэл бэхжих, эрх нь хөндөгдсөн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг нийгмийн тэгш, шударга ёс хангагдах, бэлчээрийн унаган төрхийг сэргээн сайжруулснаар бэлчээрийн 100 гаруй зүйлийн ургамлааридээшлэсэнмалаас органик хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх хүрээ тэлэх зэрэг олон талын ач холбогдол, үр нөлөө үзүүлнэ гэжтөсөл санаачлагчид үзжээ. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулж хэлэлцүүлэгт оролцсон малчид, төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн. Төлөөлөгчдийн зүгээс бэлчээрийн тухай хуулийн төслийг нэн даруй батлах шаардлагатайг онцлохын зэрэгцээ малын тоо толгойг цөөрүүлэх, улсын сайн, аварга малчин шалгаруулахдаа тоо бус чанарт анхаарсан журам боловсруулах, малчдын өвөлжөө, хаваржаа болон сэлгээний газрыг эзэмшүүлж, хадлан бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээх, отрын бүсийн зохицуулалтыг оновчтой тодорхой болгох, бэлчээрийн тухай хуульд говь, хангай, хээрийн бүсийг харгалзсан зохицуулалт, уул уурхайн лицензийг олгохдоо бэлчээр сүйтгэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байхаданхаарах шаардлагатай гэсэн саналуудыг илүүтэй хэлж байлаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:Чанартай бүтээгдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймгийн иргэд хөдөлмөрчидтэй /2019.05.03/ уулзлаа. Тэрээр МУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсож, хариулт өгсөн юм. Сүхбаатар аймгийн иргэд газар тариалангийн трактор тоног төхөөрөмж, төмс хүнсний ногооны үнэ, хаврын тариалалт, үр үржүүлэг, ногооны борлуулалт, хүүхэд харах үйлчилгээний төсөв, малчдын нийгмийн асуудал, бэлчээрийн мал аж ахуйг олон улсад сурталчлах, шүүх байгууллагын тогтолцоо цалин урамшуулал, улс төрийн намын талцал, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилтны нийгмийн асуудал, шагнал урамшууллын асуудлыг хөндсөн юм. ХХААХҮ-ийн сайд Хүнсний ногооны үнийн хувьд гарал үүсэл нь баталгаатай чанартай бүтээгдэхүүн өртөгтэй байх зарчим руугаа явна. Гарал үүслийн баталгаагүй хүнснээс болгоомжлох хэрэгтэй. Цаашдаа чанартай бүтээдэхүүнээр хангах бодлогыг түлхүү барина. Өвлийн хүлэмжийн асуудал зайлшгүй чухал асуудал. Хүлэмжийг асуудлыг анхааран дэмжиж байна. Хаврын тариалалт эхэллээ. Тариалалт хийгээд санаачлага гаргаад хөөцөлдөж байгаа хүмүүсийг зохион байгуулаад, хоршоо хэлбэрт оруулаад үйл ажиллагааг зохион байгуулвал 5 хүлэмжийг өгнө. Үүндээ тариалаад ган гачигаас хамаарахгүйгээр ургацаа бүрэн аваарай. Усын асуудал анхаарал татаж байна. Өнөөдрийн ус цэвэршүүлж байгаа төхөөрөмж шаардлага хангахгүй байна. Усны төхөөрөмжийн асуудал дээр тал талаасаа анхааран ярилцаж байна. Орон нутагт нам гэж талцаж бие биеэ үгүйсгэхээсээ илүүтэй, улс орны хөгжил дэвшил хүн ардынхаа амьдралын чанарыг сайжруулах үйл хэрэгт нэгдэж ажиллах нь чухал байна. Бэлчээр ашигладаг түүнийгээ хамгаалдаг асуудлыг зохицуулж өгөх зорилготой хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Малзүйч, хөдөө аж ахуй ажилтны асуудлыг анхаарч үзэх гэдэгтэй санал нэг байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна. Энэ хуулиар мал эмнэлэг, үржлийн асуудлыг мал эрүүл байх асуудлыг шийдэж байгаа хүмүүс нь хөдөө аж ахуй мэргэжилтнүүд юм. Тиймээс эдгээр хүмүүсийг анхаарна. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бүрэн хамруулах ажлыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын цэцэрлэгүүдийн хажуугаар хувийн цэцэрлэгүүд, төрийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллах үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 156 цэцэрлэг ашиглалтад орно гэв. Тэрээр иргэд хөдөлмөрчид та бүхний тавьсан асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллана гэдгийг онцлов.

