ХҮМҮҮН БИД ИЧИГ, ИЧИГ Ноднин бараг өдий багцаанд Хүмүүний сүйрэл I, II бодролоо бичиж байснаа үргэжлүүлэх учир шалтгаан гэнэт гараад, ийнхүү үзэг цаас нийлүүлж сууна. Уул нь үргэлжлүүлье ч гэж бодоогүй байсан чинь цаанаасаа ийм учиртай юм санж. Юу вэ гэвэл, өнөөдөр 2012 оны 12 дугаар сарын 22-ны өглөө болж байна. Унтаж сэрчихээд бодож байсан чинь сонин сонин санаа орж ирээд болдоггүй, тэднийгээ алдчихаас өмнө ер нь босож цаасан дээр буулгадаг хэрэг гэж бодлоо л доо. Юун тухай өгүүлэх гэж буйг уншигч Та бараг л гадарлах шиг боллоо. Өчигдөр өглөө сургууль дээр хичээл номгүй ч гэсэн хуучин хэвшлээрээ ажил руугаа гартал уул нь хүн амьтан хахалдаж байдаг манай Бага тойруу, Их сургуулийн гудамж нэг л эл хульхан, машин тэрэг ч цөөн юм шиг, юу билээ, өнөөдөр чинь амралтын өдөр бил үү гэтэл бас л биш, Баасан гараг, хичээл хаачихсан бил үү гэтэл, бас л биш, тэгтэл харин гэнэт Өө, нээрэн тийм л дээ. Өнөөдөр чинь өнөө дэлхий сөнөх өдөр гэж санаанд ордог юм байна. Гэтэл ийм сайхан өглөө дэлхий сөнөчих байх даа гэсэн шиг л нар мандаж байх юм. Ажил дээрээ иртэл манай муу хэд бараг цөмөөрөө ширээ ширээндээ сууцгаагаад, ерийн өдрөөсөө ч завгүй ажлаа хийгээд байцгааж байна, бас зүгээр ч үгүй хааяа нэг бие биенээрээ тоглоом тохуу хийсэн шиг суух юм. Би тэднээрээ бас нэг наадам хийчихмээр санагдаад, Та нар чинь хэр баргийн хэрэгтэй, хэрэггүй зар олоод сонсчихдог атлаа очиж очиж дэлхий сөнөх зар дуулаагүй улс уу? гэсэн чинь Том Галаа тэндээс Энэ хавиар мухар сүсэгтэн алга шиг байна гэв. Эдний ихэнх нь миний шавь нар болохоор би бас битүүхэндээ бахархах ч шиг Тийм ээ, бараг хоёр жилийн өмнөөс л Маяагийн цаг тооллоос үсэрсэн цуу яриа дэгдээд, энд тэнд лекц уншихад надаас зарим нь Энэ тухай юу гэж бодож байна гэдэг байлаа. Би эрхбиш шинжлэх ухааны хүн юм болохоор сансар судлал, одон орон, астрофизикийн үнэнийг л итгэдэг учир За ер нь хэдүүлээ 12 сарын 22-нд уулзангаа яриагаа өрнүүлбэл яасан юм гэдэг байлаа. Хоёр жилийн өмнө Эртэч монголынхондоо бас тэгж хэлж байсан санагдана. Оюутан шавь нар маань сониучирхаад асуухад нь Намайг 21-нд хичээл, шалгалтаа хойшлуулна гэж битгий бодоорой гэдэг байлаа. Тэгээд ч өчигдөр өнөөдөр хоёр надад хичээл, шалгалтын аль нь ч алга байлаа. Тэр дэлхий сөнөхийн өмнөх өдөр нь болохоор магистрын хичээл, захиргааны хурлын дараа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр захирал, академич Л.Болдын илтгэлийг шүүмжлэх үүрэг ногдоод, дараа нь СУИС дээр Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойн хурал дээр илтгэл тавина гээд орой болтол ажиллаад зав байсангүй, юун яасан Дэлхий сөнөхтэй мантай. Өчигдөр тэр дэлхий сөнөх өдөр нь, Хэл зохиолын хүрээлэнгийн хурал дээр толь бичгийн асуудал ярилцах учир толь зүйчдээс юм асууя гээд очсон билээ. ШУА-ийн хурлын танхимд хүн цөөрсөн ч гэсэн хэлэлцүүлэг ид явж байна аа. Би ч санасан бодсон асуултандаа хариу