Ажил төрөл, шалгалт шүүлгээс болоод шөнөжин юм хийх шаардлага гарсан уу? Тэгвал танд шөнөжин унтахгүй байх 10 аргыг зааж өгөе. 1. Гаатай бохь Гаатай бохь зажлаарай. Хамгийн гол нь сэнгэнэсэн гаа биш харин зажлах хөдөлгөөн юм. Ингэснээр таны тархи илүү сэргэг байх болно. Бохь нь хоол шингээхээс гадна таныг шөнөжин сэрүүн байлгах инсулинийг ялгаруулдаг юм байна. Шөнөжин унтахгүй байх 10 арга 1 2. Сэрүүн агаар Цонхоо онгойлгоод өрөөгөө агааржуул. Агааржуулагч эсвэл сэнс ажиллуулаарай. Халуун дулаан агаар танд лазантсан, ядарсан мэдрэмжийг төрүүлэх болно. Хүйтэн агаар тархийг сэргэг байлгаж дулаанаа хадгалахын тулд бие махбодийг ажиллуулж эрхтнүүдийн зөв үйл ажиллагааг дэмжинэ. Шөнөжин унтахгүй байх 10 арга 2 3. Биеийн тамир Үсрээд, суугаад, хоёр удаа суниагаад үз дээ. 20-30 минутын зайтай ямар ч дасгал цусны эргэлтийг сайжруулж, эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөнө. Улмаар бие махбодид нэмэлт энерги өгнө. Хамгийн сайн сонголт бол богино зайд алхах юм. Судалгаагаар 15 минут алхахад 2 цаг ажиллах эрч хүчтэй болдог гэж тогтоожээ. Шөнөжин унтахгүй байх 10 арга 3 4. Угаалга Бугуйгаа хүйтэн усаар шавш. Энэ арга нь биеийг амархан хөргөдөг. Мөн энэ аргыг зуны халуун өдөр болон өндөр халуунтай үед хэрэглэвэл тохиромжтой юм. Шөнөжин унтахгүй байх 10 арга 4 5. Өлсөх Хоол бүү ид. Хүний бие хоолыг шингээхэд маш их энерги зарцуулдаг, иймээс хүнд хоол идсэний дараа бие суларч нойр хүрэх мэдрэмж төрдөг. Тиймээс багахан хэмжээний өлсгөлөн таны нойрыг сэргээх болно. Шөнөжин унтахгүй байх 10 арга 5 6. Дуу Ядаргаатай, хурдан дууг аяархан сонсоорой. Энэ нь тархины олон хэсгийг эрчимтэй ажиллуулж хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлнэ. Хэрэв боломж байвал дуул эсвэл бүр хэмнэлд нь тааруулж толгойгоо ч хөдөлгөж болно. Уянгалаг эсвэл танил дуу тохиромжгүй шүү. Ямар нэг хэмнэлтэй, гэхдээ чихэнд таагүй дуу байх хэрэгтэй. Энэ нь сэтгэлийг ихээр хөдөлгөх болно. Дууны үгийг сонсоход хэцүү байхаар чимээг нь тааруулаарай. Ингэснээр тархи төвлөрч илүү сайн ажиллах болно. Шөнөжин унтахгүй байх 10 арга 6 7. Гэрэлтүүлэг Тод гэрэлтэй газар ажлаа хий. Хамгийн зөв сонголт бол гадаа гарах, мэдээж хэрэг хэрэв орой болсон бол биологийн цагаа хуурч болно шүү. Гэрийнхээ бүх гэрлийг асаа. Учир юунд байна вэ гэвэл, хүний биеийн хоногийн хэмнэлд эргэн тойрны гэрэл ихээр нөлөөлдөг. Эргэн тойрны гэрэл багасвал унтах болсон байна гэсэн дохио таны тархинд очдог байна. Шөнөжин унтахгүй байх 10 арга 7 8. Массаж Зулай, шилэн хүзүү, чихний гэдэс, эрхий болон долоовор хурууны голын цэг, өвдөгний доод хэсгээр массаж хийж өгөөрэй. Эдгээр цэгүүд нь ядаргааг тайлахаас гадна цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Шөнөжин унтахгүй байх 10 арга 8 9. Тухгүй байдал Хатуу сандал дээр суу. Багахан хэмжээний тухгүй байдал таны нойрыг амархан сэргээнэ. Хэрэв буйдан эсвэл орон дээр ажиллавал та шууд л унтаад өгөх болно, учир нь тэд үнэхээр тухтай, тохилог шүү дээ. Шөнөжин унтахгүй байх 10 арга 9 10. Кофе болон нойр Кофе уугаад 15 минут унтаарай. Энэ 2 арга гайхалтай үр дүн үзүүлэх болно. Кофейний үйлчилгээ 20 минутын дараанаас эхэлдэг. Үүнд цай, кофе, шоколад орно. Тэр болтол та эрч хүчээ сэлбэн унтах боломжтой. Хамгийн гол нь өнгөц нойрны үед сэрүүлэг тавьж 30 минут унтахгүй байх гэж хичээх хэрэгтэй шүү. Хүн хэрэв хагас цаг унтах л юм бол гүн нойронд шилждэг.