ХХААХҮ-н сайд Ч.Улаан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Элчин сайдИйржиБродскийХХААХҮ-н сайдын үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломж бололцоо байгаа талаар онцлон тэмдэглэсэн юм.Сайд Ч.Улаан хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж Төрийн өндөр дээдтөвшнийхарилцан айлчлалыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.Харилцан айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Чех Улсад айлчлал хийх, мөн энэ оны 09 дүгээр сард Чехийн Сенатын даргаар ахлуулсан бизнесийн төлөөлөл Монгол Улсад зочлох талаар талууд онцлон ярилцсан. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газрын Хөгжлийн АгентлагийнМалыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авахтөсөл 2011-2012 онуудад Малын удмын сангийн үндэсний төв дээр хэрэгжсэн. Энэ төсөлМонголынмал аж ахуйн салбарт малыгээмэгжүүлэх, малыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, Малын удмын сангийн үндэсний төвийнчадавхыгсайжруулахад үр дүнгээ өгч, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц өгсөн богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төсөл юм. Мөн малын удмын сангийн орон нутгийн мал үржүүлгийн техникч нарыгчадавхжуулах, үр азотын хангамжийг нэмэгдүүлэх, үхэрт хөврөл үр шилжүүлэн суулгах биотехнологийн дэвшилтэт арга хэмжээг туршин нэвтрүүлэх зорилгоор 2013-2015 ондҮхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулахтөслийг амжилттай хэрэгжүүлсэн.Түүнчлэн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буйСүүн бүтээгдэхүүн-дадлагын төв 11-18ми-01төслийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжил сургалтын төвд сүүний тоног төхөөрөмж, зөөврийн саалтуурыг 2018 оны 10 дугаар сард бэлэглэж үр өгөөжөө өгч байна. Үүний үр дүнд сүүн бүтээгдэхүүниогуртүйлдвэрлэж байна. Чехийн талаас Ойн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлж Шарын голд ойн төсөл хэрэгжүүлж буй, бөхөн, тахь хамгаалах чиглэлээр ажиллажбайна. Мөнхоёр орны Үндэсний Их Сургууль хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн жилд 12оюутангЧех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцуулдаг байсныг 13 болгон нэмж тус сургалтынквотодхөдөө аж ахуйн салбарыг түлхүү хамруулах талаардурдсаныгСайд Ч.Улаан талархан хүлээн авсанюм. Сайд Ч.Улаан 2018 оны 05 дугаар сард зохион байгуулагдсан Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд салбарын чиглэлээр тусгагдсан ажлыг эрчимжүүлж ажил хэрэг болгохыгБүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайддэмжин хүлээн авч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд нарны эрчим хүчээр цэнэглэгддэг сүү хураах танк машиныг Монгол Улсад оруулж ирэх саналтавьсныгСайд Ч.Улаан нааштайгаар хүлээн авч,талууд ороннутгийн мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийг эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг Монгол Улсад байгуулахад мөн малын ген фондыг сайжруулах, малын бүртгэлжүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад хоёр орны хувийн хэвшлийн харилцаа хамтын ажиллагааг дэмжин ажиллахзэрэг асуудлаар хэлэлцэж харилцан тохиролцлоо.

Монголбанк өнгөрсөн сард 1.1 тонн алт худалдан авлаа

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Монголбанк 2019 оны 4 дүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2019 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Монголбанкны 2019 оны 4 дүгээр сард алт худалдан авалт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой юм. 2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа. График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг) График 2. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн) График 3. 2019 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.