авчихлаа. Миний ярих гэсэн гол зүйл энэ биш л дээ. Маяагийн цаг тооллоос үсэрсэн цуу ярианд хүн төрөлхтөн маань бяцхан үймрээд авсан тухайд юм. Аанайхан манай хоёр хөрш, манайх гурав. Мэдээллийн бүхий л сувгаар элдэв таамаг таамнал хөврөөд манайд л гэхэд эсгий гэр, лаа шүдэнз дуусаад, үнэ нь тэнгэрт хадсан сураг байна. Юу ч гэсэн Баянхошуу-нд байдаг дампуурах дөхсөн Монлаа компанийн агуулах хоосроод бизнес нь цэцэглэх тал руугаа орсон сурагтай. Овоо бэл бэнчинтэй зарим нь тэр тусмаа физик боловсролтон хүртэл ураг садангаараа хотоос зайдуу олноор нь эсгий гэр давхарлаж бариад, түлээ түлш, хоол хүнс базаагаад авсан ч гэх шиг хавь ойрын амралтын газрууд хүнээр хахсан ч гэх шиг Үгүй яах вэ, амьд мэнд үлдчихье гэсэн нь юу нь буруу байх вэ. Гэхдээ энд манай овоо сэхээтэн гэгдэх хүн урьд нь аав ээждээ эсгий гэр аваад өг гэхэд хад хайрцаг шиг байсан мөртлөө энэ дуулианаар сэмхэн гэр аваад барьчихсан байсан нь ичиг, ичиг гэмээр Дарга даамлууд биднийгээ орхиод дэлхийн сүйрлийн дараа үлдчихье гэсэн санаатай байсан бол ичиг, ичиг Биднийг сөнөчихсөн хойно та нар хэнийгээ удирдах юм болж байна? Гэхдээ арай ч тэгээгүй байлгүй дээ За ер нь тэгээд хүн төрөлхтөн маань хаа хаанаа шинжлэх ухаанд биш, шинжгүй муу цуу ярианд итгээд үймэрч байгаа бол ичиг ичиг Уул нь сэтгэлгээний овоо өндөрлөгт гараад байгаа гэж бодсон юм сан. Гэхдээ би үүгээрээ шинжлэх ухааны танин мэдэхүйг хамгийн төгс төгөлдөр гэж тунхаглах гээд байгаа ч юм биш, шинжлэх ухаан бол ганцаар ноёлох ёстой танин мэдэхүй ч биш Түүнд итгэж болох юм гэж бий, тайлж гүйцээгүй, тайлж хүч хүрэлцэхгүй нууцас ч гэж бий. Шинжлэх ухааны хүрэхгүй аглагт урлаг, хөгжим, яруу найраг хүрэх ч гэж бий. Чухам энэ тухай би өчигдөр орой СУИС дээр илтгэл тавьсан сан билээ. Энэ удаагийн дэлхий сөнөх тухай цуу ярианы учир тохиол бол чухамдаа шинжлэх ухааны гарын доорх л юм байхгүй юү. Түүнээс биш дэлхий сөнөх учир тохиол огт байхгүй гэх гээд байгаа ч юм биш, хэзээ нэг цагт ийм учир гарч мэдэх л хэрэг. Гагцхүү энэ удаагийнх бол арай л хэрээс хэтэрсэн явдал боллоо гэх гээд байна. Хамгийн гол нь үй олныг хэлмүүлж, сочоож байж олз омог олж байгаа бол бүхнээс ичгэвтэр, жигшмэртэй зүйл. Олз олборын төлөө амь амьдралаа тавигсад, үнэт зүйлсээ алдагсад ичиг ичиг 12 сарын 21-тэй холбоотой үй олон марзан жишээ цугларсан боловч хэн ч гэсэн ичмээр зүйлээ хэлүүлэх, хоригоо уудлуулах дургүй байдаг болохоор үүгээр цаг цаасаа гарздахаас түдгэлзээд гол зүйлдээ оръё. Энэ бүхний эцэст үлдэж буй хамгийн гунигт бодол бол хүмүүн бид чинь улам л тэнэгрээд, моншроод байгаа юм биш биз гэсэн эргэлзээ тээнэгэлзээ Мянган жилийн өмнөхөөс, хоёр мянган жилийн өмнөхөөс бид ухаантай болсон уу гэсэн асуулт??? Өнөөгийн энэ байж байгаа царайг харвал үгүй л бололтой Хэн ч биднийг, юу ч гээд мунхруулж дөнгөх юм байна гэсэн харуусал. Өнгөрсөн 11-р сарын сүүлээр шаалуу хүү Ромул, Ремул нарын