Чихэнд сонсоход уянгалаг, уран яруу бөгөөд утга төгөлдөр Англи үгсийн цуглуулга. Та эдгээрийг ямар нэг ишлэл, шүлэг бичих, эсвэл хайртдаа сайхан захидал бичихэд ашиглаж болох юм. Эсвэл зүгээр л мэдээд авчихсан байхад илүүдэхгүй. Англи хэлний хамгийн сонсголонтой 55 үг 1. Azure-Хөх цэнхэр 2. Allure-Дур татах 3. Anemone-Яргуйжин 4. Angel-Сахиусан тэнгэр 5. Blossom-Цэцэглэх, дэлбээлэх 6. Bonfire-Түүдэг гал 7. Calyx-Цоморлиг 8. Cerulean-Тэнгэрийн цэнхэр өнгө 9. Cherish-Нандигнах 10. Chime-Хонхны дуу 11. Dandelion-Багваахай цэцэг 12. Destiny-Хувь тавилан 13. Eden-Диваажин 14. Enigma-Учир битүүлэг хүн 15. Evanescent-Зуурдын 16. Eternity-Мөнхийн амьдрал 17. Felicity-Жаргал цэнгэл 18. Fiance-Сүйт залуу/бүсгүй 19. Glitter-Саа, гялалзах 20. Glamour-Тансаг, дэгжин, чамин 21. Indigo-Гүн цэнхэр өнгө 22. Intimacy-Янаглал 23. Jade-Хаш 24. Love-Хайр 25. Lissom-Уян налархай 26. Lubricious-Тачаангуй 27. Lotus-Лянхуа 28. Lullaby-Бүүвэйн дуу 29. Martin-Хараацай 30. Magenta-Ягаан өнгө 31. Mellifluous-Чихэнд чимэгтэй 32. Melody-Аялгуу 33. Mirage-Зүүд зэрэглээ 34. Mollycoddle-Эрхлэх 35. Monsoon-Бороотой салхи 36. Mother-Ээж 37. Oriole-Алтан гургалдай 38. Passion-Тэчъяал, хүсэл 39. Picturesque-Сэтгэл татах дүр зураг 40. Rain-Бороо 41. Raven-Гил хар 42. Rosemary-Розмарин 43. Ruby-Бадмаараг 44. Savannah-Дулаан бүс 45. Scarlet-Час улаан 46. Serenity-Саруул 47. Snowdrop-Яргуй цэцэг 48. Starlit-Одод түгсэн 49. Stunning-Гуа сайхан 50. Stanza-Яруу найргийн бадаг 51. Tranquillity-Энх амгалан 52. Tiara-Титэм 53. Topaz-Молор 54. Tulip-Алтанзул 55. Vivid-Содон өвөрмөц Та энэ жагсаалтанд өөрийн мэдэх ямар сонсголонтой үгийг нэммээр байна?
Танай хүүхэд цэцэрлэгт явдаг бол гэртээ байдаг хүүхдээс илүү бие даасан байдалтай болсныг анзаарч байв уу. Хүүхэд олон хүүхдийн дунд орожоороо хэнтэй, яаж харьцах ёстойгоо мэддэг болохоос гадна найз нөхдийн үнэ цэнийг мэдэрч, юм сурах эрмэлзэл дүүрэн болдог байна. Тэд энэ насандаа ямар зан чанартай байдаг болон, цэцэрлэгт явснаар юу сурах ёстой, эцэг эхчүүд, багш нар ямар үүрэгтэй байдаг талаар зөвлөж байна. Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг Зан чанарыг нь ажиглаарай Цэцэрлэгийн насны хүүхдүүд хэдий нэг, хоёр насны зөрүүтэй боловч зан төлвийн хувьд ойролцоо байдаг. Тэдний ерөнхий зан байдал нь юмыг ургуулан бодож, сонжсон, бухнийг мэдэхийг хичээн, өөрөө хийх гэж оролддогоороо бусад иасныхиаас онцлогтой. Мөн худлаа ярих дуртай болдог. Хүүхэд янз бүрийн гэр бүлийн орчинд өсөж торнидог нь худлаа ярих эх үүсвэр болдог. Тэд бусад хүүхдээс ямар нэг зүйлээр дутуу биш харин ч илүү байхыг хүсдэг учир өөрөө ч мэдэлгүй худлаа ярьдаг. Гэртээ болсон ямар нэг үйл явдлыг нэмж хачирлах ч юм уу, өөрийнхөө бодож төсөөлж байгаагаараа зохлож эхэлдэг. Тэдэнд гоё, сайхан санагдсан зүйлсийг ургуулан боддог. Энэ үед нь хүүхдийг ямар нэг байдлаар дооглох, буруушаан, үгүйсгэж болохгүй. Харин ч ямар хүнийг дууриаж байна, юуг ургуулан бодож байна гэдгээс нь хүсэл мөрөөдлийг нь мэдэх боломжтой. Хүүхдийнхээ тухай багшаас нь мэдэж болно Цэцэрлэгийн хүүхдүүд хичээл гэхээсээ илүү тоглож наадах дуртай байдаг. Тиймээс цэцэрлэгт танай хүүхдийн онцлогт тохируулан тоглоомоор нь дамжуулж хичээл хүмүүжлийн ажлаа явуулдаг байна. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь багшийн гол үүрэг ч эцэг эхчүүд хамтрах ёстой. Энэ насандаа хүүхэд юмыг суръя мэдье гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байдаг анхаараарай. Тэдэнд аль болох урам хайрлаж, хийсэн зүйлсийг нь цаг тухайд нь үнэлж байх хэрэгтэй. Цэцэрлэгтээ заалгасан зүйлсийг нь гэрт нь сайн давтуулж, асуусан болгонд нь ойлгомжтой, бүрэн дүүрэн хариулж байх нь зөв. Тэд өөрт нь болон гэр бүлд нь юу ч тохиолдсон хамгийн түрүүнд багшдаа ирж хэлдэг. Түүнчлэн аав ээжээсээ илүү багш нь түүнд ойр дотно байж, өөрийнх нь ямар нэг асуудлыг шийдэж өгч чадах сайн найз нь юм шиг санагддаг. Тиймээс багшдаа их итгэдэг учир хүүхдийн чинь сэтгэлийг юу зовоож байдаг, юунд баярладаг болохыг та багшаас нь мэдэж болно. Хөнгөнөөс хүнд рүү ахисан программаар сурга Хүүхдийнхээ авьяас чадвар, гоо зүй, бие бялдрыг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч бай. Тэднийг хайрлаж байна гэж эрх дураар нь байлгах биш харин өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх дуртай, хүссэн зүйлээ хийж байхад нь ямар нэг байдлаар дургүйцэж, саад болохгүй байхыг хэлсэн үг л дээ. Тэд буруу ч зөв ч өөрийн бодлоор, бүх зүйлээ хийж байвал илүү бие даасан байдалтай болдог. Хүүхдийг хэтэрхий багаас нь хүнд программтай сургуульд өгөх нь тэдний сурах эрмэлзлэлийг багасгаж, хичээл сургуульд дургүй болгодог. Мэдээж аав, ээж нар бяцхан үрсээ эрдэм номтой сайн хүн болоосой гэсэндээ л эрт сургуульд оруулж байгаа. Гэхдээ та заавал хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт нь тохируулж хөнгөнөөсөө хүнд руу ахисан программаар сургах юм бол илүү үр дүнтэй. Хүүхдийн ямар авьяастайг багш нар хичээлийн явцад ажиглаад дугуйланд явуул. Энэ нь тэдэнд өөрийнх нь авьяасыг ойлгуулах, хөгжүүлэх чухал алхам болдог. Хүүхэд өөрийнхөө авьяас сонирхлыг мэдсэнээр өөртөө итгэлтэй, баяр хөөртэй болдог. Сурагч болох анхны зөв ойлголтыг эцэг эхчүүд өгөх ёстой Хүүхэд гэдсэндээ байхдаа л уддаг гэдэг. Дөнгөж сая л төрж байсаи бяцхан ур чинь өнөөдөр сургуулийн босго алхах болчихсон байна уу. Хүүхдээ хаана сургуульд өгөх вэ, ямар сурах бол, сурагч болоход бэлэн байна уу, олон хүүхдийн дунд биеэ зөв авч явж чадах болов уу гэсэн олон асуулт таны толгойд эргэлдэж байгаа байх. Яг энэ үеийг таны хэр сайн аав, ээж болохыг шалгах анхны хамгийн том даваа ч гэж хэлж болно.Хүүхдийг гэр орон, цэцэрлэгээс нь тэс ондоо орчин угтаж авахад айж балмагдахаас гадна гайхаж сурдэх, баярлаж догдлох олон зүйл давхацдаг. Сэтгэл зүйн хувьд ийм тэнцвэргүй байх үед нь буруу ойлголт өгвөл хүүхэд сургуульд сурах дургүй болно. Сүүлийн үед томчууд бид хүүхдэдээ сайн боловсролтой болгоно гээд хүүхдийнхээ зан араншин, онцлогийг нь анзаарахгүй өөрсдийн хүслээр насыг нь хэтэрхий багад хүнд программтай сургуульд өгөх болж. Тэгээд өдөр шөнөгүй хичээл номоо хий гэж шахаж шаардан, буруу зөрүү хийлээ гэж загнаж зодох нь хүүхдийн хичээл хийх идэвх сонирхлыг бууруулж, сургуульд дургүй болгодог. Хүүхдийн хичээлийг давтуулах олон янзын арга байдаг шүү дээ. Хамгийн гол нь ая эвийг нь олж хүүхдийнхээ онцлогт тааруулж хичээлийг нь давтуулах хэрэгтэй. Хуухдэд юм сургах хамгийн оновчтой арга бол тоглоомоор нь дамжуулах юм уу, хийсэн зүйлийг нь магтан урамшуулах зэргээр аль болох зугаатай хэлбэрийг сонгох юм. Хичээл хийнэ гэдэг маш том, хэцүү ажил гэсэн сэтгэгдлийг л төрүүлж болохгүй. Мөн тэднийг загнаж, зодох арга хэрэглэж эхэлбэл юм тогтоох, цээжлэх чадварыг нь алга болгодог. Түүгээр ч зогсохгүй, өөртөө итгэх итгэл, урам зориггүй болж би хэзээ ч юм сурахгүй юм байна даа гэж бодож эхэлдэг. Тэгээд онц сурдаг, мундаг хүүхэд гэдэг өөрөөс нь шал өөр угаасаа л ухаантай төрдөг юм байна гэсэн ойлголттой болдог. Тиймээс хүүхдээ сурлагатай, авьяастай болгоё гэвэл эхлээд сэтгэл зүйг нь бэлд. Тэдэнтэй ая эвээр харьцаж, сурах эрмэлзлэлийг нь бий болгон, сургуульд дуртай болгох хэрэгтэй. Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг юм шүү.
Байнга шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг хайр найргүй шүүмжлэгч болдог Явган хэрүүлд өссөн хүүхэд танхай балмад болдог Тайван бус орчинд хүүхдээ өсгөвөл хүүхэд аймхай хулчгар болдог Хөөрхий минь гэж үргэлж өрөвдөөд байвал хүүхэд сул дорой болдог Хүүхдээ басамжилаад байвал их л бүрэг болдог Бусдад атаархаад барьцаад байвал хүүхэд өөнтөгч, атаархуу болдог Жаахан л асуудал үүсэхэд загнаад байвал хүүхэд өөрийгөө голж эхэлдэг Урам итгэл өгч сургавал хүүхэд өөртөө итгэлтэй нэгэн болдог Уужим сэтгэлээр өршөөж хандвал хүүхэд тайван хүн болдог Магтаж өсгөвөл хүүхэд тань өөдрөг гэрэлтэй, тэмүүлэлтэй болдог Хайрлаж өсгөвөл хүүхэд тань бусдыг хайрлах ухаантай болдог Хүүхдийг цаг үргэлж анхааралтай өсгөвөл өөрийгөө хүндэлдэг болдог Үргэлж харж хандуулж байвал хүүхэд мэриймтгий болдог Харамгүй найр тавих сэтгэлээр өсгөвөл хүүхэд халамжтай болдог. Эцэг эх нь шударга байвал хүүхэд шударга байхын чухлыг ухаардаг Хүүхдүүдэд ижил тэгш шудрагаар хандвал хүүхэд зөв төлөвшилтэй болдог Халамжлаад өсгөвөл хүүхэд эелдэг зөөлхөн болдог Хамгаалж өсгөвөл хүүхэд хатуужилтай болж хүмүүждэг Хайраар бялхсан эвсэг найртай гэр бүлд өссөн хүүхэд амьдралын ухаантай болдог Охин биеэ эрт эвдвэл бие сэтгэл зэрэмдэг болмуй Хөвүүн биеэ эрт эвдвэл бөгс хорхойсох өвчин буй заа Хүн бүр дарга биш сайн эцэг эх болно. Чингисээс өөрийн төрсөн охин Алаха бэхид үлдээсэн айлдруун: Идэх өмсөхийг бах болгохыг цээрлэ, идэр насаа дэмий үрэхийг цээрлэ. Сурах дадахаас хойрогшоохыг цээрлэ, сул суухыг жаргал болгохыг цээрлэ Нас нэмэвч ухаан эс сууваас, бие өсөвч билиг эс сурваас хөхрөхүй дор гутамшиг, хөрсөн дээрх шившиг Дурын жолоог сул тавибал хайрлах ёсон завхармуй Азарганы ороо задгайравал, хураах байдас сувайрмуй Ухаан ахар хүмүүн орон гэртээ ч төөрмүй, ухаан уужуу хүмүүн дэлхий тойровч алзахгүй Сэтгэлд сэв үгүй ахул, хайр үл цуцармуй Санаа эс хоёрдвол ханийн сэтгэлд сэв үгүй Хэрүүл тасардаггүй айлд, зовлон басан хорогдиуй Хэдэр ааштай хөвүүний сэтгэлд зүхэл бугшин хоргодмуй Ц.Нацагдорж Чингис хааны сургаалийн товчоон оос иш авлаа. Дороти Лав Нолтэ, Ричель Харрис нарын Хүүхэд хүмүүжүүлэх увидас номноос санаа авч тусгав.
Монголд хүүхэдтэй гэр бүлийн салалт ихсэх тусам хүүхэдтэй хүмүүс гэрлэх нь нэмэгдэж байна. Хоёрдахь амьдралаа зохиож байгаа эмэгтэйчүүдэд хүүхдээ шинэ аавтай нь сайхан харилцаатай болгох нь тун бэрх хэргийн нэг байдаг. Иймд шууд гэртээ шинэ эр дагуулан ирж болохгүй. Эхлээд тэднийг таницуулж бие биенээ мэддэг болтол нь 2-3 сар дасгаж байгаад гэртээ авчирах хэрэгтэй. Гэхдээ шинэ аав хүүхэд хоёр хэр зэрэг дотносох нь хүүхдийн нас сэтгэлзүйн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Хэл амаа олоход хамгийн хэцүү нь 4-12 насныхан гэнэ. 2-4 насныхан шинэ аавтайгаа маш амархан найзалдаг бол бүхнийг ойлгож мэддэг болсон өсвөр насныхан ихээхэн ярвигтай зан байдал гаргадаг. Тэдний илэрхийлдэг гол санаа нь гэр бүлд нь шинэ эр ирсэнээр өөрийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөх эсвэл хязгаарлагдах уу гэдэгт ихэд эмзэглэдэг. Иймд хүүхдэдээ шууд шинэ ааваа хүлээн ав гэж тулгаж хэрхэвч болохгүй. Шинэ аав ч гэсэн эхэндээ хүүхдийн найз нь ах нь болно гэсэн санаагаа эвтэйхэнээр ойлгуулах нь зөв гэнэ. Аав гэж дуудна хэмээн найдах хэрэггүй. Тэртэй тэргүй хэдий салсан ч гэсэн өөрийнх нь эцэг нь байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэр бүл судлаачид гурвантаа нөхөрт гарсан эмэгтэй тухай бүрд шинэ хүнийг аав гэж дууд хэмээн хүүхдүүддээ тулгаж байсан гашуун түүхийг сануулдаг. Эн нөхцөлд хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байсныг төсөөлөхөд ч бэрх гэнэ. Хүүхэд өөрөө хүссэн тохиолдолд л аав гэж дуудах боломж бас цаг хугацааг олгох хэрэгтэй. Ээжийн хувьд шинэ хүнийг хуучин аавтай нь харьцуулан магтах үйлдлийг ерөөсөө гаргаж болохгүй. Ингэснээрээ хүүхдийг шинэ нөхөртэйгөө улам л дайсагнуулна гэсэн үг юм. Учир нь ээж нь хүүхдэдээ төрсөн эцгийг нь муу муухай мэтээр хүчээр тулгах ойлгуулах гэсэн маш бүдүүлэг бодлогогүй алдаа гаргадаг. Түүнээс гадна шинэ аав гэрт ирэнгүүтээ шууд гэрийн эзэн шиг загнаж болохгүй гэнэ. Түүний оронд хуучин нөхрийнх нь тогтоосон дүрэм журмыг дагаж түүнд нийцэн явах нь хамаагүй ухаалаг алхам болно. Шууд гэрт нь ирэнгүүтээ захирах тушаах гэдэг шинэ дүрэм журам гаргадаг хүнийг хүүхэд хэзээ ч хүлээн авахгүй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй