Японы Засгийн газраас 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ

Япон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар хэрэгжих Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих төсөл, буцалтгүй тусламжаар хэрэгжих Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-ийн талаарх Засгийн газар хоорондын солилцох ноот бичиг-үүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Японы Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Сайд Д.Цогтбаатар дэлхийн улс орнууд COVID-19 коронавируст халдварын тархалттай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед манай Стратегийн түнш Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иенийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж байгаа нь цаг үеэ олсон тусламж болохыг онцлов. Япон Улсын Засгийн газрын Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн ач холбогдолтой хөтөлбөр юм. Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2020-2024 онуудад хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 2020 оны санхүүгийн жилд 249.0 (хоёр зуун дөчин есөн) сая иенийн буцалтгүй тусламж олгоно. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэргийн мэргэжлүүдээр 16 төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч магистр, докторын сургалтад хамрагдах юм. Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж эхэлсэн бөгөөд нийт 20 төсөл хэрэгжиж, 360 оюутан Япон Улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад хууль, эрх зүй, төрийн удирдлага, эдийн засаг, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологийн зэрэг чиглэлээр суралцаж, эх орныхоо хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав. Эх сурвалж:Гадаад Харилцааны Яам

Санхүүгийнхэн төсвийн ил тод байдал, татвараа шударгаар төлдөг тогтолцоог “нэхэв”

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулахаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж, ахуйн нэгж албан байгууллагын ажилчин, албан хаагчидтай уулзаж өнгөрсөн жилүүдэд явуулсан Засгийн газрын бодлого, ирэх жилүүдэд шийдвэрлэх олон асуудлын талаар санал бодлоо хуваалцаж байгаа билээ. Тухайлбал, сурталчилгаа эхэлснээс хойш Нэр дэвшигч Х.Булгантуяа жижиглэн худалдаа эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бизнесмэн, эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тухайн салбарт тулгамдсан асуудлыг нь сонсож буй юм. Тэгвэл энэ удаа банк, санхүү, эдийн засгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний төрд дуулгах гэсэн санал хүсэлтийг нь сонсов. Айл бүрийн, иргэн бүрийн халаасанд хэдэн төгрөг орж, хэд нь хаашаа явж буйг хамгийн сайн мэддэг нягтлан бодогч, санхүүчдийн хувьд улсын эдийн засаг жилээс жилд уруудаж байгаа асуудалд салбарын хүнийхээ хувьд цаг ямагт анхаарлаа хандуулж ажиллах ёстойг сануулав. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг 2012 оноос эхлэн тасралтгүй уруудаж, харин 2016 оны сүүлээс сайжирч эхэлсэн ч цар тахлаас үүдэн өсөлт эргээд саарч буйд санаа зовж байгаагаа хэлж байлаа. Иргэдийн авч буй цалин амьжиргаанд нь хүрэлцэхээ болих эрсдэлтэй учраас цалин, тэтгэвэрийг үе шаттайгаар үргэлжлүүлэн нэмэх, мөн аж ахуйн нэгжийн татварын тогтолцоог дахин шинэчлэх зэргээр иргэнээ, аж ахуйн нэгжээ дэмжсэн төрийн бодлого явуулахыг хүсэв. Нөгөөтээгүүр, Монгол Улсын зээлжих зэрэглэл огцом буурч байгаа нь юунаас шалтгаалж буйн учир шалтгааныг тодруулж анхаарч ажиллаасай хэмээлээ. Санхүүчид хэлэхдээ Олон арван аж ахуйн нэгжүүд тогтсон эдийн засагтай, хөгжилтэй улс оронд жилийн 20 хувийн хүүтэй зээл биш нэг оронтой зээл авдаг сайхан улс байгаасай гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүний төлөө аль ч намын эдийн засагч улстөрчидтэй хамтарч ажиллаарай. Та бол эдийн засаг, санхүүгийн салбарын хүн. Тиймээс 10 гаруй мянган мэргэжлийн хүмүүс та бүхний төрд очоод гаргах бодлогын шийдвэрийг хүлээж байгааг сануулъя. Гаргасан шийдвэр бүхнээ нягталж байгаарай. Өнгөрсөн 20 жил шударга бус байдал манай нийгэмд хэтэрхий их байлаа. Нэг хэсэг нь шударгаар татвараа төлж байхад нөгөө хэсэг нь татвараас бултдаг. НӨАТ-ын хууль баталсан нь давуу талтай ч олон зуун аж ахуйн нэгж хөрөнгөө нуун дарагдуулж, та таван хувиа одоо хасуулах уу гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлж байна. Иргэн бүхэн татвараа шударга төлдөг болчихвол эдийн засаг дорхноо л өндийнө. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч, ил тод байдлыг хангаж ажиллахыг хүсэж байна гэсэн юм. Нэр дэвшигч Х.Булгантуяа санхүүгийн салбарынхны үгийг сонссоны дараа тэднээс мөн хоёр зүйлийг хүсэж байна гэдгээ хэлэв. Нэгдүгээрт,Монгол Улсын төсөв санхүүг жил бүхэн баталсны дараа салбар бүрээр нь нягталж үнэлж, дүгнээсэй хэмээн хүссэн юм. Төр засаг үргэлж зөв шийдвэр гаргадаггүй, төсвөө ч зөв батлах албагүй. Тиймдээ ч улсын төсвийг баталсны дараа мэргэжлийн холбоод салбар нэг бүрээр нь дүгнэлт гаргаж, энэ салбарт тийм алдаа байна, төсвийг тэгж буруу зарцуулжээ гэх мэтээр дуу хоолойгоо гаргаад явбал илүү үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Улсын төсвийг задалж дүгнэдэг ганцхан газар нь Нээлттэй нийгэм форум байгаа ч дүгнэлт нь сүүлийн найман жилд хэтэрхий ерөнхий байгаа учраас үүнд мэргэжлийн дуу хоолойгоо гаргаж байхыг хүссэн юм. Салбар бүхэнд жилээс жилд мөнгө нэмээд байгаа ч зарим салбарын үзүүлэлт нь буурсаар байдаг учраас энд хөндлөнгийн дүгнэлт зайлшгүй хэрэгтэй гэв. Хоёрдугаарт,төсөв санхүүгийн талаар иргэн бүрийг чадваржуулах, санхүүгийн наад захын мэдлэгтэй болгох чиглэлд мэргэжлийн холбоод гар нийлэх ажиллаасай хэмээн хүсэж байна гэлээ. Улсын төсвийг хүн бүхэн хараад ойлгохгүй ч иргэдийн оролцоо, ил тод байдал төсөвт зайлшгүй чухал учраас энэ талаар цаашдаа хамтран ажиллахыг хүсэлтэй байна гэдгээ хэлсэн юм. Үүнээс гадна Монгол Улсын Сангийн яам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зээлийн зарцуулалтад хяналт тавьдаг болсон бөгөөд гадны олон улсын байгууллага, улс орон болгоны өгсөн зээлийг авахгүй, гагцхүү үр ашигтайг нь авна гэсэн зарчмаар ажиллаж ирснийг дуулгалаа. Энэ систем цаашдаа ч МАН-ын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болж явах бөгөөд өрийн нэгдсэн систем, судалгааг бий болгосноор хяналт, хариуцлага бий болно гэдгийг Сангийн Дэд сайд, Нэр дэвшигч Х.Булгантуяа онцоллоо. Монгол Улсын төсөв 2020 онд цар тахлаас үүдэн алдагдалтай гарах эрсдэлтэй ч эдийн засгаа хасах руу оруулахгүйн тулд бүх чадлаараа хичээн ажиллаж буйгаа дуулгасан юм. Мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллаж, банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон мянган ажилчдын эрх ашгийг УИХ-д хамгаалж, тэдний өмнөөс дуу хоолой болон ажиллах ёстойг мөн Нэр дэвшигч Х.Булгантуяад банк, санхүүгийн салбарынхан аминчлан захиж байлаа. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв

Нийтэлсэн:
ХЭҮК-оос Сүхбаатар дүүргийн эрүүгийн шүүхэд шаардлага хүргүүлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагыг бүрэн эхээр нь нийтлэв. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР ТАНАА Комисст хандаж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нараас ирүүлсэн гомдолд ...Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байх эрхэд халдаж, түүнийг үндэслэлгүйгээр, хууль зөрчиж цагдан хорьсон талаар дурджээ. Гомдлыг судлахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1248 дугаартай захирамжаар яллагдагч Ж.Эрдэнэбат нарыг шүүхэд шилжүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар 10 тэрбум төгрөгийн барьцааг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөрт багтааж төрийн сангийн дансанд байршуулахыг үүрэг болгосон байна. Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжаар шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1, 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэсний дагуу түүнийг 2020 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 03 цагийн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй..., Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно., мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, ...-ийг хориглоно., Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно гэж Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг тус тус баталгаажуулжээ. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. гэж тус тус заасан байна. Гэвч 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байхад түүнийг цагдан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, иргэний халдашгүй дархан байх, сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно гэж заасан хэдий ч шүүгдэгч Ж.Эрдэнэбатад үүрэг болгосон барьцааны үнийн дүнг онц их хэмжээгээр тогтоож, бодит амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан нь гагцхүү түүнийг цагдан хорих, үндэслэлгүйгээр эрх, эрх чөлөөг нь хязгаарлах зорилго агуулсан гэж харагдаж байна. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1.-т Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын Дээд шүүхийн бүрэн эрх байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжид Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг ... нэр дэвшихээс өмнө Эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүхэд нэгэнт ирсэн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа тохиолдолд дээрх хуулийн зүйл, хэсэг хаалт болохгүй гэж тайлбарласан нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл юм. Дээрхээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана., Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ., Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана гэж заасныг зөрчиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдалд илтэд хууль бусаар халдсан байна. Иймд дээрх хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоож, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ баталгаатай эдлэх боломжоор хангах шаардлагатай байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлэв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор манайд хариу ирүүлнэ үү. Хувийг гомдол гаргагчид. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ

Нийтэлсэн:
Г.Насанжаргал: Г.Насанжаргал: Багахангай дүүрэгт Үйлдвэр технологийн парк байгуулж байгаад баяртай байна

Багахангай, Багануур, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо болон Шугам замын хэсэгт оршиж буй иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа. Мөн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүн, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярилцаж, иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Улаанбаатар хотын хүн амын механик өсөлт, хэт төвлөрлийг бий болгож буй бүтцүүдийг задлан Багахангай дүүрэгт байршуулж болохыг судалж хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийг шилжүүлэн, ажлын байр бий болгох замаар иргэд тогтвортой бизнес эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөний оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа гэдгийг МАН-ын нэр дэвшигчид онцлон хэлж байлаа. Мөн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн алслагдсан гэх тодотголыг халж бүсчилсэн хөгжилтэй, бие даасан статустай хот болгон хөгжүүлнэ гэдгийг мөн дуулгасан юм. Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн ажиллаж, амьдрах орчинг сайжруулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөн Соёлын ордон шинээр барьж, стандарт шаардлагад нийцсэн морин тойруулгын төв байгуулахаар төлөвлөжээ. Багахангай дүүргийн хувьд дэд бүтэц, инженерийн байгууламж хөгжиж буй дүүрэг. Тиймээс Дулааны станц барьж, үйлдвэр, үйлчилгээний бүс болгон хөгжүүлснээр Улаанбаатар хотыг аж ахуйн үйлдвэрлэлээр хангасан томоохон бүс болно гэдгийг нэр дэвшигчид тодотгон хэлж байв. Иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд авчирсан хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэтгэврийн зээлийг тэглэж, Улаанбаатар хотын утааг багасгаж, зам, дэд бүтцийг шинэчилж, цалин тэтгэвэр нэмсэнд талархаж байгаагаа ч дуулгаж байв. Багахангай дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх саналыг мөн хэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг дэмжиж, Багахангай дүүргийг Улаанбаатар хоттой дүйцэхүйц хөгжүүлж өгөх саналыг хэлсэн. Багахангай дүүргийн иргэн Г.Насанжаргал Багахангай дүүрэг алслагдсан ч гэлээ хөгжиж байгаа. Намын мөрийн хөтөлбөрт Үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ маш зөв. Ард иргэд ажилтай орлоготой бол хаана ч амьдарна. Өнгөрсөн хугацаанд МАН мөрийн хөтөлбөрөө 70 хувь хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. Цаашид эхлүүлсэн ажлын үр дүнгээ 100 хувь үзэхийн төлөө Багахангайчууд дэмжих болно гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Нийтэлсэн:
Ерөнхий боловсролын суруулийн 80-аас доошгүй хувийг нэг ээлжээр хичээллэдэг болгоно

МАНирэх дөрвөн жилд Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжил хэсэгтээ ерөнхий боловсролын асуудлаар дараах заалтуудыг тусгаад байна. 1.4.1. Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний үнэт зүйлээ дээдэлсэн агуулгыг баяжуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгүүдэд жигд хэрэгжүүлнэ. 1.4.2.ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцынтүвшинтэйуялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ. 1.4.3. Багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамруулж, Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 1.4.4. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно. 1.4.8. Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоорЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ. 1.4.9.ЕБС-д үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлж, үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэг хүүхдэдноогдохзардлыг 2 дахин нэмж, хүүхдэд шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор үйлчилнэ. 1.4.10. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ. 1.4.11. Суралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч-мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна. 1.4.12. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйхүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ. 1.4.13. Улсын хэмжээнд нийтЕБС-ийн 80-аасдоошгүй хувийг 1 ээлжтэй болгоно. 1.4.14. Сургуулийн насны хүүхдийн тоо, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина. 1.4.15. Нийслэлийн дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулна. 1.4.16. Сургуулиуд өндөр өнжүүлэх анги, бүлэг хичээллүүлэхийг дэмжинэ. 1.4.17. Хичээлээс гадуурх сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. 1.4.18. Covid-19 цар тахлаас үүдсэнЕБС-ийн танхимын хичээл завсардалт,телехичээлийн хэрэгжилтийн үнэлгээ хийж, сурагчдад боловсролын агуулгыг нөхөж олгох олонсонголтотхувилбар бүхий онлайн, зайн сургалтын агуулгыг баяжуулж, түгээнэ. 1.4.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийнзаал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйсуралцагчдад зориулсантохируулгаторчин бүрдүүлнэ. 1.4.20. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ. 1.4.21. Хувийн цэцэрлэг, сургуулийг ашгийн, ашгийн бус гэдгээс хамаарсан бодлого хэрэгжүүлж, ашгийн бус сургалтын байгууллагыг бодлогоор дэмжинэ. 1.4.22. Олон УлсынНайрамдал-2 хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна. МАН-ын сонгуулийн штаб

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.