үндэслэсэн Ром хотод зочилж, эртний хаадын цогцолбор Форо Романо /Foro Romano/ археологийн хотоор зочилж, түүний нөхөн сэргээсэн зургийг үзээд, үгүй энэ чинь 2000 гаруй жилийн өмнө ийм үзэсгэлэнт хот цэцэглэж байсан гэж бодохоор санаанд багтахааргүй байлаа. Амьгүй чулуу шороог амилуулан уянгалуулсан уран баримал, уран барилгын чуулбар нь шүү дээ. Одооны сандвичин байшин, шилэн овоолгуудтай зүйрлэх ч юм алга. Хүүхэд биш, өндрийг бол тооцохгүй шүү. Арай урлаг сэтгэлгээ маань төрөл арилжсан юм биш биз Уран барилга, хот байгуулалт гэснээс өнөөдөр манайхан хот байгуулалт гэдгийг хаяа хаяа дэрлүүлэн өндөр юм босгох гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол дуу дуугаа авалцаж, бие биенээсээ сочсон хашгираан юм. Юуных нь хот байх вэ дээ. Хэдэн жилийн дараа нийслэлд маань амьд хүн амьдрах аргагүй болоод, Хот байгуулалтын дампуурлын музей болох вий гэж эмзэглэх юм. Яагаад гэвэл энэ их юмыг чинь эргүүлээд яаж буулгах юм, хааш нь зөөж нүүлгэх юм, бөөн зардал сүйтгэл болно биз дээ Тэгсэн доорхноо ичих нүүрэндээ илгэ нааж байгаад, бодлогогүй байгуулсан хот ингэж дампуурдаг юм гэсэн шүү музей болгоод, даян дэлхийд интернетээр зарлаад, жуулчдыг уривал харин лут их ашиг олж магадгүй. Цөөн хэдэн хөтөч тайлбарлагч үлдэнэ л биз. Уг нь энд Засгийн ордон байлаа энд Дуурийн театр байсан юм л даа гээд л гадаад хэлээр ярьчихдаг хэдэн хүн байхад хангалттай. Хот байгуулалт, уран барилгын соёл мэддэг улс яаж ингэж болдгийг гайхан шогшрог. Яах вэ бид газаргүй юм биш, Орхоны хөндий рүү пүүгээгээ аваад нүүцгээхгүй юү Тэгээд харин алдаан дээрээ суралцаад ёстой нэг хот шиг хот байгуулаад авахгүй юу. Ер нь өөрсдөө чадахгүй бол гаднаас чаддаг мэргэжлийн хүн ганц хоёрыг урихад яадаг юм. Банкны захирлууд л уриад байх юм. Миний анд Ромын уран барилгачин Грациано Капитини л гэхэд уг нь ингэчих юм сан гээд л үглээд, шогшроод явдаг юм. Гэхдээ хардаад байвал өөр хүн урихгүй юу. Италиар дүүрэн уран баригачид байж байна билээ. Ойрд мянган жилийн өмнөхөөс, хоёр мянган жилийн өмнөхөөс бид ухаантай болсон уу гэсэн асуулт л зовоогоод байдаг боллоо. Үүнд хариу өгч магадгүй нэг судалгаа ч гарсан байнаа. Генетикийн чиг хандлага сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаанд хүн төрөлхтөн оюун бодол, сэтгэцийн чадвараа алгуурхан алдаж байна гэж бичжээ. Судалгааг тэргүүлэн ажилласан, Стэнфордын их сургуулийн генетикч Жеральд Крабтрийн баталснаар хүн төрөлхтөн 2000-6000 жилийн өмнө хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн аж. Үүнээс хойш генетикийн хувьслаас болж оюуны чадамжаа алдсан байна. Хүмүүс 6000 жилийн өмнө хоол хүнсээ олж, үр удмаа өсгөх чадварыг маш сайн эзэмшиж эхэлсэн. Харин ийм чадварт суралцаагүй нь мөхөж байв. Гэтэл бидний үед амьдрахад илүү хялбар болж, амьд гарах дадал зуршлаа алдсан гэж Крабтри тэмдэглэжээ. Үүнээс гадна хүний уураг тархи генетикийн мутацид эмзэг болж, оюуны хоцрогдолд орсон гэнэ. Оюун ухааныг бүрдүүлэхэд 2000-5000 ген ордог болохыг Крабтри тооцоолсон байна. Гэвч энэ тоо 3000 жилийн өмнөхөөс буурч эхэлжээ. Энэ хугацаанд хүн төрөлхтөн дор хаяж генетикийн хоёр том мутацид орсон аж. Энэ үйл явцыг бас чамгүй түргэтгэж мэдэх зүйл бол саяхан манай их хурал баталсан генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн [англиар: Genetically Modified Organism (GMO), францаар: Organisme Gntiquement Modifi [OGM] байгаа юм даа. Европод ийм ургамал ногоо тариалдаг талбайнуудаа устгаад, зөвхөн хязгаарлагдмал, хяналттай хүрээнд тариалж, дээрх шошгыг томоор сануулж бичээд, хямд үнээр зардаг байхад манайх их хурлаараа баталж л байх юм. Манийгаа маанагдуу болговол удирдахад амар гэж бодсон юм болов уу даа. Биеэр мэдэх зүйлээсээ ярихад хөгжилтэй орны залуус маань ерөнхийдөө эрхийн тэнэг, маанаг гайхлууд болсон шүү дээ. Өнөө Оросын зохиолч Денис Иванович Фонвизиний зохиолоо нэрлэсэн Өсөөгүй гайхлууд /Недоросль/ чинь захаас аван, замаас үргэлжлэх болсон. Ямар сайндаа франц залуусын дунд асуулга судалгаа явуулахад 60 гаруй хувь нь төрийн захиргааны ажилтан болох хүсэлтэй гэсэн саналтай байж, хүмүүсийг алмайруулсан байх вэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бараг хэзээ ч халагдана гэж айхгүй, өдөр тутам харьцангуй чөлөөтэй байдаг нэг ажил шуу юм олж аваад, тэгс ингэсхийж, бэлэн цалин хүртчихээд долоо хоногийн өдөр цагийн ихэнхийг бар, ресторанд суусан шиг, эсвэл долоо хоногийн сүүлээр далайн эргийн наран шарлагын талбай дээр нүцгэн тарвалзсан шиг ганц олдсон насаа өнгөрүүлчих бэртэгчин хүсэл мөрөөдөлтэй гэсэн үг. Чөлөө цагаараа дурлалгүй үнсэлцэж, хурьцалдана. Тэгээд л бол оо. Энэ хэр зэрэг лут мөрөөдөл вэ, тэгээд гол нь жар гаруй хувь нь гээд байгаа шүү. Ер нь энэ газрын хүмүүс хоолны ширээний ард бараг ихэнх цагаа бардаг бөгөөд ойр зуурын яль шальгүй ярианд хамаг үнэтэй цагаа зарцуулдаг. Америкт гэхэд хар нялхаасаа алаан хядаантай кино энэ тэр үзсээр байгаад, сэтгэцийн хийрхэлтэй болцгоодог юм шиг. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Америкийн 20 настай залуу Адам Ланза ээжийнхээ толгой руу дөрөв буудаж цааш нь харуулчихаад, бага сургуулийн 20 хүүхэд, 6 багшийг автомат буугаар шүршиж хөнөөснийг та бүхэн сонсоо байлгүй дээ. Энэ бол ирээдүйн иргэншил хаашаа явж буйн нэг жишээ бөгөөд ганц удаа гарч буй хэрэг биш. Өнөө бидний үлгэр загвар болгон ярьдаг америк соёл, иргэншил гээч маань энэ. Гэтэл одоо болсон чинь тэр алаан хядаантай кино, үзвэрээ хориглохоор болоод байна. Явж явж Хоононгийн Цэвэгмид гэдэг монгол өвгөний надад ярьж өгсөн Цагаан агуйн хэлэлцээн гэдэг домог санаанд орж ирээд байна. Цагаан агуй гэдэг нь өнөөх алдартай, орос, америк, монгол археологчдын судалсан манай Баянхонгор аймгийн Баянлигийн Цагаан агуй шүү дээ. Одоогоос 800000-аад жилийн өмнө хүн сууж, чулуун багажаа урлаж байсан газар гэдгийг аль хэдийнээ тогтоогоод Монголын түүхийг урагшлуулсан тэр агуй. Тэр газар одоогоос 3000 жилийн өмнө нэг том хэлэлцээн болсон юм гэнэ ээ. Тэр нь юун тухай юм гэсэн чинь хүн хүмжих тухай ярьсан юм гэнэ. Хүмжих гэдэг нь юу юм гэсэн чинь хүн өөрөө өөртөө хэрэгтэй бүх л юмаа хэний ч гарыг харалгүй хийж урлаж эдэлдэг байх тухай юм гэнэ. Тэгж л чаддаг байсан цагт монгол хүн хэний ч доор орохгүй, устаж алга болохгүй гэж хэлэлцсэн юм гэнэ. Түүнийгээ бас их нууцалж хойч үедээ амаар дамжуулсан юм гэнэ. Тэгэхээр энэ нь өнөөгийн бидний ойлгодог хүмүүжих арай биш байгаа биз. Харин хүн хүн болох тухай гэсэн үг. Хүн яавал хүн байдаг вэ гэхээр өөрт хэрэгтэй бүх юмыг олж эзэмшиж, урлаж бүтээж чаддаг байсан цагт л хүн хэвээр байх юм гэнэ. Энэ нь хэдийвээр баларлаг цагийн домог боловч нэг чухал философи санаа хэлээд байгаа биз. Тэр цагийн хүн өөрсдөө багаж зэмсгээ үйлдээд, түүгээрээ өөрсдөө хоол хүнсээ олж төхөөрч идээд, нүцгэн биеэ хувцаслаад, хэрэг гарвал биеэ анагаагаад, үр хүүхдээ дагуулан сургаад, орон гэрээ төвхнүүлээд яваад байдаг байж. Гэтэл өнөөгийн бид болохоор тэднийгээ агуйд л сууж байсан юм чинь биднээс яавч тэнэг байсан байж таараа гэж бодоод байдаг. За, уучлаарай, тэгвэл тийм биш, тэдний уураг тархи, сэтгэхүйн хөгжил биднийхээс илүү ч байсан байж болзошгүй. Илүү биш юм бол дутуу л лав байгаагүй гэсэн үг. Сэтгэх арга барил, шүтэх шүтлэг нь өөр байсан байж болно л доо. Бэлэн технологи ашигладгаа ухаантай болсон гэж тооцож болохгүй л дээ. Өнөөдөр бид ухаантай боллоо гээд дэлхий сөнөх сургаар эсгий гэрээ л бараадаад байгаа биз дээ. Өөр илүү шийдэл олох нь яасан юм. Магадгүй эсгий гэр лүүгээ тоож шагайдаггүй олон хүн энэ өдрүүдээр чухам л гэр барьцгаажээ. Далд ухамсрын гэмээр энэ үйлдэл чинь бидэнд нэг л юм хэлээд байна даа. Монгол язгуур соёлоо судалж, сурвалжлах ажлаар насны ихэнхээ барсан над мэтэд энэ нь хувь заяаны гашуу юм шиг санагдаад байна. Ямар ч хүн аймшигтай тулгарахдаа ээжийгээ дууддаг шиг, та нар минь аюулын чимээнээр эсгий гэрээ дуудацгаалаа. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гээд байна гэвэл, та бидний өвөг дээдсийн бүтээсэн өв их соёл чинь санаандгүй байтал ийн хэрэг болдог юм шүү. Тийм болохоор тэнүүн амгалан явах үедээ тэр бүхнээ бүү адалж шоолж байгаарай л гэх гээд байна. Яагаад гэвэл энэ маань монголчуудыг, биднийг хүмүүн болгосон суурь ухаан, ухаарлын учиг юм шүү гэх гээд байна. Тэгээд урьд өмнөх нийтлэлд давтсанаа дахиад хэлэхэд бид сэтгэлгээний морио юүлэх цаг болсон байна. Монголчууд бид бол байгалийн ном, хүмүүний ном хоёрыг уншиж байж хүмжиж, хүмүүн болцгоосон юм шүү дээ. Одоо түүнээсээ ичиж цэрвээд байхын хэрэггүй л болов уу. Ноднин өдийд Францын Тур хотын ойролцоо байдаг Леонарда Да Винчийн амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөсөн Кло Люсе шилтгээнд зочлох үеэр энэ их хүний хэлсэн мэргэн үгсийг ханан дээр нь барласан байсны дотроос нэгэн мэргэн үг миний санаанаас огт гарахгүй байна. Тэр бол Байгаль хэзээ ч алддаггүй, хүн л алдаа гаргадаг гэсэн үг болой. Монголчууд их эртнээс чухам яг ийм л сэтгэлгээгээр явж, байгалийн номыг уншиж, түүнтэй зохицож, ертөнцийн хамгийн тулгуур үнэнд тулсан учраас цагийн цавиргааг гэтэлж, тэсэж үлдсэн юм. Бидний өвөг болох монгол Леонарда ийн сэтгэж үр удмаа хүмүүн болгосоор ирсэн юм. Хүн- хэрээ юу гэж донгосохоос илүүтэй, хон хэрээ юу гэж донгодохыг сонсож, тайлж чаддаг байсан гэсэн үг. Гагц бид өөрийн гэсэн болгоноо голж шилдэг ёрын зантай болчихжээ. Уул нь байгалийн номд итгэдэг хэвээр байсан сан бол 12-р сарын 21-нд тэгж үймж аймах, элэг доог болох огтхон ч хэрэггүй байлаа. Монголчууд бид ичиг, ичиг. С.Дулам 2012. 12. 22 Алтан тэвшийн хөндий
1.Хүүхэдтэйгээ тогло Та маш чухал ажил амжуулах шаардлагатай байсан ч үүнийгээ хойш тавьж хүүхэдтэйгээ тогло. Тэд тоглоомыг өөрсдөө удирдах боломж олговол хайрлах, ухаарах ухаан сурдаг юм. 2.Хүүхдээ хүндэл Таныг бага байхад тэр бүр хүндэлж байгаагүй, одоо ч гэсэн найр тавиад байдаггүй байж болох юм. гэхдээ та хүүхдээ хайрла. Тэгснээр тэр өөрөө хүндэлж бусдыг хайрлаж сурна. 3.Хүүхдээ зөвхөн сайн юм хийнэ гэдэгт итгэлтэй бай Тэднийг чадлынхаа хэрээр хийсэн зүйлийг нь Зөв байна, Зөв болж байна гэж батлан хэлж байгаарай. 4.Хүүхдээсээ таашаал авч бай Хүүхдийг хүчтэй, шаламгай, авъяастай, хайр хүрэм, хэрсүү, ухаантай, сайхан хэмээн дөвийлгөн сайшаасан хэллэг үргэлж дагалдах ёстойг ямар ч үед бүү төвөгшөөгөөрэй. 5.Хүүхдээ сонс Таныг бага байхад хэн ч сонсож, ойлгодоггүй байж, гэхдээ та хүүхдийнхээ үгийг анхааралтай сонсвол та өөрийгөө тантай нэгэн түвшинд тавьж, сэтгэн бодох чадвар нь сайжирч, өөртөө тулгарсан бэрхшээлийг давж чаддаг болно. 6. Хүүхэддээ сонирхох боломж олго Хүүхэд заримдаа таныг сандаргадаг. Тэд дандаа элдэвт дурлаж сониучирхан явдаг. Мөн шинэ сэргэг зүйлүүдийг ч сэдэх асар их нөлөөтэй байдаг. 7.Хүүхдээ үнэл Хамгийн сүүлд таныг үнэлж байсныг та санахгүй байж магад. Гэхдээ хүүхдээ хэрхэн биеэ авч явж байгаагаар нь, ямар сонирхол үзэл бодолтой байна, яг тэр байгаагаар нь үнэлж магтаж бай. 8.Хүүхдээ өөрийн гэсэн шийдвэр гаргах боломж олго. Тэдний зарим нэг шийдвэр танд буруу юм шиг санагдаж бухимдуулсан ч хүүхдээр өөрөөр нь шийдвэр гаргуулахыг хичээ. Ингэж байж л тэд өөртөө итгэлтэй бие даах чадвартай болдог юм.
Интернет хөгжөөд интернетээс олдохгүй зүйл гэж байхгүй болжээ. Гэхдээ зөв, богино хугацаанд өөрийн хүссэн зүйлээ олж авах аргыг залуучууд төдийлөн сайн мэдэхгүй байх шиг санагддаг юм. Үнэхээр зөв газраас мэдээллээ хайвал ямар ч зарлагагүйгээр, богино хугацаанд мэдээлэл олох боломжтой юм. Тэгвэл дараах хэдэн байдлаар та мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. 1. Мэдээ, мэдээ мэдээллээс хоцрохгүй байх Мэдээж хамгийн чухал зүйл бол мэдээ. Мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг хүсэгчидийн мэдээлэл авах гол хэрэгсэл бол яах аргагүй интернет. Тв гээр зөвхөн цөөн хэдэн мэдээг үзэхээс гадна танд сонголт байхгүй. Гэтэл мэдээний сайтууд тв гээс хавь илүү хурдан шуурхай хугацаанд мэдээ мэдээллийг цацахаас гадна та мэдээний сонголтоо хийх боломжтой. 2. Хэлний мэдлэгээ сайжруулах Интернетээр хэсэх нь өөрөө таны хэлний мэдлэгийг хөгжихийг шаардана. Мөн танд хэлээ сайжруулах олон боломжийг олгоно. Интернетээр олон үнэгүй сурах бичгүүд байхаас гадна та хичээлд суух боломжтой. Жишээ нь та япон хэл сурахыг хүсвэл япон хэлний онлайн хичээлд сууж болно. Сургалтууд нь төлбөртэй, төлбөргүй гээд олон янз байдаг. 3. Нэвтэрхий толь Үүнд Wikipedia г нэрлэж болох юм. Wikipedia нь ямар ч нэвтэрхий тольноос илүү танд бүх төрлийн мэдээллийг өгж чадна. Та эндээс түүхэнд болсон үйл явдал,он цаг хугацаа бүгдийг нь харах боломжтой. Та эндээс өөрийн ерөнхий мэдлэгээ дээшлүүлээрэй. 4. How-To буюу Зөвөлгөөнүүд Зөвөлгөөнүүд нь таны өдөр тутмын амьдралд хэрэг болох мэдээллүүдийг агуулсан байдаг. Жишээ нь манай сайтын Зөвөлгөө буланруу ороод өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой. Эсвэл та хэлэндээ сайн бол How-To сайтуудруу ороод өөрөө хэрэгтэй зөвөлгөөгөө уншиж болох юм. 5. Newsletter буюу мэдээний товхимол Та хэрвээ өөрийн ажиллаж буй салбарынхаа сүүлийн үеийн ололт, мэдээ мэдээллийг байнга авч байхыг хүсвэл тухайн нэг сайтаас Newsletter хүлээн авах хэрэгтэй. Та өөрийн мэдээ хүлээн авахыг хүсэж буй сайтдаа бүртгүүлсэнээр таны мэйлд тухайн сайтаас мэдээ, мэдээлэл ирж байх юм. Ингэснээр та нэг сайтруу мэдээ унших гэж байн байн орох албагүй. Та мэйлээ шалгахад л болоо гэсэн үг. 6. Боловсролын зэрэг авах Энэ нь та онлайнаар мастерын, бакалаврын зэрэг хамгаалах боломжтой гэсэн үг. Төлбөр нь өөрийн биеэр тухайн улсад очиж сурахаас хамаагүй хямд тусах болно. Хэдэн жилийн өмнө сургуулиуд онлайнаар зэрэг олгох явдал цөөхөн байсан бол одоо сайн сургуулиуд энэ төрлийн сургалтыг өргөнөөр хэрэгжүүлж эхлэж байгаа. 7. Review буюу хүмүүсийн санал болголт Та шинээр байгуулагдсан үйлчилгээ, газруудын танилцуулга, сайн чанарын бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдлэгээ өргөжүүлье гэвэл хүмүүсийн болоод мэргэжилтнүүдийн санал болгож буй зүйлсийг унших хэрэгтэй. Жишээ нь манай сайтын Санал Болгоё хэсгээс театрт гарч буй кинонууд болоод үйлчилгээ сайтай газруудын талаарх танилцуулга, мөн тэдгээр газруудаар үйлчлүүлсэн хэрэглэгчидийн санал сэтгэгдэлийг уншиж болно. Ингэснээр та тухайн зүйлийн талаар бүх төрлийн мэдээллийг авах боломжтой болж байгаа юм. 8. Асуултууд Танд тодорхой нэг асуудлаар зөвлөмж, хүмүүсийн санал бодол хэрэгтэй байвал интернетээр хүмүүст хандаж болно. Жишээ нь танд сайн чанарын компьютер авах шаардлага гарсан бол messenger, чат, блог гээд сайтуудаар хүмүүстэй харилцаж хаанаас сайн чанарын компьютер авахаа мэдэх боломжтой. Америкчуудын хувьд Yahoo н Ask д ихээр ханддаг. 9. Бэлэн материал Оюутан сурагчидад бие даалт, гэрийн даалгавар, судалгааны ажил хийх, эссэ бичих үед бэлэн материал хэрэг болох үе гардаг. Тэгвэл мэргэжилтнүүд, оюутнуудын хийсэн бэлэн эссэ, судалгааны ажлууд интернетэд байдаг. Мөн л төлбөртэй, төлбөргүй. Магадгүй таны хийх ажлын сэдэвтэй адил материалыг та сонгож уншсанаар жишээ татаж, үлгэр дууриал авч болно шүү дээ. Дээр зөвхөн хэдэн төрлийн мэдээлэл авах боломжийг л дурдлаа. Өшөө олон арга замаар та мэдлэгээ дээшлүүлэх боломжтой байдаг юм шүү.
Хүний хөгжил сангаас иргэдэд олгож буй иргэд, өндөр настнуудад бэлэн мөнгө хэлбэрээр олгосон. Харин оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр суралцаж буй сургуулиудад нь шилжүүлж дууссан талаар албаныхан хэлж байв. Гэтэл өнгөрсөн жил харьяа захиргаандаа хүсэлт гаргаагүй, бичиг баримт нь зөрчилтэй байсан зэргээс үүдэн сургуулиудын дансанд нь шилжээгүй тохиолдол нэлээд гарсан. Үүнийг мэргэжилтнүүд Энэ жил дахин нөхөж авах боломжгүй гэж байв. Гэхдээ үндсэн захиргаандаа Хүний хөгжлийн сангийн мөнгийг сургалтын төлбөр хэлбэрээр авна гэсэн хүсэлт гаргах аж. Түүнчлэн сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй бөгөөд тухайн иргэний дансанд хувьцаа хэлбэрээр байршсан байгаа гэнэ.
Тиймээс та цаг алдах хэрэггүй. Аль болох түргэн түүнийг хайрла! Гэвч таны хайр гал халуун, унтаршгүй байх ёстой! Мөнгийг хайрлана гэдэг нь таны залуу насандаа хэн нэгнийг хайрласан хайр шиг амаргүй байх болно. Харамч бай! Танд энэрэнгүй сэтгэлээр буян үйлдэх хэрэг бишгүй л гарна.. Та тэднээс хариуд нь юу ч авахгүй байсан юм бол өгөхийн хэрэг байсан юм уу? Та бусдад яагаад тусалдаг вэ гэвэл, тэгэхгүй бол тэд таны талаар муугаар бодно эсвэл ямар нэг онцгүй үг хэлэх учраас л? Хэрвээ та мөнгөө огт хүсээгүй зүйлд дэмий хоосон үрснээс болж цаг ямагт хямарч шаналж явдаг бол мөнгө зүгээр л таныг хайрлахаа больчихно. Харамч байх ямар хэцүү гээч Энэ бол славянчуудын ярих дуртай хэллэг. Бид мөнгөө хэмнэж сураагүй. Бага орлоготой байлаа ч үрэлгэн зангаа хазаарлаж чаддаггүй. Тэр тусмаа өгөөмөр сэтгэлээр харилцан туслаад сурчихсан тийм зан заншилтай бол бүр ч хэцүү. Эргэн тойрныхондоо туслах гэсэн хүсэл чинь амар заяа өгөхгүй байлаа ч та Би мөнгөний үнэ цэнийг мэднэ. Би мөнгийг зөвхөн өөртөө, өөрийн хэрэгцээнд л үрнэ гэсэн ишлэлийг өөртөө улиг болтол олон дахин хэл.Өөрийн хэрэгцээ гэдэг утгын доор мэдээж хэрэг ахуй талаасаа танаас хамааралтай амьдардаг үр хүүхэд, аав ээж, настангууд багтах болно. Жагсаалт ингээд л болно. Тэднээс бусдад туслах оролдлого хийх бүрт мөнгө танаас зугтаах болно шүү. Тиймээс та цаг алдах хэрэггүй. Аль болох түргэн түүнийг хайрла! Гэвч таны хайр гал халуун, унтаршгүй байх ёстой! Мөнгийг хайрлана гэдэг нь таны залуу насандаа хэн нэгнийг хайрласан хайр шиг амаргүй байх болно.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй